Өвчтэй шүд хорт хавдар үүсгэнэ

 Шүдний өвчлөл нь улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсэх эрсдэлтэй холбоотой болохыг японы эрдэмтэд тогтоосон байна.


Нагоя хотын их сургуулийн судлаачид нь дээрх дурдагдсан төрлийн хорт хавдартай 5240 өвчтөн ба 10480 эрүүл хүмүүсийн хамруулсан томоохон хэмжээний судалгаа явуулаад ийм дүгнэлтэнд хүрчээ. Ингэхэд шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136%, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54%, уушигны хорт хавдар үүсэх эрсдэлийг 68% ихэсгэдэг болохыг тогтоожээ. Мөн эдгээр эмгэг үүсэх магадлал нь алдагдсан шүдний тоотой шууд хамааралтайгаар өсч байжээ. Энэ нь тамхи, архины хэрэглээ гэсэн хүчин зүйлсийг оруулсан ч энэхүү хамаарал нь өөрчлөгдөхгүй байсныг судлаачид онцолжээ.

Нөгөө талаас хамаарал нь судалгаанд оролцсон хүмүүсийн нас ба хүйсээс хамааран өөрчлөгдөж байжээ. Тухайлбал, толгой болон хүзүү, улаан хоолойны хорт хавдар үүсэх эрсдэл нь 70 –аас доош насны эмэгтэйчүүдэд өндөр байхад илүү өндөр настай болон эрэгтэйчүүдийн дунд бага байжээ.

Үүнээс үүдэн шүдний өвчин, шүдээ алдахтай холбоотой архаг үрэвслүүд нь хорт хавдар үүсэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг байхыг үгүйсгэхгүй байна. Иймд амны хөндийн ариун цэврийг сахин, шүдний өвчний өвчнөөс сэргийлэх нь эрүүл мэндээ сахин хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцтгэдэг гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Улмаар шүд өвдсөн, хорхойтсон тохиолдолд алгуурлалгүйгээр эмчид үзүүлж байх хэрэгтэй юм.

redphone 328636

ЭМЖЖМА эмнэлэг

99051662
ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ

1 Comment

  1. Bold

    Bi 2 doloo honogiin umnu shudnii emnelegt ochin emchilgee ehluulsen.Getel tur lombo gej zuiliig taviad ergeed avahuulah geed ochtol emchilgeenii yvtsad ih uvdult medegdsenees bol bi uuriin huselteer emchilgeeg zogsooj tom zan gargasan yumaa. Дентофобитой Хїн гэсэн їг. Tegeheer tsaashid emchluuleh heregtei baigaa tul deed dood shudnii emchilgeend uvdult medegdehgui baih emchilgeenii talaar zuvluguu ugnu uu

Leave a Reply