Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий

Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад кесар хагалгааны дараа дахин жирэмслэх, төрөх тухай асуудал олон олон эмэгтэйчүүдийг анхаарлыг татаж байдаг.

Кесар хагалгааны дараах давтан кесар хагалгаа

Саяхныг хүртэл эмч нар анх кесар хагалгаа хийж төрж байсан бол дараагийн удаад жам ёсны төрөх замаар төрөх боломжгүй, заавал дахин кесар хагалгаа хийж төрөх ёстой гэдэг байсан. Тэгээд ч умай дээр үүсэх сорви хангалтгүй болох аюул нь дараа дараагийн жирэмслэлтийн үед улам нэмэгддэг. Ингэснээр дараагийн жирэмслэлт болон мэс ажилбараар төрөх нь эх, хүүхдийн аминд улам л аюултай болдог.

Тиймээс хоёр, гурав дахь кесар хагалгааны дараа цаашид ахин жирэмслэхээргүй болгох саналыг эхэд тавьдаг байсан. Харин сүүлийн үед давтан кесар хагалгаа хийх тухайд анагаах ухаан арай өөр суурьнаас хандах болсон. Урд нь кесар хагалгаа хийлгэж байсан эмэгтэйчүүдэд давтан кесар хагалгаа хийх зайлшгүй шаардлага гарах нь цөөнгүй ч дийлэнх нь хэвийн төрөх боломжтой төдийгүй тэгэж ч төрөх ёстой гэж үзэх болсон.

Хоёр дахь удаад зөвхөн кесар хагалгаа хийхээс өөр замаар төрөх аргагүй тохиолдлууд үнэхээр байдаг. Эхний бие махбодийн бүтцээс шалтгаалаад эхний удаад кесар хагалгаа хийхэд хүргэсэн зайлшгүй заалтууд байж болно. Жишээлэхэд анатомийн хувьд уйтан аарцаг, бага аарцагны гажиг, ясны ургацаг г.м. Эсвэл эхийн өвчин эмгэг байж болно. Жишээлэхэд, тархи нугасны хүнд гэмтэл, өндөр зэрэгтэй холын харалган, нүдний эвэрлэг бүрхүүл ховхорсон г.м. Ийм зүйлс байгаа бол хоёр дахь удаадаа ч кесар хагалгаагаар төрөхөөс өөр аргагүй.

Олон урагт жирэмсний үед жам ёсны төрөлт нь маш хүндртэй, эсвэл хүүхдийн амь насанд аюул учруулалгүйгээр жам ёсоор төрөх боломжгүй байх нь бий. Ийм үед мөн л дахин кесар хагалгаа хийхээс өөр аргагүй. Үүнээс гадна хэт өндөр даралт, чихрийн шижин гэсэн зарим өвчний үед кесар хагалгаа хийх заалттай.

Эхний кесар хагалгаа хүндрэлтэй болсон, эсвэл кесар хагалгааны дараа умай дээр үлдсэн сорви нь хангалтгүй байгаа бол давхин кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгаа хийлгэснээс 2-3 жилийн хүрэхгүй хугацаанд дахин жирэмслэсэн, эсвэл кесар хагалгаа болон дахин жирэмслэлтийн хооронд аборт буюу үр хөндөлт хийлгэж байсан тохиолдолд дахин кесар хагалгаа хийлгэнэ. Учир нь аборт хийхэд умайн ханыг хусч оёдлын сорви нимгэрснээр цаашид хангалтгүй болж болно.

Үүний дээр давтан кесар нь гүйцэтгэлийн хувьд эхний кесар хагалгаанаас илүү нарийн, хэцүү хагалгаа байдаг. Давтан кесар хагалгааны дараа сарын тэмдэг ирэх үйл ажиллагаа алдагддагтай холбоотойгоор хийлгэсэн эмэгтэйчүүдийн 40% нь л жирэмслэх боломжтой болдог байна.

