Бэлэг эрхтэний хөгжлийн гажиг

Бэлэг эрхтэний хөгжлийн гажиг

205
17
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Эр бэлиг эрхтэний хєгжлийн гажиг нь  эрхтэний хэвийн хэлбэр, хэмжээ, байрлалын төрөлхийн өөрчлєлт юм. Өөрөөр хэлбэл энэ бүх єєрчлєлт нь бvр эхийн хэвлийд дэх хөгжлийн явцад бий болсон өөрчлөлт.

Явц

Эр бэлиг эрхтэнийг заавал шулуун байх ёстой гэсэн ташаа бодол түгээмэл байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ эрхтэн нь  ихэвчлэн тайван байдалд байхдаа л шулуун мэт байгаад хөвчрөх үедээ ямар нэг хэмжээгээр муруйдаг. Ийм байдлыг хөвчрөлтийн   өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд  дийлэнх тохиолдолд физиологийн эмгэг биш юм. Учир нь  бэлэг эрхтэний хэлбэр нь хүний биеийн бусад хэсгийн адил єєрийн гэсэн онцлогтой. Иймд эрхтний хэвийн үйл ажиллагаанд саад болдог хэлбэрийн өөрчлөлт  туйлын ховор.

Жишээлэхэд, бэлиг эрхтэн -ий төрөлхийн муруйлт нь хөвчрөлтийн өөрчлөлтөд хvргэдэг. Үүний шалтгаан нь хєгжлийн гажилт, тодруулбал хөндий биеийн нэг талын дутуу хөгжил юм. Гэхдээ  бусад бvх зvйл нь хэвийн болохоор муруйлт нь зєвхєн хөвчрөх явцад л мэдэгддэг.

Илvvтэй их тохиолддог ( 0.1-0.5 хувь ) бэлиг эрхтэний гаж хөгжил нь крипторхизм юм. Энэ гажуудлын үед эхийн хэвлийд дэх ургийн хєгжлийн явцад нэг, эсвэл хоёр төмсөг хоёул хуухнаг -т буугаагүй байдаг. Төмсөг нэг бол хэвлийн хөндийд vлдсэн ,эсвэл цавины сувагт гацсан байдаг. Энэ нь нярай хүүхдvvдэд цєєнгvй тохиолддог ч дийлэнхдээ эхний зургаан сарын хугацаанд төмсөг нь єєрєє байгалиас заяасан байрлалдаа ордог. Ихэвчлэн баруун төмсөгний гаж байрлал тохиолдох бөгөөд зvvн талынх цєєн, хоёр төмсөгнийх маш ховор.

Хуухнагт буугаагүй төмсөг хэвлийн хөндий юмуу цавины сувагт байрлаж болно. Энэ тохиолдолд цавины   нугалаас орчимд том биш  овгор зүйл тэмтрэгдэнэ. Заримдаа төмсөг огт байхгүй байж болно. Энэ нь анхнаасаа төмсөг үүсээгүй ( агенези ) эсвэл төмсөгний хэлбэржилтийн хөгжил оройтосных байдаг. Нэг талын төмсөггүй байхыг   монорхизм,  хоёр төмсөггүй байхыг  анорхизм гэнэ. Цавинд байрласан төмсөг нь хавчигдаснаас гэмтэл авах аюултай.

Хэрэв төмсөг хэвлийн хөндийд байвал хуухнагын халуунаас 2-3 хэмээр єндєр халууны нєлєєнд єртєгддєг. Цаг тухайд нь хагалгаа хийхгүй бол 10 нас гэхэд л ийм төмсөгт хатуурлын єєрчлєлт явагдаж эд нь аажмаар холбогч эдээр солигддог. Энэ нь үргүйдэл -д шууд хүргэнэ.

Шээсний сувгийн гаж хөгжилд  төрөлхийн шээсний суваггvй байх( аплазия), шээсний сувгийн доод хананы хэсэг байхгvй( гипоспадия), дээд ханын цууралт ( эписпадия) ордог. Хэрэв шээсний сувгийн гадна амсар ( сvв) шодой -н үзүүрт биш доод гадаргад байрлаж байвал ийм байдлыг гипоспадия гэх ба энэ байдал нь ургийн хөгжлийн бvр 10-14 долоо хоногт үүсч хөгждөг. Шээсний сүв хаана байрлаж байгаагаас  нь хамааран толгойн, баганын, хуйхнагын, хярзангын гипоспадия гэж ялгадаг. Хэрэв шээсний сүв  шодойн дээд гадаргад нээгдэж байвал эписпадия гэнэ. Мөн тvvнчлэн шээсний суваг хоёр байж болох ба энэ vед нэмэлт суваг нь хаа нэгтээ шодойн  хажуу талд нээгддэг.

