Сэтгэл зүйн зөвлөгөө №1

сайн байна уу, би 2… настай. …-д ирээд нэлээд хугацаа өнгөрлоо. Хүнтэй суугаад хүүхэд ээ гаргах гээд явж байна. Манай нөхөр их сайн хүн, надаас ахмад, халамжтай, олон цагийг надтай хамт өнгөрүүлдэг. Гэхдээ яагаад ч юм би муухай ааш гаргаж зовоодог. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр энэ хүнтэй суухаас өмнө надад хийж амжуулах сурах зуйл их байсан. Одоо бол гэрийн авгай болоод, нэг ёсондоо би урд нь амжилттай сурж ажиллаж олон нийтийн дунд байсан бол одоо харин ганцхан хуний хараанд, өөрийн гэсэн орлогогүй гэрт сууж байгаад уур хурээд байгаа юм л даа. Нэгэнт эхлэх шатандаа орсон хойно сална гэхээр хүүхэд, нөхрийн маань сэтгэл зүрх нь эмтрэх байх гэж айж байна. Би яавал дээр вэ? Та бухэн надад зөвлөгөө огж туслаач.

Сайн байна уу? Таны хүсэлттэй танилцаж, гарах арга замын талаар хариу бичиж байгаадаа баяртай байна. Энэ талаар нөхөртэйгөө сайтар ярилцаж, харилцан ойлголцоод үзвэл ямар вэ? Таны захианаас одоогоор хийж буй сурлага болон хөдөлмөрийн үйл ажиллагаа байхгүй, бас өөртөө зарцуулах мөнгө хангалтгүй гэсэн ойлголтыг авч байна. Гэр бүлтэй болсоноор хүний амьдралд асар их өөрчлөлт гардаг. Ялангуяа эмэгтэй хүн гэр, ахуйгаа хөтлөх, хүүхдээ хүмүүжүүлэх зэргээр “гэрийн” гэж нэрлэгддэг ажлыг голлон хариуцдаг. Хэрэв энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөртөө сайн ойлгуулж харилцан тохиролцох нь зүйтэй. Учир нь эрэгтэй хүмүүс эхнэрээ гэртээ байлгах сонирхолтой байдаг. Хэрэв энэ асуудлыг эхнээсээ тохиролцохгүй бол цаашдын хамтын амьдралын явцад хэрүүл, маргаан гарах шалтагуудын нэг болж хувирах ба улмаар гэр бүл салахад хүргэж болно.
Мөн гэр бүлийн амьдрал эхэлсэнээр хуучин амьдралын хэв маяг өөрчлөгдөж ихэнхи цагийг гэртээ идвэхгүй өнгөрөөснөөс хүн цухалдаж, бухимддаг. Урд нь хийдэг байсан зүйлээ хийхээ болих, хүрээлж байсан хамт олон байхгүй болох, идвэхтэй өнгөрүүлж байсан цаг хугацааг “зүгээр” хоосон өнгөрөөх зэрэг нь эхний үеүдэд стресс үүсгэх хүчтэй шалтгаан болно. Үүнийг гэр бүлтэй болсоны хямрал гэж нэрлэж болно. Энэ бүхнийг гэр бүлийн амьдралаасаа, хань нөхрөөсөө хайх нь буруу юм. Харин өөрчлөлтийг бодитойгоор хүлээн зөвшөөрч, амьдралын шинэ хэмнэлд дасан зохицох боломжийг эрэлхийлсэнээр асуудлыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэж болно. Үүний тулд яах вэ?
• Маш их цаг завтай болно. Үүнийг өөрийнхөө төлөө, хань, ижлийнхээ төлөө зарцуулж урд нь орхигдуулж байсан хайр, халамжийг үзүүлэхэд зориулж болно. Ийм өөрчлөлтөнд шаардлагатай санхүүг харин нөхрөөсөө гаргуулж аваарай.
• Ямар нэг зүйлийг гэртээ сурах боломж өнөөдөр хангалттай их байна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, интернэтээр дамжуулан хоол хийх, гэр тохижуулах, зэрэг мэдлэгийг авч болно. Тэр байтугай мэргэжил эзэмшиж, дээшлүүлж болно. Улмаар гэрээсээ хийх ажлын байр олдож болно шүү дээ.
• Найз нөхдөө урь, тэдэнтэй цагийг өнгөрөө.
• Дэлгүүр хэсэж өөрийгөө баярлуул.
• Хамгийн гол нь одооноос таны амьдрал өөрчлөгдөх учраас ирээдүйн шинэ хэмнэл, шинэ үйл ажиллагааг хийж эхлэх учраас тэр бүгдэд өөрийгөө сайн бэлдэхэд олдож буй цаг хугацааг зарцуулахыг хичээгээрэй.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө, санхүү шаардагдана. Үүнийг нөхөртэйгөө сайтар ярилцаж, эвтэйхэн ойлголцоорой.
Энэ нь таны цаашдын амьдрал болон хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ, харин нөхөр тань хуучин хэмнэлээрээ ажиллаж, найз нөхөдтэйгээ уулзаж байгаа учир танд тулгарч буй энэ бэрхшээл, хямралыг бүрэн ойлгохгүй байж бас болох талтай. Иймээс та өөрийн хүссэн нөхцөлөө бүрдүүлэхийн тулд сайн ойлгуулах, учирлах хэрэгтэйг ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Бас нөхөр тань таныг ойлгож, дэмжинэ гэдэг таны захианаас харагдаж байна. Иймээс танд амжилт хүсье. /Нүүр тулан ярилцаагүй учраас зөвхөн захианы хүрээнд зөвлөж байна. Илүү тодорхой зөвлөгөөг харилцан ярилцаж өгөх боломжтой/.

