Цагаан хоол

Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг  хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.

Гэхдээ энэ талаар ярихын өмнө цагаан хоолтон гэдэг үгний цаадах утгын талаар тодруулга хийе. Бидний хувьд мах идэхээс татгалзлаа гэхэд хүнсний ногоо тариалж, хүнсэндээ өргөнөөр хэрэглэж заншилгүй явсаар 20-р зуунтай золгосон болохоор сүү, цагаан идээнээс өөр сонголт байгаагүй болохоор мах иддэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэх болсон.

Харин Европчуудын хувьд олон зөвхөн махнаас татгалзаад зогсохгүй сүү, өндөг зэрэг амьтны гаралтай бүрх л зүйлээс татгалзах үзлийг Энэтхэгээс авчран моодонд оруулж, латин хэлний  “vegetus” буюу эрүүл, өөдрөг гэсэн утгатай вегетариан хөдөлгөөн гэж нэрлэсэн түүхтэй. Гэхдээ энэ латин үг нь англи хэлний “vegetable” хүнсний ногоо гэсэн үгтэй адил сонсогдож байгаа болохоор европ зүгийн цагаан хоолтнуудыг “ногоон хоолтон” гэвэл илүү оновчтой болох бизээ.

Гэхдээ мах, махан бүтээгдэхүүнээс татгалзах энэ хөдөлгөөнийг яаж ч нэрлэлээ гэсэн ард нь махны хор, эсвэл ашиг тусын талаарх маргаан үлдэх нь гарцаагүй. Иймд эхлээд хоёр тал хүний бие махбодийн онцлогийн талаарх хэрхэн маргадаг тухай нь сонирхуулъя.

Махчин уу, өвсөн тэжээлтэн үү?

Цагаан, ногоон хоолтнууд нь хүний хоол боловсруулах систем нь мах боловсруулахад огт тохирохгүй гэдэг. Жишээлэхэд,  махчин амьтад олзоо тасдах хурц соёо, савартай байхад хүний соёо нь гүйцэд хөгжөөгүй, саварны оронд хумстай. Махыг сайн боловсруулахын тулд хүчиллэг ихтэй ходоодны шүүс шаардлагатай байтал хүний ходоодны шүүсний хүчиллэг араатнуудынхаас бага.  Араатнуудад ургамлын гаралтай хоол боловсруулахад шаардлагатай байдаг урт гэдэс дотор ямар ч хэрэггүй болохоор гэдэс нь хүнийхээс ахар. Энэ мэт олон шалтгааны улмаас хүн байгалиас заяагдсан зөн билгээ дагаа махаар хооллох ёсгүй гэнэ.

Тэгвэл нөгөө талынхан нь хүнийг өвсөн тэжээлтэн амьтадтай харьцуулвал ижил төстэй зүйл  бүр ч бага байдаг гэцгээдэг. Жишээлэхэд, өвсөн тэжээлтэн амьтадын үүдэн шүд болон араа нь паалангүй, хавтгай зажлуурын гадаргуутай байдаг. Хатуу ширүүн өвсөн хоол иддэгээс араа нь амархан элэгддэг тул өвсөн тэжээлтэн амьтдын араа нь байнга ургаж байхаар зохицуулагдсан. /Таны үүдэн шүд, араа хоёр чинь зогсолтгүй ургадаг болчихлоо гээд төсөөлөөд үз дээ/ Их хэмжээний өвс исэлдэхэд зохицсон өвсөн тэжээлтнүүдийн ходоод нь хүнийхээс тэс өөр. Гэдэс дотор нь ч өөр байдаг. Наад захын жишээ нь гэвэл биенээсээ 20 дахин урт гэдэстэй үхэр, туулай хоёр. Харин хүний гэдэс биенээсээ “ердөө” найм дахин урт. Энэ бүхнээс үүдээс дан ургамлын гаралтай хоол хүнд яавч тохирохгүй болж таардаг.

Эндээс үзвэл хүнийг өвсөн тэжээлтэнд ч, араатан амьтанд ч хамааруулж болохгүй гэсэн ганц л дүгнэлт хийж болохоор байна. Магадгүй хувьслын явцад анхандаа өвсөн тэжээлтэн байсан хүн яваандаа нөхцөл байдлын эрхээр махыг хүнсэндээ хэрэглэхээс өөр аргагүй болсон биз. Гэвч энэ бол хүн судлаач эрдэмтэдийн сонирхох ёстой сэдэв болохоор олон зүйл нурших нь илүүц биз. Иймд дараагийн сонирхох ёстой асуудал махны ашиг ба хор.