Эрхтэний богино таславч нь төрөлхийн гажигийн нэг юм. Энэ нь гажиг нь бэлгийн харьцааны үед хүчтэй өвдөн бэлгийн амьдралыг хvндрvvлж байдаг. Мєн таславч урагдвал хүчтэй цус алдалт үүсэх эрсдэлтэй.

Бэлэг эрхтний гаж хөгжилд мєн тээрхийн арьсны нарийсал  буву фимоз болон парафимоз хамаарна. Гермафродитизм ( манин ) буюу хүйс тодорхойгүй байх эмгэг нь хамаагvй  ховор тохиолддог. Үүнийг жинхэнэ ба хуурамч гэж хоёр хуваадаг. Хэрэв хүнд төмсөг, өндгөвч хоёулаа байвал жинхэнэ манин, харин хүйс нь тодорхой ч өөр хүйсний хоёрдагч бэлгийн шинж агуулж байвал хуурамч манин гэнэ. Эрэгтэй хvvхдvvдэд гермафродитизмыг эрхтэн болон хуйхнагын дутуу хөгжил, гипоспадия, хоёр талын төмсөгний гаж байрлал дагалдаж байдаг.

Эмчилгээ

Оношлогооны vед гадаад үзлэгийн зэрэгцээ дааврын шинжилгээ болон бэлгийн эрхтнүүдийн допплерографын шинжилгээ хийнэ. Шээсний сувгийн хөгжлийн өөрчлөлтийн vед мєн шээс бэлгийн  эрхтнvvдийн хэт авианы шинжилгээ хийнэ.

Эр бэлэг эрхтний гаж хөгжлийн эмчилгээ нь зєвхєн мэс засал юм. Тиймээс нєхєн сэргээх мэс засалчид хандах  зайлшгvй шаардлагатай байдаг. Одоо үед хэдэн арван ийм хагалгааны тєрлvvд бий болсон. Хүний өөрийнх нь эдийн тусламжтайгаар нєхєн сэргээх аргыг ( уртасгах, өргөсгөх ) ихэвчлэн хэрэглэдэг болсон. Зарим  хагалгаанууд жишээ нь эрхтний хөвчний пластик  зэрэг нь хурдан бєгєєд хєнгєн байдаг ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг. Шодойн муруйлтын vед хагалгааг зєвхєн бэлгийн амьдралд саад болж буй тохиолдолд л хийнэ.

Бусад бvх тохиолдолд энэ гажигын засалт нь цэвэр гоо сайхны чанартай байдаг.

Төмсөгний гаж байрлал заримдаа өөр гажигтай хавсарсан байдаг. Юуны түрүүнд бөөрний гажигтай хавсрах нь цөөнгүй тул эмч тємсєгний гажигтай євчтєнд бөөрний хэт авианы шинжилгээ болон экскреторный рентгенографийн шинжилгээ хийлгэхийг зєвлєдєг. Мөн төмсөг хуухнагт байхгүй байх нь  өөр хэсэгт ( төмсөг цавины суваг, шодойн уг орчимд байрлах г.м ) байрласантай холбоотой байж болох  тул зохих хэсгүүдэд хэт авианы шинжилгээ хийх шаардлагатай. Төмсөгний гаж байрлалын үед түүнийг буулгах хагалгаа хийх буюу тvvнийг байх ёстой газар руу нь шилжvvлэх боломжтой байдаг бол  тємсєг хатингаршсан vед  хуухнагийг хэвийн хэлбэртэй харагдуулахын тулд хиймэл төмсөг л тусалж чадна. Инэгсэн тохиолдолд хуухнагт силикон эрхтэн байгааг маш анхааралтай бэлгийн хамтрагч ч  мэдэж чадахгvй.

17 СЭТГЭГДЭЛ

  1. hi minii tomsog neg ni door nogoo ni tsabindaa bairlaltai baih yumaa zarim ued bied hetsuu hundreltei baih yum uund hagalgaa hiideg yum bna yg ymar emneleguud bdag yum bol nadad tuslaa hariu husie

  2. minii bodloor bol chamd gj helehed chi nariin mergejliin emch deer ochij shinjluuleh heregtei ! ene gaj hugjil baij bolzoshgui, hugjliin ehen uyd tomsog hevliid bj bgad tsag n bolohoor dooshoo buuj hushga ruuga ordog, tm bolohoor uuniig saitar lavlah heregtei gj bodoj bna aa,,,, ene minii bodol shu yag gaj hugjil gd shuud helj bol medku, haana uzuulehee medej bga yu? ?

