Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Ерөнхий
Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх. 

Энэхүү уруул ба тагнайн завсар нь гэсэн төрөлхийн эмгэг нь хүүхдийн хамгийн өргөн тархсан төрөлхийн эмгэгийн нэг юм. Өөрөөр хэлбэл энэ эмгэгийг бүрэн эмчлэх талаар анагаах ухаан хангалттай туршлага хуримтлуулсан байгаа.

images

Шалтгаан
Ийм эмгэг үүсэхэд ураг механик гэмтэл авах, химийн бодис, тэдгээрийн дотор зарим эм, архины нөлөө, вирус ба бактерийн халдвар, экологийн таагүй байдал голлох нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Зарим тохиолдолд удамшлаас шалтгаалах нь бий. Гэхдээ эмгэг удамшил нь зөв зүгээр байхад илэрдэггүй. Энэ эмгэг удамшлын генийг асааж, ажиллаж эхлэх түлхэц өгсөн хүчин зүйлс гэж байдаг.Эдгээр асаагч хүчин зүйлс нь дээр дурдагдсан архи, тамхи, вирус ба бактерийн халдвар зэрэг зүйлс юм.

Явц
Ургийн тагнай нь хэвлийн доторх бойжилтын эхний 8-12 долоо хоногт бүрэлдэж дуусдаг. Хэрэв энэ үед ураг нь ямар нэгэн таагүй зүйлсийн нөлөөнд автвал тагнай бүрэлдэх үйл явц зогсож болзошгүй байдаг. Ингэж бүрэлдэх үйл явц зогсвол тагнай нь “цоорхой”, эсвэл дээд уруул нь нийлээгүй уруултай хүүхэд төрнө.

Эмчилгээ
Дээр дурдсанчлан энэ эмгэг нь хүүхдийн хамгийн өргөн тархсан төрөлхийн эмгэгүүдийн нэг болохоор бүрэн эмчлэн, эдгээх тал дээр орчин үеийн анагаах ухаан хангалттай туршлага хуримтлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ эмгэгийг ямар ч ул мөргүйгээр бүрэн эдгээж болно. Мөн зарим эцэг, эхчүүд сэтэрхий уруул, тагнайн цооролт зэрэг төрөлхийн эмгэгийг оюун ухааны саатлын шинж тэмдэг гэж ташаараад байдаг ямар ч ор үндэсгүй зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм эмгэгтэй хүүхдийн оюун ухааны хөгжил нь бусад хүүхдүүдийнхээс ямар ч ялгаагүй.

Эмгэгийг мэс заслын аргаар бүрэн эмчилдэг. Дээд уруулын гүйцэд нийлээгүй завсрыг арилгадаг хагалгааг хейлопластик гэдэг бол тагнайн дутуу нийлсэн хэсгийг нийлүүлэхийг уранопластика гэдэг.

Ийм эмгэгтэй төрсөн хүүхдийн хувьд амьдралынх нь эхний долоо хоног хамгийн хүнд үе нь байдаг. Өөрийн эмгэгээс бол эхийн хөхөө хөхөж чадахгүй байдаг. Тэгэхээр зохиомлоор хооллоно гэсэн үг. Ингэхдээ онцгой анхаарал болгоомжгүй байхгүй бол хоол аманд төдийгүй амьсгалын замд орсноор уушигны үрэсвэл үүсэхэд хүргэж болзошгүй. Иймд эцэг, эхчүүд хүүхдийн эмч, эрүү нүүрний мэс заслын эмч нартай уулзан зөвлөгөө авч хүүхдийн хооллох тусгай аргад маш сайн суралцаж авах хэрэгтэй.