Хор уу, тэжээл үү?

Эрдэмтэд мах, амьтны гаралтай өөх тосонд агуулагддаг холестерин нь зүрхний судасны өвчин үүсэх гол шалтгаануудын нэг болж байна гэдгийг нотолсон. Энэ мэдээ нь цагаан, ногоон хоолтнуудыг ихэд баярлуулсан нь ойлгомжтой. Цаашилбал, мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүмүүсийн дотор хорт хавдраар өвдөх тохиолдол илүү өндөр гэдгийг эмч нарын олон жилийн судалгаагаар тогтоосон байдаг. Ингээд бодохоор хорвоогийн тоосыг хэд гурван жил илүү хөдөлгөмөөр байгаа бол шууд л ногооноо байг гэхэд цагаан хоолтон болмоор санагдаж магадгүй.

Гэтэл ургамлын гаралтай уургийг хүний бие муу шингэдгээс гадна В2, В12, Д амин дэмүүд, амин хүчлүүд,  төмөр,  кальци, цайр гээд хүний эрүүл явахад зайлшгүй хэрэгтэй бичил элементүүд ургамлын гаралтай хоол хүнсэнд дутмаг байдаг болохыг судлаачид тогтоочихсон байдаг /сүү, сүүн бүтээгдэхүүнд бол байдаг/. Тэгвэл энэ бүх дутагдаад байгаа зүйлс нь мах, махан бүтээгдэхүүд л байдаг.

Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглээнд бус харин хэтрүүлэн хэрэглэхэд асуудлын гол байдаг гэхэд болно. Эртний Хятдад дан махаар хооллосоор дотроос үмхийрүүлж алдаг шийтгэл байсан гэдэг нь үүний нэг тод жишээ. Ургамлын гаралтай хоол хүнсээ дагнадаг хүмүүс ч мөн адил бөгөөд эмийн сангаас дутагдаж байгаа амин дэм, эрдэс бодисоо худалдан авч давхар хэрэглэхгүй бол яс хэврэгших, цус багадах, бэлгийн чадавх буурах зэрэг асуудалтай тулгарах нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд дийлэнх эмч нар нь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг хүнсэндээ хэрэглэх боломж олгодог цагаан хоолоор дагнах арга нь хамгийн ухаалаг бөгөөд зохистой шийдэл гэж үзсэн байдаг юм.

{mos_fb_discuss:23}

31 Comments

  1. Үнэхээр Цагаан хоол бол эрүүл явахын үндэс мөн шүү

  2. Дуламсүрэн

    Хүн бүх тэжээлийн бодисоо ургамлаас авч болно. Амьтдыг заавал хэрцгийгээр алж цус нөж урсгах шаардлагагүй шүү дээ.

  3. дулмаа

    sain bna uu bi uul ni tsagaan hoolton boloh ih sonirholtoi odoogii bgaa nokhtsol baidliig oilgoj bgaa ch yg yaj ymar arga zamaar bolhoo sai medekhgui bna nadad tuslaach please
    /my mailruu/

  4. solongo

    sain uu? tsagaan hool miniiheer uliralaar bsn ni dr ym shig. ugaasaa mgl chuud ubul l max iddeg bsn shdee zun ni tsagaan hoolton bolchihdog humuus shdee. humuus malaas holdood suurin bolool maxan hooliig iluu ih iddeg bolson bolohoos,

  5. enkhtuya

    ert deer ued mah iddeg baisan bolovch ter ueiin nuhtsul baidal ondoo. ter ued erchuud ni bainga morin deer aduu malaa hariulj yavdag ih huduldug hudulmurludug bsan. Odoo bid gerees garaad mashind suugaad ajildeeree udurjin komputeriin ard suuchaad gertee divan deeree tv iin umnu hevtej bgaad untdag. iim nuhtsul ene idsen hund hooluud maani shingehgui uuh bolj hurimtlagdaad bna. tiimees suuliin ued targalalt gazar avch bna.

