Зүрхний эссэнциал

Биеийн эс бүхэнд нэг бүрчлэн хүрч үйлчилдэг систем болох цусан хангамжийн судаснуудын торон сүлжээний төв нь зүрх юм. Уушгинд хүчилтөрөгчөөр баяжигддсан цусыг зүрх гол судсаар дамжуулан шахаж биеийн бүх эд эрхтэн, эсэд тэжээл өгдөг.

Орчин үед хөдөлгөөний хомсдолоос үүдэн хүний цусан дахь холестерины хэмжээ ихэссэнээр судасны хана хатуурч, цусны даралт ихсэн, зүрх судасны ажиллагаа муудан, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх нь нийт өвчлөлийн дунд тэргүүн байр эзлэх болжээ. Суугаа ажил эрхэлдэг төв суурин газрын хүмүүст зүрх судасны үйл ажиллагааг дэмжих нэмэлт амин дэмүүд зайлшгүй шаардлагатай байдаг.

Зүрхний эссэнциал нь зүрхний төгс төгөлдөр тэжээл бөгөөд зүрхний судасны цусан хангамж, зүрхний агшилтын хүчийг мэдэгдэхүйц сайжруулахад шаардлагатай чухал амин дэмүүдийг агуулснаар зүрхэнд сонгомол үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал: Витамин С, Е, В6, В12, кальци, магни, селени, хром, кали, таурин, триметилглицин, фолийн хүчил, ниацин, лецитин болон Коэнзим Кю10, Л-Карнитин, хүн орхоодойн үндэс, цэвэр сармис, цагаан гаа, долоогоны ханд зэрэг бодисуудаар баяжигдсан нь бусад амин дэмүүдийн хэрэгцээг нөхөж өгдгөөрөө давуу талтай.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, өдөрт 1 шахмалыг 3 удаа хооллох үедээ усаар даруулан ууж хэрэглэнэ.

Leave a Reply