Шүдний суурь эдийн өвчин

Шүдний суурь эдийн өвчин

96
5
ХУВААЛЦАХ

Шүдний суурь эд буюу пародонт нь шүдийг тойрон эрүүний ясанд бэхэлж өгч эдүүдийн цогц юм. Энэ нь шүүд цоорох өвчний адил маш өргөн тархсан өвчлөл бөгөөд ДЭМБ-ын гаргасан мэдээнээс үзвэл дэлхийн насанд хүрэгчдийн 95%, хүүхдүүдийн 80% нь ямар нэг байдлаар нэрвэгдсэн байдаг ажээ.

Ерөнхий

Дээр өгүүлсэнчлэн шүдний суурь эд буюу пародонт нь шүдийг эрүүний ясанд бэхэлж  байдаг тойрсон эдүүдийн цогц юм. Энэ цогцод буйл, шүдний ёзоор -ыг ясны углуургатай холбож байдаг холбоос, углуургын ясны эд, шүдний ёзоорын цемент багтдаг. Өвчнийхөө онцлогоос хамаараад пародонтын цогцод  бүхэлд нь, эсвэл аль нэг хэсэгт нь эмгэг өөрчлөлт гардаг. Эмгэгч өөрчлөлт нь тэжээлгүйдлийн, үрэвслийн, эсвэл хавдрынх байж болно.

Пародонтын  өвчлөлийн 90-95 %-ийг гингивит, пародонтит гэсэн үрэвсэлт өвчнүүд эзэлдэг. Гингивит гэдэг нь буйлны зөвхөн гадарга хэсгийн эсүүд гэмтдэг буйлны захын эдийн үрэвсэл. Харин пародонтит гэдэг нь пародонтыг бүрдүүлэгч бүх л хэсгүүдийг хамарсан үрэвсэл юм. Пародонтитийн үед шүд буйлны холбоос эвдэрч, шүдний углуургын эд, эсийн эрчимтэй үхжил явагддаг.

Шалтгаан

Үрэвсэл анхандаа буйлны эдүүдэд үүсээд аяндаа шүд буйлны холбоос, шүдний углуургын эсүүдийг хамардаг болохоор гингивит, пародонтит хоёр нь бодит амьдрал дээр  хоорондоо нягт холбоотой эмгэгүүд юм.

Орчин үед пародонтын үрэвслийн өвчнүүдийг үүсгэхэд хүргэдэг голомтын үндсэн байршлыг  тогтоогоод байгаа. Эдгээр нь шүдний өнгөрийн бөөгнөрөл буюу нянгийн хүчин зүйл, үүдэн шүдний амны хөндий үүдэвчний бүтцийн согог, шүд болон эрүүний гажиг, зуултын гажиг -аас үүдэлтэй элэгдэл буюу супраконтакт зэрэг юм.

Ихээхэн хэмжээтэй бөөгнөрсөн нянгууд, тэдний ялгаруулсан хор, ферментүүдийн нөлөөгөөр буйлны эдийн үрэвсэл үүснэ. Үрэвсэл нь буйлаар хязгаарлагдахыг гингивит гэнэ.  Гингивитийн явц ямаршуу байх нь тухай хүний биеийн эсэргүүцэл хэр байгаагаас ихээхэн шалтгаална. Иймд өвчин үүсэхэд хүргэсэн шалтгаан нь нян боловч, бие өөрөө “зөвшөөрөхгүй” бол үүсэх магадлал байх, үүссэн нь ч явц харьцангуй хөнгөн байна.

Шинж тэмдэг

Буйлнаас цус шүүрэх нь пародонтитийн үед хамгийн түгээмэл илэрдэг шинж. Гингивитийн үед шүдийг угаахад цус гарна. Мөн зарим тохиолдолд хоол идэх үед буйлаар өвдөж, цус шүүрдэг. Энэ үед гол төлөв биеийн ерөнхий байдал хэвийн байдаг.

Үзлэгийн үеэр шүдний хүзүүвчний орчим ихээхэн хэмжээний өнгөр тогтсон байдаг. Буйлны зах нь ихэвчлэн улайсан, хавагнасан, сэтгэх үед амархан цус гарна. Буйлны үрэвсэл буюу гингивитийн үед үрэвсэл нь өнгөц байх тул эмчилгээ үр дүнтэй байдаг. Эмчилгээ нь нянгийн бөөгнөрлийг арилгах, өөрөөр хэлбэл ариун цэврийг хангахын тулд шүдээ оо, сойз ашиглах угаах юм.

