Цитомегаловирус

Ерөнхий

Дээхэн үед  энэ өвчнийг шүлсээр дамждаг гэсэн үндэслэлээр “vнсэлтийн євчин” гэж нэрлэдэг байсан. Гэвч орчин үеийн анагаах ухаан нь энэ өвчнийг өдөөгч нь шүлс тєдийгvй цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сvvнд байдаг гэдгийг тогтоосон юм.

Тэгэхээр халдвартай хүний ууж байсан аяганаас уух, секс хийх, алчуураар нь арчихад тусах эрсдэлтэй. Мөн цитомегаловирус нь цус юvлэх болон эрхтэн шилжvvлэх vед халдварлагдах боломжтой.

Иймд цитомегаловирусын халдварыг хамгийн их тархсан халдварт євчнvvдийн нэг гэж vздэг. Судалгаанаас үзвэл хүн амын 20% нь ой хүртэлх насандаа энэ халдварыг авсан байдаг бол 35 насандаа 40% нь, 50 насанд бараг бүгдээрээ авсан байдаг.

Шалтгаан

Цитомегали нь грекээс орчуулбал эс томрох  гэсэн утгатай. Євчний єдєєгч нь Cytomegalovirus hominis вирус нь бүтцийн хувьд герпес буюу хомхой үүсгэгч вирустай төстэй. Зөвхөн таатай нєхцєлд болон тодорхой эсvvдэд л амьдарч vржиж чаддаг. Иймээс халдвар авсан хvн хараахан тэр бүр өвдөөд байдаггүй, вирусын тээгч болдог. Гэвч бие махбодь сулраад ирэнгvvт вирус идэвхжин үржиж эхэлнэ. Цитомегаловирусын нєлєєн дор хvний хэвийн эс хуваагдах чадвараа алдан эрс томордог.

Явц

Цитомегаловирус нь хvний эсэнд нэг л орсон л бол тэндээ vvрд vлддэг. Ямар замаар халдвар дамжсанаас үл хамааран илрэл нь vргэлж нэг янз байдаг. Тодруулбал ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Ихэнх халдвар авагсдад євчин нуугдмал хэлбэрээр явагддаг! Цитамегаловирусыг идэвхжихийн тулд дархлал буурах шаардлагатай.

Хэрэв цитомегаловирус хамрын салст бvрхvvлийг гэмтээвэл нусгайтах євчин бий болдог. Дотор эрхтэнг гэмтээх vед бие сулрах, гүйлгэх, өтгөн хатах зэрэг тэр бүр эмчид хандаад байдаггүй шинж тэмдэг л илэрнэ. Тэгээд ч эдгээр нь хэдэн өдрийн дараа аяндаа алга болдог.

Цитомегаловирус  шээс бэлгийн замын эрхтэнд байрших тохиолдол элбэг. Тийм vед эмэгтэйчvvдэд умай, умайн хvзvv, vтрээ нь vрэвсэнэ. Харин эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн замдын эрхтэнд суурилсан халдвар нь ямар ч зовиур, шинж тэмдэггүй байдаг.

Цитомегаловирусын халдвар нь хөгжиж буй үр хөврөлд жирэмсэн эмэгтэйчvvдэд аюултай байдаг бєгєєд учир нь халдвар нь хєгжиж буй vр хєврєлд дамжих боломжтой. Тэгэхдээ хэрэв эмэгтэй нь бvр эрт халдвар авсан бєгєєд халдвар нь сэдэрч хурцдаагvй бол ирээдvйн хvvхдийг вирус гэмтээх магадлал тун бага байдаг. Гэхдээ жирэмсэн vедээ халдвар авсан бол энэ магадлал єсдєг.

Шинж тэмдэг

Цитомегаловирусын халдвар авснаа єєрєє мэдэх бараг боломжгvй. Энэ євчин нь АЗХӨ-тэй ( амьсгалын замын хурц өвчин) адилхан байдаг болохоор халуурч, хамраас шингэн урсаж хоолой өвддөг. Тунгалгын булчирхай, нулимсны булчирхай болон элэг томорч болно. Гэхдээ энэ бүх шинж тэмдэг нь 1-1.5 сарын хугацаанд илэрнэ.

