Бэлгийн хомхой

Бэлгийн хомхой

699
155
ХУВААЛЦАХ

 Бэлгийн хомхой нь хоёр төрлийн вирусээр үүсгэгддэг. Үүний нэг нь бэлгийн хомхойн энгийн вирус-1 (HSV-1), нөгөө нь бэлгийн хомхойн энгийн вирус II (HSV-II) юм.


Бэлгийн хомхойн 90 хувь нь II төрлийн вирус ээр, 10 хувь нь I төрлийн вирусээр үүсгэгддэг байна. I төрлийн вирус нь ихэнхдээ биеийн бэлэг эрхтнээс бусад хэсэгт илрэх хомхойн шинж тэмдгийг нөхцөлдүүлдэг. Жишээлбэл, ханиад хүрэх, халуурах зэрэг бие сулрах үед илэрнэ. Бэлгийн хомхой нь бэлгийн хавьтлаар халдварладаг ч ийм халдвартай хүний бэлгийн хос нь бэлгийн хомхойгүй байх тохиолдол байдаг. I төрлийн вирус нь амаар секс үйлдэх үед бэлэг эрхтэнд халдах боломжтой.

Шинж тэмдэг

Бэлэг эрхтэн дээр жижигхэн хөндүүр цэврүүн тууралт гарна. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн бэлгийн уруул дээр, эрэгтэйчүүдэд шодойн дээр цэврүүн тууралт гардаг.

Хэрвээ шулуун гэдсээр бэлгийн хавьтал үйлдвэл хошногоны амсрын эргэн тойронд цэврүүт тууралт гарна. Ийм цэврүүт тууралт нь хорсох оос гадна нэлээд зовиуртай байдаг. Халуу оргиж, шээхэд өвдөнө. Халдварын зхний илрэлээс хойш 3 долоо хоногийн дараа цэврүүт тууралт нь өөрөө аяндаа арипдаг. Гэсэн ч вирус биед байсаар байх бөгөөд насан туршад нь хадгалагдана. Шинж тэмдэг дахин  дахин давтагдах бөгөөд 7-14 хоногт эмзэг хөңдүүр байна. Бэлгийн хомхой нь жилд дунджаар дөрвөн удаа дахидаг. Энэ нь эхээс урагт хаддварлах ба халдвар авсан зарим ураг эдгэрдэг боп зарим нь тархины халдвараас болж амьдарч чаддаггүй.

Цусанд нь бэлгийн хомхойн II төрлийн вирус байдаг хүмүүсийн зөвхөн 10 хувьд нь бэлгийн хомхой илэрч гардаг бол бусдад нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй тул өвчнөө бусдад тараасаар байдаг гэсэн үг.

Эмчилгээ

Харамсаптай нь энэ өвчнийг үүсгэгч вирусийг устгах эмийн бодис хараахан гараагүй. Судлаачид бэлгийн хомхойн халдварын үед илрэх шинж тэмдгийг эмчлэх эм, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг гаргахаар хичээсээр л байна. Одоогоор зөвхөн шинж тэмдэг дахихыг багасгах эмийн бодис байгаа боловч бүрэн төгс эмчилж чадахгүй л байна. Өөр эмийн бодисыг гарган авах, лазерийн туяаг ашигпах зэргийг вакцины нэгэн адилаар туршин судапж байна.

Хожуу илрэх үр дагавар

Бэлгийн хомхой олон дахих нь менингит, шээсний сувгийн нарийсал өвчнөөр өвдөхөд хүргэнэ. Гэвч эдгээр нь гол хор уршиг биш. Үүнээс ч илүү ноцтой үр дагавар илэрдэг. Бэлгийн хомхойтой хүмүүс ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Учир нь өвчин илэрсэн үед цэврүүн тууралт нь ХДХВ хүний биед орох бопомжийг бүрдүүлж өгдөг. Иймд бэпгийн хомхойтой хүмүүс бэпгийн хавьталд орохдоо аль боло хоор аюулгүй замыг сонгох нь чухал. Өөр нэгэн сөрөг үр дагавар бол эхээс урагт халдвар дамжиж, зарим тохиолдолд хүүхэд үхэлд хүрэх аюултай. Хаддвар эхээс урагт дамжих эрсдэл нь саяхан халдвар авсан эхчүүдэд, эсвэл өвчин анх илрэх үед илүү нэмэгддэг. Харин халдвар аваад нэлээд удсан, эсвэл халдвартай хэрнээ өвчний илрэл ажиглагдаагүй эхчүүдийн хувьд ийм эрсдэл арай бага байдаг. Бэлгийн хомхойтой эхчүүдийн хүүхдийг кесар хагалгаа хийж төрүүлнэ. Харин өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үтрээгээр төрүүлэх боломжтой.