Харин хоёр дахь удаад жам ёсоор төрсөн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт нь илүү өндөр байдаг аж. Давтан кесар хагалгаа нь давсаг, шээсний судал, гэдэсний шарх зэрэг хүндрэл үүсгэх нь цөөнгүй. Мөн сорвины орчим холбоос үүсэхтэй холбоотойгоор эд эрхтэний анатомийн хэвийн уялдаа холбоо алдагдаснаас үүдсэн хүндрэл гардаг. Үүнээс гадна цус багадалт, умайн салстас, аарцагны хураагуур судасны нөжрөлт зэрэг хагалгааны дараах хүндрэл үүсэх давтамж нь нэмэгддэг.

Давтан кесар хагалгаа нь гипотоник цус алдалт буюу умайн агших чадвар суларснаас үүдсэн цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Энэ мэтээс үүдэн давтан кесар хагалгаа хийлгэх нь сонголт бус харин зайлшгүй тохиолдолд хийж болох зүйл гэж болно.

Зайлшгүй кесар хагалгаа хийх заалтанд өмнө нь, анхны удаа кесар хагалгаа хийхэд хүргэсэн заалтуудаас гадна умай дээрх тууш сорви, ихэс нь сорви руугаа түрүүлж байрласан, умайн сорвины орчим булчингийн бус харин холбоос эд давамгайлсан зэрэг заалтууд орно. Үүнээс гадна хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэсэн ердийн замаар төрөх хориотой. Энэ бүхнээс гадна эмэгтэй өөрөө ердийн замаар төрөхөөс эрс татгалзсан үед кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгааны дараах ердийн төрөлт

Умай сорвитой, тэр нь задарч, эх хүүхэд хоёуланд нь аюултай байдал үүсэх магадлал байсаар атал яагаад заавал ердийн төрөлтөөр төрөх гээд байгаа юм бэ гэсэн асуулт тавигддаг. Юуны өмнө анхны хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн эхчүүдийн 60-85 % нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Ингэхдээ анхны удаад кесар хагалгаа хийлгэхэд хүргэсэн онош нь давтагдаагүй эмэгтэйчүүдийн хувьд ердийн төрөх магадлал нь өндөр. Жишээлэхэд анхны удаад өгзөг түрүүлсэн байсан бол хоёр дахь удаад хэвийн байрлалтай г.м. Мөн урд нь ердийн төрөлтөөр төрж байсан эмэгтэйчүүд. Ингэж кесар хагалгааны дараа ердийн төрөх гэж олон шалтгаан эмэгтэйчүүдэд байдаг.

Зарим нь төрөх үйл явцыг бүхлээр нь мэдэрч үзэхийг хүсдэг. Заримынх нь хувьд давтан кесар хагалгаа хийлгэх нь ердийн төрөлтөөс илүү эрсдэлтэй байж болно. Өөр зарим нь хагалгааны дараа нөхөн сэргэх өвдөлт, эвгүй мэдрэмжээр дүүрэн урт удаан үйл явцыг ахин мэдрэхийг хүсэхгүй байх г.м.

Ердийн төрөлтийн үед цус алдах, халдвар орох, судас бөглрөөх эрсдэл бага. Нярай хүүхддэд амьсгалтай холбоотой асуудал үүсэх магадлал бага, орчин тойрондоо илүү сайн дасан зохицдог. Ердийн төрөлтийн дараа сүү орох нь хурдан, нярай хүүхэд хөхөө хөхөх нь сайн байдаг. Кесар хагалгааны үед хийсэн зүсэлтийн төрөл нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломж байгааг эсэхийг ихээхэн тодорхойлно.

Сонгодог буюу хүйнээс аарцаг хүртэл хийдэг зүсэлтийг орчин үед бараг ашиглахаа больсон. Учир нь цус алдах, халдвар орох, дараагийн жирэмслэлтийн үед сорви нь шаардлага хангахгүй болдог. Сонгодог босоо зүсэлт нь умайг урагдах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Харин доод хэвтээ зүсэлтийн үед дараагийн жирэмслэлтээр ердийн төрөлтөөр төрөх магадлал ихээхэн өндөр. Ийнхүү сорвитойгоор төрөхөд умай / сав  урагдах нь хамгийн том эрсдэл. Ийм эрсдэл 1-2% байдаг ч ямагт анхаарч байх хэрэгтэй.

