Архинаас гарах товч заавар

Архинаас гарах товч заавар
Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж гэж, үнэхээр хүсэн юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.
Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Тэгэхээр бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүс зориулж товчхон нэг загварыг санал болгож байна. Уншаад өөрийн амьдралдаа тохирох зүйлүүдийг нэмээл хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:
1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, амьдралын эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.
2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартаж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа  “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээр харуул.   “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ  өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.
3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнө амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух  /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.
4. Архинаас гарахад тус болох хэрэгтэй гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадгаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд хор шар байгаа нь ойлгомжтой.
5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу?  Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ.  Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.
6. ….
7. ….
8. ….
Өөр нэмэхээр юм байгаа бол өөрөө нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.

Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. net1Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг.

Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ. Бүгдэд нь тохирох ганц супер жор гэж байдаггүй ч архинд толгойгоо мэдүүлэх гэсэн таагүй зүйлтэй тулгарчихаад түүнээс салахыг хүсч байгаа хүмүүст  товчхон нэг загварыг санал болгож байна. Бие даан, өөрийн хүчээр архинаас гарахдаа ашиглах загвар шүү.

За ингээд архинаас гарахыны тулд юуны өмнө:

1. Өөрт тохиолдоод байгаа зүйлс, орчин тойрноо бодитоор харах. Өөрөөр хэлбэл эрүүл хүний, эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй. Яаж ч архинд орсон хүний тархи богино хугацаанд ч болов эрүүл саруулж байж орчин тойрондоо болоод байгаад зүйлс, өөрийн байдал, эрээн бараан, сайн мууг бодитоор нь хүлээн авч цочрох чадалтай байдаг. Ингэж хараад эргэцүүлэн бод. Уулын уруу өнхрөх явцдаа авсан элдэв шарх сорви, гэмтэл бэртлээ тоол. Дүгнэлт хий. Өнхөрч явахдаа дайрч унагасан хүмүүсээ сана. Арай хийж босох гэхээр “аан худлаа худлаа” гээд буцаагаад түлхэж унагасан хүмүүсийг сана. Уналтыг чинь зогсоож босгох гэж гараа өгч байсан хүмүүсийг сана. Одоо аль уулын ямар нэртэй жалганд түр саатаад байгаагаа сайн хар. Тэгээд тэр дээр байгаа уулын оройг хар. Жалганд байх, уулын орой дээр байх хоёрын ялгааг хар.

2. Хатуу шийдэх. Өглөөд шартсан байхдаа “Ахиж л архи уухаа больё” гэж мянга хэлээд хэрэггүй гэдгийг “уудаг”, “наадаг”, “дринкэддэг ” хүмүүс төдийгүй тэдний ар гэр сайн мэдэж байгаа. Шараа тайлмагц, эсвэл шарталтын хам шинжүүд дарагдаад гайгүй болоод ирэхээр энэ бүх үг өглөөний манан нар мандахаар сарнидаг шиг арилаад өгнө. Тэгэхээр шартах, шартажж үхэх гэж байх үедээ бус харин эрүүл байхдаа  “Ахиж уухгүй. Гүйцээ. Эрүүл саруул явж чадна. Архи ингээд будаа ” г.м. –ээр дотроо хатуу шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ бататга. Үйл хэргээрээ харуул.   “Тэр муусайн 76-ааг бодвол би хэлсэн амандаа хүрч чаддаг хүн гэдгээ  өөртөө, аавдаа, ээждээ, аахдаа, дүүдээ, эгчдээ, эхнэртээ, хүүхэддээ, даргадаа, найз даа, нууц амрагтаа г.м. бүгдэд нь харуулна даа. Та нар харж л байгаарай” гэж өөрийгөө ирэлж, хурцалж бай.

3. Өнгөрсөн ба ирээдүйгээ харьцуулан үз. Хүсвэл цаас авч байгаад ууж, нааж, дринкдэж эхлэхээс өмнөх амьдрал ба дараах амьдаралаа хоёр баганаар зэрэгцүүлж бичээд харьцуулж үзэж болно. /Цаас олдохгүй бол дэлгүүрээс архи авсан кассны талон дээр, эсвэл баарны тооцооны цаасан дээр бичиж болно. Эсвэл бүр шараа тайлах гээд жоорлосон мөнгөн дэвсгэртээ гаргаж ирж байгаад хаантай талд нь эрүүл саруул үеээ, нөгөө талд наадаг үеээ харьцуулан бичээд харж болно шүү дээ/. Бичих гэхээр гар чинь салаганаад байгаа бол хуучин шигээ эрүүл саруул сэтгэдэг байсан бол янз бүрийн тохиолдолд ямаршуу шийдвэр гаргаж, яах байсан бол гэж төсөөлөн бодоод бай. Олон олон тохиолдолд ингэж төсөөлөн бод. Харьцуулаад төсөөлөөд эрүүл саруул сэтгэдэг үеийн шигээ амьсгалж, бодож, идэж, уух  /дандаа градусгүй шингэн шүү/-ыг хичээ, чармай, зүтгэ.

