Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит
Түрүү булчирхай үрэвсэхийн простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.
Шалтгаан
Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь хоёр бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг.
Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусна эргэлт удаашрах -аас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.
Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдээгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвслийг үүсэх нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйл байдаг.
Явц
Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвсэл нь онц таагүй мэдрэмж төрүүлэлгүйгээр олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөдөг. Энэ үед заримдаа 37 хүртэл халуурах,үе үе хярзангийн орчим, эсвэл шээхэд өвдөх, таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрдэг. Шээх үед өвдөсний дараагаар шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.
Харамсалтай нь дийлэнх эрчүүд энэ мэтийн ялихгүй шинж тэмдгийг анхаардаггүй. Үүний гайгаар түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний тэшвстэсийн үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийгн үрэвсэл, төмсөг болон түүнийг даавруудын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн үрэвсэл нь түрүү булчирхайн хоргүй, эсвэл хортой хавдар үүсэх шалтгаан болж ч магадгүй юм.
Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хэсэг хугацааны дараа эрчүүд нь эрхтний хөвчрөл алдагдах гэсэна асуудалтай тулгардаг. Үрэвсэл нь хөвчрөлд оролцдог мэдрэлийн эсэнд нөлөөлснөөр ийм таагүй үр дагавар гардаг.
Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хүртэл нэмэгдэж, цавь, умдаг, хошного, хярзангийн орчим хүчтэй өвдөж шээх, өтгөнөө гадагшлуулахад өвдүүлэх шинж илэрнэ.
Оношлогоо
Дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс нэг нь л илэрвэл цаг алдалгүйгээр бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмч -д хандаж үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд БЗХӨ шинжилгээ, бага аарцгийн эрхтэнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ.
Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвцний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн дээж авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй.
Эмчилгээ
Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхийн дээр цус хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг.
Харамсалтай нь түрүү булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна. иймд эмч нь өвчний шинж тэмдгийг дахин илрэх хүртэл 2-3 жилээр дарж л чаддаг. Үүний дараа эмчилгээг дахин хийх хэрэгтэй болдог.
Урьдчилан сэргийлэлт
Өвдсөн хойной эмчлэх гэж мөнгө, цаг заваа алдаж байснаас урьдчилан сэргийлж байх нь хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Иймд юуны түрүүнд хэт бариу, дотуур өмсөхөөс зайлсхий. Чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжинд саад болдоггүй. Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байхаас гадна тогтмол бэлгийн харьцаанд байх боломжгүй бол гар хангалга хийх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн эмч нарын нотлож байгаагаар бол гар хангалга нь түрүү булчирхайг цэвэрлэн, иллэг хийж үрэвслээс сэргийлж өгдөг байна.














hi hurdan tawih oir oirhon sheeh zereg ni tvrvv bulchirhain uwchnii shinj temdeg munvv.Tvrvv bulchirhai uwching tsusaar shinjilgee ugch boldog ymuu.
Найзаа эрэгтэйчүүдийн эмч дээр очоод эртхэн оншлуул.Эхо энэ тэр хэт авианы багажаар оншилчихдог юм бналээ.Миний хувьд энэ айхтар зүйлээр өвдөөд шаналж л явна.Хүндэрвэл бүр хэцүү юм болох байх шүү.
ene uvchin buren edgerdeg uu hariu
Ene udriin mend bi 20n nastai sayhan belgiin xaritsaand orohdoo heterxii hurdan tawiad bh yumaa ene ni tvrvv buchirhainaas boldiin boluu, bi bas sayhan tserkumtsezi bilvv iim ambultoriin hagalgaa xiilgesiin ene-s bolj bgaan boluu.