Чихрийн шижин буюу сахарын диабет

Чихрийн шижин буюу сахарын диабет

372
58
ХУВААЛЦАХ

Чихрийн шижин буюу сахарын диабетийг хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Эртний Грекийн эмч нар өвчтөнийхөө шээсийг амсаж үзээд чихэрлэг бол шижинтэй гэсэн онош тавьдаг байсан бол Эртний Хятадын эмч нар өвчтөний шээсийг аяганд хийж тавиад ялаа суувал чихэртэй, улмаар чихрийн шижинтэй байна гэж оношилдог байсан байдаг.

Ерөнхий

Чихрийн шижин гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч, шээсэнд сахар их хэмжээгээр онцлогтой өвчин юм.  Хоёр төрлийн чихрийн шижин байна, үүнд:

  1. Инсулинд хамааралтай шижин буюу нэгдүгээр төрлийн шижин. Гол төлөв хүүхэд, залуучуудад тохиолддог.
  2. Инсулинд хамааралгүй шижин буюу хоёрдугаар төрлийн шижин. Ихэвчлэн 40-өөс дээш насны илүүдэл жинтэй хүмүүст тохиолддог. Энэ хамгийн өргөн тархсан чихрийн шижин бөгөөд нийт өвчлөлийн 80-85% эзэлдэг.

Шалтгаан

1-р хэлбэрийн чихрийн шижин нь нойр булчирхай -н үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээ -г зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа зогсоодог.  2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. Чухам юуны улмаас ийм байдал үүсдгийг эрдэмтэд өнөө хүртэл тайлж чадаагүй ч гэлээ чихрийн шижин нь өвчтэй хүнтэй хавьтахад халдварладаггүй болохыг тогтоожээ.

Дараах хүчин зүйлийн нөлөөгөөр чихрийн шижин үүсч болзошгүй байдаг, үүнд:

  • Удамшил. Ойрын төрөл садных нь хүмүүс чихрийн шижинтэй
  • Таргалалт
  • Биеийн хүчний идэвх бага
  • Дархлаа сулрах
  • Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
  • Вирусын халдварууд.
  • Сэтгэл санааны дарамт,
  • Ахимаг нас,
  • Архи болон амттан хэтрүүлэн хэрэглэх,
  • Хэвлий, тархины гэмтлүүд

Явц

Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.

Шинж тэмдэг

Чихрийн шижингийн үед сахар шээсээр ихээр ялгарахаас гадна дараахь шинж тэмдгүүд илэрдэг, үүнд:

  • Түргэн турах
  • Бие махбод усгүйжих
  • Ядрах нь ихсэх
  • Бие сулрах
  • Нойроонд муу болох
  • Арьс загатнах
  • Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед  заримдаа биеилэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд  арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.

    Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.

Оношлогоо

Чихрийн шижинтэй хүн дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байх ёстой.

Чихрийн шижинг оношлохын тулд дараах шинжилгээг хийнэ, үүнд:

  • Цусан дахь глюкоз -ын шинжилгээ (өндөгний цус авна). Энэ шинжилгээгээр цусан дахь илүүдэл глюкозын хэмжээг тодорхойлно. Шинжилгээг өлөн элгэн дээрээ өгнө.
  • Глюкозод тэсвэртэй байдлын сорил. Өлөн элгэн дээрээ 75 гр орчим  (нарийн хэмжээг зөвхөн эмч тогтоож өгнө) сахар хэрэглэнэ. Үүнээс 30 минут, 2 ба 6 цагийн дараа тус бүр цусан дахь глюзын нягтралыг тодорхойлдог. Шинжилгээ хийх өдөр тамхи таталгүй, аль болох тайван байхын зэрэгцээаспирин, глюкокортикоидууд зэрэг зарим төрлийн эм хэрэглэж болохгүй.
  • Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.Кетоны бие ба глюкоз илрэх нь чихрийн шижинг батлана.
  • Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно. Чихрийн шижингийн үед тоо нь ихэсдэг.
  • Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.

Эмчилгээ

Чихрийн шижингийн эмчилгээнд дараахь зүйлс багтдаг, үүнд:

  1. Тусгай хооллолт. Сахар, спиртийн ундаа, чихэртэй шүүс, боорцог, жигнэмэг, усан үзэм, нандин чавгыг хэрхэвч хэрэглэж болохгүй. Хоолыг өдөртөө 4-5 удаа бага багаар иднэ. Янз бүрийн сахар орлуулагч агуулсан (аспартам, сахарин, ксилит, сорбит, фруктоза ба бусад) бүтээгдэхүүн хэрэглэнэ.
  2. Өдөр бүр инсулин хэрэглэх буюу инсулин эмчилгээ. Энэ эмчилгээг нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй хүн заавал хийлгэж байх ёстой. Бэлдмэлийг тусгай тариурын тусламжтайгаар хялбар хийх боломжтой. Инсулин эмчилгээний үед цус ба шээсэн дэх глюкозын хэмжээг тусгай туузан цаасны тусламжтайгаар бие даан хянаж байх ёстой.
  3. Цусны сахарын түвшнийг багасгадаг эм хэрэглэнэ. Ийм бэлдмэлийг хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд эхлэн хэрэглэнэ. Өвчин даамжирах үед инсулиныг хэрэглэх хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүст биеийн тамирын дасгал ашигтай байдаг.

Таргалалттай хүмүүс жингээ хасах нь эмчилгээний нөлөөтэй байдаг. Чихрийн шижингийн эмчилгээг насан туршдаа хийнэ. Байнга дэглэм баримтлан эмчийн хяналтанд байх нь өвчний хүндрэлээс зайлсхийх,эсвэл үүсэхийг нь удаашруулах нөлөөтэй.

58 СЭТГЭГДЭЛ

  1. oipd biy sulidad tolgoi ih owddg bolsn bas ih amarhan ydarch shingen ym ih uusan chigsen am ih hatddag bolchihsn ene yunii shinnj ym bl ch.shiin gsn uguu????

  2. sahriin uwchtei hvnii beleg erhtein sheesendee tvlegddeg gsn vnen vv? ene ved belgiin hariltsaand orwol hamtragchid ni nuluutei yu? 

  3. Bi jeremsen 7sartai saxar ixtei bna geed taria xiilgej ngaa ene ni yrag yamarch 
    Gaj moloo bgvi bizdee .nadad xariylaj tyslaach .bi odort 3ydaa aktrapud gedeg tar
    Taria xiil gej bgaa ta bvxen zobolgoo ogch tuslsach

  4. sahriin emneleg haana baidag ve. hariu heleed ogooch.jargalant tov emneleg gej haana baidag ve

  5. батсүмбэрт сахарын өвчинд уудаг рашаан байдаг хүн олон байна гэсэн рашаан уугаад сахарын хэмжээ буурч байна гэсэн шүү эрүүл мэндийнхээ төлөө зориод үзээ

  6. Sn bnuu manai Eej sahariin owchonoor ovchilood 10 jil bolj bn svvliin 1sar hamag biye n zagatnad  tom tawtai ideetei ch yum shig yumnud hamag biyeer n garaad shono ch untaj chadku bnaa. Shono ch untaj chadku bga eejige haraad zvrh ovdoh yum yawal yu hergelwel zagatnah n zvger boloh boloo . Meddeg bvhnee helj tuslaach hvmvvsee.

  7. Bi solongost bdag iim uwchun tussnaa sayahan medlee hoolnii deglemiin talaar zuwluj tus bolon uu 103.mn siteiihand bayarllaa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