Алжаал тайлах агшин буюу ер бусын зурагнууд

Хийгээд сурчихсан ч гэлээ нэгэн хэвийн, ягшмал ажил хүнийг хамгийн их ядрааж стресст оруулдаг гэж үздэг. Тийм ч болохоор стресст орсон бол гадаад байдал, эсвэл орчноо өөрчлөх зэргээр шинэ соргог зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн алжаал, стресс тайлж байхыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зөвлөдөг.

Стресс, ядаргаа гэдэг ирж яваагаа хэлж ирэх биш нэг л мэдэхэд ядарч,сульдчихсан байдаг.

Тэгсэн бол эрхэм та ажлаа түр ч гэсэн хойш тавьж байгаад эдгээр зургуудыг хэсэг хугацаанд ажиглан, толгойгоо сэргээгээрэй. Ажлын чинь үр дүн бага ч болов дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүний тархи харж байгаа зүйлийг өвөрмөц гэж болохоор хэлбэрээр тусган авч боловсруулж байдаг. Үүнээс болоод байхгүй зүйлийг бий болгох, байгааг нь харсаар атлаа анзаарахгүй байх зэрэг сонин тохиолдлууд элбэг.

Жишээлэхэд, харааны ийм нэг төөрөгдөл байна.

1.Энэ зураг дээрх хэвтээ шугамнууд нь параллель уу, үгүй юу?

Хачин сонсогдож болох ч үнэн хэрэг дээрээ хэвтээ шугамнууд нь бүгд параллель юм.

Өөр нэг зураг байна.


Энэ зураг дээрх улаан шугамнууд нь мурий харагдаж байгаа ч үнэн хэрэг дээрээ тэгш.

Бас нэг жишээ. Энэ зураг дээрх дөрвөлжингүүд нь бүгд ямар ч өөгүй тэгш зурагдсан байгаа ч хүн өөрийн дүрслэлийг тусгаж авах онцлогоосоо болоод хэлбэрээ алдсан гэж хараад байдаг.


Үүнээс гадна хүн харж байгаа зүйлийнхээ бодит хэмжээг нөхцөл байдлын нөлөөгөөр алдаатай тодорхойлох нь цөөнгүй.

Энэ зураг дээр жижиг тойргуудаар хүрээлэгдсэн дугуй ба том тойргуудаар хүрээлэгдсэн дугуй хоёрын аль нь том бэ?


Үнэндээ бол хэмжээ нь яг адил.

А ба Б хоёр шугамны аль нь урт вэ?

Б шугам урт мэт харагдаж байгаа ч А шугамтай уртаараа адил.

Энэ хоёр эмэгтэйн аль нь илүү тарган харагдаж байна?

Цаашилбал, өнгө ба өнгөний ялгаралтай холбоотой харааны төөрөгдлүүд олон.

Герингийн тор үүний нэг жишээ. Энэ зургийг анхааралтай хар. Тэгвэл таны тухай үед харцаа төвлөрүүлж байгаагаас бус бүх огтлолууд дээр саарал толбонууд харагдана.

Энэ зураг дээрх цагаан тойргууд нь анивчаад байгаа мэт санагдаж байна уу?


Энэ зурагны төвийн хэрээс рүү анхааралтай ширт. Тэгвэл аяндаа ногоон толбонууд гарч ирнэ. Гэтэл энэ зургийг зурахад ногоон өнгө огт ашиглаагүй юм.

Тэгвэл энэ зурагны төв дэх цэг рүү ширт. Ингэвэл тойрсон өнгийн толбонууд нь аяндаа алга болно.

Бас өмнө нь харж байсан зүйлийнхээ нөлөөгөөр байхгүй юмыг байлгаж хардаг онцлогтой гэж байгаа хүний тархи.

Итгэхгүй байгаа бол энэ зурагны зүүн тал дээрх хувьсгалч Че Геварагийн зураг руу эхлээд гучин секундын турш тасралтгүй ширт. Дараа нь баруун талын хоосон зай руу хараагаа шилжүүлээд үз. Аяндаа Че Геварагийн зураг үзэгдэнэ.

null

Үүний дээр нь хөдөлгөөнгүй юмыг хөдөлж байна гэж харна.
Энэ зурагны төв хэсэг рүү ширтээд толгойг ойртуулж холдуулаад үзээрэй.


Энэ зурагны төв рүү удаан ширтвэл эргэлдэж байгаа төдийгүй төв хэсгээс туяа цацарч байгаа мэт санагдана.


Энэ зургийг долгионтохыг харж байна уу? Гэтэл энэ бол үнэндээ статик зураг юм.


Энэ дугуй нар зөв эргэж байна уу? Тэгвэл нар буруу эргэж байна гэж бодоод нэг хараад үз дээ? Яаж байна? Өөрийгөө далдын хүчтэй гэж бодож байна уу?


