Амны хөндийн асуудлууд ба шүд цоорох өвчин, түүний хүндрэл

Эрүү нүүрний системд дараах асуудлууд байдаг. Үүнд:

1. Шүдний цоорлын гаралтай өвчин
2. Цоорлын бус гаралтай өвчнүүд
3. Амны салстын өвчнүүд
4. Шүдний тулгуур эдийн өвчнүүд
5. Мэс заслын өвчнүүд
6. Шүдний гажиг
7. Шүдний согог

Энэ удаад шүдний цоорлын гаралтай өвчний талаар зөвлөе. Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

а/ шүд цоорох өвчин
б/ шүдний зөөлцийн үрэвсэл
в/ шүдний холбоос эдийн үрэвсэл
г/ ясны хальсны үрэвсэл
д/ буглаа , нэвчээс , эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүд яагаад цоордог вэ?

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1. Тухайн хүний бие дэх кальци , фтор г.м эрдэсүүд аль нэг шалтгааны улмаас дутагдах , алдагдах … Жишээ нь тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдах, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болох . . .
2. Амны хөндий -н ариун цэврийг муу сахиснаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил , хорт бүтээгдэхүүн үүсгэнэ.Үүссэн хүчил , хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга , түшилцэх гадарга , хацар талын гадарга , төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга , хэлэн талын хонхор гэсэн байрлалууд дээр үүснэ

Шүдний цоорлыг гүнээр нь:
• Толбон цоорол./ Macula cariosa / Энэ нь өвчтөнд зовиургүй , зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

• Өнгөц цоорол . / Caries superficialis / Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

• Дунд цоорол . / Caries media / Шүдний паалан тугалмайн зааг гэмтэж , шүдний зөөлц дээр хангалттай хатуу эд байна.

Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.
Хурц үед нь халуун хүйтэн , исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн , цагаан өнгөтэй байна.
Архаг үед өвчтөнд зовиургүй , тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

• Гүн цоорол . / Caries profunda / Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын хөндийд хоол хүНсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон , цоорлын том хөндийтэй байна.
. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир аюултай байдаг.

Энд уншигчиддаа хандаж нэг зүйл зөвлөе. Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч яг эмчид очоод үзүүлэхэд тэр нь дунд эсвэл гүн цоорол аль хэдийнээ болсон байдаг. Учир нь шүдний паалан бол хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир шүд дотроо хөндий үүсч цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий ил болдог. Энэ үед хүмүүс өчигдөр миний шүд цоорчихлоо гэж хэлж ирдэг. Тэгвэл энэ цоорол аль эрт үүсээд л явж байсан байдаг. Ийм учраас хүмүүс маань 6 сар тутамд эмчид очоод шүдээ шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Манай эмнэлэг энэ урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэгүй хийдэг мөн зөвлөгөөг ч үнэгүй өгнө.

Ингээд ямар нэг өөрчлөлт оношлогдвол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Цаг алдвал :
1. Өвчин хүндэрнэ
2. Хүндэрсэн үед нь эмчилвэл мөнгө их орно, цаг их алдана.
3. Цоорол томрох тусам оронд нь тавих пломбоны хэмжээ томорч шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний даац мууддаг. Цаашилбал шүдээ авахуулахад хүрдэг.

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системд үйл ажиллагаа , байрлал , гоо сайхны дараа дараагийн асуудлууд бас л гарч ирдэг.
Тиймээс иргэд өөрсдөө шүдийг аль болох авахуулахгүй эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй. Гэтэл зарим хүн жаахан цоорсон шүдийг өрөмдүүлэхээсээ айгаад авхуулна гэж зүтгэдэг. Энэ бол маш буруу юм. Одоо орчин үед шүдийг ямар ч өвдөлтгүй өрөмдөх , эмчлэх бүрэн бололцоотой болсон.

Шүд нэгэнт цоорсон бол мэргэжлийн эмчид эртхэн очих хэрэгтэй. Харин шүд цоорохоос өмнө иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэлтийг бүрэн хийж чадна. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь:

• 6 сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх.
• Зөв хооллож аль болох витаминлаг , минераллаг хоол хүнс түлхүү хэрэглэж байх. Үүнд: цагаан идээ , жимс , ногоо –г их хэрэглэх. Харин газтай ундаа , будагтай ундаа , өтгөн кофе , байхуу , шүдэнд наалдамхай хоол хүнс бага хэрэглэх хэрэгтэй.
• Амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих / энэ талаар тусгай зөвлөмж байгаа / .
• Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид , жирэмсэн болон хөхүүл эхчүүд , өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3 – витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлж байгаа юм. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3 – витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хэрэв та : Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд
Нэр төрөө алдвал ихийг алдсанд
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц…

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Их эмч Ж.Ганчимэг

Утас 88088089

Холбоотой нийтлэлүүд

22 сэтгэгдэлтэй

  1. davka

    hi sa zobolgoo bna tanai hamt olond bayarlalaa

  2. ouyngerel

    sain baina uu?mash heregtei medeelel baina.nadad ene tal deer mash hvndreltei asuudal baigaa.ene baidlaasaa bolood ih emzeglej yavdag.tanai emnelegt emchllvvlj ervvl saiahn shvdtei bolmoor baina.

