Гарднереллёзын эмчилгээний талаар
Тодруулга
Гарднереллёз нэртэй энэ өвчний талаар олон асуулт манай сайтад ирсэн. Зарим эмнэлгийн эмч нар өвчин ч гэж тоохгүй, тэгэж л байдаг юм гээд үл хэрэгсээд байна гэсэн гомдол их ирсэн. Улмаар эмчилгээний талаарх тодруулга хийж өгөхийг хүссэн. Бид хүсэлтийн дагуу олон эх сурвалжид хандаж байгаад эцэст нь нэгэн гарын авлага дээр заагдсан эмчилгээг цэвэр танин мэдэхүйн үүднээс сонирхуулах нь зөв гэж шийдлээ. /Зөвхөн тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэйг мартаж болохгүй/
Юуны өмнө лабораторт хандаж /мэдээж эмчийн заалтын дагуу/ гарднереллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэхдээ Gardnerella vaginalis, Mycoplasma hominis, Mobiluncus spp зэрэг гарднереллёз үүсгэгч бактери нь дийлэнх эрүүл эмэгтэйчүүдийн үтрээнд бага хэмжээгээр байж байдаг тул илрэх үгүй нь чухал бус харин тоо хэмжээ нь хэвийнээс илүү байна уу үгүй юу гэдэг нь чухал. Мөн шинжилгээний ямар арга ашиглаж байгаа нь чухал биш. Мөн эмчийн заалтаар антибиотикийн мэдрэгч чанарыг тогтоох шинжилгээ өгвөл зохистой аж.
Эдгээр шинжилгээг “Оношмед” гэсэн нэртэй лаборатори шаардлагатай түвшинд хийдэг гэж манай сайтад мэдэгдсэн болохоор ийшээ хандаж болж байна. Утас нь: 354396. Мэдээж өөр найдвартай бөгөөд ажил, гэрт чинь ойрхон лаборатори байдаг бол тэнд хандах нь илүү тохиромжтой биз. Ингэж шинжилгээ өгөлгүйгээр өөрөө өөртөө дур мэдэн онош тавиад, дур мэдэн эмчлээд эхэлбэл цаашдаа эрүүл мэндэд чинь тун таагүй тусч магадгүйг анхаараарай.
Ингээд шинжилгээний хариутай эмчлэгч эмч чинь танилцасны дараагаар ийм эмчилгээг зааж болох юм байна.
Гарднереллёзын эмчилгээ нь үтрээний шахмал эм, лаа гэсэн хэсэг газрын эмчилгээний эм бэлдмэл ба дотуур уудаг шахмал эм, капсул байдаг.
Эмчилгээ нь үтрээн дэх гарднерёлл нэртэй бактерийн тоо хэмжээг бууруулах, хэвийн өөрөөр хэлбэл хүнд хэрэгтэй бактерийг хэвийн тоог нөхөх, үтрээний хананы дархлааг сэргээх гэсэн зорилготой.
Хэсэг газар хэрэглэх эм бэлдмэлийн тоонд дараа эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:
• метронидазол, 0,75% гель (Метрогил, Флагил, Клион-Д 100). Бэлдмэлийг 5 хоногийн турш өдөрт хоёр удаа үтрээнд хийнэ.
• клиндамицин, 2% крем/тосон түрхлэг (Далацин). Долоо хоногийн турш өдөрт нэг удаад, шөнөдөө үтрээнд хийнэ.
Дотуур уух эмийн тоонд дараах эм орно /эхлээд бэлдмэлийн олон улсын нэршлийг заагаад дараа нь худалдаанд гарч эмийн сангаар зарагддаг арилжааны нэрүүдийг заасан байгаа/ үүнд:
• метронидазол (Клион, Метронидазол, Медазол, Метрогил, Трихопол, Флагил, Эфлоран). Бэлдмэлийг долоо хоногийн турш хоногт хоёр удаа 500 мг-аар ууна. Метронидазолийг ууж байх үед согтууруулах бүх төрлийн ундааг эрс хатуу цээрлэнэ. Өөрөөр хэлбэл эдгэрэхийг хүсэхгүй байгаа бол согтууруулах төрлийн ямар нэг ундаа ууж болох юм байна.
• клиндамицин (Далацин, Климицин, Клиндамицин). Долоо хоногийн турш хоногт хоёр удаа 300 мг-аар ууна.
Хэсэг газрын эмчилгээ хийх үед гардаг гаж нөлөө нь системийн эмчилгээний үеийнхээс бага байдаг. Гэхдээ гарднереллёз нь эмэгтэйчүүдийн үргүйдэл, дайврын үрэвсэл үүсэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг нь тооцон үзээд эмч нар уух заалттай эм илүүтэй онцлох нь байдаг.
Өөрөөр хэлбэл энэ хоёр төрлийн эмчилгээний аль нэгийг нь сонгоно. Аль нь илүү зохистой вэ гэдгийг мэдээж мэргэжлийн эмч л зааж мэднэ.