Умайн/савны сорвитой буюу кесар хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдийг ердийн төрөлтийг түргэсгэх эм тариа нь умайг задрах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэж олон мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ийм төрөлтийн үед окситоцин зэрэг бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Анхны кесар хагалгааны дараа ердийн төрөлтөөр төрөхийг хүсч байгаа бол анхнаасаа энэ талаарх эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ингэхдээ кесар хагалгаа хийлгэж байсан эхчүүдийг ердийн аргаар төрүүлж байсан туршлагатай эмчтай уулзах хэрэгтэй.

Ердийн төрөлтийн үеэр кесар хагалгааны сорви задарч болзошгүй ч эмч нар яаралтай арга хэмжээ авч, задарсан даруйд кесар хагалгаа хийвэл ноцтой асуудал үүсэхгүй байх боломжтой. Тиймээс умай дээрээ сорвитой ердийн төрөлтийн үед шаардлагатай үед кесар хагалгаа хийж эх, хүүхдийн аврах эмч нар бэлэн бэлтгэлтэй нөхцөлд хийхийг хамгийн зөв гэж үздэг. 2000-2003 оны хооронд кесар хагалгааны дараа дахин төрсөн 34 мянган эмэгтэйчүүд дээр хийсэн судалгааг 2004 онд гаргасан байдаг. Ингэхэд 18 мянган эмэгтэйчүүд умай дээрээ сорвитой ч ердийн замаар төрөхөөр шийдсэн байхад 16 мянга нь дахин кесар хагалгаа хийлгэсэн байна.

Ингэхэд ердийн төрөлтөөр төрөхөөр шийдсэн эмэгтэйчүүдийн 74% нь хүндрэлгүйгээр төрж, 16% нь яаралтай кесар хагалгаа хийсэн байна. Мөн 0,7% нь умай нь урагдсан, долоон хүүхдэд умай урагдасны улмаас үүдэн хүчил төрөгчийн дутагдалд орж тархины гэмтэл гэсэн онош тавьж, 2 хүүхэд энджээ.Эхийн эндэгдлийн хувьд давтан кесар хагалгааны үеэр эндсэн эмэгэтйчүүд нь ердийн төрөлтийн үеийнхээс хоёр дахин их байжээ /7:3/.

Үүнээс үүдээд судалгааг явуулсан мэргэжилтнүүд нь умай дээрээ сорвтойгоор ердийн төрөлтийг сонгож байгаа эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүтэлгүйтэх эрсдэл нь давтан кесар хагалгааныхтай харьцуулахад ердөө 0,046% өндөр гэсэн дүгнэлт хийсэн байна. 2006 онд Annals of Family Medicine-д гаргасан судалгаанаас үзвэл кесар хагалгаа хийлгэсний дараах ердийн төрөлт ба давтан кесар хагалгаа хийлгэх үеийн эхийн эндэгдэл нь ойролцоо. Хүүхдийн эндэгдлийн хувьд ч мөн адил гэсэн байна.

Харин 1,5кг хүрээгүй жинтэй хүүхдүүдийн хувьд сорвтой умайтай ердийн төрөлт нь давтан кесар хагалгаанаас илүү осолтой гэжээ. Кесар хагалгааны дараах ердийн төрөлтөнд бэлдэхдээ үүнд чинь нааштайгаар, эсвэл сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байдаг гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.

Эерэг хүчин зүйлс:

– Нас 40 хүрээгүй

– Багаар бодож нэг удаа ердийн төрөлтөөр төрж байсан, эсвэл умайдаа сорвитойгоор ердийн төрөлтөөр төрж байсан

– Түргэсгэх эм хийлгүйгээр төрөлт өөрөө эхэлсэн

– Анхны удаад кесар хагалгаа хийх заалт болсон онош давтагдаагүй

Сөрөг хүчин зүйлс:

– Хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэж байсан

– Жирэмсний хугацаа 38-40 долоо хоногоос бага

– 4кг-аас илүү том хүүхэд

– Төрөлтийг түргэсгэх эм хэрэглэх

Санамж

Кесар хагалгааны дараа ямар аргаар төрөхөөр шийдэснээс үл хамаараад өөрийн болон хүүхдийн амь насны өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Энд гарсан бүхэн ерөнхий зүйлс бөгөөд эцсийн шийдвэр яаж гарахыг тухайн эмэгтэйн хүсэл, биеийн байдал, хэвлий дэх хүүхдийн байдал, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн туршлага ба хариуцлага, ар гэрийн хүсэл гээд бусадтай огтхон ч адилгүй олон хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг анхаараарай.

