Түлэгдэх

Түлэгдэх

364
35
ХУВААЛЦАХ

Түлэгдэлт

Хүмүүс эрт галавын үед түүдэг асаахаасаа эхлэн түлэгдэлт гээчийг мэдэх болсон. Орчин үед байгалийн хүчин зүйлийг өөрийн болгож галыг хэрэглэж хянадаг болсон ч галаас болж түлэгдэж өвдсөөр л байна. Амрах, гэртээ, ажил дээрээ гээд аль ч үед болгоомжтой галын аюулд өртөх эрсдэл байсаар байдаг.

Гэхдээ энэ төрлийн гэмтлийг зөвхөн галаас бус буцламтай шингэн, халуун уур, цахилгаан гүйдэл гээд олон өөр зүйлээс авах аюултай.

Түлэгдэлтийн үед авах анхны арга хэмжээ

Юуны өмнө түлэгдэлт үүсгэж байгаа хүчин зүйлийг зайлуулах. Өөрөөр хэлбэл түлж байгаа зүйлээс холдох, холдуулах. Галыг унтраах, тогийг салгах, химийн бодисыг их хэмжээний усаар удаан хугацааны туршид угаах г.м. арга хэмжээг нэн даруй авна.

Түлэгдэлтийн зэргээс хамаараад авах арга хэмжээ өөр өөр байна. Эмч ирэх, эмчид үзүүлэхээс өмнө түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо:

Өвдөж арьс улайсан, арьс бага зэрэг “пэмбийсэн” бол 1-р зэргийн түлэгдэлт

Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн бол -2-р зэргийн түлэгдэлт

Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс хууларсан, энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлт бараг мэдрэхгүй байж бас болно- 3-р зэргийн түлэгдэлт

Нүүрсжиж мэдрэмжгүй болсон бол -4-р зэргийн түлэгдэлт

Анхны тусламж

1ба 2-р зэргийн түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөх. Жишээлэхэд, крантаа нээгээд хүйтэн усанд гараа 10-15 минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Хар үгээр тайлбарлавал арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температуртай түлсэн хэвээр байдаг. Тэгэхээр 10-15минут хүйтэн усаар норгож байж л арьсны гүнд байгаа хэсгүүд хөрнө.

Тиймээс түлэгдсэн даруйд элдэв тос түрхэх, савандах, элсэн чихэр асгах, өндөг түрхэх зэргээр тослог зүйл түрхэж болохгүй ингэвэл арьсны гүнд байгаа халуун хэсгүүд нь удаа хөрнө. Удаан хөрнө гэдэг илүү гүн гэмтэж, хүн илүү удаан шанална. Үүнээс гадна элдэв өндөг, элсэн г.м. зүйлс түрхэхэд шархад бохир орж цаашид үрэвсэх, идээлэх зэрэг хүндрэл үүсэх шалтгаан болж болзошгүй. Тэгэхээр цаг алдалгүй шууд хүйтэн усаар шүрших, шавших, норгох хэрэгтэйг ахин сануулъя.

1-р зэргийн түлэгдэлтийн үед буюу арьс улайхаас өөр гэмтэл гараагүй хүйтэн усанд 10-15 минут шүршиж, шавшиж, норгож, асгаж хөргөсний дараа өвчин намдаагч эм ууж болно. Харин дараа нь спирт агуулсан шингэнээр арчина. Цаашид энэ мэтээр өдөр хэдэн удаа тусгай цацлага, түрхлэг түрхээд байхад 3-4 хоногийн дотор эдгэрнэ.

2-р түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шархуу бохир орохоос сэргийлж байдаг болохоор хэрхэвч хагалж болохгүй. Дээр өгүүлсэнчлэн хүйтэн усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно. Тэгээд нэгэнт хөрсөн болохоор дараа нь “хоромхон” г.м. түрхлэгийг түрхэж болох юм. Түлэнхийн шарханд сайн гээд таарсан болгоноо түрхэх гэж яарах хэрэггүй, зааврыг нь уншихаа мартуузай. 2-р зэргийн түлэгдэлт идээлэхгүй бол дийлэнхдээ 10-14 хоногт бүрэн эдгэрдэг. Тэгэхээр байнга ариутгасан боолтоор боох, тийм боолт байхгүй бол халуун индүүгээр индүүдсэн боолтоор боох хэрэгтэй. ы

3 ба 4-р зэргийн түлэгдэлтийн үед цэвэрхэн чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшиж, эсвэл хүйтэн устай ванн зэрэг саванд хийнэ. Шокийн эсрэг арга хэмжээ аваад эмчид яаралтай хандана. Өөрөөр хэлбэл түргэн дуудна. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах ёстой.

