Микоплазмоз

Ерөнхий

 Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг євчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Үүний улмаас  энэ өвчнийг эмнэлэгийн лавлахуудад нэг бол оруулж, нэг бол хасч байдаг.

Одоогоор лабораторын шинжилгээгээр микоплазмозоос єєр ямар ч хорт бичил биет илрээгvй тохиолдолд шээс бэлэг эрхтэний бvх л үрэвсэлт євчнvvдийг нийтэд нь  микоплазмоз гэж нэрлэх хандлага давамгайлаад байгаа билээ.

Шалтгаан

Энэхvv өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор vvсдэг гэж vздэг. Гэхдээ 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг.

Явц

Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зєвхєн хvний эсэнд бэхлэгдэж амьдардаг. Микоплазмозыг vvсгэдэг бичил биетvvд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна. Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хvйтэн), хламидиоз, эсвэл герпесийн vед vтрээн дэх микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ vед л тэд єєрийн эзэн эсvvдийг гэмтээж эхэлдэг. Микоплазмозын vед шээс дамжуулах замын суваг, тvрvv  булчирхай (эрэгтэй хvнд), умайн хvзvv(эмэгтэй хvнд), болон vтрээний салс (эмэгтэй хvнд) гэмтэх боломжтой.

Микоплазмоз нь зєвхєн жам ёсны бэлгийн хавьтлын үед л халдах боломжтой.  Мєн микоплазмын ахуйн халдвар ч гэсэн шинжлэх ухаанд нотлогдоогvй.

Шинж тэмдэг

Євчний эхний шинж тэмдэг нь халдвар авснаас хойш гурван долоо хоног орчмын  дараа илэрдэг. Гэвч микоплазмозоор євдєгсєдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Тохиолдлын бэлгийн хавьталд орсны дараа шээс дамжуулах суваг (эрэгтэй хvнд) болон үтрээнээс (эмэгтэй хvнд) хэвийн бус ялгадас гарч эхэлнэ. Хэмжээ бага цайвар, бараг тунгалаг өнгөтэй ялгадас байна. Үvнээс гадна шээх vед бага зэргийн євдөлт өгөх, хєнгєн хорсох мэдрэмж тєрдєг.

Үр хєндєлт, сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.

Үр дагавар

Хэрэв микоплазмозыг эмчлэхгvй бол хэсэг хугацааны дараа эрэгтэй хvнд түрүү булчирхайн үрэвсэл болон шээс дамжуулах сувгийн нарийсал vvсгэх аюултай. Харин эмэгтэй хvнд умайн гуурсны үрэвсэл болон наалдац, vргvйдлийн эрсдэл, умайн гадуурх жирэмслэлт зэргийг vvсгэх аюултай. Жирэмсэн хvнд ургийн гажгийн шалтгаан болж болно.

Оношлогоо

Микоплазмоз туссан байж болзошгүй үед эрэгтэйчvvдийн эмч, эсвэл эмэгтэйчvvдийн эмчид хандах нь зvйтэй. Мєн бэлгийн замын євчний мэргэжилтэнд очиж болно. Зєвхєн шинж тэмдгээр нь эмч оношилох боломжгvй болохоор маш олон шинжилгээ єгєх шаардлагатай болдог. Vvнд цус, шээсний шинжилгээ, сэжигтэй ялгадасыг шинжлvvлэх, халдвар илрvvлэх бактер ургуулах шинжилгээ болон ПГУ онош хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Микоплазмозын өөрөө эмчлэх гэсний хэрэггүй. Зєв эмчилгээг зєвхєн эмч л хийж чадна.

12 Comments

  1. soruul

    Asuuh asuult bnaa bi odoogoor mognold bish gadaadad amidrach yumaa tgd shinjilgee hiilgesen chine mikoplazm gdg onosh togtoogdson
    end em tan hudaldaj avhad mash undur urtegtei l duu tgd yahav yamar uvduud yavaad bailtai bish gd l emee avaad l uugaad l yavjil bna neeh saijraad bgaa yum alga l bna
    neg kurs em uugaad namddaggvi bololtoi
    neg -tee l emnelegees onoshiig n mikoplazm gd gargachihsan yum chine
    shaardlagatai em taria baival mongolruu zahij avchruulah gsn yumaa
    tgd yamar em taria haanaas herhen avch bolhiig mun yaj heregleh gd l hariulj ugch tus bolooch guiya 😀

  2. ganzorig

    ene ih heregtei sait bn shuu mash ih talrahlaa

  3. 2222

    Хаана эмчлүүлэх үү? Би хэнд хандахаа мэдэхгүй байна. Өсвөр насны эмнэлэг байдаг уу?