Хэдийгээр буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга нь тун энгийн ч тархалт нь маш их байдаг. Хүүхдүүдийн 30-80% нь буйлны үрэвслийн өнгөц хэлбэртэй болсон байдаг. Нас ахихын хэрээр өвчний тархалт, явц нь хүндэрдэг бөгөөд өвсөр насны хүүхдүүдийн 2-6% нь пародонтын эмгэг өөрчлөлттэй болсон байдаг. Улмаар өнгөц үрэвслийн тохиолдол цөөрч, пародонтын янз бүрийн хэлбэрийн эмгэг өөрчлөлтийн тоо эрс нэмэгдэнэ.

Иймд хүүхэд наснаас эхлээд шүд, буйлыг зохих ёсоор угаадаг болгож сургах хэрэгтэй. Шүдни й гадаргуйг 20 цөөнгүй удаа сойздож, нийтдээ гурван минутаас цөөнгүй хугацаагаар угаадаг байх ёстой. Ингээгүй тохиолдолд буйлны үрэвслээс бүрэн хамгаалах боломжгүй.

Мөн корсодил, хлогексидний биглюконат зэрэг уусмалаар амны хөндийг 5-7 хоногийн хугацаатай зайлж цэвэрлэх нь нянгийн бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

Цаг тухайд нь эмчилгээ хийгээгүй тохиолдолд үрэвсэл нь шүд буйлны холбоос гэсэн хамгаалтыг давж, гүний эдүүд рүү нэвтэрнэ. Үр дүнд нь нянг гадны нөлөөнөөс хамгаалж байдаг пародонт буглаа үүссэнээр хамгийн их хөнөөлтэй нян үржих боломж бүрдэнэ. Мөн нянгуудыг ялгаруулж байгаа хор, ферментүүд нь шүдний гүний хэсэг рүү нэвтэрч гэмтэхэд хялбар болно. Ингэснээр шүд хөдөлгөөнд орж, юу зажлах үед шүд гэмтдэг болж ирнэ. Шүдний суурь аппаратны гэмтэл хурдацтай өрнөж, ингэснээрээ нянгийн шинэ шинэ голомт үүсэх таатай орчин бүрдүүлнэ. Пародонтит ингэж үүсдэг.

Пародонтитын үед шүд ганхаж, буйлнаас хар хөх туяатай цус шүүрч, буйлны шүднээс хөндийрсөн байдаг. Сэтгэх үед пародонт буглааны байрласан гүнийг тогтооно. Шүдний дээр, эсвэл гүнд байрласан буглаа байдаг. Хурц хэлбэрийн үед парадонт буглаанаас идээ ялгарна.

Пародонтын үед эмчилгээ нь нянгийн буглаа, шүдний чулууг арилган шархалсан хэсгийг эдгээхэд чигэлдэг. Харин буглаа гүнд байгаа тохиолдолд зөвхөн мэс ажилбар хийж гүйцэд цэвэрлэх боломжтой юм.

5 СЭТГЭГДЭЛ

  1. za uuchlaarai olon niited medeelel hurgeh gj bgn bol unen zuw bolood mergejiliin bus hun oilgohoor medee gargawal deer bn. ene medeenii todorhoiloltoos n ehleed,emnelzui ,bodit uzleg mun emchilgee n arai l mergejiliin hunees awsan ghd bish bn, eswelbichij bg hun n buruu oilgolt awch end tawisiimoo,parodontit chin shudnii holboos ediin urewsel, gingivit n builnii ungun urewsel bish builnii l urewsel gol n uridchilan sergiilehiig n l sn humuust hurgeesei ,…

  2. Ene medeelliig orchuulj tavisan ym shig bna.Suuri ed, yozoor ene ter geed endees mergejliin hun bicheegui ni ilt bna. Iimees uuniigee mergejliin huneer hyanuulj tavij bmaar ymaa. Shud gedeg hunii erhten sistemii neg heseg ni iimees shudnii uvchnuuded ingej haihramjgui handah hereggui e.

  3. minii shud bairaa soliod urgachihsan 2 uuden shudnii dund 1 shud urgatsan anhnaasaa tm bn yaj hna handaj emchluulhev odoo bi 16 nastai

  4. minii buil vrevseltei shvdee ugaah bolgond tsus gardag bas zarimdaa evgvi vnertdeg yah eostoi ve? yamr oo hereglevel deer ve heleed ogooch

СЭТГЭГДЭЛ БИЧИХ