Зөвлөгөө өгсөн сэтгэл зүйч  Psychology

Холбоотой нийтлэлүүд

56 сэтгэгдэлтэй

  1. o

    sain bna uu ta bvhentei neeh sahn setgegdelee huvaaltsmaar snagdchihlaa bi huduu ajildag bla l da tegeed nz zaluutai bolood teriigee dagaad hotod shiljij irsiin tegsen ajil ch vgvi geriin avgai bolj huvirsan. Umnu n bi aaweejdee tus dem bolj amidardag bsan chini odoo hvnii gar harsan hvn bolchloo udurjin l gert suugad6 Nz zaluu maani irsenii daraahan haashaa l yavna tsug yavaal bi bvh yumnd n oroltsood vvreg roltoi bayar bayasgalantai shan bdag blaa mini hvnd ih sn ordog uhaantai shan zaluu l blaa. Tegsen odoo bvh zvil uurchlugduud nadad hudla helj nzuudtaigaa arhi uuna ter ungagvi DOTA toglono. Buun ajiltai gej 10, 11 gej garaal shunu 10tsagt orj irj hool idcheed kino vzej shuniin 2 tsag bolgool untna namg er toohoo bsan. Bi butsaad gertee harichmaar l bna. 30nastai zaluu bj sex-iin ch idevhi bhgvi tiim bj yagad hvvhedtei bolohgvi bna emchid vzvvleh vv gej nadaas asuuna. Hajuud bga er n uurt n anhaaral tavihgvi toohgvi bh zovlong edelj bna da. Bi tiim hvn toohoorgvi hvvhen bish l de kk ger bvliin hvmvvjileesee bolood salaad yavchj chadahgvi yum yaltaa ch bil ee. Demii l buhimdaad oroi bolgon l uilahiin yadaj ajild oroh geheer helnii medleg shaardaad bi bvr yaha ch medhee bsan l hvn bna. Gantsaaraa ajlaa hiigeel yavj bdag bj l gej haramsaj suuna. Hvnd irgej ireed odoo uuruu hog shaar shig l bdagld orchloo. Urjigdar mini uur hvreed mashiniih n tsonhiig hagaltsan chini mini hvdrvv tsohichij bna lee huh hvntei yaj hurdan arilgah ve hvmvvsee. Mini oiriin zorilgo hel suraad shan ajild orchood ene zaluug hayad uuriinhuu amidraliig bodno. Hvn amitand yarih geheer uuruu songij irched yah ch yum bilee gej bodohiin unuudur harin shan bichij setgel uujirlaa