Монголын үрс маш олон болтугай.

76 Comments

  1. haraa

    sav shiljvvleh hagalgaa baidag yy hvmvvsee tyslaach hariy zaawal bicheeree pless

  2. hi

    hi. bi emch bish l dee. tekhdee ene bolomjgui baikhaa. savaa ugukh khun olloo gej bodiyo. tegeed ter saviig uurtuu suulgaad daraa ni jiremsen bolood turnu gedeg butekhgui khereg dee. khunees avsan ymiig biydee suulgaad dotor ni 3 kg khuukhed teene gej bolmoorgui tusuulugduj bna daa. ternii orond khuukhed urguj avakh ymuu, teegch ekh khaisan ni l deer baikhdaa. tegeed ch khunees erkhten avaad biydee suulgasan khun teriigee uuriin ym shig bailgakhiin tuld ikh khuchtei em uuj togtooj baidag gesen. tegekheer buun emnii khordlogo l bolno gesen ug shuu dee.

  3. oko

    hi deerh emegteichuudiin setgegdliig harj bhad kesar hagalgaar turuud udaagu bga emegtei dahin jiremsleed uuniigee avhuulahgu bol blohgu gj ih aisnaas abort hiilgeh n ih bga ym bn minii huvid kesar hagalgaa hiilged 1 jiliin daraa dahin tursun emegteichuudiig zunduu harj sonsoj bsn theer uunees bolj aij bitgii abortond orooroi. mun 2 doh udaagaa uuruuruu turuh bolomj bdag ym bn le shuu. manai emch nar odoonoos l ene talaar yrj zuvludug bolson bn lee shuu amjilt

  4. uka

    sain u! emegteichuud suuliin ued xyarzangaa ix oyuldag boljee, ene er ni yamar uym be?
    daxin toroxod asyydal bii uy?ene talaar……….???

  5. tselmuun

    hi 2udaa hiisvereer tursun hun dahij jiremsleh ni bagasdag gej unen yum uu bi sayhan tursun 2dahi turultulduu 3sar bolj bn biynii yum irehgui yum 2udaa hiisvereer tursun yum

  6. ganaa

    hi bi neg udaa kesar hagalgaa hiij torson tuunees hoish 5 jil bolood dahin jiremselsen ene hugatsaand jiremsnees sergiileh taria heregledeg bsan da tegtel say jiremsleed huuhdee 3 doloo honogtoi bhad n zulbachlaa dahiad hedii hugatsaanii daraa jiremsen bolj boloh ve

  7. энхүүш

    кесарь хагалгаа хийлгэж байсан эхчүүдээс юм асууя, би 2006 онд кесар хийлгэж төрсөн, хөөрхөн эрүүл саруул 2900,гр хүүтэй болсон, Зүсэлт нь давсагны дээгүүр хөндлөн дагуу зүслэг хийсэн. Асуудал гэвэл одоо сорви нь нээх тийм умайсан , гэдэс дээгүүр нь давж унжаад, яаж ч турсан нэмэргүй нөгөө гэдэс давсагны хөндлөн зүслт дээгүүр давж унжаад муухай юмаа, хүн болгоных ийм байдгиймуу, эсвэл минийх ийм байгаам болуу, 

