Судасны өргөсөлт буюу варикоз

Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт нь (varix нь зангираа, дүүрэлт гэсэн латин үг юм) хураагуур судас буюу венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Өргөсөлт өвчин нь маш эртний түүхтэй бөгөөд бүр Эртний Египетийн муутуу цаасдээр хүртэл тэмлэгдсэн байдаг.

Харамсалтай нь орчин үед энэ өвчнөөр өвдөгсдийн тоо цөөрсөнгүй, 3 эмэгтэй тумын 1, 10 эрэгтэй тутмын 1 нь өвчилдөг гэсэн статистик мэдээ бий.

Шалтгаан

Хураагуур судасны өргөсөлт өвчний үед янз бүрийн эрхтэний хураагуур судас гэмтдэгээс хөлийн хураагуур судас -ны өргөсөлт хамгийн их тохиолддог. Хураагуур судасны хавхлагын хэвийн ажиллагаа алдагдах нь энэ өвчний шалтгаан юм. Хөлийн хураагуурын цус доороос дээшээ газрын таталцлын хүчний эсрэг урсдаг. Ингэхдээ хэд хэдэн механизмыг ашигладаг, үүнд: тараагуур судас буюу артерийн судасны цусны шахалт, хөлийн булчингийн агшилт , цусыг буцаж урсахаас сэргийлж байдаг судасны хавхлага буюу клапан.

Эдгээрээс клапан буюу хавхлагууд нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа болих нь цусны хэвийн урсгалыг алдагдуулж венийн судсанд хэт ачаалал үүсгэдэг үндсэн шалтгаан нь болдог. Үр дүнд нь цусны урсгал эмх замбараагүй болж доод мөчний хураагуурт , ялангуяа арьсан доорх судаснуудад цусны зогсонгишил үүссэнээр судасны хана ачааллаа дийлэхээ байгаад хийлдэг бөмбөлөгтэй адилаар цусаар дүүрэн овойж эхэлдэг.

Ийм байдал үүсэхэд хүргэдэг гол хүчин зүйл нь дэлхийн татах хүч юм. Өөрөөр хэлбэл хүн хоёр хөл дээрээ явдаг болсны үр дагавар юм. Тийм ч болохоор эмч, худалдагч, үсчин зэрэг олон цагаар зогсож ажилладаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх хамгийн их эрсдэлтэй байдаг.

Венийн судасны клапануудын үйл ажиллагааг алдагдахад хүргэдэг өөр нэг шалтгаан нь хэвлийн дотоод даралтын ихсэлт юм. Хүнд юм өргөх, найтаах, архаг өтгөн хаталт гэх мэтийн тохиолдолд хэвлийн дотоод даралт ихэсдэг.

Эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний үед сав томорч хэвлийн венийн судаснуудад илүү их даралт үзүүлдэг нь цаашлаад хөлийн хураагуур судсаар цус хэвийн урсахад саад болдог нь судас өргөсөх өвчин үүсгэхэд хүргэх магадлалтай. Жирэмсний үеийн дааврын өөрчлөлт, эсвэл дааврын бэлдмэлээр жирэмслэлтээс сэргийлэх үед судас өргөсөх өвчин үүсэх шалтгаан болж байдаг.

Эцэст нь нас ахихын хэрээр венийн судасны хэвийн ажиллагаа алдагдах эрсдэл нэмэгдэх нь мэдээж.

Явц

Оройд хөл хавагнах, удаан хугацаагаар суух, эсвэл зогсох үед хөл хүндэрч, чинэрэх нь судас өргөсөх өвчний анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинж тэмдэг нь явган явах, сайтар амарсны дараа алга болдог онцлогтой. Цаашдаа эрээн булчингаар хөндүүрлэн, хөл халуу оргиж шөнөдөө эрээн булчингийн шөрмөс татах /татдаг болно. Үүнтэй зэрэгцэн хөх улаан өнгийн судасны жижиг зангилаа үүсч, арьсан доторх венхийн судаснууд тодрон харагддаг болж, арьсан доорх венийн судаснууд боловсорч гүйцсэн улаан усан үзэмтэй адил болдог.

Хэрэв өвчнийг цаг тухайд нь эмчлээгүй тохиолдолд өргөссөн хураагуур судасны үрэвсэл, тэжээлгүйдлийн шарх, эсвэл гэмтсэн хэсэгт намарс буюу экзем үүсэх аюултай.

