Тамхины хор хөнөөл

Тамхины хор хөнөөл

125
3
ХУВААЛЦАХ

Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.


Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.

Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.

Жилд ойролцоогоор 130 сая хүүхэд төрж байгаагийн 50 сая нь идэвхигүй тамхичид болж байна. Нярайн гэнэтийн нас баралт тамхичин эхээс төрсөн хүүхдэд 5 дахин их тохиолддог.

Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.

Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлээс гаралтай хөвгүүдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

Тамхинд байдаг хорууд

Тамхины утаа -нд агуулагддаг асар олон тооны хорны химийн нэршлийг нь хэлэхээр хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. Иймд ойлгомжтой болгох үүднээс эдгээр хорт бодисыг ашигладаг чиглэлээр нь нэрлэн сонирхуулж байна. Нэгийг бодно гэж найдаж байна.

  • Ус төрөгчийн цианид
  • Хийн хор
  • Бутан
  • Арсөний
  • Асаагуурын шингэн
  • Аммони
  • Цагаан шоргоолжны хор
  • Никотин
  • Шал цэвэрлэгч
  • Жоомны хор
  • Шавьжны хор
  • Толуни
  • Машины утаа
  • Нүүрсхүчлийн хий
  • Нафталин
  • Цагаан эрвээхэйн өндөг устгагч
  • Пуужингийн түлш
  • Мөтанол
  • Кадмиум
  • Машины зай
  • Ацетон
  • Будаг арилгагч
  • Үйлдвэрийн уусгагч
  • Тамхины бохь
  • Yнс

Тамхи татдаг хүний үйлдлээс болсон галын аюулыг мартахын аргагүй.

3 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