Түрүү булчирхайн томролт буюу аденом

Түрүү булчирхайн томролт буюу аденом

160
5
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход идэвхтэй оролцдог бэлгийн дотоод эрхтэн юм. Зарим үед дөчин наснаас эхлэн таагvй єєрчлєлтvvд гарч, эд нь аажмаар хатуурч харин булчирхай єєрийнх нь хэмжээгээрээ томордог. Чухам энэ томролтыг түрүү булчирхайн булчирхайнгар, томролт эсвэл хоргүй хавдар гэж нэрлэдэг.

Энэ  өвчин нь 40 настай эрчvvдийн ойролцоогоор 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

Шалтгаан

Түрүү булчирхайн томролт vvсэх шалтгаан єнєєгийн байдлаар бүрэн судлагдаагүй байна. Vvний зэрэгцээ бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон БЗХӨ нь түрүү булчирхайн томролттой холбоотой нь эсэх нь бүрэн нотлогдоогvй. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж vздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ.

Явц

“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг ( шээсний сүв ) дардагтай холбоотой.  Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт vvсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна.

Шээх явц нь сэтгэл ханамж авчирахаа больсон vед өвчин эхэлдэг гэж vздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс  чєлєєтэй гарахгvй, хvч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүй гээс  болж шээс шээс задгайрал д хvргэх аюултай. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог.

Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх  зэрэг хvчин зvйлvvд єдєєдєг.

Давсаг -ны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг ( гематурия).

Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн өмөн юм.

Оношлогоо

Шээс ялгаруулалтанд нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд эрчүүд ноцтой хүндрэлд хүргэлгүйгээр бөөр, шээс, бэлгийн эмчид хандаарай. Түрүү булчирхайн томролтоос гадна эдгээр шинж тэмдэгийн цаана єєр бусад хоцтой хямралууд нуугдаж байж ч магадгүй юм. Тухайлбал, шээсний сүвний нарийсал, мэдрэлийн системийн гэмтэлээс vvссэн шээс ялгаруулалтын хямрал,  үрэвсэлт процесс  г.м.

Түрүү булчирхайн томролтыг оношлох зорилгоор эмч шулуун гэдсээр хурууны үзлэг хийж түрүү булчирхайг тэмтэрч хавдрын шинж чанар буй эсэх, євчний явц  хэр хvндэрснийг дvгнэнэ. Тvvнчлэн нэмэлт мэдээлэл авахын тулд  бага аарцагын эрхтний болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ хийнэ. Түрүү булчирхайн өмөнгийн оношийг үгүйсгэхийн тулд түрүү булчирхайн эсийн дээж авч шинжилгээ хийнэ. Түүнээс гадна урофлоуметрийн тусламжтайгаар давсагны үйл ажиллагааг дүгнэх зорилгоор гарч буй болон үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлно.

Эмчилгээ

Түрүү булчирхайн томролтын эхэн шатанд эм болон хамгаалах аргуудыг хэрэглэдэг. Гэвч ихэнх өвчтєнүүд зєвхєн шээс саатаж  эхлэх үед л эмчид ( давсаг бүрэн сулрахгүй, шээс гоожих, эсвэл байнга шээсний үнэр гарах )ханддаг. Ийм  тохиолдолд бараг vргэлж хавдар  зайлуулах хагалгаа хийгддэг.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлан арга хэмжээ байдаггүй. Доороосоо даарах, БЗХӨ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тvрvv булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн 50 түүнээс дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа  бөөр, шээс, бэлгийн эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах  нь зvйтэй.

5 СЭТГЭГДЭЛ

  1. neg holnii osgiinii gold honduuvter baigaad baih um. barag 6 sar bolj baina. halit hadaasan deer ongots gishgesen tal bii. ene yuniih ve? hariu zovlogoo ogooch

  2. hi bi huduu ajillaj amidardag suulin ued davsagaar chinereed bdag bolchihloo ene yunih ve

  3. Havdriin esreg buh torliin hovor em tarianii zahialga avna. Gemqitabin,Turuu bulchirhain havdriin – Eliguard, Melkapetopurit geh met.Togtmol zahialj avbal hongololttei.utas- 99316075,99703235

  4. АВТОМАШИНЫ ХАЛДАГ СУУДЛЫН БҮРЭЭС нь ашиглахад хялбар, та өөрийн автомашины суудал дээр байршуулаад залгуурыг (12V) тамхины асаагуурт залгана. 2-3 минутын дотор нуруу болон суудлын доороос хална. Бүх төрлийн машинд таарна. Хаягаар хүргэж өгнө. 1ш – 35000₮, 2ш – 60000₮
    Монгол заавартай. Евро стандарт чанарын гэрчилгээтэй. Хаягаар хүргэж өгнө. 1ш – 35000₮, 2ш – 60000₮ Утас: 99133259

СЭТГЭГДЭЛ БИЧИХ