Умайн хоргүй хавдар буюу миом

Умайн хоргүй хавдар гэсэн оношийг сонссон эмэгтэйчvvд “ Яанаа би хавдартай болчихлоо” гэж сандардаг. Тайван байх хэрэгтэй. Мэдээж умайн хоргүй хавдар буюу миома нь таагvй зvйл боловч хорт хавдар ( ємєн ) гэсэн айхтар євчинд хамаардаггvй. Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг.

Ерөнхий

Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг. Харьцангуй олон тохиолддог хавдар бєгєєд гучин нас хvрсэн эмэгтэйчvvдийн 20 % д нь илэрдэг гэсэн статистик мэдээ байдаг.

Ихэнх тохиолдолд умайн хананд нэг бус харин янз бvрийн хэмжээтэй хэд хэдэн хоргүй хавдрын зангилаа vvсдэг. Миома нь янз бүрийн байрлалтай байх бөгөөд нэг хэсэг нь умайн хананд , нєгєє хэсэг нь хэвлийн хєндий рvv тvрж, гурав дахь хэсэг нь умайн хєндий рvv тvрж байрладаг.

Шалтгаан

Гол шалтгаан нь дааврын өөрчлөлт юм. Тухайлбал,  эм бэлгийн дааврын хэмжээ ихсэх. Иймээс ч энэ хавдар нь охидууд, цэвэршилтийн насны эмэгтэйчvvдэд бараг тохиолддоггvй. Харин 25-50 насны эмэгтэйчvvд євчлєх магадлал маш єндєр байдаг. Ялангуяа жирэмсэн vед, бэлэг эрхтэний vрэвсэл євчний vед, ерєнхий дархлаа буурсан vед энэ магадлал эрс єсдєг. Эрдэмтэд умайн булчингийн хавдар vvсэхэд нєлєєлєх боломжтой хэд хэдэн хvчин зvйлсийг нэрлэдэг;

  • Удамшил ( ээж, эмээ нар нь ийм євчтэй байсан)

  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

  • Үргvйдэл ба дутуу төрөлт

  • Бодисын солилцооны хямрал ( таргалалт, чихрийн шижин)

  • Олон тооны үр хөндөлт

Тvvнээс гадна эрдэмтэд саяхан умай -н булчингийн хавдар  нь сэтгэл хямралтай шууд холбоотой гэдгийг тогтоосон байна.

Шинж тэмдэг

Ерєнхийдєє шинж тэмдэг єгдєггvй ч єєртєє хавдар буйг сэжиглэж болох зарим нэг шинж байдаг. Энэ нь сарын тэмдгийн vед ялгаралт ихсэх, мөчлөг алдагдах, хэвлийн доогуур ба ууц нуруугаар өвдөх юм.

Үр дагавар

Хэдийгээр ямар нэг зовиургvйгээр євчтэй болсноо мэдэлгүй олон жил яваад болох ч умайн хоргүй хадвар нь олон таагүй үр дагаварт хүргэх аюултай.

Хэт их цус алдаснаас цус багадалт үүсэх.

Хавдрын зангилаа томорч хєрш эрхтнvvдийг дарах аюултай. Ийм үед євдєлт vvсэх, шээс гадагшлахад саад учрах, өтгөн хатах шинж ажиглагддаг.

Хэрэв миома нь умайн хананд яг бvтэн байрлаагvй бол “хєл” нь ( хавдрыг умайтай холбож буй тэр хэсэг )мушгирах боломжтой. Энэ тохиолдолд  хавдар vхжин vрэвсэл vvсч задрах аюул нvvрлэнэ. Энэ нь цус алдалт, хэвлийн хурц євдєлт, огцом єндєр халуурах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ийм тохиолдолд яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.

Миомын бас нэг хvндрэл бол жирэмслэлтийн тээлт болон vр тогтолтын асуудал юм.