Зарим тохиолдолд євчний цорын ганц шинж нь шvлсний булчирхай vрэвсэх явдал байдаг.

Онош

“Цитомегаловирусын халдварт өвчин” гэсэн оношийг  зєвхєн бэлгийн замын өвчний эмч,  эсвэл арьс єнгєний эмч л тавдаг. Vvний тулд тэр танд вирус илрvvлж чадах тусгай шинжилгээнvvдийг хийлгэх чиглэл єгнө. Цус, шvлс, үрийн шингэн, умайн хүзүү болон үтрээнээс гарах ялгадас, ургийн уснаас дээж авч микроскопын дор томорсон эсvvдийг хайж, эсвэл ПГУ( ДНК – оношилгоо) шинжилгээний тусламжтайгаар вирусыг илрvvлдэг.  Бас нэгэн шинжилгээний арга нь дархлалын арга бєгєєд дархлалын системийн хариу урвалаар цусан дахь вирусыг илрvvлэх арга юм. Цитомегаловирусын шинжилгээг жирэмслэхийг хvсэж буй эмэгтэйчvvд заавал хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Цитомегаловирусын євчин нь эдгэршгvй юм. Гэхдээ  бие махбодь дахь вирусын хэмжээг хянаж, өсөлтийг нь тогтоон барьж байх эм байдаг.

Энэ эмчилгээг жирэмсэн, эсвэл жирэмслэхийг зэхэж буй эмэгтэйчvvдэд цитомегаловирус илэрсэн vед тээх болон хєхvvлэх бvхий л  хугацааны туршид явуулдаг. Дархлаа сайжруулдаг бvх л цогц бэлдмэлvvд, тvvнчлэн вирусын vржлийг дарангуйлдаг интерфероны бэлдмэлvvд хэрэглэгдэг. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй нь 10-12 хоногийн зайтайгаар шинжилгээ єгєх ёстой.  Мєн ургийн байдлыг байнга хянаж байх нь зvйтэй. Нарийн сонгосон хvчтэй эмчилгээ  болон эмчийн зєвлєгєєг хатуу мєрдєж биелvvлсэн тохиолдолд халдвар хvvхдэд дамжих эрсдэлийг хангалттай бууруулж болдог.

22 Comments

  1. zachin

    hi. minii shinjilgeeni hariu IgG ni 119.1 IgM ni 2.02 garsan bol bi ene virusaar uvdsun gesen uguu? hariulj ugch tuslana uu? bayrallaa

  2. erdenee

    hi. bi say # sariin !*2nd shinjilgee ugsun tegehed ene virus idevhijsen bna gsn. bi odoo jiremsleh sanaatai bga ene ovchinii ued yamar em heregledeg yum be nadad tuslaach ami nasand ayultai ovchin yumuu bur nariin medeelel haanaas avah ve bi 2 udaa turuud huuhed maani buteegui yumaa guij bna. zaaval hariu uguurei.

  3. aagi

    Sain bnu,bi iim virs bdag gedgiig jiremsnii svvliin sarda l medlee todruulbal 35nedeltei bolson hoinoo,uchir n svvlin ehoni vzleger us ihtei bna ged ene virusiin shinjilge ug gesen tegsen   igm 0,288  igg  760.6 gej garsan,emchilgee n viferon gej laag shuluun gedseer 12 tsagiin zaitai 10 honog hii gesen.ene virusiig heze yaaj awsanaa medehgvi bas bna gedgii n ih hojuu medsen bolohoor hvvhed maani yasan bol gej ih sanaa zowj bna ,herwee uragt haldwar damjsan bol turuh hvvhed maani yamar garah bol ?3d 4d ehogor  3 uda vzvvlehed yamar neg gajig bhgvi l bna gesen gehde l ergelzeetei sana zowood bhiin ene talaar mergejliin talaas sain medeelel zuvlugu ugch tuslaach,tsaashda yamar emchilge em taria yaj hiilgeh shaardlagatai we 

