Хүний томуугийн А хүрээний /H1N1 / шинэ халдвараас сэргийлцгээе

huuhenТомуугийн А хүрээний H1N1 шинэ халдвар гэж юу вэ?

Хүний болон гахай, шувууны томуу үүсгэгч вирүсүүдийн эрлийзжсэн  хэлбэр болох H1N1  вирүсээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.

Хэрхэн халдварлах вэ?

H1N1 вирүсийн халдвартай хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдсон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Ердийн томуугийн шинж тэмдэг болох гэнэт бие хямрах, халуурахХамраас нус гоожих, ядрах, бие сульдах, хоолонд дургүйцэх зэрэг шинж тэмдэг давхар илэрч болно.

Уг халдвараас өөрийгөө болон бусдыг хэрхэн сэргийлэх вэ?

Айл өрх, байгууллага, хамт олны түвшинд гар угаах шаардлага хангасан орчинг бүрдүүлж, хүн бүр гараа  зөв дарааллын дагуу  сайтар савандан угааж хэвших

Нийт хүмүүс хамар болон хоолойн салстаа өглөө бүр (сармис, сод, давс царвангийн аль нэг) бүлээн уусмалаар 10 хоногоор ээлжлэн зайлж цэвэрлэх

Ханиаж найтаахдаа ам хамраа нэг удаагийн алчуураар, боломжгүй бол суга, шууны хэсгээр таглаж бусдад халдвар тараахаас сэргийлэх

Гэр орон, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутам 15-20 минутаар агааржуулж занших

0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хуучтай хүмүүс, ахмад настнууд олны хөлийн газраар явахгүй байх

Сонгино, сармис, буцалсан халуун аарц, сүү, шинэ ногоо, жимсний бүлээн шүүсийг илүүтэй хэрэглэх

Хэрэв та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалт зүүж, харьцаж дууссан даруйдаа маскаа авч зохих ёсоор халдваргүйтгэн, гараа сайтар угаах шаардлагатай.
new_msg_poster copy

Хэрвээ танд уг халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл:

Халдварын сэжигтэй шинж илэрвэл халдвар тараахаас болон хүндрэхээс сэргийлэн ажил, сургуульдаа явахгүй байх

0-5 насны хүүхэд, жирэмсэн эх,  ахмадууд, архаг хуучтай хүмүүст халдвар тараахаас сэргийлж амны хаалт хэрэглэх

Буцалсан халуун аарц, сүү, жимс, ногооны нухаш, бүлээн шүүс, сонгино, сармис бүхий шингэн зүйл ахиу хэрэглэн хордлогоос сэргийлэх

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 455388 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авах
103ws

12 Comments

  1. costbuilder

    Гадуур ханиад их байна. Энэ ханиад бол зүгээр нэг ханиад биш, нөгөө гайхал, гахайн томууны А зэрэглэлийн вирус нь асар хурдан тархаад байгаа нь тэр. 4 хоногийн өмнө ханиад хүрээд Халдварт дээр очоод шинжилгээ өгье гэсэн боловч тэд хүссэн хүн болгоныг шинжилгээнд хамруулах боломжгүй гэнэ. Тэгээд зөвхөн дээд чадлаараа шинжилсэн болон илрүүлсэн хүний тоог хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Гэтэл яг үнэндээ хамар нь битүүрч, байсхийгээд “цор цор” гээд байгаа хүмүүс Swine Flu тусчихсан л байхгүй юу. Ийм хүмүүсийн тоо Монголд 100 мянга хол даваад байгаа гэж ЭМЯ-ны зарим мэргэжилтэн нь ам алдсан гэсэн шүү. Гэтэл Эрүүл мэндийн сайд гээд нэг багш нөхөр, яамны хэдэн мэргэжлийн бус гаруудын ярьж байгааг хараарай. “Зүгээрээ хө, адууны мах идчих” гэх шиг. “Тоо хамаагүй, чанар” гэнэ үү? Хүмүүсийг томуугаас урьдчилан сэргийлүүлэх талаар хэдэн А4 хар цагаан цаас канондоод л болоо. Тэртэй тэргүй энэ яамныхан юу ч хийхгүй. “Бүх чадлаа дайчлан ажиллаж байна” гээд байгаа ч тэдэнд вирусын халдварыг бууруулах, зогсоох нь ашиггүй, учир нь хэрэв цөөхөн хүн энэ өвчнөөр өвчилбөл “идэх” төсөв нь бага учир чимээгүйхэн нэмэгдүүлэхээр шийджээ. Хүмүүс ч гадуур бөөн сүр. Нэг баахан маск зүүсэн баатрууд. Вирус даавуун маскны нүхээр багтахгүй л байв гэж. Хэвлэл мэдээллүүд мөн хэт бизнес сэтгэлгээтэй. Хаа хамаагүй “Авьяаслаг Британчууд”-ыг үг үсэггүй орчуулан цацдаг байж, дэлхий даяар тараад байгаа вирусын тухай өндөр хөгжсөн орнуудын туршлага, сэргийлэх аргаас орчуулахгүй мөртлөө, нэрээ англиар зөв хэлж мэддэггүй, google.com-оос мэдээлэл хайх нь битгий хэл google гэж юу байдгийг сонсоочгүй “матарскопууд”-аас “аарц уувал сайн” гэх мэтийн улиг болсон аргыг “шилдгийн шилдэг” болгоод л… Хүмүүсээ зүгээр л амьддаа бие биедээ гахайн томуу халдаагүй л байя л даа.

