Уреаплазмоз

Уреаплазмоз нь бэлгийн замаар дамждаг бєгєєд уреаплазмаар vvсдэг євчин юм.

Шалтгаан

Уреаплазма нь эсийнх ханагүй нэгэн төрлийн бактери юм.Заримдаа шээс бэлгийн системийн vрэвсэлт євчнvvдийн vед өвчин vvсгэгч бичил биет илрэхгvй  атлаа уреаплазма их хэмжээгээр илэрсэн байдаг. Уреаплазма халдах зєвхєн ганцхан зам байдаг нь бэлгийн хавьтал.

Явц

Уреаплазмын халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал ямар байгаагаас шалтгаалан өвчний явц янз бүр байдаг. Уреаплазма нь таатай нөхцөл бүрдсэн үед хурдан vржиж замдаа дайралдсан бvгдийг гэмтээж эхэлснээр уреаплазмоз vvснэ. Эрэгтэй хvнд уреаплазма нь хамгийн эхлээд шээс дамжуулах суваг болон тvрvv булчирхайг гэмтээж, эмэгтэй хvний үтрээг гэмтээдэг. Халдварласан мєчєєс євчний эхний шинж тэмдэг илрэх хvртэл дунджаар нэг сар єнгєрдєг.

Шинж тэмдэг

Эмэгтэйчvvд уреаплазмоз євчтэй болсноо гол тєлєв мэдэггvй. Заримдаа vе vе үтрээнээс тунгалаг ялгадас гарах боловч тэдгээр нь хэвийн vеийнхээс нэг их  ялгараад байдаггvй. Зуун эмэгтэйгээс зєвхєн нэгд нь л шээх vед хорсох мэдрэмж тєрж болдог. Улмаар уреаплазма умай, эсвэл дайвруудын vрэвсэлд хvргэсэн тохоилдолд л хэвлийн доод хэсгээр унжиж євдєх шинж тэмдэг мэдрэгддэг.

Эрэгтэйчvvдийн хувьд энэ өвчнийг танихад хялбар. Уреаплазмозыг шээс дамжуулах сувгаас гарах тунгалаг ялгадас болон шээх vед бага зэрэг хорсож өвдөх шинж тэмдгээр нь мэддэг. Архаг євчний vед простатитын (тvрvv булчирхайн vрэвсэл) шинж тэмдэгээр мэднэ.

Үр дагавар

Эмчлэгдээгүй уреаплазм нь нэг намдаж, нэг сэдрэх зэргээр хvнийг олон жилээр зовоодог. Євчин нь ихэвчлэн даарах, сэтгэл хямрах, архи хэтрvvлэн хэрэглэх vеэр хурцаддаг.

Эрэгтэй хvнд уреаплазма нь түрүү булчирхайн үрэвсэл, шээс дамжуулах сувгийн нарийсал vvсгэдэг. Эмэгтэй хvнд умайн гуурсны vрэвсэл болон наалданги vvсгэж, vргvйдэл болон умайн гадуурх жирэмслэлт болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Жирэмслэлтийн эхэн vед  уреаплазмаас ангижирах нь маш  чухал  бєгєєд энэ євчин нь тээлтийн хvндрэл болон ургийн хєгжил гажиг үүсгэх аюултай.

Онош

Уреаплазмозыг оношлохын тулд эхлээд эмэгтэйчvvдийн эмч ба эрэгтэйчvvдийн эмчид хандах нь зvйтэй. Үргvйдэл болон бэлгийн vрэвсэлт vйл явц нь уреаплазма илрvvлэх шинжилгээ єгєх ноцтой шалтаг юм.

Уреаплазмыг ДНК -оношилгоо, шууд иммуофлуоресценц шинжилгээ зэрэг нарийн шинжилгээ хийж илрүүлэх шаардлагатай болдог. Хэд хэдэн бэлгийн замын євчин хавсарсан тохиолдолд бэлгийн замын євчний эмч эсвэл арьс єнгєний эмчээс зєвлєгєє авах шаардлагатай.

Эмчилгээ

Уреаплазмыг шууд усгаж чадаагүй тохиолдолд эм, бэлдмэлд дасан зохицоод хөнөөх чадвар нь бүр нэмэгдэх болохоор өөрөө єєрийгєє эмчилэх гэж оролдох хэрэггvй! Иймд зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу эмчилгээ хийгдэх ёстой.

Мөн бэлгийн хамтрагчтай нь зэрэг эмчлэх шаардлагатай байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Тохиолдлын бэлгийн харьцааны vед бэлгэвч заавал хэрэглэж байх шаардлагатай.

11 Comments

  1. Temuulen

    Асуух зүйл бнаа. 32 настай, эр.
    Бэлэг эрхтэнээс тунгалаг, заримдаа наягтраад цагаан өнгөтэй зүйл бага багаар гараад, шээсний сүв бага зэрэг хорсоод байгаа. Бэлэг эрхтэний толгой нь барихад бага зэрэг хөндүүртэй. Өнгөрсөн жил ийм шинж тэмдэг илэрхэд нь БЗХӨ-ий шинжилгээ хийлгэсэн.БЗХӨ байхагүй байна, бөөрний үрэвсэл байж магадгүй гээд эм бичиж өгсөн. Тэр эмийг уугаад дарагдсан. Эмний нэрийг санахгүй байна. Гэтэл одоо тэр шинж тэмдэг дахин гарч ирж байна. Найз бүсгүйтээгээ хамгаалалтгүй харьцаанд орсон, түүнээс халдавуу гэж бодсон. Гэвч түүнд ямарч шинж тэмдэг байхгүй. Энэ ямар өвчин байж болох вэ? Яг ямар эмчид үзүүлэх вэ? Яаралтай хариулж туслаарай. Ureaplazmos юм боловуу. Эхлээд яагаад оношлогдоогүй юм бол?