  8. tungalag

    Хйисвэрээр төрсөн хүмүүсээс асууя, сав агшаах тарианы тухай,
    намайг хийсвэр хийлгэж төрөхөд яг хийж дуусаад одоо сав агшаах тариа хийлээ гээд хийж байсан ямар ч байсан 1 удаа бол хийсэн, 
    гэхдээ миний сав олигтой агшаагүй бололтой, Одоо их том гэдэстэй, одоо төрөөд 4 жил болж байхад туранхай хэрнээ л гэдэс 5 сартай жирэмсэн юм шиг тийм зөөлхөн бамбагар хийтэй том байх юм. Тэгээд одоо сонсоод байхнээ таньдаг эмчтэй хүмүүст тэр сав агшаах тариа гээчийг 3 удаа энэ тэр хийдэг тэгээд ёстой жавхайсан нарийхан болдог гэхийн., надад ямар ч байсан 1 удаа хийсэн. уг нь мөсөөр жин тавьсан тухайн үедээ, бас ороож чаддагүй байсан, наалданги үүсчихнэ гэж байгаад, хийсвэрээр төрсөн ээжүүд гэдсээ ороодог уу, санал сэтгэгдэлээ бичээрэй, одоо нэгэнт агшаагүй сав энэ сул гэдсийг яах вээ, гэдэсний таталт хийгээд ч нэмэргүй байхийн, яаж энэ гэдэс савыг агшаах вээ, энэ олон жилийн дараа, Мэдэх хүн байвал туслаач,

  9. энхүүш

    Кесараар төрсөн ээжүүдийн сорвийг сонирхож байна, та нарын сорви ямаршуу харагддаг вэ, Одоо. Сорви чинь гэдэстэй чинь нэг түвшинд байдаг уу, эсвэл минийх шиг дотогшоо шигдсэн умайсан таталдсан юм байна уу,  гэдэстэйгээ нэг түвшинд биш, гүн шигдсэн далд маягтай,
    би эхнийхээ хүүхдийг кесараар төрүүлээд , нөхөр маань энэ сорвиноос болсон уу яасан , намайг нээх хүсэхээ больчихсон, одоо салцаан, бид 2,
    Залуу хүн болохоор дахиад хүнтэй сууна, тэр үед шинэ нөхөр минь бас энэ сорвиноос жийрхээд байвал би одоо яана даа, хэцүү юмаа, хүнтэй унтахдаа хүртэл  давсагныхаа дээд хэсгийг нуух гэж. юм л гэдэс нуусан сарафан, гэдэсний даруулгатай унтдаг,

  10. sain baitsgaana uu kesar hagalgaanii daraa ahin oorooroo torson hun bna uu bwal zowolgoo ogooch? bi ehnii udaad kesaraar torson odoo 2dohoo oorooroo torhiig husej bna tiim hun bwal zowlooch? ene tal deer turshlagatai emch bna uu uulzuulj ogj chadah hun bna uu yaaraltai please???

  11. Нараа

    Hi bi ene 2011.12.07 nd hiiswereer torood huutei bolson bolowch huu maani 2 sartaidaa endchihsen. Minii oyodliin sharh ug ni gaigui edgechihsen. Bi oirin hugatsaand dahiad torj boloh bolow uu? Nadad zowlogoo ogch tuslaach. Bi hurdhan l huuhedtei bolohgui bol amidral min haranhuilaad uhmeer sanagdaad baih yum. Yahaa medehgui hii l nulimsaar l odor honogiig ongoruulj baina. Anhnii min huuhed baisan yumaa.

  12. boloroo

    sain bnuu naraa chamd ene odriin mend hurgie bid 2-t adil zovlon tohioldjee bi bas ongordog 11 sard hiisver hagalgaagaar torood ohinoo aldsan nadad ch gesen mash hetsuu bsan amidral uneheer utgagui sanagdaj uhmeer bsan ch hun gedeg amitan teseed l gardag yum bna bi ch gesen dahin torohiig mash ih usej bgaa ch emch nar 3 jilees naaash bolohgui geed bgaa chi emch nartaigaa sain zovloorei oirhon jiremslevel oedol zadrah ayultai gesen

