Рейтерийн хам шинж

Ерөнхий

Рейтерийн хам шинж нь үений үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл гэсэн гурван шинж тэмдэгтэй байдаг. Эдгээрээс гол төлөв давамгайлдаг шинж тэмдэг нь үений үрэвсэл юм. Ингэхдээ үе, шээсний сүв, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь бүгд нэг өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн байдгаараа бусад хам шинжүүдээс ялгаатай байдаг. Энэхүү хам шинж нь гол төлөв залуу эмэгтэйчүүдэд ажиглагддаг. 

Шалтгаан

Рейтерийн хам шинжийн шалтгаан нь вирус ба бактерийн халдвар юм. Мөн түүнчлэн хүний дархлалын системийн удамшлын онцлог (тодорхой өвчин үүсгэгч нэвтрэхэд хэвийн бус урвал үзүүлэх) юм. Үүсгэгч нь  сальмонелл ба шигелүүд, БЗХӨ үүсгэгч хламид, гонококк байдаг. Гэвч заримдаа рейтерийн хам шинж ба халдварын хооронд уялдаа холбоо байдаггүй. Ихэвчлэн рейтерийн хам шинж нь хламидын төрлийн бактериар халдварлагдсаны дараа үүсдэг. Дараа нь бичил биетнүүд цусаар бусад эрхтэн ба системээр тархана.

Явц

Рейтерийн хам шинжийн нууц үе нь 1-2 долоо хоног байна. Өвчин эхлээд шээсний сүвний үрэвслийн шинжээр илэрч, шээхэд өвдөлттэй байна. Гэвч заримдаа шээсний сүвний үрэвсэл далдуур явагдан том үений хэсгээр буюу өвдөгний үеэр өвдөх, арьс нь халуун оргино. Үеэр өвдөх нь байнга нэмэгдэж  хавагнана. Дараа нь шагайн г.м. бусад үеийг гэмтээнэ. Дунджаар үрэвслийн процесс 4-5 үеийг хамарна. Өвчтөний биеийн байдал муудан халуун нь нэмэгдэнэ. Энэ суурин дээр нүд, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүснэ. Хоёр өвчтөний нэг нь шодой ба амны хөндийн салст бүрхүүл жижиг шархлаа үүсч гэмтэнэ. Алга, ул эсвэл бүх биений арьсанд улаан толбо үүснэ. Толбо нь хатуу таваар бүрхэгдсэн байна. Хумс гэмтэх нь (зузаарах, хугарах) олонтоо байдаг.

Оношлогоо

Рейтерийн хам шинж гэж сэжиглэвэл эмчид яаралтай хандана. Энэ бол үе мөчний болон халдвартын эмч байна. Урьдчилсан оношыг өвчтнийг үзсэний дараа тавина. Энд үений үрэвсэл, шээс бэлгийн систем ба нүдний үрэвсэл нь үндсэн шалгуур юм. Цусны эмнэл зүйн шинжилгээнд өвчтөнд ерөнхий үрэвслийн шинж гарна. Рейтерийн хам шинжийн оношлогоонд цусны дархлаааны сорилууд маш чухал байдаг. Цусанд хламидийн эсрэг биеийг  илрүүлнэ. Мөн түүнчлэн шээсний сүвнээс, нүдний эсвэл үенээс авсан материалд халдварын үүсгэгчийг хайх хэрэгтэй. Өвчтний халдварт ПЦР – шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээг хоёр чиглэлээр хийнэ. Нэгдүгээрт антибиотик хэрэглэн халдвараас ангижруулна. Хоёрт эрхтэний гэмтлийг эмчилнэ. Энэ зорилгоор үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлийг (индометацин) эсийн өсөлтийг зогсоох (азатиопирин, метотрексат), глюкокортикоидууд (преднизолон) хэрэглэнэ. Зөв эмчилбэл эрүүлжих нь хурдан биш 4-6 сарын дараа эрүүлжинэ. Рейтерийн хам шинж нь эмчилгээнд муу үр дүн өгдөг удаан хугацаагаар явагдах нь цөөнгүй. Тохиолдлын 50% дахиж, харин 25% нь архаг хэлбэрт шилжин хөдөлмөрийн чадварыг алдуулна. Тухайн тохиолдолд ямар эмчилгээ хийвэл зохилтойг зөвхөн мэргэжлийн эмч зааж чадна гэдгийг мартаж болохгүй.

6 Comments

  1. susan

    sain baina uu.. bi emegtei 21 nastai…suuliin uyed minii ovdor moroot ih ovdoh bolloo… yag l hogshin hun shig ovdogoor hatguulna hoshno.. zarimdaa udaan hugatsaagaar /30minut-s 1tsag/ suuhad ovdogoor hatguulaad bosoj chaddaggui bas yum udaan orgoj chadahgui mor ovddog ene yuniih yum boloo… uug ni jaahan baihad l minii ovdog ih duugardag bailaa humuus dandaa shoolno.. uug ni ih l hodolgoontoi huuhend baisan l daa gehdee l yag l yum hugarch baigaa yum shig duugardag bailaa harin odoo bol ovdog ch bish bas mor duugardag bolchihson .. zarimdaa shono untaj baigaad gar hol hoshij ovdood serchih yum.bi Korea-d baidag bolohoor ter bolgon emneleg baraadaad baih bolomj oldohgui yumaa oldloo ch ih unetei bolohoor chadahgui yum … Yamar uchirtaig ni helj tuslaach

  2. heregtei

    uneher heregtei medeelluud batsan bn buh hun edgeer medeellig unshih heregtei

  3. төв азийн чоно

    my naiz ohnii yumnaas n tsagaan ongotei yum goojod bna gehiin ene owchinvv namaig tegeed hardaad bhiin bid 2r hol bga yumaldaa ene owchinvv ter namaig huursiin bolwuu

  4. p

    minii biyen deer ulaan menge shig yumnuud garaad udaj baina, ehleed gants hoyor l baisan yum neg hoyor jiliin umnu, odoo bol  nileen hed bolchihoj, bas naadmaas hoish baruun uvdugni uyer ih uvddug bolson, udaan, hol alhahaar uvduud suuldee alhaj ch bolohgui shaham bolood baigaa

  5. nar

    sain baitsgaanuu.neg yum lawlah gesiimaa.minii uwdugnii toig ni zugeer bj bgaad multarchihsan. odoo bol er ni jaahan udaan zogshoor uwdug hawdaad bgaa yumuu bandaagaad bh yum. uwdugui uwdug ni bas joohon uwdugluj suuh yumuu zogshoor tegeed bh yum. hayaadaa multraad orood bgaa yum shig aimar uwduud bh yumaa ene yunaas boldgiin boloo heleed uguuch . urd ni eruusuu gemteej bgaagui.

  6. utrees baga zereg otgon tagaan zuil garaad. dawsgan deeguur owdood bn

Leave a Reply