Лаборатор шинжилгээ

Түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгчийн шинжилгээг түрүү булчирхайн олон тєрлийн өвчний үед хийдэг. 50 – иас дээш насны эрэгтэйчvvд энэ шинжилгээг жил бүр хийлгэх шаардлагатай ба  ингэснээр түрүү булчирхайн томрол, өмөн зэрэг түрүү булчирхайн өвчнийг эрт үед нь илрүүлнэ. Шинжилгээнд венийн судаснаас цус авдаг.


Шинжилгээг түрүү булчирхайн массаж юмуу шулуун гэдсээр хийх хуруун үзлэг, эд эсийн шинжилгээ болон бусад ямар ч механик нєлєєллийн ємнє юмуу эсвэл 6 долоо хоногоос багагvй хугацааны  дараа  хийх нь зvйтэй.

2. Цусан дахь бэлгийн дааврын шинжилгээ – Бэлгийн дааврыг цусанд тодорхойлох арга нь тєрєлхийн бэлгийн чадавхигvй эсэх, цэвэршилт байгаа эсэхийг тодорхойлно. 3. Yрийн сунгийн шинжилгээ – Yрийн шингэн -ээ шинжилгээнд єгєхийн тулд 3-4 хоногоос багагvй, 7 хоногоос хэтрэхгvй хугацаанд бэлгийн амьдралаас татгалзах шаардлагатай. Энэ хугацаанд архи ( шар айраг ч бас), эмийн бэлдмэл хэрэглэхгvй,  ууранд ба онгоцонд суухгvй байх ( бvлээн шvршvvрт орж болно) ёстой. Vрийн шингэнийг бэлгэвчинд авч болохгvй, учир нь резин болон бэлгэвчний найрлаганд орсон  бодисуудтай хавьталд орсноос бэлгийн эсvvд 15-20 минутын дараа хєдєлгєєнєє алддаг. Хэрэв гарсан шингэнд эмгэг єєрчлєлт илэрвэл долоо хоногийн дараа шинжилгээг дахиж єгєх хэрэгцээтэй болно.


4. Арьсны эд эсийн шинжилгээ –  Энэ нь арьсны жижиг хэсгийг авч микроскопоор харж тодорхойлох шинжилгээ юм. Уг ажилбар нь хэсгийн мэдээгүйжүүлэлтийн дор амбулаторидйн нєхцєлд хийгдэнэ. Хавдрын хортой хоргүйг ялгахад маш чухал шинжилгээ юм.

Leave a Reply