Цусны биохимийн шинжилгээ. Хлор

Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.

Бөөрний эмгэг, чихрийн бус шижин, бөөрний булчирхайн гажигийн үеийн оношлогоо, эмчилгээний үр дүнг хянахад цусан дахь хлорын хэмжээг тодорхойлох шнжилгээ өгөх заалтыг эмч өгнө.

Цусны сийвэн дэх хлорын хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 98 – 107 ммоль/л.

Хлор нь хүнсний давс чидун жимс /олив/-д агуулагддаг. Хлоыг 15 граммаас илүүгээр хэрэглэх үед гаж нөлөө илэрч болзошгүй.

Цусны сийвэн дэх хлорын хэмжээ нь дараах нөхцлийн улмаас нэмэгдэж болно, үүнд:

– усны дутагдалд орох

– бөөрний хурц дутмагшил

– чихрийн бус шижин

– алкалоз /шүлтлэг элемент түүний дотор хлорын агуулга нэмэгдэхтэй холбоотой өвчин/

– бөөрний булчирхайн хэт ажиллагаа

Харин цусан дахь хлорын хэмжээ дутагдах нь ходоод угаах, туулга уух, шингэний хэмжээ ихсэхтйэ холбоотой байж болохын сацуу бие махбодийн үйл ажиллагааны янз бүрийн өөрчлөлтийн үед үүсч болдог, үүнд:

– хэт хөлрөх

– бөөлжүүлэх

– үс, шүд унах

– ацидоз /хлор нь бөөрөөр хэт их хэмжээгээр ялгарахтай холбоотой өвчин/

– шээс хөөлгөх үйлчилгээтэй  эмийн тунг хэтрүүлэх

– бөөрний дутмагшил

– толгойн гэмтэл

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

3 Comments

  1. dom

    ulamjilalt talaasaa sudalgaa too barimt oruulj ogoochee. anginiig xanuuraar emchlex tuxai baiwal mash sain bna aa.bolj ogwol margaash chadaxgvi bol oiriin xugatsaand oruulaad ogooch. PLS PLS PLS

  2. гантуяа

    хүүхдийн толгой байнга хөлрөөд байх юм энэ юунаас болж байгаа юм болоо

  3. гантуяа

    1нас 4сартай эрэгтэй хүүхэд

Leave a Reply