4. Архинаас гарахад тус болох гарын авлага, ном, нийтлэл олж унш. Интернэт ух. Гадгаад хэл дээр байгаа бол тэр гадгаад хэлийг нь сурч байгаад унш. Яагаад болохгүй гэж. Бусад нь сураад архинаас гаргах байтугай ном уншаад байхад та юугаараа тэднээс дутах юм. Яахав, бага зэрэг балгадаг л байгаа биз. Тэр тусам балгахаа болих гэж байгаа хүнд тэдэнд байхгүй их хор шар, хүчтэй сэдэл байгаа нь ойлгомжтой.

5. Амьдралаас кайф ав. Амьдралаас кайф авах өч төчнөөн арга, боломж байна. Үгүй байсан бол дэлхийн хүн амын 90 хувь нь архичин болчихсон байх байсан биз. Уудаггүй хүмүүс амьдралын хаанаас кайф аваад байна вэ гэж өөрөөсөө асуу?  Хүсвэл тэр хүмүүсээс ч асуусан болно. Гэхдээ цаадуул чинь “батентээ алдчихана” гээд хэлэхгүй байж магад. Тэгэхээр та өөрөө хай, сэтгэ.  Наад зах нь хобби байна. Хобби гэхээр бие засахдаа жорлонд ном унших төдийхнөөр төсөөлөх хэрэггүй. Хобби гэдэг тэр хоббитоод байгаа зүйлийнхээ талаар бүх нарийн ширийнийг нь олох, судлах, мэдэх, мэдрэх, мэдэрснээ ашиглах гээд хүнээс тун их зүйл шаарддаг юм шүү. Наад захын жишээ гэвэл өөрийгөө уудаг хоббитой байхдаа тэр талаар ямар их гүйлгээ ухаан гаргаж, нарийн арга хэрэглэж, гүн мэдлэгэтэй болж, мэдлэгээ чадварлагаар ашигладаг байснаа сана.

6. ….

7. ….

8. ….

Ямар ч байсан эхний 4-ийг нь хэрэгжүүлчихсэн байхад 5-дахь зүйл дээр толгой чинь аяндаа л сийрэг ажлаад эхэлнэ. Харж л байгаарай. Өөр нэмэхээр юм байгаа бол нэмээд, баяжуулаад бичээрэй. Энэ асуудалтай тулгарсан хүнд бол нэмж бичих зүйл нэгээр тогтохгүй олон гарч ирэх нь гарцаагүй. Амжилт хүсье.

www.103.mn

Холбоотой нийтлэлүүд

42 Comments

  1. sakura

    sain baitsgaana uu ? bi doo 24nastai…emegtei..ooriigo arhind dontoj bga gej boddog bsan…er ni ih showddag l daa…neg agzar nzuudaara orhooroo dandaa tiger gd l zahialdag….er ni 7honogiin 2odort ni sogtuu bdag gehuu dee…odoo oortoo hyazgaar atwij bgaa..uchir ni arhi uusnaara oi togtoolt muuddag, martamhai boldog, jin iluudeltei boldog, tsarai zus gandaj, ajil ger ornoo martaj, heregtei yumand zartsuulah mongoor heden hoostoi undaa zahialj demuu urj, zurh sawlaj , uurtai bolj, zan ewderne gehuu dee,, bas hudla yaridag boldog yum bilee,,, bi arhi uuchaad shartaj bosood tolind oorigo harahad zus tsarai aldsan, amnaas ewgu uner unertej, gar salagnaj, booljij, uhlee gej oortoo ochnoon udaa helj bsaan … nz nohod ene ohin uudag l gej yarina dugnene, ar geriinhen medej muugaar heluulne, nz zaluuch medej arhi awch ogch , sain zaluu ni arhi ih uuj bna gej toohgui helj bsan udaa bas zondooo… eruul bhdaa yumiig eruul saruulaar bodoj setgeh ni goy shuu…arhi uutsan bhda bugdiig buruugaar bodoj dugnedeg..hamgiin gol ni bi duugiin torson odroor sogtuu orj irj bj bileee…yamar ih az jargaltai bsniig ni bi harsanch sanahgui bna boduul tasartsan bsan yum bileee…herwee bi eruul bsan bol uuh mongooroo duude chiherch boltugai awch ogoh bsan daa tuuniige yaj hoorhon ineehiig harah l bsan daa gej boddog,,, amidraliinha amt bolson horom buriig ooriigoo hogjuulj ger ul nz nohodteige goy ongoruuleereii gej husii..arhi uuj amidralaa aldaj dara haramsaj hairan tsag hugatsa demii zuil hj bitii ongoroogeerei,,,,

    ta 2amidrahguie gants l amidrana,,,,amid bhda arhi uuj ongorooh uu amjiltand hurch az jargaltai bh uu gdg zowhon tanias shaltgaalna shuu,,, nowshiin arhiig uuhgui 79honj bna,, boldog l yum bna shan bna,,, harin iluu amidrah huseltei bolj ooriingoo iluu hchtei chadaltai gedge medeh ni yamar goy geech ,,, kk za amjilt nad shig tsag hugatsa demii bitii aldaasai gej husii

