Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг / остеохондроз /

Хэрэв танд “нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг” буву остеохондроз гэсэн онош тавигдсан бол  айх хэрэггүй. Энэ өвчнөөс болж хүн үхдэггүй. Энэ өвчний үед хүзүү, мөр, нуруу өвдөж гар хөл мэнрэх ээс гадна чих шуугиж толгой эргэнэ. Статистик мэдээгээр бол дэлхийн хүн амын хоёр хүний нэг нь өвдөж байна. Хамгийн их өртдөг хүмүүс нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд.

Ерөнхий

“Хондрос” гэдэг грекээр “мөгөөрс” гэсэн үг. Гэхдээ остеохондрозт бүх л мөгөөрст эдийн өөрчлөлт биш зөвхөн нурууны үе хоорондын нугаламын мөгөөрстэй холбоотой асуудлыг авч үздэг. Нуруууны нугаламуудын чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж байдаг хоорондынх нь зээрэнцэг буюу дискэнд өөрчлөлт гарахад остеохондроз үүсдэг. Харин остеохондроз ужиграх үед нугалам хоорондын зээрэнцэг төдийгүй нугаламын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг.

Шалтгаан

Остеохондрозын үндсэн шалтгаан нь нугаламд ирж байгаа ачааллын буруу хувиарлалт бөгөөд үр дүнд нь илүү ачаалал авч байгаа хэсгийн мөгөөрсөн эдэд өөрчлөлт гардаг. Нугалам хоорондын мөгөөрсөнд  өөрчлөлт гаргахад хүргэдэг нуруу -ны гэмтэл, нурууны булчин сулрах, бөхтийлт, нугаламын хажуу тийш S хэлбэртэй болсон мурийлт, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар зөв бус байрлалд байх зэрэг хүчин зүйл нь остеохондрозт үүсэхэд нөлөөлдөг. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг нь мөн зөв бус бие цогцтой, оюуны ажил эрхлэдэг, тамирчин, ачигч зэрэг хүмүүст үүсдэг.

Цэвэр механик шалтгаанаас гадна нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг нь бодисын солилцооны хямрал (жишээ нь,калци ба фосфор), микроэлемент ба аминдэмийн дутагдал (магни, марганц, цайр,Д ба Ф аминдэм)зэргийн үед үүсдэг байна. Мөн удамшлын нөлөө байхыг үгүйсгэхгүй байгаа.

Явц

Хүнд юм өргөх, харайх, унах зэрэгт нугалам хоорондын дискэнд маш өндөр ачаалал ирдэг.Үүний үр дүнд эдгээр мөгөөрсөн диск байнга гэмтдэг. Мөгөөрсөн эд нь мэдрэлийн эд шиг бараг эргэж сэргэдэггүй. Гэмтсэн нугалам хоорондын диск нь уян чанараа алдаж, хавтгайрснаар нугалам хоорондын зай багасдаг. Харин энэ үед нугаснаас гарсан мэдрэлийн ёзоорууд хавчигдан өвдөлт өгдөг. Зарим хэсэгт хавчигдсан судас-мэдрэлийн багц нь хавагнан улам хавчигдсанаар өвдөлт бүр ихэсдэг. Хэрэв нугалам хоорондын диск эвдрээд эхэлчихсэн бол амортизаторын үүргээ алдаж улам гэмтэснээр нуруу уян хатан чанараа алдана. Бүсэлхий – ууцны мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулитийн 95% остеохондрозоос үүдэлтэй байдаг.

Шинж тэмдэг

Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үндсэн шинж нь өвдөлт юм. Нугалам хоорондын диск хаана гэмтсэнээс хамаарч өвдөлт нь хүзүү, мөр, нуруу, цээжээр өвдөнө. Заримдаа хүмүүс миний зүрх өвдөөд байна гэж боддог ч үнэндээ нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгээс болж дарагдан хавчуулагпсан мэдрэлийн өвдөлт байх нь цөөнгүй. Булчин нь вдөлтөөс болж зангирч мэнэрдэг. Хэрэв тархийг тэжээж буй судас дарагдсан бол толгой өвдөж, эргэх, чих шуугих, юм хоёр харагдан дотор муухайрч огиулна.

Оношлогоо

Дээрхитэй төстэй зовиурууд гарвал мэдрэл ба гэмтлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Рентген зураг авч, компьютер ба соронзон томографи оношлогоо хийж таны нугаламын байдлыг үзнэ. Мөн тархины цусан хангамжын байдлыг тодруулна.

Эмчилгээ

Остереохондрозын эмчилгээ нь хүнээс ихээхэн цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Эм уух, иллэг хийх, эмчилгээний гимнастик хийхээс гадна бумба тавих, хануур хорхой тавих, зүү төөнүүр эмчилгээ зэргийг хэрэглэдэг.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд калци, магни агуулсан (загас ба далайн бусад бүтээгдэхүүн, байцаа, шош,бууцай, самар, наран цэцгийн үр, вандуй, хар талх, эрүүл үнээний сүү сүүн бүтээгдэхүүн )бүтээгдэхүүн ба аминдэмийн хангалттай цуглуулга хэрэглэх.

  • Нурууны бөгтийлт, гажилт зэргийг цаг алдалгүй эмчилж байх.
  • Гэдэсний нурууны булчинг хөгжүүлэх нурууны ясанд ирэх ачааллыг багасгах.
  • Хүнд юм өргөж байхдаа нуруугаа эвгүй эргүүлэхээс болгоомжлох.
  • Турникнээс тогтмол зүүгдэн нуруугаа амрааж байх
  • Илүүдэл жингээ хасах

5 Comments

  1. octeohondroznii uyed hiih dasgaliig sait deeree tavij tuslaach yalanguya huzuuniih. ug ni ene uvchnuus bolj uhehgui ch uneheer tesehed hetsuu zoviurtaimaa nasaaraa shartsan yum shig dotor muuhairch tolgoi uvduj huzuugee erguulj harj bolohgui yavna gedeg uneheer hetsuumaa. tuslaach.

  2. baynbold

    нурууны L4-L5-S1 шахагдаж мэдрэл дарагдсан ийм тохиолдолд юмар эмчилгээ хийх вэ??? энэ талаар эмчилгээ хийлгэсэн хүн байвал зөвлөгөө өгч туслана уу ямар эмнэлэгт хийсэн бэ хэлж өгч туслаач Монголчуудаа

  3. baynbold

    нурууны L4-L5-S1 шахагдаж мэдрэл дарагдсан ийм тохиолдолд юмар эмчилгээ хийх вэ??? энэ талаар эмчилгээ хийлгэсэн хүн байвал зөвлөгөө өгч туслана уу ямар эмнэлэгт хийсэн бэ хэлж өгч туслаач Монголчуудаа… энэ зовиураар мэс засал өнгөрсөн жил хийлгэсэн хүн энэ жил дахивал ямар бол

  4. tseegii

    хүзүүний шохойжилт гээд байгаа чинь энэ өвчин юм байна ш дээ. Байнгын дасгал хий, компьютерийн ард бага суу гээд байх юм. Ядаж хийх дасгалыг нь зааж өгөөч. Компьютерийн хувьд ажлаасаа гаралтай биш, яалт ч үгүй суухаас өөр замгүй байх юмаа. Дасгалаа хийгээд суугаад байвал арай дзээр байх. Дасгал зааж өгч туслаач.

  5. батчимэг

    остеохондроз ба остеоартрозын үед хийх дасгалуудыг удахгүй нийтлэн гаргана. Юнифарм пүүс

Leave a Reply