  4. tsendee

    erkhtenii vzvvvr huiraashaad huwchirhooroo hagaraad bna yah we
    ene ovchin vvv

  5. tsg

    sain bna uu bi 6 sariin umnu 2 sartai usultgui jiremsen bolson .iin ym urid ni yr sonsoj baiggaagui mini ergen toirnii humuus bugd jiriin teegeed turuuldeg baisan bolohoor usultgui bolsonoo medeeed mash ih balmagdaj setgeleer unasan . tuhain uydee uzuulj baisan gazar maani iim virus baidag shinejilgee ug gej heleeegui bolohoor ene virusnii talaar medeegui . sayhan 1 emnelegt uzuultel shinejilgee uguud ir gesen tegsen haldvar avsan ban gesen odoo nuhurteigoo laa hereglej bga . emchilgeegee duusgaad jiremsen bolj huurhun huuhedtei bolohiig mash ih husej bnda..

  6. цэ

    Ene ni tgd belgiin zamaar haldwarladag belgiin zamiin uwchin gsn uguu emchluulj bgaa emcheesee todorhoi medeelel awch chadsangui olon zamaar haldah bolomjtoi gj bnaldaa hariu hleech

  7. davaanaa

    bi 3 sartai jeremsen.tsitomegalovirustai gsn yamar emchilgee hiilgeh w.zaawal hariu ogoorei.

  8. tuya

    би бас 3 удаа өсөлтгүй болж байсан, азаар 1 дэх нь ихэр байж хүүхдээ тээж гаргасан. эмч нараас асуухаар янз бүрийн шалтгаанаас болж өсөлтгүй болдог гээд энэ вирусны талаар ямар ч эмч хэлээгүй. олон удаа өсөлтгүй болоод байхаар нь хувиараа их юм уншиж судалж байж энэ вирусны талаар мэдлэгтэй болсон. энэ нь заавал БЗ-аар халдварладаггүй дархлаа муудахаар агаар замаар ч халддаг вирус гэж уншсан шүү.

  9. Khuugi

    Sain bnuu, ene niitlelvvddee hariu ugch boldoggvi yumuu? Ene virusnii talaar manai emch nar medleg medeelel unen homs yumaa. Yaaj battai unen medeelel olj awah we? Turuud hvvhedee huhuulj bolohguii gesen uguu? Nuhurt maani bas ene virus bgaa gesen uguu. Edgereshgui gedeg n aimshigtai yumaaaaa

  10. Азаа

    Энэ вирус дархлаа муу үед идэвхиждэг/ хэрэв аль хэдийн халдвар авсан бол/.Хэрвээ хүүхэдтэй болох бодолтой байгаа бол заавал энэ шинжилгээг өгөх хэрэгтэй. Дархлаа сайн байвал хүүхэд эрүүл гарах боломжтой гэж эмчээс сонссон. Өндөр Батсүх гэж эмэгтэйчүүдийн эмч байгаа. Энэ эмч энэ вирусын талаар сайн мэдээлэл хэлж өгч байсан. Шинжилгээгээ Оношмед гэж хатагтай эмнэлэгийн 1 давхарт байгаа лабраторит өгсөн.Лабронт эмч нар нь сайн бас тайлбарлаж өгч байсан. Бэлгийн болон ахуйн замаар мөн шүлс, нулимс, цэр, нус, үрийн шингэн зэргээр халдвар авах боломжтой. Тиймээс хувийн болон ахуйн ариун цэврийг маш сайн баримтлах ёстой. Тиймээс нялх хүүхдүүдийг хамаагүй хүмүүст үнсүүлэхгүй байх хэрэгтэй.