  2. zochin

    Tiimee arxi gedeg mash tom emgenel.Bi bas arxind uneheer dontood jil garan bolj bna.Burhand zalbiraad buddad morgood nom unshuulaad bood uzuuleed em uugaad gardag ed bish yum shig bna.Bi odoo 29 nastai amidral uneheer saihan baisan tugch barilaa tugalch hariulj yvna gedeg shig arxinaas bolj uneheer amidral buur moson suirdeg yum bnalee.Bi ys maxandaa shingetel oilogson odoo nadaa setgeliin ih tevcheer heregttei bna.naiz nohod hamagiin nandin 2 yumaa ch aldsan.Ern ene arxinii talaar mash ih yrij odoo zaluuchuudad arxinii hor honooliin talaar ih yrij nom zohiol ih bichih heregtei yum shigee.tegehgui bol deed 76 gishuun hezeech arxinii uildveruudiig bagasgana gej baixgui bololtoi arguidee buh uildveruudn tedniih baigaa yum chin mglchuudiigaa horolj bna shuu?iimerhuu sedviig zuragt radiogoor sain yrih heregtei yum shigee tegehgui bol internet ordog arhichid hovor shuudee.za bayarlaa

  3. болор

    manai nuhur arhi mash ih heregledeg yaj arhinaas gargah we tuslaach. uuruu uhamsarlaj oilgohgui oilgohiig ch husehgui bh shig. eruul uedee yamar sn hun geech sogtohooro harin hun bish chotgor bolchihno. haana handwal manai ger buld tusalj chadh bol bi deerh zuuilsiig sain guitsed unshij amjsangui. ta buhen nadad tusalna gej itgej naidaj bna.

  4. ene niitlel mash ih uram zorig ugch bna.setgel hudluud gants shil yum uuh gesen 12 unguruud yum yum haachij.

  5. kaka

    arhi amidarliin daisan arhi uusnaar amidraliig umartan margaashiig bish zovhon onoodriig l boddog boldog tiimees manai mongolchuud arhi gedeg zvilees hol baih ni heregtei baina

  6. kaka

    arhind dontson hvmvvsiig hashraah arga gebel oort ni sain oilguulj heden tsag ch hamaagvi helj, hereb oilgohgvi bol ajilaa hayaad chamaig dagaj yabay gej hel dagaj yab zalhaan arhi uulgahgvin tuld chamaig dagaj yabj baina gj hel salahgvi daga ingej bj l ter hvn ichij bolih bolno

  7. bodol

    tiim sh u manai aav arhi geh ch ene aimar zuiliig uudag .ene uneneen bi henees ch nuuhgui aav maani arhi uuhaaraa eejiig dandaaa hardana aygui sonin .uulan bol aav maani arhi uugaagui uedee jinhene hun shig hun mash uhaantai ,ajilsag ,tusch,hamgiin saihan ni aaviig arhi uugaagui bhad manai ger bul uheer happy bdag

