Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин

 Манайхан гүйлсэн булчирхай -н үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.

Шалтгаан

Хүний бие махбодод халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангин үүсгэгчид нь бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерүүд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ.

Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг таатай хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчин үүсэлтийг даамжруулна.

Явц

Хүний биед нэвтэрсэн бактерүүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд  үүрлэн сүйдлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гүн) ба хонхлойт (бүр гүн) гэж ангилдаг.

Үр дагавар

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд  үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай.

Шинж тэмдэг

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хүчтэй өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм залгихад ч хэцүү болно. Халуурах шинж илэрэн. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна. Бие сулран эвгүйрхэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гүйлсэн булчирхай улайсан, томорсон байна. Гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед тэр шар өнгийн идээ, цэврүүгээр бүрхэгдсэн харагдана. Өвчин 3-7 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гаралгүй явагдвал өвчин арилсан ч халууралт удаанаар үргэлжилдэг.

Оношлогоо

Гүйлсэн булчирхайн үрэвсэл байж болзошгүй үед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүндрэл үүсгэдэг ноцтой өвчин тул оношыг цаг алдалгүй зөв тавих нь чухал. Заримдаа ангиныг сахуу гэдэг өөр нэг хүнд өвчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хүний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.

Эмчилгээ

Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэнэ. Антибиотикыг зөвхөн мэргэжилтэн л зөв сонгох боломжтой тул ангиныг өөрөө  өөртөө эм бичиж эмчлэх нь гол төлөв амжилт муутай байдаг. Антибиотикийн  курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгүй.

Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Үе үе (өдөрт 6 хүртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бүлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бүр байдаг. Мөн түүнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлүүд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болж болзошгүй байдаг. Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдөөд эхэлвэл үений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед мэс заслын эмчилгээ үр дүнтэй байдаг, үүнд:

  • Паллиатив буюу хөнгөвчлөх (цулцанг авах, хөөсөн цулцанг хусах, лазераар үйлчлэх).
  • Тонзиллотоми – гүйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бүрэн авах.

Мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд үр дүнгүй үед хийнэ.

Холбоотой нийтлэлүүд

65 Comments

  1. xooloinii mah haana sain abdag be

  2. hagalgaanii daraah 

  3. anhaa

    Жи пенцилин /бензат/ тариа нь ангиныг бүрэн эмчилж чаддаг уу? ямар хугацаагаар хийлгүүлбэл зөв бэ? Хоолойны мах авхуулах сөрөг нөлөө байдаг болвуу? Хамгийн сайн эмнэлэг нь хаана байдаг бол? Баярлалаа

  4. оогий

    ангин үе мөч зүрхэндээ орцон гэсэн ангины үед гарын шуу хөлийн шилбэ, шагай, өвдгөөр улаан өвчтэй юм гардаг юм уу. Халуурахаар улам өвчтэй болж том болдог, заримдаа үе мөч өвдөөд алхаж гишгэж чадахаа болидог. Пенциллин G 3 сар 21 хоногийн хугацаатай тариулж байгаа нэмэргүй. тэрнээс өмнө 3 удаа эмнэлэгт хэвтэж эмчүүлж байсан зүгээр болдоггүй. Би одоо ер нь яах вэ надад хариу хэлж тус болно уу 

  5. Tsetsee

    Zugeer l tasdaj haya hogoor yadgiin.Ter n hamaagui deer yum bainlee

  6. nyamaa

    Sn b.a u bi 18tai hooloinii mahtai ghdr tiim ch tom bish odogs 2 jilin omnos neg taliin hooloini mahnas tsagaan zuil haaya garj irdg bsan sayhans oi oirhn garj ireed bga ene muu yu jamts davs sn gh ym unen bol u

  7. duuya

    Хүүхдийн хоолой ханиад хүрэх болгондоо өвддөг. Юу сайн юм болоо. Хүмүүсээ туслхач

  8. hi mi hooloi baga bhd ih uwddug bsn… odoo nuhleed ternees n budaa shg hemjeete beltsger umhii nogoon yum garaad bdg. ymar em uuwal zgr wee. ungursn uwul hooloinoos bolj undur haluurad tatsan. odo bol uwdduggvi ch shulse zalgihaar umhii amtagddag yaawal deer wee help me

  9. Сайн байна уу? миний хоолойны ангин бага байхад л байсан, одоо хоолой өвдцөн халуураад хэвтэрийн байдалтай байна. Тарианд орцон байгаа, хуучин хоолой өвдөхөд Амбуцлин ээж маань тариад зүгээр болгочдог байсан, Ангинаа эмнэлэгт үзүүлий гээл амжихгүй байгаамаа. Хоолойны махаа авхуулвал сайн ч гэхийн нөгөө талаас эсэргүүцлын булчирхайгаа авж болохгүй сөрөгөөр нөлөөлнө л гэхийн. Хоолойны махны талаар мэдээлэл өгөөч?

  10. Bolort

    Hooloinii huhnees shar budaa shig idee garaad bgaa ni tonsil stone gedeg yum bn lee. tegeed mash muuhai unertei. Gadaadad tseverledeg gesen. Mongold harin iim emneleg oloogui l bn. Tonsil stone geed netees haival yaj tseverleh arga ni garch bn lee. Bi angingui ch gesen minii hooloid iim nuh bas uuseed ter nuh ruu ni hoolnii uldegdel orood ter muuhai uneriig bii bolgoj bgaa yum bn lee. Nemj medeelel uguh humuus baival tuslgaarai.

  11. Bolort

    Hooloinii huhnees shar budaa shig idee garaad bgaa ni tonsil stone gedeg yum bn lee. tegeed mash muuhai unertei. Gadaadad tseverledeg gesen. Mongold harin iim emneleg oloogui l bn. Tonsil stone geed netees haival yaj tseverleh arga ni garch bn lee. Bi angingui ch gesen minii hooloid iim nuh bas uuseed ter nuh ruu ni hoolnii uldegdel orood ter muuhai uneriig bii bolgoj bgaa yum bn lee. Nemj medeelel uguh humuus baival tuslaarai

  12. мөнхүүл

    Sn bnuu minii hooloi owdood yag hooloin huzuunes tseej hurtel nuli honduur boltson bn tgd yum uuj idhed owdohg hirne hewteh yumuu yum hum orgochod mash ih owdood bh yum 

  13. nur

    Hi.bi hooloin mahtai,bas boornii arhag urebseltei,6nastaidaa revmatizmeer obdood hebtert orj baisan yabj chadahgui sar garan hebtsen.emchluuleed zugeer bolson gebch odoo hooloi obdood,haluuraad,holnii huruu hurtel ianginaj yabahad zobiurtai bn.odoo 34nastai emegtei.iag odoo nadad tuslaach.hohuul huuhedtei antibiotik herglej boloh uuu?

  14. Зочин 2014-09-20

    Яг энэ зураг дээр байгаа шиг ийм идээ гараад хөндүүрлээд байна. Эмчид үзүүлсэн чинь антибиотик тариагаар хийлгэ гэсэн. Би 1 сартай жирэмсэн. Антибиотик хэрэглэж болох уу? Антибиотикоос өөр аргаар эмчилж болох уу?

  15. tulgabayar

    yag minii buhel zoviuur bna haan yamar emchid handuul deer be 

Leave a Reply