Цистит

Ерөнхий

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.

Шинж тэмдэг

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд өвдүүлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.

Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.

Шалтгаан

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Дурдваас цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ, хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид. Ангин, хорхойтсон шүд, пиелонефрит, тониззиллит, үтрээ болон гэдэсний бактергүйжил зэрэг үрэвслийн архаг голомт зэрэг. Хурц хоол, гэмтэл, бэлиг эрхтэний ариун цэврийг сахихгүй байх, дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Эмчилгээ

Юуны өмнө мэргэжлийн эмчийн заалт, зөвлөгөөгүйгээр өөрийгөө эмчилнэ гэдэг, ялангуяа циститийн үед бараг байж боломгүй зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчийн заалтгүйгээр өөрийгөө эмчлэхэд цистит нь эдгэрэлгүйгээр хэсэг хугацаанд дарагдаад архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт орно гэдэг нь цистит гэнэт ойр ойрхон, эсвэл цөөн илрэх зэргээр давсагны эдийг гэмтээн илэрдэг. Урд нь циститээр өвдөж байсан гэх найз хүүхэн г.м. хүмүүсийн зөвлөгөөг дагах гэж яарсны хэрэггүй л болов уу. Учир нь таны давсганд юу болоод байгааг эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгээгүйр мэдэх боломжгүй тул.

Хүсний нэмэлт тэжээл, биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг нэрээр зарагдаж байдаг бүтээгдэхүүний талаар хэлэх хэрэгтэй байх. Юуны өмнө эдгээр бүтээгдэхүүн нь амлаад, сурталчлаад байгаа шигээ эмгэг болгоныг илааршуулдаг эм биш. Үнэхээр эм байгаад эмчилгээний нөлөө үзүүлдэг байсан бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхийт энэ тэр гэж нэрлэгдэлгүй шууд эм гэсэн нэр зүүж явах ёстой. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн нь хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх замаар биологийн идэвхэт бодисуудаар нэмж хангаж өгч байх зорилготой төдий юм. Тэгэхээр элдэв амлалтанд хууртан мөнгөө ийм зүйлсэд үрэх гэхийн өмнө сайн бодох хэрэгтэй.

Яаралтай тусламж

Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх гэх нь аюултай тухай дээр дурдсан. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал / Фосфомицин /, Цистон авна.

-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.
-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй./ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.
-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.
-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.

Ингээд /ийм дур мэдсэн зүйлийг зөвхөн эмчид үзүүлэх боломжгүй, аргагүй үед л хэрэглэж болохыг мартуузай/ байдал сайжирсан ч гэлээ эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Ахин таагүй байдалд орохгүйн тулд өвчний цаад шалтгааныг нь дарах хэрэгтэй. Шалтгааныг нь илрүүлж, яаж дарахыг зөвхөн мэргэжлийн эмч л мэдэж байгаа.

64 Comments

  1. hi

    zulaa tegeerei heleerei za.

  2. tgd tsistitiig ilruulehin tuld ymar shinjilgee haana ogwol zugeer we gdg talaar gartsiig ni zaaj ogoogui zugeer l ooroo dur meden namdaah argiig ni zaaj ogood bgaa ni utgagui sanagdaj bn. Bi oron nutagt ajilaar ywahadaa ih daarsnaas bolood iim owchtei bolson gj ooriigoo dugnedeg. Gtl sheesnii shinjilgee awch uzeed eruul gj garsan. Bi eruul menddee ih anhaardag blhoor BZHO bhgui. Odoo barag 2 jil bolj bn. Zuw zugeer bj bgaad ymarch shaltgaanguigeer gnt l owdoj bie zasahad hundrel ogdog, Ene tgd yu gmeer bn? gol ni humuust gartsiig ni helj ogoh l heregteishd. Em uu geed l bicheed bwl hun bur l NET-eer bichsen zaawriin daguu em awaal uugaad bnshd……… ugui gjuu???!!!!!!

  3. mgl

    yooy harin tiim ee vnen teneg haana yu gj handaa medehgvi handsan emch nar ni hudlaa helne zvgeer zvger geed l em bichne teriig ni uusan ch zvgeer bolohgvi yahlaaraa hvnii ervvl mendeer togloj bdag ym boloo kkk uur hvreed bh ym aaa vrgelj ingej uwduh ymar hetsvv gj ter emch nar ni uursduu uwduusui bilee nariin shinjilgeegiiin haaana awdgiin ch heleed uguhgvi vnen heleh vg oldohgvi bna mongoliin emch nar gj bvgd mal mal

  4. uka

    ene chigleliin hamgiin sain emneleg emch nariig l medmeer bn…ehleed antibiotikiin medreg chanariin shinjilge ogdima tegheer tand tohiroh antibiotikuud garaad irne.tsistis vvsgeed bga ter nyand tohiroh ustgah em taria n garaad irdin ternii daguu emchilgege hiilgedeg.tegehgvi bol dasal bolson antibiotiko uugaad shal demii edgehchgvi hordood l bna gsn vg.emnelgiin heleer nyan urguulah bakterlogiin shinjilge grdgiin.tusgai ariun saw tsaanaasa emnelgees n ogno terend sheegeed awaachij ogno.

  5. uka

    ulsiin emnelgvvded bas gyals towd iim shinjilge awdiin ble.gyalsiih vne n 24000.ulsiih n arai hyamd bh.kkk ijilhen zowlontoi bolhoor ali meddeg chaddagaara helj ogch tusaltsgaay….