  8. enhkbayar

    aa tsuglaan haana boldog be holvoo avah utas bainuu

  9. jak

    arhinaas uaj salah we bi oroi bolhoor i arhi yymaar sanagdaad baih ymaa

  10. Гарваа

    Архи, архи, архи …. Би өөрөө тийм ч мундаг нийтлэгч биш. Гэхдээ миний амьдралд архи гээч ид шидтэй зүйл их зүйлийг бусинуулж чадаж байгаад дотроо шаналж бухимдсаар нас минь хорогдож дуусах нь ээ …..
    Архи гэдэг энэ ид шидтэй тамы ундаа ганцхан намайг зовоож байгаа асуудал биш л байхалдаа. Тийм учраас л би өөрийн сэтгэгдэлээ үлдээж байна. Би арван жилээ төгсөөд нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд өөрийгөө зориулах гэж хуулийн мэргэжлийг сонгож суралцсан. Сургуулиа ч төгссөн, мэргэжилээ ч эзэмшсэн. Ингээд залуухан боловсон хүчин нийгэмд шударга ёсыг тогтоохоор зорьж ажилласан. Миний ажлын гараа шүүхийн байгууллагаар эхэлсэн. Шүүхийн байгууллагад ажиллаж сайн, муу, сайхан муухай бүхнийг харж явахад надад нэг зүйл маш их анзаарагдсан. Энэ анзаарагдсан зүйл бол ….. шүүхээр шийдүүлж буй ихэнхи төрлийн гэмт хэргийн ард, үйдэгч этгээдүүдийн шүүхийн өмнө буруугаа гэмшин өгүүлэх сэтгэлд архи гээч ид шидийн ундаа байдаг. Ихэнхи гэмт хэрэгтэн элэг нэгт бидний ах, эгч дүүс маань архины нөлөөлөл дор гэмт хэрэг үйлдсэн байдаг. Жишээлэхэд : Хулгайн гэмт хэрэг, архи уумаар санагдахаар нь хулгай хийсэн, хүний амины эсрэг гэмт хэрэг- архидан согтуурч улмаар марган толгой тус газар нь цохьсон, цээжин тус газар нь хутгалсан, танхай – архидан согтуур үл ялих зүйлээр шалтаглан маргаж иргэн ….. – ний биед хөнгөн гэмтэл учруул, зэвсэг, зэвсэгийн чанартай зүйл хэргэлж танхайрсан, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг – архи, согтууруулах ундаа хэргэлсэн үедээ авто машин жолоодон иргэн …….. – ийг мөргөж улмаар амь насыг хохироосон гэх мэтээр би бичвэл шүүхээр шийдүүлсэн нийт гэмт хэргийн 90 хувийг бичиж болохоор байна. Ингэхлээр би нийгэмд шударга ёсыг тогтооё гэвэл архидалтай тэмцэж байж тогтоох болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. За энэ бол миний мэргэжлийн тухайд та нартай хуваалцсан бодол. Гэтэл өнөөдөр миний амьдралд тохиолдсон хүнд зүйл бол миний унаган багаас үерхэж ирсэн найз бүсгүй маань нүдний өмнө архи уух боллоо. Харсаар байтал архинд толгойгоо мэдүүлж байгааг харах бүр сэтгэл сэвтэй болсоор л…. Амьдралын баяр баясгалан, хөөр баяр нэг л замхраад явчих шиг санагдах юм. Гэтэл Монголын нийт хүн амын 60 хувь нь архи хэтэрүүлэн хэргэлдэг гэх судалгаа байх юм. Энэ судалгааны тоон баримтын массыг одоо охид бүсгүйчүүд маань бүрдүүлээд ч байх шиг. Уул нь согтуу нөхөрөө эхнэр нь ирж авдаг тухай монголын дээх нь үеийн уран сайхны кино байдаг даа. Одоо бол согтуу эхнэр, найз охиноо бар, цэнгээний газраас авч явахдаа тулах гэж бодохлоо ямар эмгэнэлтэй юм бэ гэж бодогдохоор болжээ. Цээжиндээ цохилох зүрх үүнд шаналах бүр нас минь хорогдсоор байгааг нуугаад яах вэ? дээ. Уул нь үндэстэн ариун байхыг охид, хүүхнүүд мэддэг гэдэг нэг үнэн үг байдаг даа. Тэгвэл согтууруулах ундаанд дурласан охид Монгол цус, монгол удмыг хэр удаан хойч үедээ уламжлуулах бол. Согтууруулж Монгол үндэстэнийг буулгаж авах хүчирхэг гүрний далд санаа явж ч байж мэдэх шүү дээ. Бид бүгд нэгдэж байж энэ асуудлыг зөвөөр шийдэж чадна гэж бодож байгаа болохоор би сэтгэгдэлээ товчхондоо ингэж бичлээ. Хүндэт элэг нэгт ах дүүс минь надад зөвлөөрэй. Заавар зөвөлгөөгөө харамгүй хайрлаарай. Миний мэйл хаяг : garab59@yahoo.com

  11. билэг

    маш хэрэгтэй мэдээлэл авлаа өөрийгөө архинд хэт донтой болсоноо, шараа хэрхэн тайлах г.м

    баярлалаа

  12. оогий

    саяхан энд тавьсан сонжоог бөглөж үзлээ. миний хувьд архидалтын сүүлийн шатанд орчихжээ. Намайг Оогий гэдэг. 23 настай. нэгэн төрийн байгууллагад боломжийн ажил эрхэлдэг. анх би 5жилийн өмнөөс архийг хэтрүүлэн хэрэглэж эхэлсэн. одоо бодохнээ жил ирэх тусам архи уух давтамж маань нэмэгддэг байж. анхандаа 1сард ганц удаа байсан бол жил ирэх тусам нэмэгдсээр одоо 7 хоногт 1-ээс 2 удаа хэрэглэдэг болсон. яагаад ч юм уусан үедээ эрүүл байснаасаа илүү аз жаргалтай болчих нь. уухгүй л бол амьдрал утга учираа алдаж яг л ой модондоо төөрсөн сармагчин мэт…
    хамгийн инээдтэй нь өөрөө архийг шунаж хүсэж уучаад маргааш нь яах гэж энэ муу хар архийг ууваа гэж толгойгоо шаана. гэсэн ч 2,3 хоногийн дараа шар тайлагдангуут дахиад л нөгөө хар усаа ууж эхлэнэ.
    Ерөн архинд гүн орсон хүний шинж ингэж л илэрдэг шүү дээ.
    Миний бодлоор архинаас гарах гэж элдэв эм тан уух нь дэмий байх. нэгэнт архиар биеээ хордуулцан хүн архинаас гаргана гэсэн хаанах нь ч мэдэгдэхгүй ямар ч хамаагүй баталгаагүй эмийг хэрэглэсэнээс бие сэтгэлийн хатуужил гаргаж, өөрөө өөрийгөө татаж авсан нь дээр байх. үнэхээр л архинаас гарна гэсэн чин үнэн сэтгэлтэй л бол гарч л таарна шүү дээ. Миний хувьд одоо би уух хүслээ дарж байгаа. учир нь би ямар үедээ илүү их уудаг болохоо мэдсэн. тэрхэн зуурын үеийг л давчих юм бол тэрнээс цааш уухгүй байх хугацаа нэмэгдэж, уух хүсэл аяндаа дарагддаг юм билээ.
    Одоо би архинд NO гэж хэлдэг болсон.
    ЗА АРХИНААС ГАРНА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ ЗҮРХ БҮХЭНД АМЖИЛТ.