Бас нэг анхаарах ёстой зүйл бол түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар,хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж үзүүлж байгаарай.

Эмчилгээ

Галын эх үүсвэр температур янз янз байдаг болохоор түлэгдэлтийн гүн нь ч ялгаатай байна. Арьс ба эдийн гэмтэл бүх талбайд жигд ижил байж болно. Мөн гэмтсэн хэсэгт алаг цоог янз бүрийн гүнийг хамарч болдог. Гэмтлийн хүндийн зэрэг нь дөл ба уур хэр удаан үйлчилсэн хугацаанаас хамаарна. Мэргэжилтнүүд түлэнхийн хүндийг талбай ба гэмтсэн гүнээр нь дүгнэдэг. Эдгээр үзүүлэлт бага байх тусам түлэгдэлт хурдан эдгэнэ. Гэмтсэн хэсгийг хэмжихийн тулд дараах стандартыг хэрэглэдэг. Үүнд:

Хүний гарын алга биеийн 1 хувийг  эзэлдэг. Үүнээс үүдэн түлэгдсэн гадаргуйг хувиар тогтоохын тулд биеийн гадаргуйг тус бүр нь 9 хувьтай 11 хэсэг болгон хуваадаг. Үүнийг естийн дүрэм гэнэ. Ингэхэд гар 9%, 1 хөл 18%, хүзүү нүүр 9% гэх хувьтай болно.

Түлэгдэлтийг биенд хэр гүн нэвтэрснээр нь зэрэглэдэг. Ингэхэд арьсны гадна хэсэг эпидермис гэмтсэн бол нэгдүгээр зэргийнх. Наранд түлэгдсэн арьс нь ийм төрлийн түлэгдэлтийн жишээ. Эпидермисээс гадна арьсны хөхлөг эд гэмтсэн бол түлэгдэлтийн хоёрдугаар зэрэг болно. Ийм гэмтлийн үед эдийн шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Түлэгдэлтийн нэг ба хоёрдугаар зэргийг өнгөц түлэгдэлт гэх ба тэд аяндаа эдгэрдэг.

Гүнзгий түлэгдвэл илүү хүнд л болно. Ийм түлэгдэлт авсан бол эпидермис хөхлөг давхраа гэмтэхээс гадна холбогч эдүүд, арьсны бүх давхарга гэмтэнэ. Энэ нь түлэгдэлтийн гуравдугаар зэрэг юм. Булчин, яс гэмтсэн үед түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэг болно. Хүнд гүнзгий түлэгдэлтийн эмчилгээг зөвхөн эмнэлэгт л хийнэ.

Түлэгдэлтийн дагадаг хамгийн гол аюул нь халдвар юм. Иймээс эмчилгээ хийхдээ анхаарах ёстой нэг гол зүйл нь эдэд халдвар, нян орохоос сэргийлэх явдал юм.

Нүүр, гар, хүзүү, үений шархнууд эдгэхдээ удаан байдаг. Биеийн эдгээр хэсэг нь хөдөлгөөн ихтэй, арьс нь хуниас,  нугалаас ихтэй байдаг. Улмаар шархны сэргэсэн гадаргуу нь татагдаж сорвижихоос гадна хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Жишээ нь: хүзүүний сорвижилтийн үед толгойн хөдөлгөөн хязгаарлагддаг.

Гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтийн үед бие махбодод хариу үйлдэл өгснөөр түлэнхий өвчин үүснэ. Биеийн гадаргын 10-15% түлэгдсэн үед шок үүсдэг. Ингэхэд дотоод шүүрлийн систем хариу урвал өгснөөр судас агшиж хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг.

Гүнзгий түлэгдэлтийн үед зөвхөн мэс заслын аргаар арьсыг нөхөн сольж болно. Энэ нь тун хүнд чимхлүүр байдаг. Эхлээд нягт хөдөлгөөнгүй тав, үхжсэн эдийг авч шархыг цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд гэмтсэн эд, булчинг бүхлээр нь сольдог. Цаашдаа арьс нөхөх пластик хагалгааг хийдэг. Өвчтнөөс дерматом гэдэг тусгай багажаар арьсны эрүүл эдээс 0.2-0.3 мм зузаантай хэсэг авна. Их хэмжээний талбайн арьсыг нөхөхийн тулд хэд дахин том хэсэг авна. Ингэхийн тулд  өөр багажаар цоолж түүгээр 1 чиглэлд том биш зүслэг хэрчээс авахад тэр арьс нь 2-4 дахин сунадаг. Түлэгдсэн шархыг бүрэхийн тулд өвчтнөөс түүний арьсны 10-11% илүүгүйг авна. Хэрэв түлэгдэлтийн талбай том биш бол хагалгааг 7-10 хоногийн зайтай хийж шилжүүлсэн арьс сэргэхийг хүлээдэг.