  2. unshigch

    minii bodloor ta nariin shinjilgee avdag laboratorid ochih ni deer bh. uchir ni engiin gazraar garahgui bj boldog. manaid nariin shinjilgee avdag “gran pri” laboratori, esvel oor busad unetei laboratoriudaar sain garna gej heleh bn.

  3. Ta onosh med geed emneleg deer och Hatagtai emneleg dotor baidag tend nariin shinjildeg ym.

  4. Saun bauna uuu Ta buxnii nadad xeregteu bauna Bi odoogoos yag neg jiliin omno tolowloogui belgiin xawitaltand opson / belgewchgui / Ternees xoish uy uy dawsgandeer xatgaj od\wddog bsan bi tooxgui ywsaar odoo 2 guyluu xaluu duugej tomsog xonduurteuch ym shig negl zowiurtau bauna. Bi deerix owchnuudees unshaad nadad toxioldood bgaa zuiliig olj unshij chadsan gui.Minii Beleg erxtnees ymar negen shingen zuil ogt goojidoggui tsawiar ix xatgaj owdox ym.Xamgiin gol ni Mongoldoo bxgui bauna end emnelegt uzuulii gexleer saun xel medexgui ym Ta buxen nadad tusal nuu

  5. bi ene ovchniig tussan ym shig bna …..bi 3 jilin omno trihomonas avsan bn geed 3jil trihomonasin emchilgee hiilgeed er zugeer boldgui getel ..onoodor ene ovchiig avsna medlee..ene ovchin mon boloh ni togtoogdson…manai emch nar uneheer hariutslagagui yma …bi uneheer ih tsag aldsan bna…odoo ymar gazar ochij emchilgee hiilgehee sain medehgui bolson bna ..ta buhen nadad zovolgoo ogch tuslaach..

  6. sar

    би энэ өвчнийг тусаад 3 антибиотек нилээд олон хоногоор ууссан 10-20 хоног уусан байх нилээд гам барьсан тэр хугацаанд эмэгтэй хүнтэй унтаагүй архи пиво уугаагүй дараа нь шинжилгээ өгсөн дахин илрээгүй байна лээ гэхдээ дараа дахин нэг өгнөө бэлгийн замын өвчин аваад дутуу эмчлүүлээд байвал бас үүсдэг өвчин юм билээ шээхэд хэцүү болно бага багаар шээнэ 1 р эмнэлгийн урологийн эмч нарт үзүүлсэн нь дээрээ sashaa

  7. тэнгэр

    энэ өвчний хамгийн хэцүү нь түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх юм байна билээ. давсаг өвдөх, гуяар халуун оргих чинь түрүү булчирхай өрөвссөний шинж тэмдэг гэсэн. цаашлаад их ууртай болж, амархан ядардаг болдог юм байна билээ.

  8. Help

    mnai ehner odoo 5 sartai getel ureoplazmoz /+/ garsn. Ug n heden 7 honogiin omno huuhde eho.d harulhad zuer bsn. tsaashdaa yah bol urgiin gajigt nolooloh bol u. meddeg mergejlin hun bnu.

  9. арга тасарлаа

    дээрхи хүнээс асууя танай эхнэр ямар эмнэлэгт үзүүлсэн вэ энэ өвчний шинжилгээг гран при эмнэлгээс өөр эмнэлэг хийдэг болуу ямар зовиуртой вэ би энэ өвчин туссан байна гээд жил болж байна энэ хугацаанд 3н ч удаа эмчилгээ хийлгэлээ ямар ч нэмэргүй өвчин дарагдаагүй байна л гэхийн сүүлдээ залхаж байна эмчилгээ хийсээр байгаад ч тэр юм уу умайн хүзүүн том улайлттай болсон байналээ гран при эмнэлгээс өөр газар шинжилгээ өгч үзмээр байна өөр энэ өвчний шинжилгээ авдаг эмнэлэг байвал хэлж өгч тус болооч сүүлдээ цавьны тэр хавь ташаагаар янгинаж өвддөг боллоо тэр юуных бол мэддэг хүн байвал зөвөлж туслаач

  10. zochin

    havdar sudlaliin undesni tioviin hajuud onkogen gd laboratori bdg tend buh ovchniig 85 mynagaar onoshlodog yum bnlee tiishee ochood uzdee nadad taalagdsan gol n hariugaa avaad yag sain turshlagatai emch der ochmor bnaa tiim sain emch medeh hun bnuu

  11. zochin 1

    onkogen chini zugeer l laboratorishdee.tend uzuulcheed ahiad sain emch haana ba gej haij yavahiihaa orond Granpri geed emneleg deer ochson ni deer.tend naad yariad bgaa 85000iin shinjilgeeg chini ch hiideg deerees ni bugdii ni saihan emchleed ognodooo

Leave a Reply