Хумс. Хумсны өнгө ба хумсан дээрх толбо

Арчилж мэддэггүй, эсвэл эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг асуудал үүссэн үед хумсанд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Үүний нэг жишээ нь хумсан дээр үүсдэг толбонууд юм.

Дийлэнх тохиолдолд тэнцвэр муутай, хүний биед хор хүргэж болзошгүй хоолны дэглэм баримтлах үед ийм толбо үүсдэг.

Амин дэм, витамин, бичил элементүүд дутагдах үед хумсан дээр янз бүрийн хэлбэр, чиг, хэмжээтэй цагаан толбо, эсвэл зураас үүсч болзошгүй.

Тухайлбал, цайр болон кальци, төмрийн дутагдал ийнхүү толбо үүсэхэд нөлөөлнө. Мөн А,Е,С амин дэмийн дутагдал нь хумсны байдал маш хурдан нөлөөлдөг.

Уураг дутагдах үед мөн л хумсанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна. Ямар өөрчлөлт вэ гэхээр хумсан дээр хос хөндлөн зураас үүсдэг. Эдгээр өөрчлөлт нь хүний бие махбодиос уургийг байвал зохих хэмжээнээс илүүтэйгээр гадагшлахад хүргэдэг бөөрний архаг өвчний үед үүсдэг ажээ.

Мөн бөөрний архаг дутагдлын үед хумс онцгой хэлбэрээр өөрчлөгддөг байна. Ингэхдээ хумсны дээд тал нь гөлгөр, ягаан өнгөтэй хэвээр байхад доод тал нь цагаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Ийм өөрчлөлт гарсан бол бөөрний эмчид үзүүлсэн нь дээр байх.

Заримдаа хумсаа буруу засч гэмтэл үүсгэснээс болж хөндлөн зураасууд үүсдэг. Ингэж хумсаа буруу зассаны дараа үүссэн хөндлөн зураасыг ямар нэг байдлаар эмчлэх гэх хэрэггүй бөгөөд зүгээр л өөрөө ургаж эдгэрэхийг нь хүлээх хэрэгтэй.

Харин хурц халууралтай эмгэгийн үед хумсны ургалт удааширдаг тул хэсэг хугацааны дараа нэлээд гүн гэж болохоор судал/атираа үүсдэг. Энэ нь бие махбодь эргэн сэргээд хумс хэвийн хурдаараа ургаж эхэлсний илтгэж байгаа тул мөн л хүлээхээс өөр аргагүй.

Мөн зарим үедээ хумсан дээр хар толбо үүсдэг. Энэ нь хумсан дор цус хурсан, эсвэл пигментаци хэт эрчимтэй явагдаж байгаагийн үр шинж тэмдэг. Дийлэнх тохиолдолд ямар нэг зүйл өшиглөх, цохих, хумсан дээрээ хүнд юм унагах зэргийн нөлөөгөөр хумсан дор цус хуралт үүссэнээр хар толбо шиг харагддаг. Гэхдээ ямар нэг гэмтэл энэ тэр аваагүй атлаа хумсан дор цус алдан цус хуралт үүсч байгаа бол ямар нэг өвчин эмгэг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Жишээлэхэд, элэгний эмгэг өөрчлөлт, эсвэл зүрхний эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй. Иймд гэмтэл аваагүй атлаа хумсан дор хөхрөлт үүсч байгаа бол эмчид үзүүлэхэд илүүдэхгүй байх шүү.

Пигментаци хэт их гээд байгаа нь хумсан дор мэнгэ шиг зүйл үүсэхийг хэлдэг. Гэхдээ энэ мэнгэ гэнэт үүсч, хэмжээгээр хурдацтай томрон өндөг рүүгээ орж ирж байгаа бол юуны өмнө хавдар судлалын эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь ийм байдал нь хавдарын шинж тэмдэг байж болзошгүй ажээ.

Үүнээс гадна хайрст үлд өвчний үед хумны зах руугаа ойрхон байрласан шар боровтор өнгийн толбо үүсдэг. Харин мөөгөнцөрийн өвчнүүд нь эхэндээ цайвар өнгөтэй толбо хэлбэрээр илэрдэг ч яваандаа томорсоор хумсыг бүхэлд нь бүрхээд удалгүй ялтсархаг, зузаан, бүүдгэр өнгөртэй болдог. Ийм тохиолдолд арьсны эмчид үзүүлэг мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх шаардлагатай.

Боровтор өнгөтэй дагуу зураас үүсэх нь чихрийн шижин, эсвэл төмрийн агуулга байвал зохих хэмжээнээс өндөр байгаагийн илтгэж байж болзошгүй. Мөн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн мэс заслын дараа ийм зураас үүсч болно.

Зүрх өвдсөн, цусны эргэлт алдагдсан үед хумс хөхөвтөр өнгөтэй болж болзошгүй.

Элэгний циррозын үед сүүн цагаан, мөрний артерийн бөглөрөлт болон шижингийн гаралтай гангрений үед хар өнгөтэй болно.