  6. enkhtuya

    iimees tsagaan hool ideh ni zuv

  7. bilgee

    ene niiteliig bichsen sda ni odoo zow bichej chaddaggui yumuu. iim sda yugaa ch medej yarihaw dee. tsagaan hool ideh ni zowldoo gehdee humuust shal buruu oilgolt ogood bna tehuu

  8. ganchimeg

    tsagaan hoolni talaar bichsen niitlel nadad taalagdsanguidee dandaa buruu tashaa zuil bichsen bna manaih ger buleeree tsagaan hoolton, jaahan undesleltei yum bichee

  9. Mangas

    ali ali turuld orj bsan hunii huvid helehed: ene niitlel yag zuv, mash undesleltei bichjee…

    haramsaltai ni manaihnii ideh mahnii hemjee arai l ih bas buruu tsagt hoollodogt bdag yum.
    oroi 6 tsagaas hoish mahan hool idehgui bhad l buh yum ok blno. tovchhondoo iim… zugeer turshaal uzerei!!! 3 honogt l ur dun ni medegdene

  10. keke

    minii huwid geul bor mah idedq hernee tahia bolon zagasnii mahiig iddeg tmees uuriiguu tsagaan hoolton bish gj boddog thdee geriinhen mahan hool iddeg blohoor haaya haaya bor mah amsdag. yg tsagan hoolton bolii geul yah yost be??? hucheer garj bloh bluu mun nz nuhud geed oir dotnii humuus bugd mahan hoolton blohoor ih hetsuu l de

  11. Mandy

    ene harin ih dajgui bichij, barag anh udaagaa l 2 taliin sain muug adilhan unelj bichsen niitlel unshij bna. Tsagaan hoolton boloh u ugui yu, mah ideh u ugui yu gedeg chn shashin shuteh es shutehtei adilhan hunii uuriinh n songolt shde. Tegehgui het tuilshiraal mah iddeg humuus uvchnii uur, ee de tsagaan hoolton bolku l bol ta barag l uhne geh n holgui bdag shde, tsagaan hooltnuud. Getel mahiig zuv heregleed eruul enh urt nasalj bga uchnuun hun bna. so, ali ali taliinh n ashig tus, hor holbogdliig n taniullaa, tegeel hun uuruu shiideg l de…

  12. Bayra

    Үнэхээр л сайн бичсэн нийтлэл байна ш дээ. Хүмүүст энэ талын мэдээлэл хүргэж бгаа 103-нд баярлалаа. Миний хувьд, за биднээс болж махаа идүүлж байгаа хөөрхий амьтадийг үгүйсгэдэг юм аа гэхэд өөрсдийнхөө эрүүл мэндийг бодвол цагаан хоолонд орох. байгаль цаг уурын тэгш байдлыг хамгаалахад тусалъя гэж хүсвэл органик хоолонд орох нь бидэнд л тустай юм. Би жилийн өмнөөс цагаан хоолтон болжээ. Мах идэхгуй, Суу өндөг, зөгийн бал бол хүнсэндээ хэрэглэдэг. Энэ жил сургуулиа төгссөн. Мэдээж зөгсөх үед дипломын ажил бичих, унших зүйл маш их гээд тархи толгой их ажилласан. Мах идэхээ больсон маань нөлөөлсөн үү, тархи их сийрэг, уншсан санасан болгон толгойд урьдаахаасаа их амархан улдэж байлаа. Энийг би цаган хоолтон болсноороо тайлбарлаж байгаа. Мэдээж хүн бүр хүссэнээрээ байх эрхтэй. Гэхдээ юу үнэн, тэр үнэн. Цагаан хоолтон болох бидэнд их сайн нөлөөтэй. Гэвч Монголд маань хүнсний өргөн хэрэглээний бараа энд Европынх шиг олон төрөлгүй, эсвэл чаннарын шаардлага хангадаггуй нь харамсалтай. хэрэв та бүхнээс хэн 1 нь үнэхээр сонирхол бвал, яаж цагаан хоолтон болохов хийгээд сэтгэл санаагаа яаж хатуужуулж зоригтой энэ алхамд хүрмээр байна, мэйлдээрэй. Дуртайяа санаа бодлоо хуваалцана 🙂 Амжилт! Эруул мэнд!