Өөрөөс нь арьс авч нөхөх аргыг түлэнхийн талбай биеийн гадаргын 40% илүүгүй үед хэрэглэдэг. Бүр их хэмжээтэй түлэгдсэн үед нөхөх арьсаа хаанаас авах вэ гэвэл зохиомлоор ургуулдаг. Арьсны жижиг хэсгийг авч тусгай химийн орчинд ургуулдаг.

35 СЭТГЭГДЭЛ

  1. Хүнд жаахан хүртээмжтэй баймаар байна. Би өнөөдөр халуун ууранд гараа түлчихлээ. Танайхаас хайж хайж нэг юм Түлэнхий гэдэг нийтлэл олсон чинь эмчлэх зөвлөгөө байхгүй байн. зүгээр л ингэж ингэж түлэгдсэнийг 1 2 3 -р зэрэг гэнэ гээд л болоо. Үнэхээр хүнд хэрэгтэй юм нийтэлбэл сайн байна

  2. harin tiin
    eroosoo oligtoi medeelel bhgui uymaa.uym hiij bgaa uym bol hiisen shig hiigeech.
    arisand e vitamin sain.shuud e viatamintai oil abch turheh uymuu olive oil-iig dan e vitamintai holij turheeree.gadaadiin sitees unshlaa.sain geneshuu.

  3. хүмүүсээ түлэгдэлтэнд юуны тос сайн бэ, миний нэг найзын нүүр гар нь түлэгдсэн. үүнийг сорвигүй эдгээх арга зам байгаа л байх. яг юу хэрэгтэйг хэлээд өгөөч…

  4. emchilgee gechiheed emchleh ym eroosoo bhgui ym, yadaj yamar tos sain ene ter bdagiig ni heleed ogch boloogui ym bhdaa, sorivgui edgeeh sain tos mos yu bnaaa nuuree tseejteigee tulhchihsen hetsuu bnaaa…

  5. Ene odoo yu we oligtoi ym bicheechee ymarch heregtei zuil alga.Jishee ni bi huuhdee tulenhiin emchilgeend 3 sar emchluulj aris nuhuh hagalgaand 2 udaa orj, 2 hulniihuu arisiig butneer ni shahuu ohindoo ugsun aaw baina.Manai mongoliin emchilgee uneheer aimshgiin heleh ym bish.Emnelgees garaad sharh sorwio edgeeh sanaatai ym haigaad unendee algaa Ta buhend zuwlwuhud Mongoliin tulenhiin emchilgee ni Frants shkoltoi gedeg ym bna lee.Tegeheer bololtsootoi bol Frantsaas l zahih heregtei dee.Aa bas solongost plastik hagalgaa hiideg emeneleg olson holboo barisan Korea ochij hagalgaand oroh bolomjtoi ym bna lee Tiishee ywah sanaatai baigaa daa.

  6. Хүмүүс ер нь маш зөв юм хэлж байна. Энгийн хүмүүс энэ баахан ангилалаар чинь юугаа хийхэв дээ ийм юм хийж байгаа л юм бол хэрэг болохоор юм хийгээ ч битгий ингэж хэлбэрдэж байгаач. Бас энэ тектстүүдээ copy, printer хийж болохоор хийчихэж болдоггүй юм уу?

  7. түлэнхийг яг яаж гэрийн нөхцөлд эмчилэх вэ. түлэгдсэнээс хойших эмчилгээг бичээч. танайхаас өөр мэдээлэл хайгаад олсонгүй. хангалтгүй байна. ядаж энийгээ хуулаад авхаар болгочиход яадын. хүн бүхэн гэртэй нэт тэй байна гэж бодоо юу.

  8. heregtei zvil neg ch alga yaaj emchleh talaar bicheech zowhon anhnii tuslamjiin talaar l bichsen bhiin

  9. ter zereg mereg er ni ymar hamaa bnaa ain hvmvvst anhan shatnii tuslamjiig towch buguud todorhoi bichihed yadiin be

  10. hi manai nziin gar usan tulegdeed edgehdee buheldee hatuu ever shig bolood edegtsen ene ued yah estoi ve? yaj heviin baidald oruulah ve?