  2. Золоо

    Яг жирийн ханиадаас шинж тэмдэг нь юугаараа ялгаатай. Одоо өвчилсөн нь батлагдсан хүмүүст ямар шинж тэмдэгээр анх илэрсэн гэх мэт зүйл хэрэгтэй байна шүү. Шинжиллээ л гээд байна. ямар шинжилгээгээр тодорхойлоод байгаа юм бол оо? Толгой өвдөөд, мэдээж ядраад,цэртэй,ханиалгахгүй байгаа, бага зэрэг халуунтай. Тэгээд яаж ялгаж салгах вэ?

  3. otgoo

    ene haniad tusaad zugeer bolood tgd darhlaa suugaad daraa ni dahin tusahgui gej yriad bhiin unen yum bolvuu helj ugch tus bolooch TV-r dandaa l uur uur yum yriad bh yum yostoi hetsuu yumaa minii @ yavuulaach
    o_ghettothug@yahoo.com

  4. uugii

    hi. tegeed yag zugeer haniad uu gahain haniad uu gedgee shinjilgee uguhuus uuruur yaj medehiin be ter talaar medeelel heregtei bn. end tendgui l haniad hursen gesen humuus bn shuudee.

  5. Jonon

    Er n yaagaad oron dayaraa 7 honog bish yumaa gehed 3honog hol horio tawij bolq yum be ? tgwel ter hugatsaand haniadtai n gertee tenherch, haniadq n vr hvvhdvvdee gereeree emchilj boliishd. Odor bolgon ajliin toloo torson met hvmvvs haniad haldwariig vl tooj zogsoltq amidraliin toloo temtsej odor bolgonii talhnii mongooo oloh gej ood uruugvi zvtgej bhad, tooj bgaa tom alban tushaaltnuud n ch gej alga. Herew bid mongotei, bolomjiin amidraltai bsan bol gereesee hamraa ch tsuhuilgahq shv de. Odoo ireh heden vaktsiniig hvmvvs ihed l hvleeh yum. Getel yag vnendee ter vaktsinuud n virusiig darj chadahq. Uchir n gahain haniadnii virus n mash hurdan huwisdag uchiraas. Manai neg ah France-d amidardag. Ah maani helehdee, ene ornii hvmvvs vaktsin tariulah ih durq bna, uchir n vaktsin gedeg chin asar udaan hugatsaanii shinjilgee sudalgaan deer vndesledeg, getel hedhen sariin dotor gargasan batalgaatai vgvv n medegdehq vaktsiniig itgej tariulah hvmvvs howor bna gene.Ingehler hoorhii Mongolchuud min, vaktsind neeg ih naidah heregq l bolowu? Irsen ch mani met shig hvmvvst oldono gedeg vlger.
    Hed hongoiin omno ervvl mendiin yamnii Tsolmon gegch emegtei <> gedeg medeellig tv-r toonii mashinaar bodoj bgagar tsatsagdsan, Getel ene virus chin agaar dusliin zamaar haldwarlanaaa geed tsagaan deer haraar bicheestei bdag.Ene er n yu bolood bna aa. Hvmvvs min hen negend naidah bish oor oordodoo naidan vr hvvhed bolon hairtai bvhnee ene aihtar tomuunaas hamgaalj, yumand ali boloh uhaalgaar handahiig jiriin negen oyutan hvn minii zvgees ta bvheneesee hvsch bna…

  6. Би хүүхэдтэй, бас нэг найзынхаа хүүхдийг харах зайлшгүй хэрэг гардаг л даа.Заримдаа энэ хэцүү байлаг юм. Хүүхдүүд хоохондоо ханиадаа халдаагаад байдаг. Монгол аргаараа л өвчнийг анагаагаад сурчихсан. Би хүүхдүүддээ маш ихээр анхаарал тавидаг,одоо ч гэсэн бүгдийг нь аваад л өдөр 3 удаа нэг удаад 45 минутаар агаарт гаргадаг. Энэ бүх зөвөлгөөг сайтар дагаж байгаа, гэхдээ л санаа минь зовсон хэвээрээ л байна. Нөхөр маань олон нийтийн хүрээнд их удаан хугацаагаар ажил эрхэлдэг болхоор ханийд авчихвы гээд л вүх л арга хэмжээг авч байна. Гаднаас орж ирэхэд нь гарыг нь угаалгаж гэрийн хувцас өмсүүлээд гадуур хуцасыг сайтар угаадаг.

  7. gahain haniad geel tavihaad baihiii

  8. teed ene haniadiin shinj temdegiig yaj salgah yum be? hanialgaj hooloi owsoh yum uu? ali eswel zuer l bie sulidaj haluurj hamras tsus garah yum uu yalgaag ni sn heleed ogooch… yaj yalgah we???

  9. ariunaa

    Ene haniad hezee duusaj tsetserlegiin huuuhduud oroh ve medej bga hun bna uu

  10. tr

    Tanaihaas yagaad ym huulbarlaj bolohgui bgaa ym be. Tanaihaas uur oligtoi sait alga

  11. I just hope whoever writes these keeps wiritng more!

Leave a Reply