  13. bat

    unheer muuhai zuil yum udaanaar huniig har tamhi shig alaj bna uuniig l buu hergel humuusee bi odoonoos ene har usiig haynaa 17 jil uulaa hereg algdaa odoo bulihgui bol dahiad bolih nas alga 35 zaluu

  14. Tsendee

    хуулж авах боломж олгооч ээ. нөхөртөө уншуулах гэсэн юм.

  15. Tsendee

    Нөхөр маань архичин . Үүнийг хуулж аваад уншуулах гэсэн юм яах вэ.

  16. заяа

    namaig arhinaas hol bailgaj uguuch burhan mini

  17. sss

    unuudruus ehelj dahij arhi uuhagui

  18. Ноён Ч

    21 өдрийг тоолж үзсэн чинь 10-д нь пиво уужээ. Ой тогтоолт их сайн байсан. Муудаж байх шиг байна. Өчигдрөөс /2012.11.16/-аас уухаа болилоо.
    Миний бодлоор хамгийн гол нь ёстой архийг орлодогкайф авах зүйлтэй л болмоор байна.
    Шатар, теннис, биллиард гээд байна л даа. Гэхдээ пиво ууж ярьж инээж суух нь илүү гоё байгаад байдаг.
    Тэгвэл байнга инээдэг, инээлгэдэг клуб байгуулах уу, бүгдээрээ? Уулзаад ярьж хөөрч инээж цагийг зугаатай өнгөрөөдөг. Ямар ч байсан архигүйгээр цагийг зугаатай өнгөрөөдөг тийм газар, архийг дийлдэг, бодогдуулдаггүй тийм газар байгуулбал ямар вэ? Тэгээд зуны цагт бол донтоод байгаа хүмүүсээ арай дөнгүүр байгаа нь удирдан зохион байгуулаад, машинтай нь машингүйгээ авч яваад салхинд гараад, усанд сэлээд, тэмцээн, уралдаан зохион байгуулаад, багтарч унатал нь гүйлгээд ч юм уу, өөр яамаар юм. Толгойноос нь архи гэж бодогдохгүй болтол нь янз бүрийн юм зохион байгуулж, нэг нэгэндээ буян үйлдмээр байна

  19. Ноён Ч

    Эргэцүүлэл: Уул нь бид чинь Ухаант хүмүүс, Архи бол ухаангүй хар ус. Архи бид хоёрын хэн нь дийлэхээ бас миний ухамсар, хүсэл хоёрын аль дийлэхээ үзэх цаг болж. Бурхан минь надад бас туслаарай. Плийз. Дийлж чадвал би өөрөө өөртөө баатар цол шагная. Би пиво уугаагүй өдөртөө өөртөө таван хошуу зураад уусан өдөртөө гахай зураад байгаа. Их уусан үедээ тарган гахай зурсан. Эхнэртэйгээ уусан үедээ хос гахай /21 өдрөөс 3 т нь урт үстэй гахай хамт байлээ/. Энэ мэтээр бүр өөр янз бүрийн урамшуулал, шийтгэлийн аргуудыг ашиглая. Хүмүүс хоорондоо өрсөлдөх сонирхолтой байдгийг нь бас ашиглая.
    Тэгээд би хэзээ ч уухаа болих уу? Эсвэл хааяа нэг ууж байсан нь дээр үү? Найз нөхөд бүгд л хааяа халбага пиво ууж байдаг. Би тэдний урилгад очих уу? Очвол яаж ч бодсон ууна. Очихгүй бол найзгүй болно. Тэгвэл архи уудаггүй найзуудын хүрээгээ олох ёстой юм болов уу? Тийм хүрээлэл байгаа юу? Сайн, муу талыг нь бодоод л байна. Бас гэдэс дотор цэвэрлээд ч байгаа юм шиг. Зуны цагт айраг бол гүзээлж өгнө дөө. Бас л бяцхан мансуурдаг. Харин сайхан гэдэс цэвэрлэгдээд, царай зүс шингэрээд гоё болдог. Далай ламын зааснаар айргаа уугаад байх уу? Эсвэл бас л болих уу? Оргилуун дарс яах уу? Ер нь архинд уруу татдаг баяр ёслол, газрууд, найз нөхөд, өөрийн баярласан, гутарсан үеүдээ сайн тооцож, тэдгээрийг архи уух нөхцөл боломж гэж ойлгон дутааж баймаар юм уу? Ядаж байхад нүдний даралттай. Компьютерийн өмнө өдөржин сууж ажиллах юм. Зарим үед нүд өвдөөд халуу шатаад сохрох гэж байгаа юм шиг, бас толгой цусаар дүүрээд харвах гэж байгаа юм шиг болохоор нь пиво уучхаар бүх зовиур байхгүй болоол явчина даа. Үүнийг яах вэ? – Эмнэлэгт үзүүл гэж үү? Болох л юм. Ер нь тэгнээ. Нэг шалтгаанаа ч гэсэн даръя. Нөхөд дуудвал яах уу? Очоод ундаа уугаад суух уу? Очихгүй байх уу? Ундаа уувал “тэнэгрээрэй” гэх байх даа. Эсвэл эмчилгээ хийлгэж байгаа гэх үү?
    Эсвэл өөртөө лимит тогтоох уу? Сард нэг удаа 3 пиво, арай ч бага юм уу уучлаарай 4 гэчий тэх үү? 5 ч юм уу? За дундаа хийчий 4-өөр тогтоё. Тэгвэл жилд 48 пиво*1500=72000. Болох уу? Эсвэл дэмий юу? Одоо дунджаар сард 15 өдөр, нэг уухдаа 4 пиво= сард 60 пиво, жилд…. пөөх 720 пиво ёооё, мөнгийг нь бодъё. Яанаа…. 1 080 000 /сая 80 мянга/. сард 90 000. Дээр нь баранд уувал, найз нөхдөө дайлах зэрэгт бүр их мөнгө. Ер нь 150 000 орчим байгаа байх. Хайран мөнгө. Үүгээрээ усан бассейнд явдиймуу? Жилд 360 литр пиво уужийшт.
    Гэтэл зарим нэг ядарсан хүмүүс өдрийн 1000 төгрөгөөр амьдралаа залгуулж байдаг. Хөөрхийс 400 төгрөгөөр махны үлдэгдэл 400-р нь хэрчсэн гурил, 200 аар нь тос грамлаж аваад цуйван хийдэг гэж байгаа юм. Гэр хорооллын задгайд амьдраад дугуй шатааж хөлдөж үхэхээс аврагдаж, гэр орон нь бараг л дан даавуун бүрээстэй байдаг гэсэн. Нэг таксины жолооч надад хэлсийн. Гэтэл би ямар даварцан хүн бэ? Би өөрийгөө үзэн ядаж байна. Бусдын төлөө би юу хийв? Нэг л цэмбэгэр архичин. Бас өөрийгөө өмөөрөх нь ээ. Архи биш пиво гэж үү? Тэнэгтээрэй. Ялгаагүй алкогол.
    Өө бас нэг санаа оллоо. Өнөөдрөөс эхлээд /сайн нэг өдрөө алдахгүйн тулд өчигдрийнхөө оруулий шүү. муу уржигдраа оруулахгүй/ би энэ сайтан дээр таван хошуу, гахайгаа, бас зарцуулсан мөнгөө бичнээ. Хүмүүсээ надтай нэгдээрэй.