Цайвар цэнхэр өнгөтэй болсон болж ходоод гэдэсний эмчид үзүүлсэн нь дээр.

13 Comments

  1. bayraa

    Сайн бн уу? Би танай сайтад дандаа зочилдог. Хэрэгтэй мэдээлэл оруулж өгдөгт баярлалаа.Би одоогоос 6 сарын өмнө төрөөд төрөхийн хүндэр л болоод тэрнээсээ болоод савныхаа талыг тайруулсан юм. Одоо хүртэл миний биений юм ирэхгүй байгаа. Тал сав нь байхад биений юм ирдэггүй юм уу? Ер нь цаашдаа эрэгтэй хүн шиг хоолойтой бөгөөд ер нь эрэгтэй хүн шиг болдог гэж үнэн уу? Өөр надад ямар эрсдэл гарах бол? Туслаач. Баярлалаа.

  2. gedesnii shimegch horhoig yaj arilgah tuhai zuluuch

  3. solongo

    sain bna uu bi ene saitad gangaaorj heregtei zovlogoogoo bnga unshdagaabayarlalaa.bi odoo 20toi minii hums davhar urgaad huularch unaad bdiin barag urgadagvi urgaj bgd l davhar urgaad l davhraga ni nemgereed zoolrood bhiin ene talaar nadad zovlooch

  4. zolko

    xums chin owchiloxoor bas tegdiinmaa. bi manicur xiideg tiim xumstai xvmvvs zondoo irdeg. yutai ch exleed sain archlaad vzee. yaj archilaxuu gexeer:
    – urgamaliin tos xalaagaad xumsaaraa dvreed 20n minut bailga
    – limon jimsiig shuud shvvsiig ne shaxaad xumsandaa tvrx
    – gaigvi urgatal ne yadaj ongogvi lak-r bainga budaj bai
    – garandaa tos tvrxexdee xumsandaa bas bainda tvrxej illeg xiij bai
    – deerx zvilvvdiig xiixdee xums chin lakgvi bx xeregtei shvv

  5. zuzu

    hi bi ch bas heregtei zuvulguuguu ene sitaas oldog,nadad tuslaarai humuusee minii hums baga baihiin l hundulun 2,3n zuraastai bi ene zuraasiig n arilgah geed humsnuu huuraigaar ureed ch arilahgui yumaa,harin ch bur ureed baihaar humsnii toli maan nimgereed uvduud baihiin,bas odoo deerees n bosoo zuraastai bolchihson nilenhuudee toli n ene yuniih yum boloo??????

  6. boloroo

    sain baina uu. minii baruun garnii erhii huruunii hums urgahaaraa dunduuraa tsuuraad 2 huwaagdaj urgaad bhiin. zondoo olon jil bolj bn. sayhnaas bvr humsnuud maani dotogshoo honhoigood owon towon bolchihloo ene yunaas bolj bgaag medeh hvn bwal helj ogch tuslaach hvmvvsee.

  7. sain bna uu? 2 sariin omnoos mini holnii 2 erhiin huruunii humsand gandnii gemtelgui tom tsus hurj tolbo uusen yamar ch ovdolgui eniige emchid uzuulsen chin emch tsus bagdalt gesen yumaa bi deerhiig unshaad ter emchiin helsend itgehee bolj bna odoo tegeed ail n zov yum be?humuusee medeh hun bna uu?

  8. odkoo

    minii humsnii toli sharalsan baih yum ene yagaad iim boldoggi zuvluuch tamhi tatadgui

  9. ariun

    USA giin 108 jiliin tuuhtei Unicity kompaniin hodood dotor erhten tseverledeg buteegdehuun sanal bolgoj bna,Bi ooroo ene buteegdehuuneer gedes dotroo tseverleed nileed ih tsagaan horhoi bas shar ereen ongiin horhoi garsan,bas mash ih ongor garsan,nariin shuluun buduun gedesnii bohirdloos buh ovchin uusdeg .2 sar uusan,
    Odoo sevh arilaad aris ih goyo bolson bas 4 kh orchim tursnaas gadan harvin iheer bagassan.Yadarahgui bolood hooloo mash sain shingeej bgaa.Guilgeh bolon bazlah zoviur ilrehgui bogood B giin torliin vitaminaa nuhuj avdag,Sonirhvol @bicheerei

  10. darii

    hodoodni helokog yaj emchleh we

  11. gerelee

    ene buteegdehuun chin bgaa yumuu yag yu m bol sonirhoe. utsaa ugchih

  12. eegii

    hi ene udriin mend heregtei zuvulguu ugvh bgaa bayarllaa.Minii hums bnga huuraad bas ih davhar urgaad bh yma zarimdaa bur 2,3 davhar bolchih ymaa nadad zuvulguu zaaval uguurui

  13. anon

    minii humsan deer bainga tsagan yum garad bhiin mgld bhad uul ni bl gardaggui bsiin tegsen chini usad ireed buur neg humsan deer 3 4 garad bhiin golduu ydam huruund deer garch bna 
    yagad garad bgan bol vitamin dutagdsaniih uu esvel oor uchir bdag yum bolov uu

Leave a Reply