  11. O.MEND MINII DUU ODOO 3 TAI SAYHAN TOHOINOOSOO TULEGDCHIHSEN YUM .TULEGDELTIIG ANGILSAN BN . tegeheer ali ch zergiin tulegdelt bsan ch edegrelt ni ymar ur dagavartai bdag talaar medeelel tavij ogn uu.

  12. tedees ted orchim jil ch gedeg yum uu tulegdeltiig zuragtai haruulj yu hereglevel hamgiin zov bolohiig bichej tuslaach mon shormos ni tataad edgesen tohioldold yg yaval zohimjtoig helj ogooch

  13. Түлэгдэлтийн үед авах анхны тусламжийн талаар бичигдсэн байна. тогтож уншаарай. эмчилгээг зөвхөн нарийн мэргэжилийн эмч хийж зөвлөнө өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх нь аюултай үр дагварт хүргэж болзошгүй. эм гэдэг нь нэг талаар өвчинд тустай боловч нөгөө талаар химийн өндөр найрлагатай хор гэдгийг мэдхэд илүүдэхгүй биз.Арьс товойж таталдаж эдгэрсэн срвинд хийгдэх төгс эмчилгээ дермопластик буюу арьс нөхөн бичил мэс засал нэгэнт соривжсон бол өөр арга хомс бөлгөө. тогтож уншсан таньд баяраллаа.

  14. Энэ өдрийн мэнд монголчуудаа. эмчийн хэлдэг зүйл яг зөв мэдэхгүй зүйлээрээ бүү дур мэдэн оролдож бай. нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэдэг шүү дээ.

  15. Hi .manai duugiin nuur ni tulegdsen.Zereg ni 3 bh. Nuuriig ni sorvigui edgeemeer bn.Haana handval deer ve.Yamar tos heregtei bol.Yur ni tulegdelt her udaan edgedeg
     ve.Nuur ni hund tuledgsen hun bval helj ugch tuslaach.

  16. snu nz maani arisnii gun tulegdelt yuma jaahandaa tulegdsen odo 25t huzuu hesegeere bur ih tulegdelt huzuu barag bhgui gj helj bolno odo emchilgee hiilgeh gj bga bolomjiin emneleg haij bn haana handval zugeer ve helj uguuch une urtug ni her baidag yum bl zaaval gadaad ru garah herehtei yu mongold yamar emnelehuud baidag ve

  17. tvlegdeld Controtubex gdg maz mayagiin tos baidag 13000 orchim  vvnees gadna sibirskii zdaroviye gsn Grand Plazagiin door Koren gdg nertei 250 ml tos baidag teriig avch tvrhvel yamarch sorvigvi edgerdeg 

  18. mnai huuhed hulundu tulegdsen ym l da tulenhii tob dr ochood uzuulsen tegsen chne tsewerlej uguud tegeed neg solongos mungulug gdeg tos turhej uguud boolt hiisen tdeeg bainga boolttoi bailga salhi awhuulj bolohgui gsen l dee ene ymar uchirtai ym bol mdeh hun bn uu uul ni tulenhii ni il bwal hurdan idgedguin ym  bish bhdaa tged bainga boolttoi bgad bhaar agaar orohgui bizdee 

  19. hmmm.. unheer hund tulegdsen bol bugdl 103 zalgaad tuslamj avchiisht.. harin 1 2 r zergiin tulegdeltend zovlgoo tuslamj heregtei b.a yamar turgen duutaltai bish. minii %d heden huruugaa usan tulchlee. . geriin nohtsold yaaj ene horsoltoos ni angijrahiig heleed ogooch….  esvel tumpentei usand garaa durj honhiimuu….

  20. айка та өөрөө
    контротубекс ба солонгос тос 2-хоо аль илүү үр дүнтэйг тодруулж өгөөч

  21. sain bainu nziuda bi hoer 11 ondi tvlegdsen odo 2hool man tinidgvie han handha sain medgve tuslachi 89762700 meni utas nadadi tuslachi