Сэтгэл зүйн үр дагавар
Бэлгийн хомхойн үед илрэх сэтгэл зүйн сөрөг үр дагаврыг бие махбодод гарах сөрөг үр дагавартай адилтган үзэх хэрэгтэй байдаг. Бэлгийн хомхойн халдвартай гэдгээ мэдсэн хүн сэтгэл санааны хувьд нэлээд хүнд хэцүү байдалд орно. Харин халдвартай хэрнээ түүнийгээ огт мэдээгүй хүмүүс бэлгийн харьцааны хувьд идэвхтэй, санаа зовох зүйлгүй явдаг ч бусдад энэ өвчнөө тараасаар байдаг.

Гэтэл өвчилснөө мэдсэн, өвчний шинж тэмдэг дахин дахин илэрсэн зарим хүн нь бусдад халдвар тараахгүйн тулд бэлгийн хавьтлаас зайлсхийх, хүмүүс өөрийг нь мэддэг гэж бодох зэргээс үүдэн сэтгэл санааны маш хүнд байдалд ордог. Энэ нь өвчин гэнэт санаандгүй, хэзээ ч илэрч магадгүй бөгөөд өвчний байдал нэг их хурц биш байсан ч халдварлах боломжтой байдагтай холбоотой.

Бэлгийн хомхойн халдвартай өвчтөнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд энэ өвчин нь тэдний амьдралд, ялангуяа бэлгийн харилцаа холбоонд нь маш их нөлөө үзүүлдэг гэсэн байна. Тэд бэлгийн харилцааны чөлөөтэй байдал, бэлгийн хавьтлын давтамж зэргийг тасалдуулахад хүргэдэг гэжээ. Тэд мөн ирээдүйн бэлгийн харилцаа холбооныхоо талаар, эсвэл одоо байгаа бэлгийн харьцагч нь өөрийнх нь өвчний талаар мэдчих вий гэдэгт үнэхээр их санаа нь зовдог ажээ.

Гэхдээ бэлгийн хомхойтой ихэнх хүн өөрийн энэхүү хүндрэл бэрхшээлтэй байдлаасаа гарч чаддаг байна. Жишээлбэл, дээрх санал асуулгад оролцсон хүмүүсийн гуравны нэг нь энэ асуудлыг амжилттайгаар даван туулсан тухайгаа өгүүлж байсан.

Бэлгийн хомхойтой эмэгтэйчүүдийн 9 хувь, эрэгтэйчүүдийн 19 хувь нь энэ өвчний улмаас бусдаас холдож, ганцаардсан гэсэн байна. Гэхдээ энэ тооноос үзэхэд бэлгийн хомхойн халдвартай хүмүүсийн дийлэнх нь биш гэдэг нь харагдаж байна. Зарим улс оронд ийм халдватай хүмүүс ижил өвчтэй хүнийг хайж олох нь бусдад тараах аюул багасна гэж үздэг ажээ. Тэгээд ч тэдний амьдрал хэвийн үргэлжлэх болно.

Сэтгэл зүйчид бэлгийн хомхойтой хүмүүсийг хэрхэн эмчлэх талаар шинэ эрэл хайлт хийж байна. Бэлгийн хом¬хойн тухай мэдээлэл хийх, сургалт явуулах, үүнээс үүдэн бий болсон стрессийг хэрхэн даван туулах болон өвчнийг хэт гүнзгийрүүлж ургуулан бодохгүй байх талаар заавар зөвлөгөөг хослуулан өгөх нь нэлээд үр дүнтэй байдаг ажээ. Өвчтөнүүд дээрх үйлчилгээг үзүүлдэг хөтөлбөрийн зургаан хэсэгт хамрагдсанаар мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, сэтгэлийн зовлон нь багасаж, жилд өвчний илрэх давтамж нь ч буурсан байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

155 СЭТГЭГДЭЛ

  1. Anusnii nuhen deer ue ue tsevruutei yum garaad bhiin. Garahdaa ih zagatnana. Garsnii daraa n hagarchuul horsono. Ene virus munuu? 

  2. sain bn uu bi 25nastai huntei untagui emegtei mini beleg erhten deer hundurtei towruu garaad bn ue ue ene yu ym bolo belgin homhoo gedeg ni ym boluu eswel usni suw bohirdono gedeg ni ym bol u 

  3. mini anusni nvhni hawiar bas owgor yum garad bhima tgd garahda usarhag zvil yalgarad vneheer ih zagatnah yum ene yu yum boloo

СЭТГЭГДЭЛ БИЧИХ