  13. bayarka

    sain bn uu bi 2008-5-29nd anhiinaa huuhediig kesar hagalgaagaar hatagtai emneleg deer tursun ymaa. Ter ued huigee huzuugeeree 2 orooson bn geed hagalgaand orson. Tegeed 2012-3-2nd hoyordoh huuhedee bas hatagtai emneleg deer kesar hagalgaagaar tuursen ym. Bi uuruu turuh sanal tabisan bolobch bolomjgui zuil geed hagalgaand oruulsan. Odoo nadad uuruuruu turuh bolomj bga bolob uu bi 3,4 turultuu uuruuruu turuh sanaatai bga mongoliin emch nar eroosoo bolohgui geed bhiin nadad bolomj bga bolob uuu

  14. nandia

    ehnii torolt maani 2009 oni 11 sard bsan harin dund ni 2010 nd obort hiilgej bsiin odoogiin toroltoo ooriinhooroo jam yosoor ni tormoor bh ym boloh bolov uu? nadtai ijil torson hun bval turshlaga heleech

  15. moogii

    Сайн байна уу,Би 2009 онд хийсвэрээр төрсөн, дараагийн төрөлтөө өөрөөрөө төрмөөр байна,дунд нь ямар нэгэн аборт, зулбалт байгаагүй.Монголд энэ тал дээр туршлагатай төрүүлж байсан эмч, эмнэлэг байна уу? Танай сайт дээр уул нь боломжтой л гэж бичсэн байна.Мэдээллийн чанартай зүйл бичээд орхих биш хүмүүсийн сэтгэгдлүүдэд хариу бичиж санал сэтгэгдлээ солилцож баймаар юм.

  16. hi bi hiisvereer turuud 4 sar bolj bna gehdee odoo 1 sar garantai jiremsen yum lda hervee turuulle gej bodohod ohin maani 1 oi hvrchihnee odoo turuh hvvhde gargaj boloh bolov ?u ahiiad hiisvereer hiisver hiilged jiliin dotor jiremsen gesen vg lde

  17. uugan

    Bi hiiswereer turuud 3 jil bolj bna. hundlun oyotoi. gehdee tiim aimaar honhoij tataldsan yum baidaggui, harin oyonoosoo deeshee alga daram zaid gedesnii aris yag turuhud yamar baisan ter chigtee. oyonoosoo dawj barag 1-2 sm unjaad l. zarimdaa nariihan plaj umsuhuur yag shees ni hvreed dawsag ni chinechihsen yum shig l haragddag. bi targan bish busad gazraaraa turanhai, aris ni ch changa gaigui. harin hiisweriin achaar yag jaahan gazar tiim bolchihson doo.

  18. oogii

    hi bvsgvichvvdee. bi 2011 oni 8 sard kaser hagalgaagaar torson. odoo xvvxed maani oi 5 sartai. tegsen say bi sawni gaduurx jiremslelt bolood 1 talin guursaa awaxuulsan. odoo bi oorooroo torxoso ongorson uu? ug ni namaig dooguuraa torj bolno gej bsn yum daanch………..

  19. зурвас

    би кесовери хагалгаагаар төрөөд 6 сар болоод дахиад жирэмсэн болчихлоо төрөх боломжтой болов уу тэгэж ойрхон төрсөн хүмүүс байна уу? хариулж туслаач

  20. saraa

    Монголд кесар хагалгааны дараа өөрөөрөө төрж байсан хүн байгаа юу.ийм туршлагатай эмч бий юу. хэрэв байдаг бол хэлж туслаач

  21. saraa

    сайн байцгаана уу? миний бие 1993онд том хүүгээ хийсвэр хагалгаагаар гаргасан  нөхөр маань дахин хүүхэдтэй больё гэснээр  2000онд охиноо ,2002онд бага хүүгээ хийсвэрээр гаргасан . Ингээд 3 хийсвэр хийлгэснээр саваа боолгосон билээ.Гэвч сүүлийн үед нөхөр бид 2 ийн амнаас дахин хүүхэдтэй болох хүсэлтэй болох хүсэлтэй болсон билээ. Дам яриагаар савны боолтыг авах боломжтой гэж дуулсан хаагуур яаж хэнээс тодруулж болох вэ? Надад хариу бичиж туслаач би энэ могой жилд хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна.Дуулсан мэдэх юм байвал надруу бичээрэй гуйя.\могойн миний ивээл жил \