  22. sn btsgaana u? bi bas 2 sariin umnu nuur huzuugee tulchihsen yum l daa tgd ter udruu mungurguurin emneleg dr ochood Mebo gdg nertei hytad tos turhsen nuurnii maani tuleldegt 2r zereg tsevruu bolood eruusuu oroldoogui hagalaagui ter tosoo udurt 4-5 udaa tseverleel turhed bsn 14-20 hngt buh aris huularch unaad edgesen harin mur maani 3r zergiih aris ih udsan daa barag sar bolsoon odoo ulaan ereen yum bna tgd Tuledgsen humuusd handaj helehed ali boloh bohir orulahgui eruusu oroldoj arisaa huulj avch bolohgui tgvel bor sorvitoi edgene shuu bas haluun. huitend bj bolku ee haluun bval haluudaad idee buglaa uusne huiten bval bur urevsene shuu tasalgaani temperaturt il bailgah heregtei bas tulegdsen aris mash huurai bolohoor baingiin chiigshil uguh heregtei odoo minii aris tuljuud duussan bolohoor FIZIOLGEL  

  23. sn btsgaana u? bi bas 2 sariin umnu nuur huzuugee tulchihsen yum l daa tgd ter udruu mungurguurin emneleg dr ochood Mebo gdg nertei hytad tos turhsen nuurnii maani tuleldegt 2r zereg tsevruu bolood eruusuu oroldoogui hagalaagui ter tosoo udurt 4-5 udaa tseverleel turhed bsn 14-20 hngt buh aris huularch unaad edgesen harin mur maani 3r zergiih aris ih udsan daa barag sar bolsoon odoo ulaan ereen yum bna tgd Tuledgsen humuusd handaj helehed ali boloh bohir orulahgui eruusu oroldoj arisaa huulj avch bolohgui tgvel bor sorvitoi edgene shuu bas haluun. huitend bj bolku ee haluun bval haluudaad idee buglaa uusne huiten bval bur urevsene shuu tasalgaani temperaturt il bailgah heregtei bas tulegdsen aris mash huurai bolohoor baingiin chiigshil uguh heregtei odoo minii aris tuljuud duussan bolohoor FIZIOLGEL gdg nertei sain chiigshuuldeg tos turhej baigaa tgd tosoo turhed chiigshuuled contratubex turhej bga ali bloh chiigshil sain bh heregtei gsn shuu humuuse tgd tsag hugatsaa ih shaardagdana 6 saraas 3 jiliin hoorond buren hevendee ordog gsen ih l sain gam barih heregtei aah bas narnaas hol bh heregtei dahij narand tulegdeh undur magadlaltai shuu unshsand bayrlalaa 

  24. Bas us sain uuh heregtei us n uuruu hunii arisand uyn hatan nuhun tuljiltund mash sain bi bas chatsarganii shuus uuj baigaa ali boloh hurdan edgereh gd odoo bol nuur er n ygaan bna zat\rimdaa ovoo gaigui hhe odoo havriin huchtei salhi avhuulchhar bas ih ulaichidag hhe tiimees nuur amaa tulsen humuus malgai yumuu mask ntr zuuj yvah heregtei shuu bohir oruulahgui tos oo togtmol tuhed usaa uugaad daaruulj haluutsuulahgui bas nilonon huvtas shiruun huvtsas umshugui bhd bolnoo hhe 

  25. huuhdiinhee huliig tulchihsiima talbai m baga bolhoor emlegt ichsongui emnelgiin hun uushignii ulaan gj em sain geheer n hiij boogood bga bas tsevrruugii n hagalhgui bol tomrood bdg gher n hagalchihsan chn end hagaldgui gj bhiin odoo 5 honood hunduur n arildgui emee hgd bga ene em udaan hiivel muu boluu

  26. Uushignii ulaan ch dee tvlenhiid sain bish ym bna lee ulam l horchiilgoj ovdvvldeg ym bna lee bi jiremsen gedes guy hulu tvleed uushigni ulaan tsatsaad gemtel orson chin zaginuulsan shde hamaguu dur meden em tsatslaa gd 

  27. Hvmvvsee yaaj hurdan edgeehvv sain tos uushignii ulaanas oor tsatsdag em ntr bval helj ugch tuslaach turuh duhuud bdag gedes guy hul edgeegui hetsvv bnaa

  28. solongosiin mungujvvlsen tos  xer sain um bol  sorvigyui  edgeedeg yamar tos bna  tuslaach

  29. сайн байна уу? миний дүү 2 настай 2 хоногийн өмнө халуун хоолонд түлэгдээд нэлээн хүнд зэргийн түлэгдэлтэй шокын байдалтай эмнэлэгт байна. яавал дүүгээ хурдан, соривгүй эдгээх вэ?  харах тоолонд дүүгээ өрөвдөөд насаараа соривтой гар хуруу нь татанхай болчихвий гэж айгаад байх юм. мөн хоол тэжээлийн хувьд ямар хоол өгвөл зүгээр вэ? санал бодлоо хуваалцааж 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