Ийнхүү хагалгаа хийх хүртэл хүүхэд гол төлөв гэрийн нөхцөлд асардаг. Удахгүй хийх хагалгааг сайн давж гарахын тулд хүүхдийг халдварт өвчин, рахит зэргээс сайтар хамгаалж, эрүүл мэндэд нь онцгой анхаарал тавьж байх ёстой. Бусад хүүхдийн адилаар ийм хүүхдэд эрүүл цэвэр агаар зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ бусдад харуулахаас зовсондоо нэг бол огт салхилуулахгүй, эсвэл зөвхөн шөнийн цагаар салхинд гарах хандлагатай байдаг. Хүүхдийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай нарны туяа гэгч зүйл шөнө байхгүй болохоор ингэж шөнө салхилуулах нь тийм ч зөв сонголт биш юм. Тэгэхээр удалгүй хагалгаа хийлгэж эдгэрээд бусад хүүхдийн адил эрүүл саруул өсч томрох хүүхдийнхээ ирээдүйг бодоод өдрийн цагаар нар салхинд гаргаж байх хэрэгтэй.

Хагалгаа хийх хугацааг мэргэжлийн эмч нар эмгэгийн хүнд, хөнгөнөөс шалтгаалаад хүүхэд тус бүр дээр ялгаатай тогтоодог. Гэхдээ уруулын сэтэрхийг эхний 3-6 сарын эмчлэх нь тохиромжтой гэж эмч нар үздэг. Хагалгааны дараа үлдсэн жижиг сорвийг 3-7 насанд нь гоо сайхны хагалгаа хийж бүрэн арилгадаг.

Урьдчилан сэргийлэлт

Жирэмсний эхний гурван сард химийн хүчин зүйл, сэтгэл зүйн хүчин зүйл, механиз хүчин зүйл, гэмтэл ба биологи, бие махбодийн хүчин зүйлс нөлөөлсний улмаас дээд уруул, тагнайн эмгэгтэй хүүхэд төрдөг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Химийн хүчин зүйлсэд мөнгө ус, хүчтэй эм бэлдмэл г.м. химийн хүчтэй бодисын хор нөлөө, сэтгэл зүйн хүчин зүйлсэд сэтгэл гутралд автах г.м. хүчин зүйлс орно. Бие махбодийн хүчин зүйлс гэхээр эхийн ямар нэг эмгэг, халдварт өвчин орох бол механик гэдэгт гадны нөлөөтэй ямар нэг гэмтэл авахыг хэлж байгаа юм. Биологийн гэдэгт архи, тамхи зэрэг зүйлсийн хэрэглээ орно.

Тэгэхээр эхчүүд маань жирэмсний эхний гурван сард эдгээр хүчин зүйлсээс аль болох зайлсхийхийг хичээж амьдралын эрүүл саруул, хэв маягийг дагах хэрэгтэй.

Итгэл, найдвар
Гол нь эцэг, эхчүүд сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө, эсвэл бие биенээ дэмий буруутгахаас зайлхийх. Хэн нэгнийх нь шууд буруу гэхээр зүйл огт байхгүй гэдгийг сайтар ойлгож нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөх. Улмаар хагалгаа хийлгэн бүрэн эдгэрсэн хүүхдээ цаашид эрүүл саруул, сэргэлэн цовоо хүүхэд болон бойжиход нь анхаарал тавих хэрэгтэй.

Ийм эмгэгтэй хүүхэд бусад ямар ч хүүхдээс дутахааргүй лут амжилтанд хүрч чаддагийн хамгийн тод жишээ бол Холливудын од Хоакин Феникс юм. Тэрээр эхийн хэвлийд байхдаа гэмтэл авснаас бол эмгэгтэй төрсөн ч өнөөдөр хэр баргийн хүнд байдаггүй мөнгө хөрөнгө, нэр алдартай болчихоод явж байна. Уруул дээрх сорви нь бага зэрэг мэдэгдэхээр байгаа.

