Бамбай булчирхайн өвчнүүд

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.

Эдгээр дааврыг ялгаруулахын тулд бамбай булчирхайд хоол ба устай хамт орж ирдэг йод зайлшгүй хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажилагааг тиреотроп дааврын тусламжтайгаар өнчин тархи зохицуулна.

Ерөнхий

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, эсвэл хэмжээгээр томрох, зангилаа үүсэх зэрэг бүтцийн өөрчлөлт гарснаас өвчин үүсдэг. Бамбай булчирхайн хэмжээгээрээ томрохыг бахлуур өвчин гэж нэрлэнэ. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь ялгаруулах дааврын хэмжээ хэт ихсэх буюу гипертиреоз, эсвэл хэт багасах гипотиреоз гэсэн шинжээр илэрнэ.

Булчирхайн бүтцийн өөрчлөлт ба үйл ажиллагааны алдагдал нь тэр бүр хоорондоо холбоотой байгаад байдаггүй. Жишээ нь: хэмжээгээр жижиг булчирхай хэт их даавар ялгаруулж, харин томорсон булчирхай бага даавар ялгаруулж байж болно.

Шалтгаан

Бамбай булчирхайн өвчин үүсэх шалтгаан нь одоогоор тодорхой бус байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн өвчний үүсэлтэнд йодын дутагдал нөлөөлдөг нь нотлогдоод байгаа. Йод дутагдлын өвчин нь ялангуяа далай, тэнгисээс алслагдсан бүс нутагт тархсан байдаг.

Оношлогоо

Бамбай булчирхайн өвчнүүдийн оношлогоонд дотоод шүүрлийн эмч нь дараахи аргыг хэрэглэдэг, үүнд:

1. Бамбай булчирхайн чанд авиан шинжилгээ (ЭХО). Булчирхайн хэмжээ ба бүтцийг тодорхойлно. Чанд авиан шинжилгээний үед тусгай багажны тусламжтайгаар булчирхайн цусан хангамжийг тодорхойлдог. Үүний тулд өнгөт доплерографийн зураг.

2. Бамбай булчирхайн сцинтографи. Бамбай булчирхайн янз бүрийн хэсэг, тэдгээрийн дотор зангилаа хэрхэн ажиллаж байгааг тодорхойлно. Сцинтографи нь хураагуур судсанд цацраг идэвхтэй тусгай бэлдмэл хийгээд булчирхайд хэрхэн хуримтлагдаж байгааг нь багажны тусламжтайгаар тодорхойлно.

3. Нарийн зүүгээр хатган эд эсийн шинжилгээ авах. Бамбай булчирхайнаас өчүүхэн хэсгийг авч микроскопоор харна. Ажилбарыг хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хийх бөгөөд ЭХО аппартны хяналтан зүүгээр хатгана.

4. Тиреотроп дааврын түвшнийг шинжлэх (ТТГ).  Бамбай булчирхайн даавруудын цусан дахь түвшинг тогтоохын тулд  цус авна.

5. Бамбай булчирхайн хэд хэдэн өвчнийг оношлохын тулд булчирхайн эсд янз бүрийн эсрэг биет илрүүлэх шинжилгээг хийнэ. Жишээ нь: тиреоглобулины эсрэг бие, тироцитын пероксидазын эсрэг бие (микросомын фракцууд).

Эдгээрийн зэрэгцээ бамбай булчирхайн даавруудыг зөөвөрлөгч уураг болох тиреоглобулиныг шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бамбай булчирхайн өвчний хэлбэрээс хамаараад эмчилгээнд эмийн болон мэс заслын эмчилгээг ашигладаг.

25 Comments

  1. chimgee

    oilgomjtoi s.han medeelel b.naa. oor iluu ihiig niitelwel bur ih taalagdana shuu. ene sait nadad taalagddag

  2. dawkaa

    ok6 хэрэгтэй мэдээлэл тавьсанд тун их баярлалаа.

  3. oyunaa

    Bambai bulchirhain uvchnii angli ner ni heregtei bn. Tuslaach, please

  4. otgontuya

    Hupertroid

  5. Heregtei medeelel bn bayarlalaa. Dotood shuurliin emch gedeg ni ali emneleguuded baigaa bol helj tuslaach,

  6. Бат

    Үе үе дөрвөн мөч хөдлөхгүй болчихоод байх юм. Тэгээд хагас өдөр болоод зүгээр болчихно. Бамбай булчирхайн үйл ажиллагаанаас болж ингэх үү?

