Эндометриоз

Анагаах ухааны статистикийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд эндометриоз нь хамгийн ихээр тархсан эмэгтэйчүүд -ийн өвчний нэг  юм байна. Өөрөөр хэлбэл  үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаар ордог өвчин юм байна. Мөн эндометриозийг үүсэхэд хүрдэг шалтгааныг нь эрдэмтэд одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байдаг.

Ерөнхий

Эндометр буюу умайн хөндийн дотор талыг бүрхэж  байдаг салст бүрхүүл нь байх ёстой газраа тогтолгүй өөр газар шилжиж эхлэхийг эндометриоз гэнэ. Эндометритэй төст эсүүдийн голомт умайн хоолой, өндгөвч, давсаг, гэдэс, бөөр, уушиг тэр бүү хэл нүдэнд хүртэл бий болдог.  Эцэст нь бүх биеэр тархаж ч болно. Сонирхолтой нь эндометрийн голомт нь умайгаас хол байлаа ч өөрийн шинж чанараа алдалгүй хадгалж байдаг болохоор сарын тэмдэг ирэх болгонд эндометрийн голомтуудаас цус шүүрч эхэлнэ. Жишээлэхэд, нүднээс цустай нулимс гарч болно. Хэрэв цус гадагшлах гарцгүй бол тэндээ хуралдаж голомт нь аажимдаа ялзарсан зүйл агуулсан хөндий болдог байна.  Сарын тэмдэг ирэх болгонд түүний  хэмжээ  нь томорч  хүчтэй өвдөлт өгнө.

Шалтгаан

Хамгийн өргөн дэлгэрсэн онолоор бол сарын тэмдэгийн үеэр цус эндометрийн жижиг хэсэгтэй хамт үтрээ рүү биш умайн хоолой руу орж түүгээр дамжин хэвлийн хөндий рүү орно.  Тэнд эндометрийн эсүүд  үлдэж улмаар үржин бие даасан амьдралаар амьдарч эхэлдэг гэж тайлбарладаг. Зарим эрдэмтэд  үүнтэй санал нэгддэггүй бөгөөд хэвлийн хөндийд орсон эсүүд нь үхдэг. Гэхдээ түүнээс өмнө эргэн тойрныхоо эдэд  нөлөөлж тэдгээр нь эндометртэй адилхан болж хувирдаг гэж  тайлбарласан байх юм. Умайн эсvvдийг ийм сонин vйлдэл хийхэд юу нєлєєлдєг нь шинжлэх ухаанд нээгдээгvй байна. Єнєєгийн байдлаар эндометриозын боломжит шалтгааныг дааврын ялгаралын алдагдал, дархлааны системийн хямрал, тухайн эмэгтэй хvний дотоод бэлгийн эрхтний бvтцийн онцлог, удамшлын хvчин зvйлтэй холбон гэж vзэж байна. Мєн хэт ядрал, сэтгэлийн дарамт, цаг уурын муу нєхцєл зэрэг нь нєлєєлєхийг vгvйсгэхгvй. Тvvнчлэн кесаревийн хагалгаа, аборт, умайн хvзvvний улайлтыг тvлэх зэрэг эмэгтэйчvvдийн мэс ажилбар,  єєрєєр хэлбэл ямарваа нэг гэмтэл төдийгүй мухар олгой авахад хvртэл  vvсэх магадлал нэмэгддэг нь ажиглагджээ.

Шалтгаан

Гол тєлєв 20-45 насны эмэгтэйчvvдэд эндометриоз тохиолддог. Муу  тал нь удаан хугацаанд ямар ч шинж тэмдэггvй явагддаг. Аажимдаа хэвлийн доогуур євдєх, бэлгийн хавьталын vед таагvй байх, сарын тэмдэг євдєлттэй ирэх, сарын тэмдэгийн ємнє ба хойно будах мэт ялгадас гарах зэрэг шинж тэмдэгvvд илэрнэ. Зарим тохиолдолд ганцхан vр тогтохгvй байх гэсэн ганцхан зовиур илрэх нь ч бий.

Үр дагавар

Эндометриозын 40-60 % тохиолдолд үргvйдэл -д хүргэдэг.