Заримдаа бид харахыг хүсч байгаа гэсэн шалтгааны улмаас бодит зургийг бодолдоон өөрчилж хараад итгэчихдэг.

Энэ зургийн төвд нь ямар тэмдэг байна? 13 тооны юу эсвэл В үсэг байна уу? Хүн бүр өөрийн тусган хүлээн авах онцлогоосоо болоод янз бүрээр л хариулдаг.


Тэгвэл энэ зураг дээр юу гэж бичсэн байна? Яарах хэрэг байна уу? Ахиад нэг хараач.

Гэхдээ энэ мэтээр харж байгаа зүйлээ өөрийн хүртэхүйн онцлогоосоо болоод янз бүрээр бодолдоон өөрчлөн тусгадаг ч хүмүүс бид заримдаа нуусан, нуугдсан зүйлийг олж харах, шаардлагатай бол өөрсдөө нууж чаддаг.

Үүний нэг жишээ нь 1538 онд хэвлэгдсэн энэ бар юм. Зурагны зүүн талд нь үнсэлцэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн, баруун талд нэг тийм, ойлгомжгүй байгал дүрслэсэн харагдж байна. Тэгвэл та нүдээ дэлгэцний гадаргуйтай нэг хавтгайд аваачиж байгааг баруун талын зургийг баруун талаас нь хараад үз. Юу харагдаж байна?


Энэ хоёр зургийн аль нь уурлаж, аль нь инээж байна? Нээрээ юу? Тэгвэл дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад ахиад нэг хараад үз дээ.


Харин энэ зурган дээр нэг хүүхэд нуугдчихсан байна. Хайгаад ол доо.


Энэ зурган дээр ямар амьтан дүрслэгдсэн байна. Туулай юу, эсвэл нугас уу? Зөв хариултыг хэлсэн хүнийг мөнгөн шагналаар урамшуулна.


Харин энд сарнай цэцгээс өөр зүйл байна уу?

Тэгвэл энд. Хүний хөргийн таталбар зураг байна уу? Эсвэл арай өөр юм байна уу? Liar буюу худалч гэсэн бичгийг уншиж байна уу?


Энэ зураг дээр арван найзыг дүрслэсэнэ гэнэ. Арав дахь найзыг нь олж чадах нь уу?


Энэ зураг дээрээс харин юу хүсч, юу үгүйлж явдгаа л олж харах байх.

Заримдаа ар талд нь дэвсгэр болж өгч байгаа зүйлээс хамаараад шинэ дүрс үүсдэг.

Зурган дээр таван царай байгаа.

Энд бол бүр 13 хүний царай нуугдсан байна.

Коммунизм байгуулах боломжгүй гээд байхад зарим нөхөд болно оо, энэ хар гээд ном бариад гүйгээд байсан цаг саяхан. Эдгээр зурагнууд нь үүнтэй төстэй гэж болно.

Боломжийн юм шиг атлаа байх боломжгүй хүрхрээ нэг ширхэг энэ байна.

Хачин гайхалтай талбай бас нэг байна.

Байж боломгүй таван зүйлийг энэ ширээн дээрээс олж чадах уу?

Дээшээ дээшээ, жаахан баруун тийшээ ч билүү нэг тийм дуу байдаг даа. Яг тэр дуутай чинь адил жаахан баруун тийшээ даялсан мөнхөд дээш өгсдөг шат нэг байна.

Ширээн дээр чинь үзэг бал байгаа бол энэ зурган дээрх шиг эвлүүлэх гээд нэг үз дээ. Болчих юм бол хэлээрэй. Сарынхаа цалинг өгье.

Үнэн худал нь мэдэгдэхгүй, яаж ч эргүүлж болох зүйлс яриад, хийгээд явдаг хүмүүс цөөнгүй. Дараахь зурагнууд ийм нөхдийн хийдэг, хэлдэгтэй адил гэж болох байх.

Нэг харахад аймшигтай том хэрээ ч юм шиг, ахиад нэг харахаар завьтай загасчин шиг ч юм шиг.

Ингээд харахаар нэг ч их буруу зөрүү байхгүй мэт харагдана. Харин ингээд харахаар бодит байдал дээр зураг ямаршуу байгаа нь харагдаж байна.

Энэ харин тун лут реклам гэж байгаа. Итгэхгүй бол 180 хэм эргүүлээд үзээрэй. Тийм ч сайнгүй үйл ажиллагаа явуулдаг нэлээд барьцгүй нөхөр бизнесээ ингэж рекламдсан юм шиг байгаа юм.

www.103.mn /saxal/

101 Comments

  1. ss

    galuu, tuulai 2 chin baruun tiish 90gradus haruul eregtei, emegtei 2 uud uudusuu haraad niiltsen zogsoj bgn bish u

Leave a Reply