  7. zochin

    Nadad bol oilgomjgui mash burheg medeelel baina.

  8. ix taalaglaa neleed yum oilgoj medej awlaa ta bvxend talarxaj bainaa

  9. zochin

    hi. minii huzuunii urd bdag bulchirhainuud tomrood bnaa ene yunaas boldog ve. haana uzuuleh ve. nadad hariu uguuch

  10. bold

    thyroid gland – бамбай булчирхай, thyroid nodules – бамбайн зангилаа, hyperthyroidism – гипертиреоз, hypothyroidism – гипотиреоз

  11. haha

    gipotireozin talaar arai delgerengui medeelel oruulaad uguuch

  12. wanna

    bambaiga emchileh gej bn geed daavriin baahan em uusni hereggui bh gej bodj bnaa. surug ur dagavar ihtei bh gej bodoj bn. Эндонорм gej orosiin em bga mgld bdag yumu bi medehgui bn. une ni joohon unetei gehde ur duntei l gej humuus bichsen bnle. ene em ni лапчатка белая gej urgamlaas gargaj avsan urgamalin garalttai em yum bnle. ene tuhai bi nileen unshsan ene urgamal bambain yamarch uvchni uyed uuhad sn nuluutei gej bichsen bnle. herev ene em unetei sanagdaj bval ter urgamalig ni uursdu avaad yumu tuugeed uuj bono shde. gehde mgld zardag guig bas l medehgui bn orosd bol bdag лапчатка белая gej urgamal shu. google.ru deer фото лапчатка белая gej bihceed haigaad zurgiig ni uzeerei yamar urgamal bdagig ni. herev mgld urgadag bol uursdu tuugeed uuj bolno shde. neg ANHAARUULAH yum gevel zarim humuus ni uuhad allergii ugch bolzoshgui uchraas allergii ugch ehelvel bitgi uugaarai.

  13. emchid uzuul

    yaj uridchilan sergiileh we er n burheg medeelel bn

  14. tuchlaach

    1-r emnelegt bambain emchid uzuulsen chini suljeenii em bicheed ogchihson bh yum. Hunii ovchnoor business hiij bmaargui bna.
    Hend haana handaj bambaigaa uzeelj her shatand yavj bgaag ni yamar em uuj boloh talaar zovolgoo abmaar bnaa. Nad tolgoi ovdoh nudeer hatgah zarimda ue mochoor hatgah, zurh hatgah zereg shinej ileed bga. iim ued yah ve. had tuclaach!!!!!!….

  15. Азаа

    Cайн байна уу? 
    Би тэгүүл тэр сүлжээний эмийг авсан юм шиг байна.  Би 1-р эмнэлэг дээр бамбай үзүүлсэн чинь тэр эмийг уу гэсэн одоо би дөнгөж ууж эхлээд 3 ХОНОЖ байна.
    Тэр маш их үнэтэй юм байна лээ .

    1. Тиро-вита- үнэ нь – 33,500
    2.Selenium – үнэ нь – 30,000
    энэ нь ганцхан сараар уух эмний  үнэ байна лээ.
    тэгээд 6 сар уу гээд нийт үнэ нь- 381,000 болсон үр дүн нь би мэдэхгүй 1-р эмнэлэнийн бамбайн эмч уу гэсэн.

  16. Азаа

    Бамбайн зураг авахуул сонгодо эмнэлэг дээр 25000 гэсэн . 
    би бас нэг хүнээс зөвлөгөө авсан чинь Далайн байцаа бамбайнд сайн гэсэн.

