Хөхүүл эхийн хооллолт

Хооллолт

 Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

Шингэц сайтай, хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх нь зүйтэй.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг,  800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальци -йн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд  кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогмтол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр /хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.

Эм, эмийн бэлдмэл

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь  эхийн сүүгээр дамжийн хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.

Иймд эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон зөв. Энэ үедээ хөхөө саах – аа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

хөх сүүгүй болох

Төрсний дараа хөх сүүгүй болохыг анагаах ухаанд гипогалактик гэдэг. Энэ нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй.  Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд  сайн байдаг. Мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хөхүүлэхээсээ 20 минутын  өмнө ууна.

Энд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авианы өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

23 Comments

  1. gerel

    Sain bna u? Huuhed maani 4 sartai baihad usee buduulsan. Her hor nolootei bol? us maani udmiin tsagaan bolohoor yalt ch ugui buduulsan yumaa. Tegeed sanaa zovood. Dandaa bish yum chin gaigui bolov u? helj ogno u.

  2. gerel

    Hohuul uedee lazeriin tuyagaar goo saihnii emchilgee hiilgeh bas her bdag bol?

  3. нараа

    дандаа биш юм чинь гэж юу гэсэн үг вэ эмчээс асуу дахиад юун лазер вэ тэсээч

  4. tungaa

    hi manai hvv dongoj 1 sartai getel 1 nvd ni bainga nuuhdaj baidag untaj baisan ch servvn baisan ch bainga nuuhdah yum yaj archlah estoi be

  5. ariunaa

    hi udriin mend xvv maani 1 sartai xuxunduu tsadaxgui turaad bna yawal deer we

  6. ariunaa

    hi huu maani 1 sartai huh suu muutai bolohoor bi uuruu bvvdka bolood bna yaj turah we hariu bicheerei

  7. zvgeeree xvv chn osood irexeer ayandaa turdag yum bnlee

  8. manai xvv odoo 10n sartai

  9. jagaa

    nuuhtaat bga bol tetratsikliinii mazi ugluu oroid nulimsniihn svwrvv shar budaanii dainii hiihed doroo zvgeer bolnoo manai ohin bas nuuhtaat ene argiig hergelsen chin zvgeer bolson shdee

  10. bilgee

    Manai ohin 2 sartai. Torsonoosoo hoish odort 3-4 tsag көмпиютер дээр суучаад байх юм. хүүхдэд хэр хортой болв Хөхний сүүгээр дамжих уу эсвэл хүүхдээ көмпюьтерийн урд балгаж байгаа үед хүүхдэд хэр хортой бол. Манай дэлгэц нь ЛЦД биш. Хариу бичиж туслаарай..