  13. Минйи бодоход хүн цагаан хоолтон болноо гэдэг нь өөрөө өөртөө бас байгаль дэлхий ан амьтанд барьж байгаа хамгийн том бэлэг юм шиг санагддаг.Махыг хүмүүс уурагаа нөхөх төдий л хэрэглэхгүй хэмжээ хязгааргүй их хэрэглэдэгээсээ болоод өвчний үүр болдог.Тийм болохоор энэ нийтлэл арай л биш юмаа.

  14. Монголчууд шууд цагаан хоолтон болж чадахгүй байхаа,Цагаан хоолны ач тус их эрүүл мэнд цаашилбал урт наслах гээд л хэрэгтэй л юм.
    Долоо хоногийн 2-3 өдөр ходоод гэдсээ амраах зорилгоор цагаан хоол идвэл зигээр юмшиг санагдаж байна

  15. БИТГИЙ ТУЙЛШИРЦГАА

    МОНГОЛЫН ӨВСӨН ТЭЖЭЭЛТ ХҮМҮҮСИЙН (VEGETARIAN – ГЭДГИЙГ “МАХЧИЛЖ” ОРЧУУЛСАН Ч, УТГААР НЬ ОРЧУУЛСАН Ч ӨВСӨН ТЭЖЭЭЛТЭН ЮМ) АЛДАА: АЛДАА 1: “Хүмүүс ногоон хоолтон болох нь дэлхий нийтэд тулгамдаад байгаа гол асуудал болох дулаарал, цөлжилт, цунами, газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшгаас гариг ертөнцөө хамгаалж чадна” хэмээн дэлхийн эрдэм шинжилгээ судалгаагаар батлагдаад байна. ХАРИН Ч ХҮНСНИЙ НОГОО УРГАМАЛЫГ ХЭТ ИХ ТАРИАЛЖ, ХЭРЭГЛЭСНЭЭР ЦӨЛЖИЛТ ИЛҮҮ ХУРДАНА ЯВАГДАНА ГЭДГИЙГ УРГАМАЛ ЗҮЙ ҮЗСЭН 6-Р АНГИЙН ХҮҮХЭД Ч МЭДЭХ БАЙЛГҮЙ. АЛДАА 2: Тийм болохоор ногоон хоолтон хүмүүс болон тэднээс гарч байгаа хүүхдүүд амархан торниж өсдөг. ТЭГЖ ЯРИХ ЮМ БОЛ ТЭР АМЕРИК ЭРДЭМТЭД ДАН ӨВСӨӨР ХООЛЛОДОГ ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИНЫ ХӨГЖИЛ МАХ ИДДЭГ ХҮҮХДҮҮДЭЭС СУЛ ДОРОЙ БОЛОХ БҮР НОТОЛЧИХСОН.

  16. БИТГИЙ ТУЙЛШИРЦГАА

    МОНГОЛЧУУД ЭРТ ДЭЭР ҮЕЭС ЯМАР УЛИРАЛД ЯМАР ХООЛ ИДЭХ ЁСТОЙГОО МЭДДЭГ БАЙСАН. ТУХАЙЛБАЛ ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРАЛД МАХ, ЗУН, НАМРЫН УЛИРАЛД ӨВС, НОГОО (ТААНА, ХӨӨМҮҮЛ Г.М.) ИДДЭГ БАЙСАН. МӨН ЖИЛИЙН 4-Н УЛИРАЛД 4-ҮҮЛЭНД НЬ СҮҮ, ЦАГААН ИДЭЭГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН. СҮҮ ЦАГААН ИДЭЭ НЬ ХҮНИЙ ӨСӨЛТ, БИЕИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ КАЛЬЦИ, С АМИНДЭМ, ХОДООДНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД САЙН НӨЛӨӨТЭЙ ХЕЛИКОБАКТЕРИТЭЙ ГЭДГИЙГ ХЭН Ч МЭДНЭ. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ВЬЕТНАМ ХҮНИЙ ТОМООХОН БИЗНЕС ШҮҮ ДЭЭ. ЗАРИМ ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ НЬ ГҮЙЦЭД ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮМҮҮС БУСАД ХҮМҮҮС САЙХАН Л ГЭСЭН БОЛ САЙХАН ГЭЖ ИТГЭДЭГ НЬ ХАРАМСАЛТАЙ ЮМАА… ЖААХАН ЮМ УНШИЖ, ТАРХИ ТОЛГОЙДОО ЮМ БОДОГДУУЛЖ, ЭРГЭЦҮҮЛЖ БАЙГААЧЭЭ.. ХӨӨРХИЙС ДӨӨ, ЭНЭ ӨВСӨН ТЭЖЭЭЛТНҮҮД…

