Хүүхдийн шээс задгайрах өвчин

Хүүхдийн шээс задгайрах өвчин

89
14
ХУВААЛЦАХ

Дөрвөөс дээш насны хүүхэд 21 хоногий хугацаанд нэгээс илүү удаа шөнө нойрон дундаа орондоо шээж байгаа тохиолдолд шээс задгайрах өвчтэй болсон байж магадгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүүхдийн шээс задгайрахыг энурез гэдэг.

Эмчилгээ

Хүүхдийн шээс задгайрлыг эмчлэхдээ хэрэглэж болох бүх аргуудыг хослуулан хэрэглэх нь зохистой гэж үздэг. Эцэг, эхийн зүгээс дараах зөвлөгөөг дараах арга хэмжээг авч болно, үүнд:

  • Өөртэй нь адил асуудалтай өөр олон хүүхэд байдаг гэдгийг тайлбарлан хэлж, хүүхдэдээ сэтгэл санааны дэм өгөх хэрэгтэй.
  • Живх хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шээс задгайрах өвчэтй 4-5 настай хүүхдүүдийн дийлэнх нь памперс мэтийн шингээгч живхтэй өссөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Ийм живхийг унтах, айлд зочлох, замд гарах зэрэг онцгой тохиолдлолд л хэрэглэж байх нь зохистой гэж эмч нар үздэг. Хүүхэд ойтойгоосоо эхлэн аажмаар живх хэрэглэхээ болж, эцэг, эх нь суултуур ашиглан бие засдаг болгож сургах ёстой байдаг. Гэвч өрнөдийн орнуудад шингээгч живх өргөнөөр хэрэглэдгээс болж зарим хүүхэд яаж бие засах ёстойгоо ч мэдэхгүй байх тохиолдолд цөөнгүй гардаг аж.
  • Унтахын өмнө шингэн юм уух хэрэггүй. Коланы төрлийн ундаа, кофеин агуулсан хийжүүлсэн ундаа хүүхдэдээ өгөхгүй байсан нь дээр.
  • Унтахынхаа өмнө бие засдаг болгож сургах хэрэгтэй. Хүүхдийг шөнө дунд сэрээж бие засуулах нь таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг. Нэгэнт л сэрээсэн тохиолдлолд нойрон дунд нь биш харин гүйцэд сэрээж байж бие засуулж байх хэрэгтэй. Үгүй бол шээс задгайрлыг улам даамжруулах эрсдэлтэй.
  • Унтахын өмнө хөдөлгөөнтэй тоглоом тоглох, элдэв кино үзэх зэргээр хүүхдийг хэт хөөрлийн байдалд оруулахгүй байхыг хичээх.
  • Орондоо шээлээ гэж хүүхдийг хэрхэвч загнаж болохгүй. Шээс задгайрах нь хүүхдийн буруу бус харин эцэг, эхийн хамт шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Орондоо шээлээ гэж хэрхэв ч шийтгэж болохгүй. Хүүхэд үүнээс болж эцэг, эхээсээ дутахааргүй их шаналж байдаг. Мөн шөнө албадан живх өмсгөх нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй байдаг. Биеэ аваад явахуйц насны хүүхдийг өглөөд өөрөө усанд орж, цагаан хэрэглэлээ сольж байхыг шаардаж болно.

Эмийн эмчилгээ

Эмчилгээний бусад арга үр дүнгээ өгөхгүй байгаа үед эмийн эмчилгээг хэрэглэдэг. Эмийн эмчилгээг зөвхөн эмчийн заавар, хяналтын дор хийж болно. Гол төлөв дараах эмчилгээг хэрэглэдэг, үүнд:

  • Дааврууд. Адиуретин СД.Минирин нэртэйгээр зарагддаг. Шээсний ялгарах хэмжээ, шээх давтамжийг багасгадаг бөгөөд сэтгэл засал, жорлон суултуур ашиглан бие засч сургахтай хослуулах хэрэглэдэг.
  • Сэтгэц сэргээх үйлчилгээтэй эмүүд. Мезокарб /Сиднокарб/ нь давсагны болон гөлгөр булчингаар үүсгэгдсэн бусад эрхтнүүдийн булчингийн агшилтанд нөлөөлдөг.
  • Сэтгэц гутралын эсрэг бэлдмэлүүд /антидепрессант/. Имипрамин /Мелипрамин/, Амитриплин. Эдгээр бэлдмэлүүд нь шээс задгайрахад ямаршуу зарчмаар үйлчилдэг нь одоо хүртэл тогтоодоггүй байгаа ч сайн нөлөөтэйг нь олон тооны туршилтаар нотолсон байдаг. Гэхдээ энд нэр заагдаснаас бусад сэтгэц гутралын эсрэг эмүүдэд адил нөлөө илрээгүй.
  • Адреномимитикүүд. Эфедрин. /Эфедриний гидрохлорид/. Сэтгэц, сэтгэн бодох чадварыг сэргээх, өдөөх чадвартай болохоор шээс задгайрлыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Мэргэжлийн сайн эмчийн удирдлагаар эмчилгээ хийхэд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд харьцангуй богино хугацаанд өвчтнүүдийн 30% нь шээс задгайрлаас бүрэн ангижирдаг.

Эмийн бус эмчилгээ

Хүүхдийн шөнийн шээс үадгайрал буюу энурезийн эмчлэхдээ эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээ өргөнөөр ашиглах хэрэгтэй. Сэтгэл зүйчи нь хүүхдэд сэтгэлийн дэм, өгч, өвчинтэйгээ тэмцэхэд нь сэтгэл зүйл хувьд бэлтгэж өгдөг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, эцэг, эхтэйгээ харьцах, эсвэл хичээл сургуултай холбоотой асуудлыг нь шийдэх нь маш сайн үр дүн өгдөг. Дан ганц сэтгэл заслын эмчилгээ нь тогтвортой сайн үр дүн өгдөггүй болохоор эмчилгээний бусад аргуудтай хослуулах хэрэгтэй. Харилцан ярилцахаас гадна ховс эмчилгээг ашигладаг.

Хүүхдийн шээс задгайрах өвчинд тун хариуцлагатай хандаж, курс эмчилгээг дуустгал нь хийлгэх байх шаардлагатай. Үгүй бол өвчин дахин сэдэрч болзошгүй.

14 СЭТГЭГДЭЛ

  1. Сайн байна уу? Энэ үнэхээр хэрэгтэй сайт байна. Их мэдлэгийг олгож байгаад баярлалаа. Надад асуух зүйл байна. Хүүхэд хэдэн настайгаас өмдөндөө шээхээ болих вэ? 1 нас 6 сартай хүүхэд хэдэн цагийн зайтай шээдэг вэ. /Охин хүүхэд/ өдөр гайгүй байснаа өглөө оройд хэтэрхий ойрхон шээгээд байх шиг байна. Заримдаа бараг 30 минутын зайтай шээх юм. Бас хэдэн настайгаас шөнө шээхээ болих вэ? Энэ асуудлуудыг надад хэлж өгч туслана уу?

  2. 1 nas ongorson yum bol 30 minutiin zaitai shees arai ih baih shig baina. dooroosoo daaraad ch yum uu esvel haldvar orood zistit bolson baij magadgui shdee. shingen yum sain uulgaad, davsagan deer ni /ooroor helbel huisnees ni doosh hesegt/ shar tos turheed algaaraa haluu orgitol ni ileed har ongiin daavuu halaaj baigaad deer ni tavaid bai. bas haluun buleen us hisen undaanii savaar ch yum uu davsagand ni haluun jin tavij bolno.
    yer ni hamgiin amarhan arga ni olon sheesiig ni butsalgasan tseverhen shilen taglaatai savand avaad shinjilgeend ogoh. tegeed hariu ni yu gej garah ni uu. ayaguidvel uruvseltei geed oir zuuriin em bichij ogoh baih.
    huurhii huuhdiig udaan tegj yavuulbal hetsuu shdee.