Оношлогоо

Өргөсөлт өвчний эмчилгээг эрт эхлэх тусам үр дүн нь сайн байдаг. Эмч анхны үзлэгийн дараа багажын шинжилгээ хийлгэнэ. Гол төлөв доплерографи ба дуплекс сканер гэсэн хэт авианы шинжилгээ хийгээд судас өргөсөх өвчний онош тавигддаг. Шаардлага гарвал радио идэвхэт цөмийн болон рентген шинжилгээ хийнэ. Эдгээр нь цусанд аюулгүй бодисууд хийгээд судсаар хэрхэн тархаж байгааг нь тодорхойлдог аргууд юм.

Эмчилгээ

Өргөсөлт өвчнийг мэс засал, скелеро эмчилгээ буюу судасны ханыг бэхжүүлэх эмчилгээ, эмийн эмчилгээ гэсэн гурван аргаар эмчилдэг. Мөн эмчилгээний явцад эмчилгээний биеийн тамир ба эмчилгээний трико, идэвхтэй хэрэглэдэг.

15 Comments

  1. SARA

    TEGEED YAMAR EM SAIN YUM BOL? MINIIH URGUSUUD AIMAAR TOD UNGUTEI GARAAD IRCHIHSEN YAH UU?

  2. chantii

    hi sara nadtai holbogdooroi bi cham shig zoviurtai baisan holoo gargahaas ichdag bailaa minih odoo zuv zugeer yag l joohon huuhdiih shig. utas99149075

  3. Sara

    bi gadaadad bdag ldaa bi @ hayagaa uldeeye ene talaar emchilegdsen turshlagatai hun bval medeele yavuulj tusalna uu bayarlalaa.meelle@rocketmail.com

  4. amarbaatar

    ymar shinj temdeg ilerdeg ym be?  ymar nasni hvnd ilw tohioldoh we?

  5. saraa

    hi chantii minii bas hulnii sudas suuliin ued buduurelt ni ih ihseed bna ymar arga hemjee avah vee tuslaach tanii utas holbogdohgui bna

  6. m

    gariin tohoinoos gariin sarvuu hurtelh hesgiin sudas buduured bh yum yah vee tuslaach pls.. hund yum urguh, tseverlegee hiih zereg hundhen ajil hiisn ued bolon haluun orchind bhaar bur aimaar budured guriij garch ired yag l 50 60nastai huniih shig bolchihiin ug n bi zalu emegtei.. tgd huitend gar daarsn ued zuger baidiin yaval zuger boloh boloo help me??

  7. содоо

    hi minii holnii sudas bvdvvreed holoo gargahaas sanaa zovmoor muuhai bolchihson ta bvgded meddeg emchilgee bval helj tuslaaach mes zasal hiilgeed zvgeer boloh uu emiin emchilgee bdag bolov uu please………..

  8. soko

    minii holiin sudas buduureed oroidoo dandaa ovddog bolson. sudas hataadag tariag n hiilged tuhain uedee gadna talaasaa medegdehgui bolson ch 3,4 sar hurehgui erged l garaad ireh yum. goo saihaniihaa talaas ch muuhai yum. bas oroi bolgon hol ovdoh hetsuu yum… yamar negen ovching n dardag buren togs emchilgee bn u? ter deer neg hun emchilgee yavagdaad zugeer bolson geh yum. yamar emchilgee hiisen be? huvaaltsaj tuslaach. bi huuhed gargaagui. odoo 30 hurch bn. 5,6 jiliin omnoos ehelsen

  9. sudasnii orgosliig emchildeg neg emneleg ug ni bna gehdee sain muug ni sain medehgvie bi ooroo iim ovchtei yumaa tegeed ochson chini aimar vnetei l yum bn taria hiij emchideg bs bainga sudasnii tirko omsoh heregtei genee tirko ni 200mynga taria hiilgej bolno gesen hiilgehdee 8s 10udaa hiilgene gene neg hiilgeh vne ni 100mynga genee

  10. joohon biznessiin yum bgaa l yum shig sanagdsan aimar aimar zurag vzvvleed l iim bolno mongotoi bolood ireerei l gej bnlee gehdee sain bol odoo yahav dee

  11. iim ovchtei bs tegeed bolomjiin amidraltai neg ni ochood l vzehgvi yu da hen negend hereg bolj ch magadgvi gj bodood l bichij bn shvv hayag ni;100 ail neg yumnii hvreelen gesen 2 davhar tsaivar tsenher baishind bnlee utas ni 91911090 iven emneleg

  12. arai hymdhan bs naidvartai emchileed ogoh oor gazar bval bicheed vldeegeerei

  13. sain bn uu minii onsh savnii hana 2 unduguvchnii venii sudas urgussun ymar gazar handah ve savaar haluun orgiod bas uvduud bh ymaa

Leave a Reply