  17. БИТГИЙ ТУЙЛШИРЦГАА

    УРГАМАЛ НОГОО ТЭГЭЭД О2 АГААРААР АМЬСГАЛДАГГҮЙ, H2O УСААР ТЭЖЭЭГДДЭГГҮЙ АМЬГҮЙ БИЕТ ҮҮ? УРГАМАЛ ЧИНЬ АДИЛХАН Л АГААРААР АМЬСГАЛЖ, УСААР УНДААЛЖ, НАР ӨӨД ТЭМҮҮЛДЭГ БИОЛОГИЙН НЭГЭН АМЬД ЗҮЙЛ… ДУУГАРЧ, ХӨДӨЛЖ ЧАДДАГГҮЙ БОЛОХООР Л СҮНСГҮЙ ЮМ УУ? ЖААХАН УХААНТАЙ ЮМ ЯРЬ Л ДАА.. ЯДАЖ 10-Н ЖИЛИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛ ДЭЭРЭЭ ДАХИЖ СУУ Л ДАА..

  18. БИТГИЙ ТУЙЛШИРЦГАА

    МОНГОЛЧУУД МААНЬ БОР ХҮНС (МАХ), ЦАГААН ХҮНС (ЦАГААН ИДЭЭ) ХОЁРЫГ Л ЗӨВ ЗОХИЦУУЛЖ, ХААЯА ЯАХАВ НЭГ НОГОО ИДЧИХДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС ТЭГЭЭД ӨВСӨН ТЭЖЭЭЛТЭН БОЛООД ХАА ХОЛДОХОВ ДЭЭ? БАС НЭГ ЮМ ХЭЛЭХЭД ГЭНЭТ ОЛДСОН ХООЛ БИШ, ГЭМ ХИЙСЭН ХОДООД БИШ ГЭДГИЙГ САЙН САНАЖ ЯВАГТИЙ. ГАХАЙ ШИГ ХАХАЖ ЦАДТАЛАА БИТГИЙ ИДЭЦГЭЭ, ХЭМЖЭЭГЭЭ ТААРУУЛЦГАА

  19. nyamzaya

    mahnaas mashinii utaanaas hortoi hii ylgardag uuniig humuus oilgoj tsagaan hool iddeg boloosoi

  20. ЭНХАМГАЛАН

    ЗА НАЙЗ НАРАА ЦАГААН ХООЛТОНГУУДАА ТЭР НЯМЗАЯА ЧИ БИТГИЙ ШААЖ АМЬДАР ЗА ХУДЛАА БҮЛТ БҮЛТ ШААГААЛ БАЙХ ЮМ ХУЦАЛГҮЙ ХУРДАН МАХ ИДЭЖ НААД ТОЛГОЙГОО ОЮУН УХААНАА ЭРҮҮЛ ЧИИРЭГ БОЛГО ЭРГҮҮТЭЭД ТЭНЭГ БОЛСНОО МЭДЭЖ БАЙНА УУ. ЭСВЭЛ МАХНЫ МӨНГӨ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ УУ ЧАМД ЭРГҮҮ МАЛ ЭГНЭЭНДЭЭ ЯВ ЗА ЮУ. ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЪЯ ГЭВЭЛ ЭНЕРГИТЭЙ БАЙ МАХ ИД МАЛАА ҮРЖҮҮЛ МОНГОЛ ГЭДЭГЭЭ ҮҮРД САНАЖ ЯВ. БАЛАЙ ЮМНЫ ГАРТ ОРСОН БАРЬЦГҮЙ АМЬДРАЛАА ХАЯ

