Жирэмслэлтээс хамгаалах/ Спираль

Ерөнхий
Умайн спираль нь эр бэлгийн эсийг өндөгөн эсэнд хүрэхэд саад болох замаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлдэг.

Давуу тал
Үр дүн өндөр.
Жирэмслэлтээс 4-10 жилийн хугацаанд сэргийлж чадна.
Бэлгийн хавьталд ороход саад болдоггүй.
Өндөгөн эсийн жам ёсны бойжилтыг эвддэггүй, бие махбодийн дааврын агуулгад нөлөөлдөггүй / энэ нь даавар агуулсан спиралиудад хамаарахгүй/.
Савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.
Төрсний дараах 48 цагийн дотор байрлуулах боломжтой бөгөөд хөхөөр хооллох үед хэрэглэж болно.
Үр хөндөх ажилбарыг дууссан даруйд байрлуулж болно.
Даавар оролцсон эм ашиглан жирэмслэлтээс сэргийлэх боломжгүй хэт таргалалт г.м. эмгэгийн үед хэрэглэх боломжтой.

Гарч болзошгүй сөрөг үр дагавар
Сарын тэмдэг их хэмжээтэй, өвдөлттэй ирэхээс гадна сарын тэмдэгүүдийн хооронд цусархаг ялгадас гарч болзошгүй.
БЗХӨ өвдсөн эмэгтэйчүүд мэдэлгүйгээр спираль тавиулсан тохиолдолд бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ.
Зарим тохиолдолд спираль нь үтрээ руу унаж магадгүй.

Дараах тохиолдолд спираль тавихыг хориглодог
Жирэмсэлэсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд.
БЗХӨ-ийн халдвар авах эрсдэл өндөртэй үед. Өөрөөр хэлбэл нэгээс олон тооны бэлгийн хавьтагчтай үед.
Умайн хүзүү, бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тэдгээрийн дотор БЗХӨ зэргийн явц нь илүү хурц хэлбэрээр явагддаг.
Сүүлийн гурвсан сарын дотор бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тусаж байсан.
Шалтгаан нь тогтоогдоогүй үтрээний цус алдалт ажиглагдаж байсан.
Бэлиг эрхтэний хорт хавдартай.
Цус багадалтын хүнд хэлбэртэй (гемоглобин < 90 мг/л)
Биеийн ерөнхий эсэргүүцэл суларсан, ДОХ.

Эмнэлгийн хяналт
Спираль тавиулснаас 4-6 долоо хоногийн дараа сарын тэмдэг ирэхгүй байгаа тохиолдолд эмчлүүлэгч эмчдээ хандан үзүүлэх хэрэгтэй. Мөн жирэмсэн байж болзошгүй гэсэн үзэж байгаа бол цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ердийнхөөс илүү хэмжээтэй, эсвэл илүү удаан үргэлжилсэн цус алдалт үүсвэл мөн л нэн эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, бэлгийн хавьтлын үед цус алдах, эсвэл өвдөлт үүсч байгаа бол мөн л эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Эвгүй зүйл ялгарах, чичрүүдэс хүрэх, халуурах зэргээр халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлнэ. Спиралийн “сахал” мэдрэгдэхгүй болсон, өмнөхөөсөө илүү богино эсвэл урт болсон үед мөн л эмчид цаг алдалгүй үзүүлнэ.

Анхаарах зүйл
БЗХӨ-ийн тархалт харьцангуй их болсон өнөө үед спиралийг хөндлөнгийн бэлгийн хавьтагчгүй харилцан үнэнч байдаг хосууд л хэрэглэх нь хамгийн зохистой гэдгийг мартаж болохгүй.

Спиралийг сав баглаан дээр заасан хугацаанаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Заагдсан хугацаа дууссанаас хойш үрэвсэл үүсэх эрсдэл нь нэмэгддэг.