  11. flower

    Sain baitsgaana u? Bi 24 nastai, emegtei. Emegteichuuddee ene talaar uuriin emches sonsson medeellee huvaaltsmaar sanagdlaa. nuhur bid 2 huuhedtei bolii ged tuluvluj bga. tgd ternes umnu biye neg uzuulii ged DNK emleg der esiin shinjilgee uguv. tuhain ued CMV gej anh udaa uragt nuluuldug suuliin ued mgld ih tarhaj bga virus bdg gej sonsod davhar shinjluulsen um. sheesnii suvnees shinjilgee avdag yum bnlee. tegsen chin virustai ged garad irev. emch bid 2iig 2ulang n tsusaar cmv-g,cmv-m ugj hariun der n undeslej emchilge hiine gsn.
    emchiin helsner ene virus ehiin hevliid bhdaa anh ehees urd haldvarlaj boldog, agaar dusliin zamaar mun belgiin zamaar haldvarladag. agaar dusliin zamaar gdg n zugeer amisgaldag agaaraar bish hervee emegtei ta umnu n ur hunduulj bsn eswel mes ajillaga hiilgej bsn bol haldaj bolno gsn ug.
    hervee cmv-g huuhed bhdaa uurur helbel gedsend bhdaa avsan bol cmv-m hemjee positive ih garna ene n virus bied reaktivatsiin hemjee yum shig bnlee. hervee negative (15-30AU/ml-ees baga) bol ta uuniig belgiin zamar eswel mes ajillaganii uyer avsan bn.
    minii huvid my nz zaluu minii anhnii er hun bsn, cmv-m negative garsan bsn,ur hundulj bgagui bolhor virusaa nuhruusuu avsan bn gej emch helsen. odoo emchilgee hiilgej bgaa. emchilgee hiilged dahin sheesnii shuvnes shinjilgee ugch toogoo hyanaj bj huuhedtei boloh asuudlaa bodoh heregtei gesendee.
    cmv-g normal hemjee n 0.4 ees baga bval ayulgui, ih bol emchilgee hih heregtei .
    cmv-m n 15-30AU/ML ees baga bol ta belgiin zamar virusiig avchee gej tailbarlasandaa. emegteichuuddee az jargal husii

  12. mazaalai

    Bi 32 nastai, jiliin omno osoltgui bolood say 4 sariin omno amigui huuhed toruulsen, shaltgaaniig n ene virusees bolson gej onoshlood bgaa. Anh osoltgui bolohod emch nar iim virus bdag, iim shinjilgee og gej zovlolgui daraagiin huuhedee teegeed iim bdald hurlee, uneheer haramsaltai um bolsoon. Manai emch nar anh osoltgui bolohod l sain zovlood ogson bol bi iim bdald hurehgui bsan um. Odoo bi nohorteigoo hamt virusnii esreg em uuj bgaa, er n sain emegteichuudiin emch deer l ochij uzuulj bsan n deer um bna lee shu. Ene muuuhai virus bieiin eserguutsel muu bh ued ih edevjdeg gej emch tailbarlasan, mon hevlii deh uragiig amigui bolgodog um bna lee. odoo virusee emchleed dahij huuhedtei bolno gej bodoj bgaa. Ene shinjilgeegee Gyals tovd 15000-r ogdog um bna lee. za amjilt husie all

  13. mmmmm

    ene virusnii esreg  tugs sain em bdiimuu bas sain emlg held uguuch

  14. амжилт

    Бүсгүйчүүдээ..би энэ талаар мэдсэн юмаа хэлэхэд ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд бол биеийн эсэргүүцэлээ сайжруулах хэрэгтэй гэсэн биеийн эсэргүүцэл сайн үед урагт халдварлахгүй вирус нь идэвхгүй болдог гэсэн энэ вирус нь биед нэг л орсон бол хадгалагдаж байдаг гэнэ..төрсний дараа ч анхааралтай байхгүй бол хөхний сүүгээр халдвар дамждаг гэж байсан харамсалтай нь манай эмч нар энэ талаар сайн дэлгэрэнгүй ярьж зөвөлгөө эмчилгээ өгөхгүй байгаа юм шиг санагдсан.Юутай ч жирэмслэх гэж байгаа эмэгтэйчүүд үүний шинжилгээг өгөх нь зөв байх халдвар авсан үед бие мах бодид онцын өөрчлөлт илэрдэггүй болохоор хүмүүс анзаардаггүй явж байгаад жирэмсэн болоод зарим хүмүүст биеийн эсэргүүцэл сулраад ирэхээр урагт муугаар нөлөөлж ургийн гажиг юмуу, өсөлтгүй болох зэрэг маш муу талтай юм байна лээ. Монголын үрс маш олон болох болтугай…