  22. савны хий

    энэ европ анагаахад савны хий гаргана гэдэг ойлголт байдаг уу, хүмүүс тэр дундаа кесарово хагалгаагаар төрсөн хүмүүс заавал савны хийгээ гаргуулах ёстой гэх юм, энэ хэр шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл вэ, савны хий гаргахаар яг гэдэсний хий гар ч байгаамшиг зүйл болдог гэх юм. энэ зүгээр бариа заслаар мөнгө олох гэсэн хэсэг хүмүүсийн цуурхал уу, үнэхээр сав гэдэг зүйлд хий орчихдог гэсэн үг үү. хэрвээ хийгээ гаргуулахгүй бол сав нь агшихгүй том гэдэстэйгээ яваад байна гэсэн үг үү

  23. nara

    Hi deerh setgegdelvvdiig unshlaa.kesarevo hagalgaagaar oirhon torj bolohgvi gesen bh yum hvnii bieiin baidalaas boldog yum bolovuu.bi 2009 ond anhnii hvvgee kesar hagalgaagaar torood.6 sartai bhad n ahij jiremsen bolood 2 dahi hvvgee torvvlsen.odoo hoer hvv maani neg nasnii zuruutui tom boloh tusmaa barag l iher hvvhed shig bolchih yum.yg zereg uschihdug yum bna.neg negendee ih hanitai.odoo baga n hoertoi.nuhur maani ohintoi bolohiig hvseed bga.bolvol gargana geed hamgaalahgvi l bna.vneheer hvvhedtei bolmoor bgaad setgel sanaa zovood bval sain sudalj mergejiliin emchees zuvluguu av.namaig hadagtai emlegt hynaltand bj bgad.daraa jil n ahiad ochihod sain bna l gej bsan.bi hoer hvvgee 2r emlegt turuulsen.hoer dugaar emlegiin emch narch oirhon ene ter gej yu yriagvi.

  24. оогий

    Hi. end humuusiin bichseniig unshsan aichlaa. tom huugee 1999ond oorooroo heviin torj gargasan. harin ene udaa huuhed maani hondlon bairlaltai bolchood ergedeggui ee. odoo 10aad honood l ergehgui bol 5 sariin dunduur toroh odroo tovloh bolchood baidag. Kesar hiilgeed daraa ni ih hundreltei baidiim shig bn aa. yaj huuhdee erguuleh ve. Ug ni oorooroo torvol tuhain heden tsagt l uhtlee ovdood neg torchuul amar um daa. za daa tegeed huuhed toroh odroo toroh argaa ooroo songodog gej yogiin bagsh maani helj bsan. ter l unen ym shig bn, Ergecheesei… bi hagaluulmaargui bn aa

  25. zaya

    Sainuu?bi 2009 onii 10 sard kesaraar turuud ohintoi bolson.Gevch ohin maani genet bie ni  muudaj 4sar garantaidaa endchihsen.bi ch uhaan medrelgui l amitan blaa.dahij huuhedt boly getel dor hayaj 3jil gene.teriig huleej chadalgui 2 sariin daraa jiremsen bolson.(buun bayar)tegeed 2011 3 sard tursun.odo huu maani 2 oi 2 sart eruul saruul b.a.duurgiin emch nar bol toodgui l yum bilee.harin huviin emnelegiin emch nar l zagnaad l oyodol ni dotroo zadardag ntr geel bsan.barag avhuul geh geed.hamgiin gol ni ruruh hugasaanaasaa 14 honogiin umnu  hagalgaand oroh.hyanaltiin emch chin heleed ugnu.tegehgui uvduj ehelbel joohon asuudaltai bdag yum b.a le.za ingeed amjilt.neeree huuhdee aldaad hetsuu bgaa eejuuded huuhed chn huisee soliod l dahij turnuu.eejinhee dotood hormoinoos zuugdee l bj bdqg gesen .minii ohn eejdee yag butsaad irsen shuuu.tavisan temdeg ni yag garsan

Leave a Reply