  4. yaj huulj avhuu mair heregtei medeelel bhin

  5. ene medeeg avmaar bna yahuu

  6. tamir

    soruulaa mailee uguuch!!! bi bas chamas asuuh zvil bn aa

  7. sansaraa

    hi mini beleg erhtnii suwnii amsar deer jijighen ideetei batga shig zuil garaad sheehed baga zereg owdood b.a bi gadaad b.gaa ym aa yaj emchleh we tuslaach

  8. $$$$$

    эрүүл мэнддээ мөнгө зараа. Шинжилгээ хийлгэж байж л эмээ таруулна ш дээ. Тэгээд эмний жорыг сайн сахих. Зарим хүн өвчнөөсөө салах гэж шунаад дахин дахин уугаад тэгээд тэр нь өөр өвчний шалтгаан болоод. Эмний өвчин. Мөөгөнцөр. Гадаадад байгаа ч гэсэн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Сүмийн эмчээс ч асууж болно шдээ. Дээр нь хэл ус сурч байгаа бол интернетэд маш их мэдээ бий. Эмч нарын форумыг ч уншиж болдог. Жишээлэхэд ангиныг төгс эдгээж чадахгүй ч, олон аргуудаа хоорондоо ярилцаад л…

  9. нүд улаан

    эдгээж чадахгүй байгаа өвчний тухай бичвэл их зүгээр байна. Анагаах ухаан дийлэхгүй байгаа тийм өвчнүүдийн тухай. Манай “Өдрийн сонин” дээр урд хөршид бүх төрлийн сохрыг бүрэн эмчилж хараа оруулж байгаа гэсэн нийтлэл гарсан байсан. Ийм л муухай ш дээ. Мөнгийг нь шулах л гэж.
    Төрөлхийн сохор гээд л олон төрлийн өчнүүдийг одоо хүртэл эмчилж хараа оруулж чадаахгүй л байгаа ш дээ.
    Их хүнд хүмүүсийн ир ир гэчихээд, 90 мянган долларыг нь авч, хагалж хаячихаад, эдгэхгүй болсон байна гэж дараа нь л хэлдэг гэсэн. Их муухай.
    Үхэх гэж байгаа хүнээр л тоглоод, нааш цааш нь явуулаад, мөнгөөр нь тоглоод л… Манайхан одоо Солонгос, Тайланд гээд бусад газар луу их явах болсон.

  10. zuvlugch

    ene uvchniig(micoplasma, ureaplasma) manaid xaldvartiin emneleg onoshloj emchilj baigaashdee. yadaj l yamar antibiotic taarax taaraxgui n garaad irne. er em ali ch xumuus onoshluulax, emchluulex bolomjtoi. xariu 2 xonood l garchixna.Zaaval shinjilgee uguxgui bol taamgaar buren tugs emchlegdexgui shuu.

  11. зочин

    сайн байна уу. Нэг зүйл тодруулах гэсэн юм. Миний эрхтэй боссоны дараа бэлгийн ажил хийлгүй хэсэг байвал удалгүй эрхтэнээс ямар ч тунгалаг өнгөгүй, үнэргүй, бага зэрэг наалдамхай шингэн ялгарах юм. дээрх тохиолдолд л ялгарна. тавиагүй байхад байсан ч гэсэн ялгарна. бүр гайхаад байх юм. шинжилгээ өгөхөөр зүгээр гэж гарах юм. эрхтэн боссоны дараа тэр шингэн ялгарахаас өмнө эмэгтэйдээ мэдэгдэхгүй гээд хурдан ажилаа хийж байна. энэ ямар шалтгаантай талаар зөвөлгөө өгөх боломж байгаа юу

  12. zochin

    Микоплазмоз virus bgaa gedgee medehgui blaa.
    Hervee emchluulehgui bol urgiin gajig turuh ayultai yum bnlee shuu.

    Bi neg udur sanaandgui TV-r Gerpus gedeg uvchinii tuhai sonsloo.
    Umnu ni haldvar avch bsan hun burt  bh magadlaltai tiim uchiraas zaaval shinlilgee hiilgej gerpus gegch virus bgaa esehee uzuuleerei.
    Umnu ni ene uvchniig emchleh em bhgui bsan odoo mash sn em garsan.
    Yalanguya ger bul shineeer tuluvluj bgaa humuus /huuhed gargah/ gedgiig sonsood haana shinjilgee ugch boloh gazruudiig helhed ni Gyals tuviig l togtooj avsan.

    Bi anhnii nz zaluutaigaa 21teidee haritsaand orood l trihomoniaz gedeg haldvar avsan.ternees hoish haana l sn emneleg bn uu ochij mazokiin shinjilgee ugdug blaa.Tuunees hoish hentei ch untaagui bhad haldvar dahidag bsan.Dutuu emchileed bsiim blgui.Udaa daraagiin emchilgeenii daraa Haldvar edgesen ch minii bieiin eserguutsel mash sularsan.Mash hurdan yadarch suliddag.

    Gyals tuviin 2r davhart bdag emegteichuudiin emchid TV-r uzsen medeelliin daguu zorij irseniige heleed emchees bichig avaad virusiin shinjilgeeg udahgui hurimlalah gej bgaa nz zaluutaigaa hamt ugsun.
    Микоплазмоз virus zuvhun nadad l ilersen.Argaguidee umnu ni haldvar avch bsan yum chini.
    Unuudruus emee uuj ehelsen 14 honogiin daraa virusgui eruul saihan bietei boloh bh gej naidaj bainaa.

Leave a Reply