  3. minii erhten denduu jijig yum aa endeesee sanaa zowood bna hawitald orhooroo ma nz ohin taalamj muutai yum yah uu ene yu bol

  4. Eregtei hunii shodoi ni ovgor tovgortoi baih ni uvchin uu esvel turulhiinh baij boloh uu.
    Belgiin hariltsaand yamar ch nuluu bhgui yum shig bsn.

  5. hi minii tomsog neg ni door nogoo ni deer bairlaltai baih yumaa zarim ued bied hetsuu hundreltei baih yum. uuniig yamar emnelguuded uzuuleh heregtei ve. ene talaarh sanalaa heleerei

  6. sain bn uu. bi tanai site ruu 2012/07/15 өдөр 02:41 -d bichsen zaluu bna. minii baruun tumsug heviin dooshoo buguud zuun tumsug yalimgui deeshee baina. Gedesee tatah ued zuun tumsug deeshleed gedesee sulruulah ued zuun tumsug dooshilj baina. Yoronhiidoo zuun tumsug baruun tumsugnii tuvshinguus deeshee baina. Udiid gadaa haluun ued haluutsahad evgui, hundreltei baidag yum bn. uunii emchilgee, hagalgaa gej baidag uu, haana bi handah heregtei bol. zuvluurei

  7. sain baitsgaana uu. Mini baruun tumsug hureheer uwduud baih yaj baigaa yum bol unuudur com deer suuj bgad sanaandgui hursen chine aimar uwduud bi odo gerte gantsaara gaihaad suuj bn .. Iim yvdal tohioldoj bsan bol tuslaach, bas mddg hun baiwal’

  8. bi 20 garsan zaluu l daa getel minii erhten engiin vedee shamlagdahgui yum belgiin hurtsald oroh ved zarimdaa garaad irdeg tegsrn mortloo tolgoi n mash ih honduurtei hureh ch arga bhku ene yunii ve

  9. hi bi 2 sarta huute ym lda tgtel zuun tumsug ni bhgui bhiin sanaa zowd bldgui huute eejud emch nar hariulj tuslaach yaralta

  10. uuniig cryptorchidism gdg emnelegt ert handah tusmaa sn. tanai huuhdiin zuun tumsug ni huihnagtaa buugaagui bn 2 sartai yum chine baga zereg gormonii emchilgee hiiged harj bolno bh tgd buuhgui bol mes zasal hiilgej bolno er ni erthen uzuulj arga hemjee avku bol udval ddaraa ni havdar boloh undes tavigdana l gsn ug shu de.. ta uuru ene nereer medeelel haij uzeerei zunduu yum bga..

  11. tgd bas 1nas hurtel ni buuh magadlal 99huvitai hervee 1nas hureed buuhgui bol emchilgee hiilgedeg yum bn

  12. HI all nadaa tuslaach bi 6n sard tomsogruugaa hugshigluulsen yumaa ternees hoish sayhanaas baruun tomsog tsaviruugaa tataj uvddug bolood baih yum yah ve 

  13. sain baitsgaana uu bi 17 nastai minii tomsog neg ni tom neg ni jijig bh yum yagad tiim bga yum bol humuuse zowolgoo ogj tuslaach 

  14. bi huuhed l dee gehdee asuuh zuil bn aaa. bi ene tomsognii talaar asuuh gesen yum aa. tegeed minii tomsog zuun ni tom baruun ni jijig bh ni zov hogjil uu buruu hogjil uu tailbarlaad ogooch yaraltai hervee buruu bol yag ymar emnelegt uzuuleh ve tuslaach

  15. Sain bna uu, manai hvv sheesnii suwgiin emgegtei yum l daa deer bichseneer bol gipospadiy yum bna. 1-5n nasnii hoorond mes zaslaar emchldeg gsn. Mes zasal hiilgesnii daraa hvvgii maani beleg erhten zvgeer hvniih shig bolj chadah bolowuu. Belgiin haritsaand orohod ch yumuu eregtei hvn talaasaa svvld n tom bolohod n yamar 1 suug nuluu bh bolowuu gedegiig helj ugch tuslaach

  16. Minii neg tomsog erooso baidaggui bi odo 25toi ene n hewiin uzegdel mon bolu? Gehde yamarch zoviur baidggui. Bas bi huuhedtei bolhoor zugeer l yum shig bgan?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