  2. Баярмаа

    Сайн байна уу. Та бүгдийн ажил үйлс чинь бүтэмжтэй сайхан байх болтугай. Би та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би нэгэн хүүхдийн байгууллагад ажилд ороод 7 сар болж байна. Намайг анх ажилд ороход  байгууллага маань хэрүүл уруул ихтэй хэцүү байсан, үүнээс болоод хуучин дарга маань тушаал буурч арга зүйчээр ажиллах болсон. Шинэ дарга ирээд арайчүү хэрүүл уруул гайгүй болсон чинь хуучин дарга маань байнга л намайг буруутгаж аль болох надаас өө хайдаг би болохор хуучин дарга маань гээд хүндэлж харьцдаг, ямар учиаар ингээд байдаг юм би учирийг нь ойлгохоо болиод байна. Саяхан би түүнтэй яагаад ингээд байдаг юм бэ гэж ч уурлаж үзлээ. Би бүүр учираа олгихоо болиод байна надад зөвлөгөө өгч туслаач

  3. îäêîî

    ñàéí áàéíà óó ýíý ºäðèéí ìýíä

  4. Nadad tuslaach. ta buhen vvniig unshaad sanal bodloo helj ogch ndad tuslaach. bi odoo 18 nastai eregtei neg ohintoi verheed 1jiliig uzeed bn bi uneheer tuundee hairtai . bid 2 10jilee togsood oor oor ih surguild orson yum . tegeed negen odor bid 2 hereldsen yuma tegeed tuunees hoish mnai nz ohin oor zaluuchuudtai uulzdag bolsniig bi medsen ooroo ch helsen. tgeed tuunees hoish 2 sar ongorson tegtel mnai nz ohin deed kursiihaa ahad sn bolson gj ndaa helsen tgd bi 2la salya bolii geheer uguie gd l nmg yoroso ooroosoo yavuulku bna. nmg urgelj hulee nmg gj heldeg bi uneheer oilohku bna . ooriih n helj baigaagaar nadad hairtai ter zaluudaa sn. nadtai bhda ter hunee urgelj yaridag .mnai nz ohin helehdee ter zaluu bid 2iin aliig n songohoo mdq bn gj helsen. tegvel bi neg shiidwert hureh yostoi bha. ta buhen sanal bodloo helj ndad tuslaach ? hun bolgon sal gj heldeg tehdee bi chadahku bna. ug n nmg gesen oor ohiduud zondo baidag ch bi yoroso oor huntei haritsii gheer chadahku bna!

  5. gvnjee

    sain bna uu? bi setgel gutrald orood udaj bnaa bi urd ni oodrog vzeltei yum boddoggvi baing l ineej yawdag ohin blaa tegtel my oir hawiin ergen toirond hvn vheed bh yum bi ternees aigaad bi ch gesen vheh yum shig sanagdaad aij ehelj zvreh owdoj, setgel sanaa togtworgvi, bolj bna bodohgvi baiy geheer tolgoid ooriin erehgvi bodogdood bh yum oir hawiin hvmvvstee heleh gj vzleel dee namaig eroosoo toohgvi yum bi bs nohortoo helj vzleel dee bsl toohgvi yum oodoos uurlaad bh yum yum bodohgvi saihan gaduur garch olon tvmentei hariltsay geheer garch chadahgvi nylah hvvhedtei garch orch bolohgvi yum ailiin gants bolohoor haruulah hvnch bhgvi yum gertei muu muuhai zvil bodogdood amarhan yadarch sulidaad bh yum bi 2hvvhedteildee neg ni 3n nastai baga ni odoo 8n sartai ene setgel gutral 2jil vrgeljilj bna manai nohor ogloo garaadl oroi irdeg ajil hiideg bi nohortoo hvvhedee haruulj tsag ch gesen garah geheer uurlaad bdg yumaldaa namaig geriin horiondl bailgah geed bh yum bi tegehed setgel gutrald orchood hetsvv bhd meregjiliin setgel zviched handah geheer manai end setgel zvich bdaggvi yumal daa nadad tusalj zowolgoo ogooch

  6. ЧИМЭГЭЭ

    БИ НӨХӨР 2хүүүхдийн хамт амьдардаг юмаа. нөхөр хуучин ажилаа сольж өөр ажилд орсоноос хойш надтай харицаж байгаа нь шал өөр эвгүй муухай хөндий харьцах боллоо тэгээд би хардаж өдөр бүр оройтвол харддаг боллоо нэг өдөр намайг аймаар зодлоо уурлаж байгаагүйгээрээ тэр өдрөөс хойш би 2хүүхэдтэйгээ тусдаа харин нөхөр хаана байгаан бүү мэд 2хонож байна. би яах ёстой вэ надад хэлж өгч тус болооч миний имэйл хаягруу хариу илгээнэ гэхэд итгэж байна.  

Хариу бич