  21. ЭНХАМГАЛАН

    ТЭР МАН.. ГЭГЧ ТЭНЭГ ХҮҮХЭДЭЭ ЧИ ЮУ ГЭЭД АН АМЬТАНАА ХАМГААЛЖ ИДЭХГҮ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙГАА ХҮН БОЛООД ТӨРСӨН ЮМ БОЛ ЭНЭ БАЙГАЛИЙН ХУУЛЬ ГЭЖ БАЙНАВ НЭГ НЭГНЭЭ ХӨНӨӨЖ ИДЭЖ БАЙГАА БУРХАН ЦААНААС ТАВИАД ӨГСИЙН ТЭГВЭЛ ЧИ ЮУНДАМЬДАРЧ БАЙГАА ЮМ БАЙШИНД АМЬДАРЧ БАГАА БОЛ БОЛИОЧ БАЙГАЛАА ХАЙРЛААД БАГАА БОЛ НААЛ БАШИНГ ЧИНЬ БАС БАЙГАЛЬ ДЭХИЙГЭЭС БҮТДЭГ ЮМВ ЯАНАДАА ИЙМ ОЛОН ТЭНЭГ ХҮМҮҮС ӨВС ИДЭЭД ЯНЦГААЛААД ХАГАС ҮХДЭЛИЙН БАЙДАЛТАЙ ЦУСГҮЙ АМЬГҮЙ ЗОМБИ БОЛ ЗА ЭСВЭЛ МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС ТАВХАЙГАА АВ. ЭНЭТХЭГ ЭНЭ ТЭРДЭЭ ОЧ ХАРЬ ГЭРТЭЭ ХАРЬ. ЕООЕ БООЖ ҮХЛЭЭ

  22. River

    Тэр Mc-н гамбургерыг бэлдэх гэж амазоны ойн 40% огтолцон байнаа. Тэр үхэрийг тэжээх гэж тэр гацар буурцаг тарьдаг тэр буурцагийг ногоон хоолтон болон дэлхий дээр өлөж байгаа тэр 100сая хүнд өгөх боломжтой. Үхэрт өгсөний оронд ингэж олон дамжлаг хөрөнгө мөнгө эрчим хүч гарж мах бэлдэж байна шүү дээ энэний оронд тэр л буурцгийг шууд хэрэглэснээр манай дэлхийд хэрэгтэй юмсан. Тэглээч дэлхийн хандлага ногоон хоолтон болох шинж рүү гээ орж байгаа. Би тун баяртай байна дэлхий маань өвчин зовлон аллаг уу байвал хичнээн сайхан бэ. Тэр амьдрахыг хүсэж буй амьтадад ч гэсэн бид амьдрах боломж олгылдоо.

  23. turuu

    энхамгалан чи өөрөө т1 байхаа энэ бүгд зөвхөн чиний хувьд биш за махан идэштэй хүмүүс болон мах,машины утаа зэргээс болж энэ дэлхий дээр чинь янз бүрийн байгалийн гамшиг болж байна бид бүгд цагаан хоолтон болж байж өөрсдийгөө болон ан амьтан байгалийн тэнцвэрт байдлийг хадгална чи яагаад махаа ид гэж т1тэж байгаа гээч чи өөрөө цагаан хоолтон болж чадахгүйдээ тэгэж байгаа өөр өөрийгөө барьж тэвчиж чадахгүйдээ ид гэж байгаа тиймүү? цагаан хоолтонгуудаа та нар бол мундаг шүү та нар өөрсдөө ч эрүүл бас өөр зөндөө зүйлд тустай юм хийж байгйй гэсэн үг

  24. tushig

    bi tsagaan hoolton bolmor bhd

  25. tugsuu

    Sain bna u.,tsagaan hool iddeg hun yag ymar nemelt vit amin dem hereglej bval zugeer bdag ym boloo., bi tsagaan hoolton l doo avah yostoi amin demee avch bhgui bol tsagaan hool ideed saijirch bgaagaasaa iluu eruul mendiin surug asuudald oroh ym bish bgaa ter talaar dahin lavshruulj medeelel ugvul heregtei bnaa