Оношлогоо

Миомыг цаг тухайд нь илрvvлэх хамгийн найдвартай арга нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эмэгтэйчvvдийн vзлэгт орох явдал юм. Сайн мэргэжилтэн нь хавдрын зангилааг тэмтрээд мэдэж болох боловч оношийг тодруулахын тулд євчтєнийг хэт авианы шинжилгээнд оруулах зайлшгvй шаардлагатай. Эргэлзээтэй  тохиолдолд хэвлийн хєндийг дурандах ( лапароскоп ), vтрээ ба умайн хvзvvг дурандах (гистероскоп) шаардлага гарч болно. Миомын хэмжээг тодорхойлоход эмэгтэйчvvдийн эмч нар жирэмслэлттэй харьцуулдаг. Жишээ нь: гурван сартай миома гэвэл умай нь хавдрын зангилаанаас хамааран гурван сартай жирэмсний хэмжээтэй адил томорсон гэсэн vг юм.

Эмчилгээ

Миомын эмчилгээ євчтєний нас, амьдралын цаашдын тєлєвлєгєєнєєс хамаарна. Хэрэв олон жилийн турш миома нь хэмжээгээрээ томрохгvй,  эмэгтэй нь жирэмслэх хүсэлгүй бол ихэнх эмч нар уг хавдарыг эмээр эмчилэхийг санал болгодог. Дааврын бэлдмэл нь єсєлтийг удаашруулах, зарим тохиолдолд зогсоох vйлчилгээ vзvvлдэг.

Харин хvvхэд тєрvvлэх хvсэлтэй залуу эмэгтэйчvvдэд эмч нар хойшлуулалгvй шууд мэс засал хийлгэхийг зєвлєдєг. Хамгийн хал багатай нь зєвхєн миомын зангилааг авах мэс засал  бєгєєд энэ нь умайг бараг гэмтээдэггvй. Ингэснээр цаашид хэвийн жирэмслэх боломжтой байдаг. Ийм мэс заслыг дурангийн аргаар хийж болдог бөгөөд хэвлийн хєндийд хэд хэдэн жижиг цоолбор гаргаж хийдэг. Энэ арга нь сорви бараг vлдээдэггvй, эмнэлэгээс хурдан хугацаанд гарах боломжтойгоороо давуутай.

Хэрэв хавдрын зангилаа маш том, эсвэл олон тооны бол умайг бvхлээр нь авах, эсвэл бvр умайг дайвруудтай нь авах шаардлага гардаг.

Холбоотой нийтлэлүүд

15 сэтгэгдэлтэй

  1. OT

    Sain baina uu, minii holiin erhii huruunaas doosh (ulan door bish shuu) yas tumbiigood gutal umsohoor uvdoh yum. Uuniig yaj arilgah ve? Hugshin humuusiinh zarim ni ih tom garchihsan baidag daa.

  2. undraa

    sain bnu? bi hed honogiin umnu horgvi havdartaigaa medsen. mergejliin emchidn uzuulehed onoshiig maani helsen ch ymarch emchilgee baihgvi gej helsen.bi odoo haana handah heregtei ve? manai ulsad ene talaar dagnasan sain emch, emneleg baidguu? nadad hariu helj tuslaach.

  3. chi heden nastai yum be?
    haana uzuulsen yum be?yagaad emchilgeegui gesen yum bol,nad ru holbogdooroi

  4. Chimgee

    sain bna uu? Bi 2008 ond miomtoi gej medsen, Tegeed hed heden emch nart handsan, Ted sanaa zovoltgui, iim tohioldol bdag yum geed sanaag mini amraasan. Harin suuliin 2 sar bienii yum helbelzeed, ireh yostoi udruusuu 18 honog alga bna. bi yaval deer ve?