  20. Ноён Ч

    2012.11.16- Good day. – Таван хошуу -1

  21. Ноён Ч

    2012.11.17 -Good day. Таван хошуу – 2

  22. Ноён Ч

    2011.11.18-Good day. Таван хошуу – 3

  23. Ноён Ч

    2011.11.19-Сайн өдөр. Таван хошуу – 4

  24. Ноён Ч

    2011.11.20 – Сайн өдөр. Таван хошуу – 5

  25. arhinaas tatgalzay

    sain baitsgaana uu? ene arhiig odoonoos hayj baina. urd udur ni ih uugaad margaash ni sharaa tailaad, daraa udruus ni noir hurehee baichih yum, zaluusaa ene muuhai hornoos bur musun gartshaay uragshaa

  26. Ноён Ч

    2011.11.21 – Сайн өдөр. Таван хошуу – 6

  27. Ноён Ч

    2011.11.22 – Сайн өдөр. Таван хошуу – 7. За ямар ч байсан 7 өдөр тэссэн шүү. 1 сар тэсчихвэл….

  28. Ноён Ч

    2011.11.23- Сайн өдөр. Таван хошуу-8. 8 дахь өдрөө уугаагүй. Сайхан л байна. Дэлгүүр орохдоо пивны тасгаас зугтлаашт. За шинэ жил ойртож байна. Яанав л чиг дээ? Одоо ирэх долоо хоногоос байгууллагаараа амралтад явна гэж байдаг. Явахгүй гэлтэй ч биш. Очоод уудаггүй гэлтэй ч биш. Юм уухгүй амралтанд явна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй юм даа. За ядаж амралт, шинэ жил гээд хоёрыг ууна гэж нөөцлөөд тэр хүртэл уухгүй явдиймуу. Нэгэн цагт өөрөө бусдыг доргиож бяцхан уухад нь нөлөөлж байжээ. Гэхдээ шахаж байгаагүй шүү.

  29. Ноён Ч

    2011.11.24-Сайн өдөр. Таван хошуу – 9

  30. Ноён Ч

    2011.11.25-Сайн өдөр. Таван хошуу – 10

  31. архины эсрэг спирал тавулдаг гэсэн тэр нь хаан зардаг юм бол  мэддэг хүн байвал хэлээд өгчэч 99668112

  32. huuhed

    Eejiige arhichin gj helmeergui bn gehdee ter 10n jil arhi uuj bn huuhduud bid uulgahgui gj zondoo uzsen boldoggui yum blaa humuusiin hel amnaas bolj eejtgr zondoo l sm muruidag. odoo minii hamgiin ih husej bgaa Zuil bol eejiige bitgii ahij uugaSai ggj.