6f59db1501abc53

18 Comments

  1. ene tuhai bodohoor minii zurh uragdah shig boloh yum.bi jeremsen baihdaa minii huuhed uruuliin seterhiitei baisan.bi toruuleegui huuhdee awhulsan yum.ih hetsvv baisan.gewch odoo dahin jeremsen bolwol ervvl huuhed toroh magadlal heden huwitai baidag yum boloo helj ogooch bi yamar arga hemjee awah uu nadad tuslaach medeh yum baiwal helj ogooch guij baina ehchvvdee emch naraa

  2. chim

    setgel sanaagaar taivan baih l ih chuhal sh dee Uridchilan sergiileh gedeg deer ni bichsen baigaa biz dee Bas bodol huchtei gedeg bid bodlooroo sain muu uymnuudiig dallaj duudaj avchirdag Ynz buriin demii uymand sanaa zovohgui baih, ooriigoo buruutgahgui baigaarai!

  3. ariuna

    Сайн бцгаана уу. Нэг асуулт бна. Хариулж чадах хүмүүс тус болооч. Миний хамгийн хайртай хүүхэд маань тєрєхдєє тагнай нь цоорхой тєрсєн юм. Нэг ой хагастай болохоороо хагалгаанд орно гэсэн л дээ. Эрүүл ухаантай гэдэг нь ч тодорхой. Гэхдэ єрєєсєн чих нь сонсохгүй бж магад гэх юм. Ийм тохиолдол бх уу? Бас хагалгааны дараа чих нь зүгээр болох уу? Нялх болохоор одоо ч ю ч мэдэгдэхгүй л бна. Мэдэх юм бвал хэлж туслаарай.

  4. ариука

    ариунад. Уруул, тагнай 2ла завсартай төрсөн үү эсхүл зөвхөн уруул нь уу, тагнай нь уу?

  5. ариука

    уруулын сэтэрхийд 6кг-ээс дээш жинтэй болсон үед нь хагалгаа хийж битүүлнэ. харин тагнайг 9кг дээш байсан санагдаж байна. Ийм гажигтай төрсөн хүүхэд хэзээ ч төрөлхийн өөр хавсарсан гажигтай байдаггүй юм шиг байна лээ. Харин буруу хооллосноос чих, уушгийг нь өвчлүүлдэг юм билээ. Тагнайгүй учраас хэвтээ байрлал, хэт налуу байрлалаас жирийн хүүхдийн адил хоолловол чих, уушигруу шууд орж өвчлүүлж, улмаар сонсголгүй болох аюултай. Хамгийн чухал нь хагалгаанд ортол нь байнга босоо байрлалд, маш хэмжээгээр зөөлөн шингэвтэр хоол өгөх хэрэгтэй. Хурдтай, ширүүн шахаж өгч болохгүй шүү.

  6. ariuna

    ariukad. tuunii uruul zuw zugeer tagnain tugsgul huuhen hel ni tsoorhoi, (ZAWSARTAI) yum. hoolloh tal deer ch asuudal gaigui bolson bolowch bainga biy ni ovdoh yum. tand bayarlalaa amidrald chin az jargal husey

  7. chinbold

    íàìàéã ×èíáîëä ãýäýã ìàíàé ýõíýð 2011.08.09 íä òºðñºí îõèí ìààíü äýýä óðóóë ñýòýðõèé òºðñºí þì ÿìàð ýìíýëýãò õàíäàõ âý. òóñëàà÷

  8. zaluu eej

    ariunaad. bi sayhkan tursun.
    minii huuhediin tagnain tugsgul n zavsartai.huhuu huhuj chaddaggui.yaj hoolloh sonsgol n zugeer baisan eseh mun hagalgaanii talaar /tanai huu ali hediin hiilgesen bgaa bh/ zuvulguu uguuchee.ene talaar sonsoj baisan meddeg humuusiin zuvulguu avah n nadad mash ih heregtei bn.guij bn hariu zaaval bicheerei.humuusee.