  3. Сайн байна уу? Манай охин 5 настай. Орондоо шээгээд байх юм. Яаж зүгээр болгох вэ? Ихэнхдээ би шөнө босож шээлгэдэг. Намайг шээлгэхгүй болохоор шээчих юм.

  4. Манай найзын охин одоо 12 настай. Дандаа орондо шээдэг юм. 4наснаасаа хойш. Энийг юутай холбож тайлбарлахаа сайн мэдэхгүй бна. Цээний цагаан цэцэг сайн гэх юм. Санал бодлоо хуваалцаач монголчуудаа.

  5. bi 10 orchim nas hurtelee orondoo sheedeg bsiin, em tan, zuu tawiulaad ch nemer boloogui,tegeed manai eej namaig Hujirtiin (Хужирт) rashaan suwilald awch yabaad dawsagan deer haluun shawar tawidag emchilgee bdiin teriig 2 udaa hiilgeel ternees hoish neg ch udaa orondoo sheegeegui, gehdee yawuul zaawal 3 jil yawah yostoin bna lee shuu za amjilt husie

  6. manai ohin 11 nastai orondoo sheegeed bna zuu , baria zasal zunduu hiilgelee nemergui bnaa. yaval deer ve meddeg arga baival tuslaach humuusee.

  7. манай охин 7-той. 3 нас хуртэл зугээр байсан. Дараа нь уе уе шээдэг болоод . Одоо байнга шене  бур шээх юм. бариа засал зуу теенуур хийлгэсэн буук судлалын тевд эмэн эмчилгээ хийлгэсэн боловч хэсэг гайгуй болоод л дахиад шээгээд эхэлсэн. яаж бурэ эмчлэх вэ??????? туслаач?????!!!!!!!!!!

  8. Оройд ух юм хэдий хэмжээтэй ууж байна вэ гэдгийг шалгаад узеерее

  9. миний охин одоо 3 настай цэцэрлэгт явдаг 2 сарын өмнөөс байн байн шээж бүүр орондоо хүртэл шээх болсон өдөрт бараг 10-15 удаа бага багаар байн байн гэсэн үг цэцэрлэгээс гэр хүрэх замдаа хүртэл өмдөндөө барьж дийлэхгүй шээдэг. Ээжийн зүгээс хар цайнд суулгах , шар тостой хар даавуу бүлээнээр жин тавих ингээд бараг амралтын өдөр болгон хийдэг гэвч шээсний шинжилгээ өгөхөөр зүгээр гэж гардаг ямар шалтгаантай байж болох вэ эсвэл бүүр нарийн шинжилгээ хаана өгөх бэ бас өөр бөөрнөөс байж болох уу …

  10. sain bnu mini ohin odo 3 nastai shunu bvr orondo sheedeg ene yunas bolj bgan bol heled uguch

  11. shunu pamperstai untuulsanaas bolj orondoo sheedeg boldog ym bn, manai ohin 4 tei bas bainga orondoo sheedeg, tseene gedeg urgamal awsan, teriig l odoo uguy, bagshiin deediin nuhen garts dotor  emiin urgamal zardag hunees awsan ym, sain genee

  12. Сайн байна уу. Хэрэгтэй зөвөлгөө өгч байгаад баярллаа. Асуух зүйл байна.
    ————- Том охин маань 5 настай Өтгөн шээгээд байхаар нь шинэжилгээ өгсөн чинь үрэвсэлтэй уураг алдаж байна гээд тариа мөн барианд явуулсан. Тэгсэн одоо хүртэл өглөө босоод шээхгүй гуйж байж шээлгэхээр аймшигтай өтгөн шээгээд болдгүй, Эрдэнэтэд байдаг юм аа, яаж эмчлүүлэх вэ, мөн өдөр болгон ариун цэвэр сахидаг байнга улаадаг, надад туслаач яах мэдэхгүй байна аа, Баярллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