Жирэмсний үеийн гарднереллёзийг зөвхөн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтан доор хийнэ. Жирэмсний үед гарднереллёзийг өөрөө дур мэдэн эмчлэх хориотой. Жирэмсний эхний триместрт метронидазол хориотой. Клиндамицинийг жирэмсний үед хэрэглэх хориотой тул ямар эмээр орлуулахыг зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч мэднэ.
Ингээд өвчин үүсгэгч бактериудыг дарангуйлах эмчилгээний дараагаар үтрээний хэвийн бичил орчныг сэргээх эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сайн бактериудын тоог хэвийн болгох арга хэмжээ авна. Үүний тулд дутагдаж байгаа сүүн хүчлийн бактериуд буюу энэ сайн бактериудыг агуулсан элгэн тараг, йогурт, дарсан байцаа зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.
Үүнээс гадна эдгээр бактерийг их хэмжээгээр агуулсан лактобактерин, ацилакт, “Нарине” г.м. нэмэл бэлдмэлийн дотуур ууж болон хэсэг газрын эмчилгээнд ашиглана. Гэхдээ сүүн хүчлийн бактери агуулсан эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө үтрээний кандидоз /мөөгөнцөр/ илрүүлэх шинжилгээ заавал өгөх ёстой байдгийг мартаж болохгүй ажээ. Учир нь мөөгөнцөр нь хүчиллэг орчинд сүүн хүчлийн бактериудын хамт үржих чадвартай. Мөөгөнцөр илэрвэл сүүнхүчлийн бактери агуулсан тусгай эм, бэлдмэл хэрэглэхээс зайлсхийх зөвлөгөөг эмч өгдөг.
Энэ эмчилгээтэй зэрэгцэн гэдэсний бактержлийн шинжилгээг давхар өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэдсэн дэх сайн ба муу бактерийн чинь харьцаа алдагдсан эсэхийг давхар шинжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд хэрэг гэдэсний бактержил буюу дисбактериоз илэрвэл түүнээ давхар эмчлэх шаардлагатай. Үгүй бол гарднереллёз гүйцэд эдгэрэхгүй, эсвэл хэсэг хугацааны дараа дахих магадлал өндөр.
Гуравдугаар шатанд нь биеийн ерөнхий эсэргүүцлийг бэхжүүлэх, дархлааг сайжруулах заслыг хийснээр эмчилгээ гүйцэд болох ёстой юм байна. Энд дархлаа сэргээх бэлдмэл, амин дэм уух, амьдралын эрүүл саруул хэв маягийг баримтлах г.м. олон арга байдгийг та өөрөө сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна.
Эмчилгээ дуусах хүртэл бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх нь зохистой. Бэлгийн харьцагчид эмчилгээ хийх нь эмэгтэйчүүдэд энэ өвчин дахих магадлалыг багасгадаггүй. Учир нь эмэгтэй хүний өөрийнх нь биеийн эсэргүүцэл, ахуйтай ихээхэн холбоотой байдаг.
Ингээд эмчилгээ дууссанаас долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгнө. Үүнээс 4-6 долоо хоногийн дараа дахин шинжилгээ өгөөд илрээгүй бол бүрэн эдгэрсэнд тооцож болох юм байна.
Анхааруулга
Цэвэр танин мэдэхүйн үүднээс танд сонирхуулж байгаа юм шүү. Онош тавьж, эмчилгээ заах эрх зөвхөн мэргэжлийн эмчид л байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.














nohortoo bas emchilgee hiih yum u? tm bol yamar emchilgee hiih yostoi ve?
Sain baina uu? Ene gariin avlagiig yamar emch bichsen yum bol? Gardenerelyozoor mergeshsen yamar emch baidag ve ali emnelegt ochih ve helj uguuch.
Энэ ядаг өвчин юм бэ? Доошоо цагаан юм гараад шинжилгээ өгөхөөр ю ч илрэхгүй, зүгээр гээд бх юмаа. Яах вэ? Мэдэх хун байвал туслаач? Даарснаас болоод гардаг юмаа хар цайны ууран дээр суу гэсэн тэгэж үзсэн боловч тус болоогүй бсн.
Gyals tuviin emegteichuudiin emchid ochij shinjilgee ugsun chin namaig iim bakteritai gej garsan. Ter udurtuu Uilst emchiin emnelegt ochij daxin shinjilgee uguxud tsoo eruul gej garsan. Sayxan bi ONosh med-eer orood garaxdaa emchees n asuusan chin max ix xemjeegeer idsenees bolood dotroosoo ene uvchin uusex bolomjtoi gej avsan. Google-s xaij uzsen ch maxtai xolbootoi medeellig olsongui. Yer n neg gazar shinjilgee ugvul daxin 1-2 gazar ochij davxar uzuulexed gemgui shuu.
Bi deer bichsen emchilgeeg neg l sain oilgosongvi. Bvgdiig ni neg dor heregleh yum uu?Esvel ali negiig ni songoj heregleh yum uu?
ene olon asuultand yagad hariu ugduggui yum bee?