  33. mongol

    bi arhinaas bolj shan hani eej egch ger bvlee aldaj bna bi ene muuhai zvilees garch chadna gj oortoo amlaj bi odoo 28 tai iim zaluu bj arhind osondoo haramsaj bna amidraliin tulgarsan berhsheeliig dawan tuulah setgelgvi chdwarhgvi hoorhiiloltoi amitan gdgee medsen ghde ene bvhnii bii oorchloj amidraliig dahiad ehlene hvmvvsiig ataarhtal amidraliin toloo zvtgene odoo minii nvvr hamartaigaa tegshirchihsn bga hajuud min hairtai hani min alga eej egch nar min namaig arhichin gj bodoj hvn bvhen nvd vzvvrlej bna ene bvhend hen buruutai we bi nadas oor hen bhw ter muu arhiih uuhgvi bj chadahgvi oorigoo hyanah chadwargvi ene muu tolgoi l buruutai namaig setgel zvrheeree demjij bga ta bvhen bayarlaj bga nadtai adilhan iim zaluus bvgd arhi geech muuhai zvilees hol baij az jargaltai saihan amidraasai gj hvsej bna ta bvgdiig hvndetgen yosoln mongol bi chadna ta ch bas chadna hamtdaa arhiig tseglei mongolchuudaa 

  34. би өчөгдөр agsang tavisang baina lee tegeed odoo boltol hung amitantai uulzaj chadahgui nuuree hiih gazar baihgui shirlej yavna da yuu bolood baina aa bi iim hung iim amidral muruuduugui shuu de yagad ene arihnaas hol baih engiing arga henteich uulzahgui baih getel bi ih niitech naiz nartaa arhi uuhgui gej helj chadahguil baina . . .. yah ve yaj arih hergelehgui baih arga baina aa guij baina iundach murguuud hereggeui setgel mine ih uvuduj baina neeree odoo boltol shartaaad yuch hiij chadahgui baina bi uuriiguu uurchilj chadnaa eej mine namaig arhiar ugjaaguigees hoish arhi uuhgui baij chadnaa

  35. Ai.Hoorhii arhi pivig uuj bna gej boddog bsan estoi uulguulj bj.Odoo ger buldee hayagdsan,eruul mend ch ugui estoi  nogoo muu urchiisen har arhichin tolini omno zogsoj bna.Hichneen saihan hanagar zaluu yvlaa mini nz gej nzuudin maani neg uulzaad golomtcuudee helj bna.Ooroo ooriigoo hun chanaraa geegeed ehlejee bi.hudlaa yridag bolson bna.arai l hulgai hiisengui.Amidralgui ajilgui hen ch bish bolhig husej bval eejiigee ehneree ur huuhdee zovooj aldaj bas eruul mendee aldaad yum bodoh ued oroitson bh vii.Odoo bi dongoj 34 hureh gej bna.bi hen yum be khen ch bish.tegehdee oroitoogui bh onoodroos bi ooroor oodrogoor eruuleer amidraad uzee huvi tavilan namaig harah ch yum bil uu.avral zovhon oort mini l bbna

  36. sain baitsgaan uu. bi odoo 29 nastai ankh 10 jilee tugsuud tsergiin surguulid orson.bi ter uyd 19 nastai bsan angiinhantaigaa niilj uuna bas shoudaj uuna oyutan bhdaa ih l shouddag bsan uyiin ohiduudtaigaa taniltsah gej chuluut tsagaa zuv bolovson ungruuleh gazar gj bhgui naiz nudtuiguu niilvel baar savaar hesej ohiduudtai taniltsaj odoonii hellegeer ih l shouchin naiz nuhduud maani shouchinguud bsan. anhandaa bol neeh uudaggui blaa gan ts neg pivo uuna ohiduudtai niilheeree gants hoyor shil arhi huvaaj uutsgaan ingej yavsaar 3.4 r kurstee umnuh udur ni baasan garig temdeglcheed hagas sain udruu dahij uudag boltson bsan ter uydee za gants udur za amraltiin l udur yum chin gej uurtuu yu ch haldaaj bodoj yavaagui.ingej yavsaar surguulia tugsuud neg tsergiin angid huviarlagdsan tsalin munguuruu 2 3 udur arhidan anh zugeer l dur esgej uudag bsan bol ene uyd sogtoj kaif avaad bga met sanagdaj shunaj uudag bolson gertee ganttsaaraa bhdaa gantsaaraa avj uudag bolloo ingej uuj yavsaan zarim udur ajlaa taslaj uudag bolson ingeed 2 jiliin daraa bi ajil tasalsan ajil deeree arhi hereglesen shalgaanaar ajil aasaa halagdsan ene uyes hoish bur ih uudag bolson 7 8 honogoor uuj ehel odoo bi uneheer zovj bna angiinhnaasaa ichij yavdag bolsson ted tsergiin huvtsastaigaa tsol nemtsen ger bultei boltson yavj bhad bi ajlaasaa halagdtsan arhinaas bolj haayaa end tend yavj bgaag ni harval ergej haraad l icheed zugtdag odoo bi 30 hurj bna ene amidrald hiij buteesen zuil bhgui neg uyiinhee amidraliig urj orhison bna enenees hoish l uhaantai amidarch uldsen amidralaa hunii nuur buten haraad ineechihdeg hiisen buteesen zuiltei busdaas duthaargui amidarhiig husch bna nadad ter tavan hoshuu taviad uuval gahai tavidag arga ih taalagdlaa em taria spral ene ter gelgui uuriigoo uuhgui shuu geed teseed guriigeed ajilaad uziy gej bodoj bna ene zov uu zaluusaa bas arhi ih uusan hun ih martaimhai hund ug helj chadhaa bolij sul doroi boldog yum bn minii arhi uudag bolson gol shaltgaanuudaa bi ingej bodoj bna odoo dugnehed 1.Muu naiz nuhud 2. Emegtei hun 3.mungu hereglej suraagui hun zaaval arhind dontdog bish ene 3 zuild 3 vuuland ni dontdog shuu zaluu duu nartaa zahihad bagaasaa l eheldeg yum bna bar sav shou zugaa tsengel ohin ene terees bolj ugvul hol baij erthen sain hani ijiltei bolood amidralaa zuv avad yabal ter daraa n jargal bdag yum shuu gej zahiy.