  5. Байгал

    Сайн байна уу,

    Юуны өмнө мэргэжлийн бус хүмүүст ийм тодорхой ойлголтыг өгч байгаад маш их баярлалаа.
    1. 2008 онд хоргүй хавдартайгаа мэдсэн. Эмч нар бас л дээрх эмэгтэй шиг санаа зовох зүйл биш гэдэг. Умайн хоргүй хавдар хортой болно гэж бахй уу.
    2. Умайн хортой хоргүй хавдар анхнаасаа эмчийн үзлэг шинжилгээгээр ялгагдахуу. Бид өөрсдөө хортой хоргүйг нь мэдье гэвэл ямар шинжилгээ өгвөл дээр вэ.
    3. хавдрын маркер гэж яриад байх юм энэ ямар учиртай шинжилгээ вэ.

    энэ бүхэнд хариулж өгч туслаач. Цаг гаргасанд тань баярлалаа.

  6. buna

    hi. bi ongorson onii 10-r sard huuhedtei bolhiig husej emnelegt handsan, teed ter uyed ni exo-r miomtoi bn gej helegui, harin heden em uusnii daraa 11 sard uzuulhed miomtoin bn gej garsan, ene deerh medeellees uzhed hervee jiremsen bolhiig tolovloogui bol emeer emchilne, jiremsen bolhoor bol zaaval hagalgaa hiilgej avhuulah ni zov gsn bhiin. manai emch helehdee em uuj ondgovchind emchilgee hiij bgaa miom deer sanaa zovoltgui gsn. bi yaah yostoin bol. hervee jiremsen bolhoor tolovgloj bgaa bol avhuulsan deer yumuu.

  7. buna

    sain baina uu, tantai yaj holboo barij bolhuu?

  8. ho

    minii bienii yum ireed yavsnii daraa 7 honogii daraa ahiad tsus garaad bhiin tegeed hevliigeer aygyi hychtei ovdolt ogson bas bi jiramsnees hamgaalah taria hiilgesenees bolsiin boluu gej bodood bas deereh shinj temdegtei ih tostei yum yamar emnelegt handuul zygeer yum boloo

  9. ho

    bienii yum ireh yed bainga nuruugeaar ovddog ene ovchin yy bas

  10. ho

    neg yum helehed baganuuriin emch nariig yuch meddeggyi amch suvilagchnariig shalgadag gazar bnuu bas orhiin emch nar yuch medehgyi ene bol bas ynen em bichij ogno nogoo emiine uugaad hyyhed edgene gej hoshin shog oorsdoo geren orondoo archilj edgeedeg

  11. miomiitei hvn jiremsen boloh tohioldol bhuu, , ene tohioldold jamar hvndrel garah we bi jiremsen ym shig bna tuslaach-

  12. Би 31 настай, хүүхэд төрүүлж, жирэмсэлж байгаагүй. Мөн БЗХӨ гэх мэт өвчин тусч байгаагүй. Мөн 6 сарын өмнө миомтой гэж эмч хэлсэн. Хүүхэд төрүүлээгүй хүний хувьд их эмзэглэн хүлээн авсан. Учир нь ирээдүйд эх болохтой минь холбоотой асуудал учраас. Хавдар судлалын төвд дахин сайн үзүүлж, цаашид яах ёстойгоо мэдье гэж бодож байгаа…

  13. manai naiz hawdartai bna eregtei hvntei untwal eregtei hvnd yamar uurchlult garch yamar taashaal awah we

  14. od

    urd n torj bgagu abort ogt hiilgj bgagu odo miom 7*5 hemjetei bna gh yum zaval hagalgaa hlgeh shaardlagatai yu hagalj avulalgui huuhedtei bolul boloh bolu medeh hun bval nadad helj ogj tuslaach

  15. oyunaa

    sain bna uu namaig oyunaa gedeg bi huntei suugaad 5 jil bolhod huuhed gargasgui bj bgaad salsan neg yosnii jiremseleegui gehuu dee odoo uur huntei amidrah geheer aigaad bhiin huuhedtei bolohgui bol yaanaa geed minii dooroos dooroos tsagaan yu ih gardag ene yu yum boloo

Хариу бич