111 Comments

  1. оооооо

    манай улсын эрүүл мэндийн бодлого тун хэцүү юмаа. би одоо 10 сартай хүүхэдтэй. тэр спирал гэгчийг нь тавиулах гэсэн чинь харьяаны эмнэлэгт мэргэжлийн эмч байхгүй байна гэх юм. тэр мэргэжлийн эмч нь төв эмнэлгээс 1 2 хоногийн хугацаанд л ирж ажилдаг гэнээ. тэгээд өөр дүүргийн эмнэлэгт очихоор цаг заана. заасан цагт нь очихоор ажилтай байна гээд загнана. хүлээж байтал ажлын цаг нь юу юугүй эрт дуусчихна. тэгээд л хоосон харина. тэгээд спиралийг хүлээсээр байтал дахиад жирэмслэнэ. тэгээд хүсэээгүй хүүхдийг авхуулна. надад яг ийм явдал тохиолдоод байна. би хуанлигаа ч буруу тооцоолчихсон, тэгээд ч харьяа өрх дүүргийн эмнэлэг соёлгүй бүдүүлэг харьцах юм. яах гэж тэгдийм болоо. сар бүр хүүхдийг нь үзэхдээ ээжээс нь хэдэн зүйл тодруулаад л өөрөөс нь спираль тавиулмаар байгаа эсэхийг асуугааад л нөгөө мэргэжлийн эмч байгаа эмнэлэгтээ бичиг хийгээд л цаг товлоод өгч яагаад болдгүйм бол. манайхан хүнд суртал нь хэтрээд дандаа бие бие рүүгээ хүнийг дэмий гүйлгэж байгаад залхаах юм даа. би лав тэгж залхтал явлаа. тэгээд одоо хүүхдээ авхуулая гэсэн бодолтой байна. уул нь ингэж нүгэл үйлдмээргүй л байна ш дээ. энэ эмч нар нь сайн зөвлөөд хэлэлцээд хүнд учирлаад хэлж болно ш дээ. сүйдтэй их хугацаа орохгүй. чаддаг байсан бол бид өөрсдөө ч гэсэн тавьж л орхино шдээ. чадахгүй болоод л эмнэлэг эмчийг бараадхаар өөдөөс загнаж зандраад байдаг сонин шүү.

  2. оооооо

    нээрээ яагаад эмнэлгүүд дан энэ талыг хариуцсан мэргэжилтэнтэй байж болохгүй гэж. дандаа л жирэмсэн, спираль тавиулах гэсэн, жирэмсний хяналтанд орох гэсэн, аль эсвэл дотуур үзлэг, мазокын шинжилгээ өгөх гэж ганцхан эмэгтэйчүүдийн эмч гэсэн хүний үүдэнд оочерлож зогсох юм бэ. гэр бүл төлөвлөлтийн танхим ч гэдэг юм уу эхний ээлжинд хүнд зөвлөгөө өгөхөд л хангалттай ш дээ. нөхөр эхнэр хоёуланд нь таниулцуулаад тайлбарлаад өгч болно ш дээ. миний бодлоор болох л юм шиг байх юм. болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ эрүүл мэндийн яамны сайд, дарга, ажилтан, албан хаагчид минь. цаана чинь төрөлт нэмэгдэж байна л гэж байна, бас үр хөндүүлэлт ч гэсэн давхар өсч байгаа гэдгийг бодмоор юм даа та нар минь. дандаа л муу сайн хүүхнүүдэд буруу байхгүй ш дээ.

  3. zochin

    hi cpiraliig haana yamar emnelegt tawiulwal naidwartai we, hedeer tawidag yum bol medeh hun bwl helj uguuch.

  4. toroogui hun tawiulj bldg yum blowuu em uuhaar targalaad bhin

  5. friend

    Сайн байцгаана уу? Хамгийн сайн ерөндөг гэж байна уу мэдэх хүн байна уу? Моност зардаг 300 $ -н ерөндөг ямар бол хэрэглэж үзсэн хүн байна уу ? Мөн алттай мөнгөтэй байдаг гэсэн хаагуур зардаг болоо? Энэ талаар туршлагаа солилцооч найзуудаа.

  6. dra

    urhiin duurgiin emneluud hereggui ee, tegsnees oirhon huviin emegteichuudiin emnelegt ochood l dor n taviulchna, une n ch gaigui. yamarch bsan yum ireed duusanguut n tavidag shuu.

  7. урнаа

    hi.хамгийн сайн гормонтой,ерөндөг хаагуур зардаг вэ хэлээд өгөөч…авмаар бна.uugii0929@hanmail.net
    бас алттай,мөнгөтэй спираль нь яадгийн бол,

  8. tsatsral

    sain baitsgaana uu bi 5 jiliin omno torood, torsniihoo daraa 3 sar bolood spiral tawiulsan sayhan hoondvvrleed baih shig sanagdd tegd ch olon jil bolchloo awch amraahgvi bol bolohgvi gd bhaar ni awhuultsan. getel zarim hvmvvs spiraliig 3-s deesh jil tawihaar darhlaa togtood hvvhedtei bolohoo bolichdog 2-3n jildee hvvhed olohgvi gd bhiin zarim ni awaal udahgvi hvvhed oldog gd l ali ni vnen yum boloo. NADAD TUSLAACH. MEDDEG HVN BAINA UU

  9. saraa

    hi спраль тавиулахаар таргалдаг гэж үнэн болов уу?

  10. saraa

    спралийг тависнаараа хүүхэдтэй болдоггүй гэсэн ойлголт байдаггүй гэсэн . 10 жил хүртэл хугацаатай байдаг болохоор жирэмснээс хамгаалах хамгийн найдвартай арга гэж эмчээс сонссон .

  11. huuhen

    spiral taviulaad 4 honoj bn taviulsni daraa baga zereg tsus garaad odoo boltol tiim neg sonin bor yum yalgaraad bhiin tgd utas n huruuga hiihler temtregdeed bn iim bdag yum boluu

Leave a Reply