Оношлогоо

Эндометриозыг  зєвхєн эмэгтэйчvvдийн эмч л илрvvлнэ. Євчтєний зовиурыг сонсож, бусад євчнєєс ялгахын тулд эмнэлгийн болон эмэгтэйчvvдийн бvрэн vзлэг шинжилгээ хийсний дараа бага аарцагийн хэт авианы шинжилгээ, гистеросальпингограф ( умай болон умайн хоолойн рентген зураг ) дурангийн оношилгоог     нэмэлт шинжилгээнд  бичиж єгнє.

Эмчилгээ

Єнєєгийн байдлаар эндометриозын эмчилгээнд хоёр тєрлийн арга болох эм ба мэс заслыг хэрэглэж байна. Дааврын бэлдмэлvvдийн тусламжтайгаар эмч сарын тэмдэгийн бvрэн зогсолтыг тvр хугацаагаар бий болгодог. Ингэснээр эндометриозын голомтууд нь єєрєє аяндаа хатаж алга болдог. Эмчилгээний хугацаа  удаан буюу хэдэн сараар vргэлжилнэ.

Илvv vр дvнтэй арга нь мэс засал юм. 15 жилийн ємнє эндометриозын мэс заслыг том хэмжээг хамруулан хийж умайг дайвар эрхтэнгvvдтэй нь цуг авдаг байсан нь эмэгтэй хvнд тун эмгэнэлтэй явдал байжээ. Харин єнєєдєр дурангийн аргаар бэлгийн эрхтэнvvдийг хєндєлгvйгээр зєвхєн эндометриозын голомтыг авч чаддаг болсон байна. Сонирхолтой  нь судалгаанаас харахад тамхи татдаг, жирэмслэлтийн эсрэг дааврын эм хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах умайн ерєндєг тавиулсан эмэгтэйчvvд эндометриозоор євчлєх магадлал бага байдаг байна. Гэвч эдгээр зvйлvvдийг ( ялангуяа эхний хоёр) урьдчилан сэргийлэх зорилгоор  ашиглах нь тийм ч тохиромжтой биш болов уу.

6 Comments

  1. jargal

    Sain bna uu. bi mes zasald orson ene ovchinii onishtoi. unekheer hetsuu sariin temdeg irekhees omno mash ikh ovddog. iim ovchinii onoshtoi mongol emegteichuud zondoo bdag baihaa.
    minii ondgovchind bairlasan bsan.

    bayarlalaa. bi uunii tuhai medeeleliig zovhon english siteaas abj bsan. mongolooroo unshaad saihan bna.

  2. nasaa

    Sain bnu? bi gadaadad surdag minii beleg erhtenees tsagaan ewgvi vnertei ym goojij bsnaa odoo nogoon ym garad bn…yamar uwctei gj onshilhuu bas ymr em heregleh we?

  3. haliun

    bi odoo ene uwchinii onshtoi udahgui hagalgaand oroh gj bna er ni bol ih aij bnaa
    bi neg ch huuhed gargaj uzeegui jiremselj ch uzeegui odoo 25 nastai nuhurtei bolood 2 jil bolj bna.hagalgaand oroh maani her amjilttai boldog boloo

  4. Эрка

    Сайн байцгаана уу? 45 настай. Ийм оноштой. Мэс засал хаана хийлгэдэг бол гэж асуух гэсэн юма.

  5. davaa

    ih heregtei sait bn.bi baga nasnaasa hoid etsegtei ussun bolhor mash ih ger buliin daramtand ussun yuma.teged usvur nasandaa buur nemegded belgiin daramtant amidrah bolsnoor aidast avtdag tugshuurtei bdag tiim sonin uvchintei bolson .emnelgiin heleer yu gedgiig ni medkuil bn. Bi odoo 31 nastai murtluu olon hinii dund bj chadadgui aij sandrah hul gar salganah heleh yuma helj chadadhui.nanad mash hetsuu bdag ,ene yamar uvchin boloh talaar bas edgedeg uvchin uu.Bi haana handah ve. Nadad tuslaach

  6. Gegee

    Eniig togtoodog mongol ymr emneleg baidiin

Leave a Reply