  17. би бамбайн дутагдал гэдэг оноштой, гипотериоз гэсэн үг. 3-р эмнэлэгийн оюунгэрэл гэдэг эмч дээр хяналттай байгаа. эм болон тариа бичиж өгсөн уугаад 3 сар гаруй болж байна. зохиур багассан бас 5 сартай жирэмсэн. жирэмслэхийг маань зөвшөөрсөн. тэр эмч надад маш сайн эмч юм шиг санагдсан. энэ цагаан PR шүү кк. 
    юуны өмнө бамбайн өвчлөл яг мөн үү үгүй юу гэдгээн сайн оношлуулаарай хүмүүсээ. сэтгэлийн хөөрлөөр хамаагүй эм ууж болохгүй шүү. 
    сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 3-н давхарт бамбайг сайн хардаг эхо байдаг гэсэн. үнэ нь боломжийн 6-7-н мянга гэсэн байхаа. далайн байцаа иод ихээр агуулсан болохоор хоолондоо байнга хэрэглэж байвал бамбайн өвчлөл багасах боломжтой, гэхдээ дангаараа бол өвчилсөн бамбай эдгэрэнэ гэж байхгүй байхаа. 

  18. Guye

    Banbain bulchirhain uvchnii english ner ni Basedow disease bhaa!

  19. бамбай булчирхайн шинжилгээг хаана өгч болох вэ? т3, т4 нэгдүгээр эмнэлэгт өгч болно байх гэсэн л дээ. гэхдээ хэтэрхи

  20. ачаалалтай болохоор хэцүү л дээ

  21. Цэцэ

    1-р эмнэлгийн бамбайн эмч яг үнэнийг хэлэхэд өвчтөнүүдийг үл тоосон өвчилсөн бол хохь нь гэсэн харьцаатай, бизнес хөөсөн, ааш муутай эмэгтэй байдгийн. мөнгө өгөхгүй бол үл тооно гэж үүдэнд нь дугаарлаж буй өвчтөнүүд ярьж байхыг сонссон. Эрэгтэй хүн очвол очер дугааргүй үйлчлүүлнэ дээ. Эмэгтэй бол үзүүлнэ гэж санасаны гарз. Нэг бол хувийн эмнэлэгтээ ажиллахаар яваад өгнө. Түүнд ажлын цаг гэж баригдах зүйл байхгүй, бүрэн эрхтэй. Түүний оронд энэ өвчнөөр өвчилсөн бол 3-р эмнэлэгт хандсан нь дээр. Үйлчилгээ хамаагүй дээр. Таныг тосч авч үйлчилнэ. Хаана хэдэн цагт ямар эмчид үзүүлэх, шинжилгээ өгөхийг яг таг хэлж өгнө.

  22. Цэцэ

    Тэгээд ч даатгал төлсөн бол жилдээ 1 удаа 40 гаран мянган төгрөгийн шинжилгээг нэгдсэн эмнэлгүүдэд үнэгүй өгөх эрх байдгийн.
    Даатгалын дэвтэртэйгээ очиход болно. Энэ тухай 3-р эмнэлгээс мэдсэн дээ. Маш сайн менежменттэй манай урдаа барьдаг эмнэлгүүдийн нэг дээ.Бас дүүргүүдийн эмч нар сайн ш дээ. Баянзүрх дүүрэг байна. Гэхдээ би зөвхөн тэр эмчийг хэлсэн шүү. 1- эмнэлгийн бусад эмч нараас сайн, сайхан харьцаатай, мэдлэгтэй, сайхан зөвлөгөө өгдөг хүмүүс зөндөө бий.

  23. Азаа

    Миний бамбай өсвөр насанд илэрсэн, эмчид үзүүлтэл Өсөлтийн бамбай гэсэн.Дараа нь би хэдэн жилийн дараа Бамбайгаар төрөлжсөн Германы нэгдсэн том эмнэлэгт үзүүлтэл бас л Өсөлтийн бамбай гэсэн.Өсөлтийн бамбай гээд тоохгүй байх юм, гэтэл надаа яг одоо ддэрх хэв шинжүүд нь илрээд байна.Өсөлтийн бамбай гэж яг юү бэ?

  24. khaliun

    egemnii yasnii araar dald bambaitai gesen hagalgaand oroowol zvigeer vvv ymar negen surug vr nuluu bhgvi biz dee

  25. sudii

    sain bn uu bambaitai gexdee jaaxan ix yadarch suldax yum manai xvvxdvvd bas sulidaa xool idexgvi ix tunia muutai baix yum xool idvvlex gej ix xicheex yum ene minii bambainaas boldog yum boluu nadad tuslaach.

Leave a Reply