  3. amnii khundiin urevsel uvchiuus urdchilan sergiileh buteegdehuun shineer garagsan bna ene buteegdehuug Mongold oruulj ireed odoo sudalgaanii shatandaa shudnii emnelguudeer ungui taraagdaj bna delgerngui medeeliig deerkh saitaas avaarai ene utasaar holboo barij buteegdehuun avch hereglej uzej bolno emch nar holboo barinuu utas; 317-327 9963-0606 9809-6855 mail hayag tira_mn@yahoo.com

  4. altantuya

    sain bna uu ix xeregtei medeelel bna bi anagaaxiin oyutan yumaa tanaixas oor ingej goy delgerengvi bichsen gazar alga bna tsoorliin bus garaltai owchnii tuxai bichej ogooch mash ix xeregtei bna aa

  5. Ash

    oh ter deer bichsen bgaa, d3 vitamintai Ca-iin beldmel yostoi sain yum bnlee shuu hun ardaa, emchiin zaavraar yag ali Ca-iin beldmeliig ni heregleh ve gdgee medcheed heregletsgeegerei,Ca-iin beldmel nasnii ontslog,torol,bieiin ontslogoos shaltgaalaad oor oor bdg yum bnlee

  6. sain baina uu tanai emneleg haan baidag ve yamar nertei emneleg ve

  7. zul

    ene lombdulsan shvd bvr aimer uwduud bhin eniig odoo yah shardlagtai bol?

  8. 103

    Ломбодсон эмчдээ яаралтай очиж үзүүл.

  9. shudnii emch

    zuld lomboduulaad ali her udaj bgaa ve
    ovchin daamjirch bn gesen ug dee
    daruihan lombii n avah heregtei tegehgui bol shingen gadagshlahgui dotorhi daralt ih bgaagaas havdah haluurah ovdolt udaan haugatsaagaar urgeljlene shuu
    bur emlegt ochih zavgui bval ymaar gojood ch bolov lombii n avchih tegvel hesegtee namdaj magad

  10. bataa

    deed taliin uuden shudniii builnaas idee garaad 2 3 jil bolj bn bi ooroo zuu ariutgaad builaa xatgaad idiiegee shaxaad bgaa tgj bgaad ooroo duusax bx gj bodson odoo boltol garaad l bn tsaashaa yasndaaa orood bugalaa uusedg gx yum yasnaddaa orchwol yamar ch emchilgeegui yu ali emnelegt xandax we? kalitsi uugaad urewsel daraxem uuj argalj boloxuu? xariu ene mail xayg ruu

  11. bataa

    deed taliin uuden shudniii builnaas idee garaad 2 3 jil bolj bn bi ooroo zuu ariutgaad builaa xatgaad idiiegee shaxaad bgaa tgj bgaad ooroo duusax bx gj bodson odoo boltol garaad l bn tsaashaa yasndaaa orood bugalaa uusedg gx yum yasnaddaa orchwol yamar ch emchilgeegui yu ali emnelegt xandax we? kalitsi uugaad urewsel darax em uuj argalj boloxuu?

  12. bataa

    deed taliin uuden shudniii builnaas idee garaad 2 3 jil bolj bn bi ooroo zuu ariutgaad builaa xatgaad idiiegee shaxaad bgaa tgj bgaad ooroo duusax bx gj bodson odoo boltol garaad l bn yax we kalitsi uugaad antibiotik uuj argalj boloxuu amnaas ewgui uner bainga garax yum

  13. shudnii gajgiig 25-s desh nasni hvn hiilgej boloh uu

  14. za bayrlalaa mash heregtei medeelel baina F -g ymar hunsnees sain avch boloh ve emchee

  15. no

    shudnii emneleguud,ter tusmaa ulsiin emneleg hezeech hund owdolttei mash ix owdood ochihod oochir dugaargui uzdeggui zaawal tsag awah saardlagatai gj huleelgedeg harin tanil talaa oochir dugaargui hezeed uzhed belen suudag shuu dee

  16. yoshua

    sain bny yunii omon ta bvhen o.mend gants zvil asuuh gsen tom tsorood builan habdtsan yamar em bas yag yahuu emchid handah yy ?

  17. D.D

    HI minii shud siigeed bhiin. ovdohku bgaldaa. ene yu gesen ug ve ali hediine dotroo tsoortson gesen ug uu?  

  18. hishgee

    Mash heregtei medeelel bn bayrllaa

  19. saraa

    shvd obdood bn yaj hurdan namdaah be ymar em zuuh be

  20. soko

    Agt araa horhoitod medrelin sudsig ni tasdad lombodson yuma. Olon jilin omno. Tegsen ter shudnees maan uner garad bh shig bn. Yah yostoi ve.

  21. Болормаа

    шүд цооролоос болж ямар ямар эрхтэн өвдөж болох өвдсөн тоо баримтууд хэрэгтэй байна. Шүдний эмнэлгүүд үзүүлэхийг рекламныхаа дэргэд хүндрлийн тоо баримт сайн бичвэл хүмүүс түүнээс сэргийлж очиж үзүүлдэг болно. тийм тоо баримт өвчлөлийн тухай нэг өгүүлбэр ч бичихгүй рекламдаж байна 

  22. togoo

    araani yzoorig  hdr  awdiin  bol

Хариу бич