  6. одгоо

    эмэгтэйчүүдийн өвчний талаар асуух гэсэн юмаа. БИ 23 настай. найз залуугүй ба ерөөсөө бэлгийн харьцаанд ордоггүй. гэтэл эвгүй үнэртээд байх юм. даарахаар заримдаа шээс хаагддаг л даа гэхдээ цистит биш л юм шиг байх юм ямар өвчний шинж юм бол эмнэлэг гэхлээр төрийн албаны үйлчилгээний байгууллага ямар билээ хувь гэхлээр бас санхүү тиймэрхүү мэргэжлийн эмч зөвлөгөө өгөх үү 

  7. зулаа

    bi bas 2 hnogiin omnoos tsistit ehleed unen zowj bna.urid ni 2 jiliin omno owdod eej aawdaa helelgui ywj bgaad brg 1 sar garan blj edgesn yumaa.getel ahiad l uneheer hetsuu shono genet owdood 00d suuj hnoson gaduur ch garch blhgui 15 min blood l shees hurne.tgd aimar owdoh yum haana uzuuleh we

  8. gerelee

    би бас өвдөөд үнэн хэцүү бнааа өнөө шөнө унтсагүй тэгээд өглөө эмийн сангаас ципринол ибупрофен нистатин авч ууж байна. халуун ваннд л баахан сууж байна. арай дээрдэж байх шиг байнаа. энэ эмнүүдийг уух зөв үү, хүмүүсээ

  9. Tungaa

    Bi ch bas oo-doo suuj bgaad l dooroosoo daarchihvuu yav bas l oir oirhon shees hureed shaaesnii daraa aimar horsoh yum. Bas deer aimar medremtgii yanz buriin ariun tsevriin heregsel unertei ni eruusuu taarahgui heregleh l yum bol udalgui tsistit bolchih yum yah estoi yum boloo hetsuu bnaa

  10. заяа

    3 4 жилийн өмнөөс хааяа цистит хөдөлдөг байсан одоо бүр байн байн дахиад шээхээр цус гардаг болоод байнй ямар эмчилгээ хийх вэ? туслаач үнэхээр хэцүү байна

  11. solo

    sain btsgana uu bi americad amidradin umnu tsisdid 4jilin umnuch biluu anh uvduj bsin ternes hosh jilde neg l uvddug bla getel suuld doloo honogt neg zaalttai uvddug bolchihloo. end emchid uzuultel bakter bn gd baahan yanz yanzin antibiotic uguud ter ni uilchleegui dahiad uvdtsun. emchid ni dooroosoo darahar uvddug uu geher tm uvchin gj bhgui dee gd gaihad bh um. mgld dooroosoo darahar l uvddug bizde bi tgj l meddin. odoo yah uchira olohgui bna bnga uvduud bhar boorond hortoi bdg gj sonsson

  12. hundaga

    Eregtei hun tsistit tusna gj bdg uu?nadad ene deerh shinj temdeguud ilreed bhvym.nz ohin maani tsitstittei 
    Uureer dandaa bosj sheedeg dawsagaar honduurledeg hd hdn udaa bulingartai sheej bsn,uutsaar honduurledeg,bain bain shees hurdeg ghdee tiim iheer sheedgui…
    Er n suuliin ued zowiurtai ydargaatai bga.buhimdkaad l bhiin.ehende boor gj boddog bsiin.sayhnaas l tsitstitym bn gej ooroo onshlood bgan.shinj temdeguud n yaaag mon…yaj emchleh talaar zovlogoo ogooch.bi gadaadad bdg ym lda.emlegt nariin shinjilgee ogoh bolomj muu bga yg odoohondoo

  13. энкэээ

    шээсний бактериологийн шинжилгээ өгөөрэй бас мазок өгөх хэрэгтэй. тэгээд шинжилгээнүүдийнхээ хариуг авч байгаад эмчилгээ хийлгэссэн нь дээр шүү.

  14. Daria

    би циститээр өвдөөд их удаж байна. гол нь бүүр хууч өвчин болчихсон. одоо 25 настай. хавар намар ядрахаар л ихэвчлэн өвдөнө. эсвэл жаахан хоолоо сойж жингээ барих гэхээр өвдөнө. ер нь л насан туршийн юм болчоод байна. тэгээд саяхан /7 хоногийн өмнө/ өвдөөд бүүр цавьны булчирхай цочоод шинжилгээ өгтөл хариу нь зүгээр гэж гарахын гайхаад байна. дахиад бактерлогийн шинжилгээ өгтөл онцын өөрчлөлтгүй гэсэн хариу гарсан. ерөөсөө л эрүүл хүн шиг. уур ч хүрэх шиг. гол таслах гэж байга юм шиг өвтгөдөг хэрнээ үзүүлэхээр эрүүл гэж гараад байна. тэгэхээр би одоо шийдсэн хавар намрыг урьтаад витамин давхар ууж, биеээ сайн чийрэгжүүлж байх хэрэгтэй юм байна. бас дулаан явбал 1000 лан гэгчээр байнга дулаан явах хэрэгтэй юм байна лээ. заримдаа ч аальгүйтаад нимгэн явчихаар орой нь өвдөх гээд байдаг. уг нь төрөөд гам бариад нэг хэсэг /2жил/ огт өвдөөгүй. бас их стресстэхээр өвдөөд байдаг шиг санагдсан. миний ажигласнаар бол ийм л байна. өөрөө өөртөө л дүгнэлт хийгээд байгаан шдээ хэхэ. тэгээд ээж нар үүнийг уншиж байвал охин хүүхдээ доороос нь сайн дулаалж байгаарай. өөр дээрээ их мэдэрчихсан болохоор би одоо охиныхоо суух сандал дээр хүртэл зөөлөвч тавьдын. эмэгтэй хүн эмзэг юмаа

Leave a Reply