  9. ene emgegiin talaar iluu delgerengui zuil bicheerei humuusee

  10. tuyaka

    eooe yamar hetsuu yum be ..jiremsen bh ued yanz buriin yum bodogdood hetsuu yumaa

  11. сайхнаа

    Зөвлөгөө өгөөч: Би одоо 30настай гэтэл миний дээд уруул дээрх зурган дээр байгаа жүжигчинийх шиг сорвитой.Гэхдээ сэтэрхий байгаагүй анх төрөхдөө ийм совитой төрсөн байсан гэсэн.Мэс заслын аргаар бүрэн янзлах арга байгаа боловуу ? Жил ирэх бүр тодроод байх юм.Үнэхээр их санаа зовж явдаг.Туслаарай.

  12. lkhagvaanaa

    bi odoo 5n sartai ehod haruulsn chin uruul n zawsartai gsn turuud huhuu huhuj chaddag boluu hagalgaa hiilgd huhuu huhud asuudal bdg boluu yaj hoolloj asrah heregtei we helj ugch tuslaach

  13. shombookhon

    uruul tagnian seterhiinii talaar eh nyalkhsiin emnelgiin Ayangaa gedeg emchid handaarai Ekh nyalkhas deer Uruul tagnaig turulkhiin emgegtei huuhded tuslakh tuv baidag yum bilee.

  14. хишигээ

    дээрхи засварууд нь хагалгаанд ороод бүрэн эдгэдэг юм билээ бага сартайд нь хахаж цацуулалгүй зөв хооллоод байвал гарах хүндрэл нь бага байдаг юм билээ миний охин одоо 7 настай 3 сартай байхдаа уруулын мэс засалд орсон, 11 сартай байхдаа тагнайныхд нь орсон одоо хэл яриа нь зүгээр хөөрхөн болж байгаа дээрхи хүмүүс санаа зовох хэрэггүй ээ

  15. anu

    hi bi odoo 15tai bi anh torohdoo uruul tagnai seterhii torson tgd bi bagadaa 3 udaa hagalgaand orson bi odoo yj zov zugeer boloh ve ter talaar zovolgoo ogooch

  16. Volunteer

    Uruul tagnain emgeg hediigeer hecuu ch orchin ueiin anagaah uhaan hugjsun unuu cagt bol mash tom asuudal bishee, shiidej yanzalj zasaj edgeej boldog emgeg. Yag hugacaand n uruul tagnaigaa nuhuh hagalgaand oruulaad, hel zasllin emcheer useg awiagaa yaj zuw heleh talaar huuheddee hicheel awahad yriand n mash sain nuluuluud eruul huuhed bolno, Iim emgegtei huuhedtei bolloo ged aih zuil baihgui, edgeej boldog emgeg, eceg ehchuudees eruul huuhdiig bodwol iluu archilgaa l shaarddag.
    Yag yunaas bolj huuhed iim turuud baigaa shuud shaltgaan, huchin zuiliig emch erdemten nar oloogui l baigaa. JIremsen uedee mash sain gam barij baisan ch bas l tohioldohoo hurwel taardag l um bn le. Eceh ehchuud mini uursdiiguu buruutgah hereggguie, tugs edgeej boldog emgeg shuu dee. Herew iim huuhed turwul Eh Nyamhas deer eruu nuurni tssag gej yag iim turliin huuhduuded uilchildeg tuw baidag um. Uruuliin hagalgaag 6 sartaid, tagnain hagalgaag oi 3 sartai hiideg.

  17. aav eej

    Uruul tagnain turulhiin emgegtei huuhduudiin eceg ehiin zuvlul gej sain duriin baiguullaga bdg shuu dee.urgelj zuvulguu medeelel ugdug idevhtei uil ajillagaa yavuuldag.manai huuhdiig turuhud ni ugjaar tusalj manai ger buld zuvulguu ugj bsn..99082818 gej utas bn a.gariin avlaga der ni

  18. Nyamka

    Sn bnu ene medeellig odoo l olj unshj bn manai huu tagnain tsoorhoi torson yuma tgd gulgihaar hamrar ni suuge gargad bhima yah yst we tuslaach

Leave a Reply