  15. бүсгүйчүүдээ туслаач,би 2 удаа өсөлтгүй жирэмсэн болсон,шинжилгээ өгч ийм вирус бдагийг мэдээд лаа хийж эм уусан,тэгээд дахин шинжлүүлсэн чин 119 байснаа бүр нэмэгдээд 138 болчихсон бх юм,жирэмсэн болохоос өмнө эмч нар ер энэ вирусын тухай хэлээгүй,гэтэл дахиад л өсөлтгүй бсон,нас минь яваад бдаг хүүхэд гаргамаар бна,ямар эм ууж яаж эмчлүүлж гайгүй болсон тухайгаа хуваалцаач,маш сэтгэл хэцүү юм билээ,ямар эмч ямар эмнэлэг сайн эмчилдэг юм блоо, туслаач

  16. mmmmm

    harin mdmeer bnaa vvnii talaar ene tgd hamag bie haluu orgij haluuraad bgaad shg boldiimuu shinj temdg n  ern yadiin.ymar emlg iluu sain emchldg yum boloo

  17. ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй юм билээ,тиймээс л мэдэхгүй удаан явдаг,би гропроносин гэдэг эм ууж ,вифэрон гэдэг лаа хийсэн,гэхдээ л хэвээрээ л байсан,

  18. busgui

    snu ireeduin ehchuud min, ungursun jil usultgui jiremsen bolsoon 4 sard 12 nedeltei bh uyed, mash ih haramssan bas gutarsaan, gehdee hicheesni etsest ene virus-iin usultiig 9 sarin tursh vitamin darhlaa saijruulah buhii l zuilsiig uuj idej hereglesneer heviin hemjee buyu 1.1 bolgoj chadsan umnu n 26.8 gesen uzuulelttei garsiin. odoo harin jiremsleh sanaatai bgaa. Yu hamgiin chuhal ve geheer darhlaa saijruulah zuils. darhlaa muudsan bolhoor l ene virus ulam davarch ihesdiin bnlee. emchiin helsen laa em zergiig hereglej bsan gehdee neg ih ur dund hureegui daraa n vitamin darhlal sergeeh taria uusmal zergiig hereglesneer buursanda, minii bodloor mongold uildverledeg SALIMON bnshde ter mash sain nuluulsun gej boddin mun Tamelin geed darhlal sergeeh taria bii teriig emcheese asuuj bgaad heregleed uzeerei. 3 sarin zaitaigaar 3 udaa shinjilge ugsun ehniih 26.8 daragih n 22.4 suuliih n 1.1 amjilttai buuruulj chadsandaa bayartai bgaa, ene virusnees bolj huuhdee nad shig turuulj chadahgui bgaa busguichuuldee amjilt husii zaaval buurnaa…,

  19. амжилт

    бүсгүйд баярлалаа……….би бүүр сэтгэлээр гутраад байсан юм тэгээд 1.1 болчихвол аюулгүй гэсэн үгүү хөөрхөн эрүүл хүүхэдтэй болмоор байна

  20. oyuka

    bi odoo 1 sartai jiremsen iim virustai gesen yaj huuhdee eruul saruul teej turuuleh ve. tuslaach . haana ymar emnelegt handah ve .

  21. mmmmm

    busgui gdg egchee ene virusnii idewhjliig hna uguul sain garhuu ta hna ugsun bee.bi iiim virustei garaad tgd bas odoo dotor buhl erhten uwduud bhiin ta nadad delgerengui tailbar uguuch eswel mailaa ugch tuslaach.vvniig vzdg emleg haldwartl ghiin bnlee

  22. Sookoo

    Sain baitsgaana uu, darhlaagaa l saijruulah heregtei yum bna lee. Oor busad emiin emchilgee khudlaa, heseg gaigui bolson ch ergeed l dakhidag, yun jiremsleeh, jeremselsen ch haldvargui eruul huuhed toruuleh. Iuu delgerengui medehiig husvel solongose@yahoo.com email bicheerei! Amjilt!

Leave a Reply