Гэмтлийн анхны тусламж

Гэмтлийн анхны тусламж

175
2
ХУВААЛЦАХ

Хүн өөрийн, эсвэл өөрийн анхаарал болгоомжгүйгээс бол амьдралынхаа туршид үргэлж их бага хэмжээгээр гэмтэж, бэртэж бадаг. Хумсаа хугалах, эсвэл цэврүүтсэн бол сүр дуулиан болох хэрэггүй ч бусад хүнд болон хүндэвтэр, амь нас эрүүл мэндэд хор хүргэж болох гэмтэл, бэртлийн үед эмчид үзүүлэх, түргэн дуудахын өмнө анхны тусламж үзүүлж чаддаг байхад огтхон ч илүүдэхгүй.

Мөн хол аяллаар явах зэрэгт эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, боолт, ариутгах бодис авч явж сурах хэрэгтэй.

Үений  холбоос сунах ба тасрах

Үений холбоос гэмтсэн үед гол төлөв хүчтэй өвддөг. Хэрэв үе хавдаж хөхөрч, хөдөлгөхөд хэцүү, тэмтрэхэд тэсгэлгүй өвдөж байвал энэ үед холбоос сунасан, тасарсан ч байж болно. Гэмтсэн үеэнд нэн яаралтай боолт хийж, хөдөлгөөнийг хязгаарлаад мөс юмуу хүйтэн жин тавь. Гэмтсэн мөчийг сойх хэрэгтэй.

Үе мултрах

Үе мөч хэвийн бус байрлалтай, хөдөлгөөн нь эрс хязгаарлагдсан, эсвэл хөдөлгөх боломжгүй байдаг. Хүчтэй өвдөлт мэдэрнэ. Үе хавагнаж, цус хуралт ч үүсч болох талтай. Ямар ч тохиолдолд мултралаа өөрөө, эсвэл зохих дадал, мэргэжилгүй хүмүүсийн тусламжтайгаар оруулах гэж болохгүй. Мултарсан мөчийг хүнд аль болох эвтэй байдалд хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй. Ингэхдээ гэмтсэн үенд чанга  боолт хийж дээрээс нь чиг тавих хэрэгтэй. Няцралтын үед няцарсан газар хүйтэн жин тавьж хөндөж даралгүй бэхэлж боо.

Яс хугарах

Хугарсан эсэхийг зөвхөн рентген зураг авч байж л мэднэ. Хугарсан байж болзошгүй тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй. Гэмтсэн мөчийг яаралтай гарын доорхи материалаа ашиглан чиг тавьж бооно. Гэмтсэн ясны хөдөлгөөнийг хязгаарлахын тулд гэмтсэн яснаас дээших ба дооших үеийг хамт хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй. Ил хугарал -ын үед чигэ тавьж боохын өмнө шарханд халдвар оруулахгүй тулд боолт хийдэг. Нуруу нугалам хугарсан байж болзошгүй үед самбар, банз зэрэг хатуу гадаргуу дээр хэвтүүлнэ. Хүзүүний нугаламын мултрал ба хугарлын үед нурууныхн талаах чиг тавин хөдөлгөөнийг нь хязгаарлана.

Зүсэгдсэн шарх

Шарх хэрэв гүн бол урсгал усаар сайтар угаа (ойролцоогоор 5 л). Гэхдээ  шарханд гүн шигдсэн гадны биетийг авах гэж оролдох хэрэггүй. Гадны биетийг боолтын тусламжтайгаар хөдөлгөөнгүй болгож, шаардлагатай чиг тавьж боох хэрэгтэй. Хүчтэй цус алдаж байвал гэмтсэн хэсгээс дээгүүр дарж чангалуур боолт хийж цус тогтоохыг хичээ. Чангалуурыг дулааны  улиралд 1.5 цаг, харин хүйтэн үед 1 цаг тутамд 5 минут суллаж байх хэрэгтэй. Ингэхийн өмнө  гэмтсэн газраас дээгүүр гараараа түр дарах хэрэгтэй. Шархны захыг перекись эсвэл спирт (архи, үнэртэй ус) шингээсэн самбай, хөвөнгөөр арчина. Шарх руу бохир оруулахгүйн тулд шархны эргэн тойрныг цэвэрлэн арьчих хэрэгтэй. Дараа нь шарханд хүргэлгүйгээр захыг нь иодоор арчина. Хуурай ариун боолт тавь. Хөнгөн шалбарч зулгарсан нөхцөлд шархыг бүхэлд нь перекись, спиртийн уусмалаар арчиж иод түрхээд боолт тавь.

Дарагдсан үед

Аль болох хурдан дарагдсан, хавчуулсан зүйлээс гаргаж авна. Дарагдсан мөчний уг суурь дээр нь чангалуур тавьж бооно. Мөчийг гарын доорхи материалаар боож дээш сойх хэрэгтэй байрлуул. Рашаан, ус зэрэг шингэн юм ихээр уулга.

Хөлдөлтийн үед

Хөлдсөн хэсгийг аль болох хурдан бүлээцүүлэх шаардлагатай. Харин хөлдсөн хэсгийг цасаар үрвэл эд эс бүрэн үхжих аюултай. Хөлдсөн хэсгийг дулаацуулахдаа халуун агаараа бус харин 40 хүртэлх хэмийн бүлээн усанд хийсэн нь дээр. Хөлдсөн хэсгийн арьсыг аль болох цочроохгүй байхыг хичээ. / хөлдөх /

Түлэгдэлтийн үед

Түлэгдэлт нь хүчтэй өвдөлт өгч байгаа үед өвчин намдаах эм, сандарч тэвдсэн үед тайвшруулах эмд өгнө. Хэрэв түлэгдэлт өнгөц, хүчтэй биш бол 33% спиртийн уусмалаар арчиж ариун боолт хий. Хэрэв түлэгдэлт хүчтэй бол эмч иртэл юу ч хэрэглэхгүй байсан нь дээр. / түлэгдэх /

Цахилгаан гүйдэлд цохиулсан үед

Хамгийн эхлээд цахилгаанаас салгах шаардлагатай. Гарын дорхи мод, хуванцар саваа зэрэг гүйдэл дамжууладаггүй зүйлсээр цохиж салгана. Дараа нь дулаан хучин үнэртэй усаар арчиж бүлээн юм уулга. Цахилгаан гүйдлээр гэмтсэн биеийн хэсэгт ариун боолт (усаар угаасан цэвэр эд) тавь. Өвчтөн хэрэв ухаан алдсан бол нашатырийн спирт үнэртүүлж нүүр рүү нь  хүй ус цацаж болно. Хэрэв амьсгал зогссон бол амнаас аманд зохиомол амьсгал хурдан хий. Зүрх зогссон бол зүрхэнд шууд бус массаж хийнэ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. tataj awj boldgvvn bnoo air hergtei mdeeletei in daanch tatj bolhgv

СЭТГЭГДЭЛ БИЧИХ