  26. Хүрэлсүх

    Ганц тэр Вьетнам хүүхний бизнес биш юм даа,, НҮБ, ДЭМБ эдр гээд л олон арван улсын 250 гаруй эрдэмтэд бүгд хүн бол ургамал идэштэн юм гэж баталсанд байгаа юм. Дэлхийн дулаарлын 80 хувийг Мал аж ахуй дангаараа бүрдүүлж байгааг ч баталсан. Ногоон ургамал дэлхийг цөлжүүлнэ гэсэн утгагүй зүйл анх удаагаа сонсож байна. Надад ерөнхий боловсрол байтугай энэ тал дээр мэргэжлийн ч боловсрол байгаа. Махыг өвлийн улиралд л тохируулж хэрэглэхэд зохимжтой байдаг юм шд. Зүгээр нэг том жишээ хэлье АНУ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ дэлхийд номер 1т толгой цохьдог,, гэтэл эргээгээд АНУ хамгийн их ясны сийрэгжилт, зүрх судас цусны өвчтэй байдаг үүнийгээ дагаад олон арван эмийн үйлдвэрүүд тэнд ажиллаж байна. Үнэндээ жинхэнэ бизнэс нь махтай л холбоотой байгаа юм. Монголчууд минь удахгүй 1кг махыг 10000 төгрөгөөр авдаг цаг ирэх гээд байна шүү,, энэ чинь л бизнэс

  27. nara

    одоо ч тараг с v vнд итгэхэд vнэхээр хэц v v болж дээ гашилдагг vй, исэж мууддагг vй тараг л зардаг болсон тэхээр нь цаастай тараг бишээ найруулчиж гэж бодоод гудамнаас зах дэлг v vрээс шингэн с v v аваад гашилгах гэтэл гашилдагг vй сургий нь дуулахнаа хөдөөнөө л гашилдагг vй эм хийгээд нааш нь авчирдаг гэнэдээ одоо бид юу уух вэ vнэндээ С v v ХХК ын нарийхан өндөр с v v л арай vнэмшилтэй 2,3 хоноод гашилчдын малын с v v тараг хэзээ удаан гашилж эсэхг vй байдаг билээдээ гэтэл тараг нь эсэхээ байсан гөлийчөөд л хэд ч хоносон байж л байдаг бага шиг өмхий vнэртээд л тэгэхээр энийг цагаан идээ гэх v v химийн бодис хольсон хор гэх v v гашилдагг vй сайн с v v v байна гээд л уугаад байхуу

  28. uka

    монголчууд цагаан хоолыг одоогоор маш их хэрэглэх болсон одооноос үүнийг хэрэглээсэй гэж бодож байна

  29. Мйй

    үхнэ шүү мах идэхгүй бол сэтгэхгүй

  30. Bvhniig bvv shvvmjil

    amitad uurag tarhitai tedniig hunuuhud aij aisan aidas surug enyrgee mahandaa shingeej uhdeg bid ch gsen aih uyd buh biyeer maani aidas mdregddeg bizdee urgamal biologiin zuil ch uurag tarhi bhgui ee ted uwdult mederdeggui erdemted togtootson bga ene garag delhiid dewshil bolj bna harin bid neg uhagdhuuntai bgad bailgui sain sudalj tsaash alhah heregtei bna ta bidnii deer ch ymu nisdeg sonin bidnees huchtei turultunguud bsan bol bidniig durtai durgui urjuuleed nydlaad hooloo bolgood idwel ymar we tged boloogui ee arisaar maani huwtsas hiij umsunu enentei adil amitad ch gsen amidrah husel ermelzeltei shuu dee ter amitad urgamal us hoyroos l shim tejeelee awdag bid uwdhuuruu urgamaliin garaltai em hereglej idgedeg shuu dee etsest ni helehed hen yu ideh ni ter hunii l songolt lev tolstoi tsagaan hoolton bsan ter helehdee ene delhii deer mal nydlah gazar bga tsagt dain hezee ch zogsohgui ee gej uunii uchir ni surug enyrgi bii bolj bga tsagt surug ur dagawar ene delhiid bsaar bh bolnoo gej bga ym shig bgan bid hamtdaa uragshiltsgaay mongolchuudaa bid ireeduidee surug enyrgegui delhiig belegleh heregtei ym baga bagaar eheldeg tsagaan hoolton bolon dan urgamaliin garaltai hooltonguuddaa amjilt husey 

  31. Ab

    Balaanstai barimjaatai amidral hamgiin zow shu. ooroor helbel tentswertei amidratsgaay eleg negt ah duusee. Muudaltsaad yu hiine.Tuuh surgamj baigaa shu.Ewlerch hairlaj yawbal ter hamgiin eruul hool monoos mon.

Leave a Reply