  11. Javkhlan

    Udahgui uriin zulai unerlej eej boloh gej bgaa busguichuuddee bolon eej bolood udaagui bgaa eej nartaa ene udriin mendiig hurgey ee! Bi 2huutei eej bolood 5 jil boloh gej bna. minii 2 huu Ireland ulsiin Dublin hotiin Rotunda turuh emnelt tursun buguud bid ger buleeree mongol eh orondoo ireed udaagui bna. Mongol busguichuud ta nartaigaa turshlagaasaa huvaaltsaj tuhain emnelegees nadad zaaj ugch ur dungee mas sain ugsun tursnii daraa hiih dasgaliig zaaj ugch ta buhnig jiremslehees umnuh bieiinhee galbirt hurdan ergej orohod tuslahiig husej bna. Ug dasgaluudiig tursniihuu daraa tsag aldalgui huuh ehleh ni chuhal ym. Tsag aldalgui gej chuhalchilsnii uchir ni ug dasgaliig tursnii daraa 48tsagiin dotor hiisneer ur dungee hurdan ugdug bolohiig dasgaliin zaavar deer sanuulsan bdag ym. Tus Rotunda emnelegt hundrelgui tursun ehchuud deed tal ni 3 honood gardag bogood ger5t ni garahaas umnu hun burt jiremsnii daraah dasgaliig biechlen zaaj ugch dasgaliin zaavarchilgaag ugdug juramtai.Enehuu zaaj ugsun dasgal ni sport aerobic, fitness-iin dasgal bish bogood tursnii daraa aerobic, fitness-eer hicheellehiig 3sar, usan selelteer hicheellehiig 2sar tus tus horigloson bdag. Ihenh ehchuud maani tursniihuu daraa huuheddee het ih anhaaral tavij, uurtuu bolon ger buliin hundee tavih anhaarlaa sulruulsan bdag. Ylanguya huhunduu suu oruulah nereer ih hemjeenii ilchlegtei hool huns togtmol hereglej jingee ulam nemdegduuldeg tom aldaa bdag.Tegeed huuhdiinhee asargaand turshlagjaad huh, suu geh met asuudluud gaigui bolood uur zuild tsag zav gargahtaigaa bolood ireh ued genet jingee yaj hasnaa, gedsee yaj agshaanaa geed sanaa zovj fitness club -t handaj eheldeg. fitness club-t yvah ni buruu bish shuu. Gehdee tursnii daraa ogt dasgal hiilgui 3,4 sar bolood shuud fitness dasgal aerobiceer hicheelleed hurdan huuchin galbirtaa ergen orohod ih tsag hugatsaa tevcheer shaardlagatain deer aartsagnii dood hesgiin bulchingiin dasgal heterhii oroitoj sularsan bh taltai.Ug ni Sex hiih ued ene bulchin ni ajillaj baidag bogood ihenh ehchuud maani tursniihuu daraa sex-iin heviin baidaldaa ortloo ih uddag. Uunii gol shaltgaanuud ni kesar hagalgaa hiilgej turuh, umain huzuunii uragdal, oedol, tsagaan mah ergeh buyu shambraba geh met hundreluudtei holbootoi. huuhed gargahad negent sularsan bulchinguud ajillalgui udah tusam butsaj hevendee oroh magadlal ulam baga baih bolno. ( Ene aartsagiin hundiin dood bulchingaa changa bailgana gedeg ni emegteichuud bidnii yriad baidag savaa bariu chnaga bailgah gol nuhtsul boldog bh) Iimees ene dasgaliig zaalgahiig husvel nadtai minii mail haygaar holbogdooroi huuhnuudee! bugded ni eruul enhiig husii!

  12. б

    ter dasgalaa zaagaad uguuch

  13. saruul

    ter dasgaliig zaalgamaar bnaa, yamar mail-eer holbogdoh yumbee huu

  14. 555

    энэ сайт дээр кегелийн дасгал гээд байж л байна лээ шдээ. хайх гэдэг дээр нь кегелийн дасгал гэж бичихээр гараад ирнэ. зөвхөн төрсөн гэлтгүй давсаг султай хүүхнүүд хийж байвал сайн гэсэн байсан. аарцагны доод талын булчингуудыг чангалдаг гэсэн байсан. элдэв хүнээс хамаагүй юм асууж дагахын өмнө сайн бодоорой доо хүүхнүүдээ

  15. Javkhlan

    Миний зааж байгаа дасгал ч кегелийн дасгал орсон байгаа л даа. зөвхөн кегелийн дасгал хийгээд таны бие жирэмслэхээс өмнөх галбиртаа орчихгүй л дээ. Олон жижиг энгийн юм шиг хэрнээ маш их хэрэгтэй дагалдах дасгалууд мөн хоолоо зөв тохируулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ.би ойр дотныхоо найз нөхөд хамаатан садныхаа төрсөн бүх хүнд зааж өгч тэд маань ч үр дүнгий нь эхнээсээ үзээд баяртай байгаа.

  16. 555

    тийм бол мундаг л юм. амжилт хүсье. юмыг яаж мэдэх вэ гэж сэрэмжлүүлсэн төдий юм шүү, зөвөөр ойлгосон гэж найдаж байна.

  17. buugii

    yaj turah ter dasgalaa tegeed helj uguhgui bsan yumuu tegeed yamar haygaar hariltsah yum be todorhoi bicheed ugvul sain bnaa busgui mini

  18. Javkhlan

    deer bichsen bgaa mail haygaar holbogdooroi

  19. aska

    mail haygaar chin zahia bichilee hariu baidguiie yahuuuuuu?

  20. boogii

    tursnii daraa hedii hugatsaand belgiin haritsaand orj boloh bol helj ugng uu?

  21. BilGYYH

    Egch naraa Sanhuu avna shu call me 😀 99392335

Leave a Reply