If ene metiin uvchnii talaar sain medlegtei emch ni buur todorhoi oruulval buh mongolchuuddaa iluu heregtei yumaa
yaanaa bi jiremsen, vner ene ter n ewgvi bolood bsiin.say end unshij bgaad ene uwchnii talaar olloo,yag nadad ilerch bgaa shinjvvd bna. Ene uwchn hvvhded muu boluu odoo 15 6 doloo honogtoi.bi odoo yahuu?
hi…3 sar garntai jiremsen. shinjilgee uguud ene uwchn ilersen. emch Metronidazole 250mg, nistatin, amoxicillin, bas 1 laa bichij ugsun ene emnvvd her bdiin bol? helj ugch tuslaach…bi hvvheddee l sanaa zowj bn.
эмэгтэйчүүдийн угаалгын шингэн Венера /Монголын/ зүгээр байдаг. Эрэгтэйдээ эрэгтэйчүүдийнхийг нь.
олон олон өвчнийг шинжилгээгээр илрүүлдэг боловч эмчилгээ нь ер нь нэг л байдаг. гол нь хоёулаа цуг эмчлүүлэх нь чухал. Манайхан нэг их шүтдэггүй болохоос биш ардын уламжлалт эм тан бас зүгээр. Эмэгтэйчүүд загатнаад ирэхээрээ л мөөгөнцөр гэх боловч үнэн хэрэгтээ “хий ихдэхээр” бас загатнадаг. тэр үед нь хий дардаг тан уух, эсвэл шар тостой цай уух, хонины мах идэх зэргээр өөрийгөө тордвол бас зүгээр шүү.
бас доошоо их загатнаад ч юм уу, цагаан юм гараад зүгээр болохгүй байвал сахарын шинжилгээ өгч үзээрэй.
бас их үрэлтээс шалтгаалж мөөгөнцөртдөг тал бий.
Хүн бүрийн асуултанд хариу хэлж байвал илүү сайнсан.
sawnii xi gej yag yu shinj temdeg ni emchilex arga ene talaar xen negen zowolgo yadaj anxan shatnii zowolgoo ogwol sain bna yaraltai
SAWNII XII ER NI YAMAR XOR URSHIGTAI WE YUNAAS BOLJ SAWNII XIITEI BOLDOG WE SAWNII XIITEIGEE YAJ MEDEX WE UTREEGEER NEG XII GARAAD BGA YUM SHIG MEDREMJ TORDOG SAWNII XII ENE MON U MEDEX XEN NEGEN BWAL ANXAN SHATNII OILGOLT ZOWOLGOO OGOCH
xuleej baiy xariult
sn bn uu.
Bi nz zaluutaigaa udaan uulzaagui bj bgad uulzaj bga yum aa. bid 2 hol bh hygatsaandaa uur huntei hariltsaatai bgaagui bolowch hatm untaad 4 honosni daraanaas mnii gadna beleg erhten zagtnaj , daraa n manai nz zaluugiinh zagatnah bolloo. yaj emchilehee meddegui ee. tuslaach.emchid uzluueh bolomj bhgui bid gadaadad amidarch bga. Minii uuj bga ur togtooltiin esreg emnees bolj bga yum bolow uu.
bi gadaadiin neg orond ireed udaagui bnaa tgd bakteriin emchilgege duusgalgui irtsen chn odoo zobjiinoo mns hdn em zahiulj abchruulsan erni hvnii nutagt hetsvv yumoo zobjiinoo
zagatnad horsod bh ym anh hvntei unthaas omno john tsagan ym gardag bsan odo hvnte untsni dara ainar ih gardag bolchlo tgd ter chigere bor ongotei jijighen ulan ymnuud tuurtsan ene owchin ym boluu
nadad zawal hariu ogorei bi yaha mdhgvi bn
savnii hii gej yag yu ve yaj emchleh yy
best massage geed gazart savnii hii gargadag, ih olon salbartai bolson bn lee.
hi
bi bas bacterial vaginosis-toi, emchilgeend hereglegddeg barag buh emig hereglej bsn, em uuj, torol buriin laa hiij uzsen, eroosoo edgerehgui bn. bur argaa barj bnoo. Mongold lactobacillus-iin laa zardag yum bolov u? ene l ur duntei bj magadgui gj bodoj bn. ooroo ovchtei bolohor ene talaar ih unshij sudalsan, tehde l emchilj chadahgui bn.
ene uvchinuus bolj umain huzuu ulailt ugdug bol uu miniih bas yaagaad ch edgehguim
minii ohin enhdolgoon muis-n setgsi zuin 1-r damjaand surdag ym getel suuliin uyd oroi bolgon teneed irehgui ym getel say bie ni oqdood uzuultel jiremsen bas belgiin zamiin mash ayultai edgedgui owchin tussan bna bidend tuslah ymar neg arga bha uu ahdana mash hetsuu bna tuslaachh utas 88244843 88001255
yamar balai ymbee erin emnelgiin door obi ged emegteichuudiin sain emneleg bgaadaa ih oichirtoi bdagiin