  37. AA manai xamt olon namai arrinaas garagsan setgei saitai mundag zaluus em taria hereggi ooriin chin zorig l heregtei 

  38. chinzo

    hi ta buhend ene saikhan udriin mendiig hurgey unuudur minii huwid arhi gedeg muuhai zuiles salj bga udur ih saikhan sanagdaj bna . bi ajil hiideg gehdee arhi pivnd denduu orchihjee uuriguu medehgui yawj .bi uj bgad l odoo yr ni bolii gej zunduu l bodoj blaa daan ch ter ugende hurch chadahgui dahiad uuna neg uuharaa 2-5 honog naidwartai uudag uneheer denduu . teged l ehner huuhde zowoono arhi uusan hun yamar bdag bile eldew yanziin zan gargad heruull uruul uduud l hezuu shu . tegd bi bodoj bgad yr ni uuruu garj chadahgui bga bol emchilge hiilgii gej bodod arhini emchini hiilgele odo uuwal ih muu l gej bna tim bolohoor hun eruul mende bodod ur huuhde bodood dahij uuhgui l gej bodoj bn . arhi uuhad shaltag uneheer mundahgui shu de uuhgui neg 5-6 honchwol uum,ar sanagdad l tegd l uuna yamar ch zorilggui baahan ur zeel tawiad l uuna dara ni bodood hairan mung ged l bodno medser bj l uugad l .nz nartaiga uulzala ged l uuna ,huuhentei tanilcahiin tuld ch uuna , emegtei huntei zaawal arhi uuj bj yrina gedeg bol uneher teneg shu sogtson er huntei yamar huuhen aytaihan tanilcah we de arhind orson humuus uuh shaltagiig zunduu oldog ym bn zaluusda handaj helehed odoo ganc oldson amidralaa arhi uuj bitgii ureerei gej helmer bn arhigui bol bur saihan amidral cecegleh bolno ner hund ch shal uur bolno shu bugdere arhgiig nmartacgaay

  39. сайн уу .нуган аптек -д алкобус гээд 20 ширхэгтэй эм заавартай нь зардаг .үүнийг уугаад миний мэдэх олон хүн архи уухаа больсон.энэ эм жаахан амт үнэртэй .өөр бас амт үнэргүй 4 хуруу хэрийн өндөртэй бор шилтэй эм байдаг үүнийг эм импекс -д зардаг 4ш нь 1 курс 37500 гэсэн байхаа.энэ эмнүүдийг архины хордлогыг нь шингэн хийж гаргаад дараа нь хэрэглэх заалттай юм байна лээ.

  40. зөөлөн зантай хүмүүс ихэвчлэн архичин болдог.өөрийн гэсэн бодолтой амьдралын зорилготой хатуу зан чанартай хүн архичин болдоггүй.

  41. Bilgee

    AA-d yawah gesen yum Haana handahuu tuslaach nzuudaa.

  42. hi ene udriin mend hurgie bi odoo 28 tai nz zaluutaigaa 7 jil uverheed salaad 5 sar bolj bn ternees hoish setgel sanaagaar unaad piwo ih uudag bolson piwo uuhgui l bol zurkh uvduj setgel sanaa togtborgui boldog tegeed uuchaad margaash n aimar sharttag tegeel ene muu har usiig yah gej uuvaa gej uur uurtuu heldeg herne shar tailagdsnii daraa dahiad urgeljildeg odoo ene buh niitleliig unshaad ym bodogdoh shig bolloo bi yagaad huuchin shigee baij bolohgui gej uulaa geed yu nemegdehiin bi odoo uur uuriiguu hairlahgui bol hen namaig hairlahiin bi bi gadaadad surdag ene jil tugsunu odoo diplomiinhoo ajild uuj suugaa tsag muchuu zartsuulnaa bodood bhnaa humuus nz nuhudteigee neg l uugaa l biz gej neg negee umuurtsguudug ene bol mash buruu ym bn ingej yvsaar bgaad neg l udur amdral duusah ym bn shuu humuusee hund zovlon tohioldhod nz nuhud uuj shoudii gej taitgaruul uruu tatdag ym bn hund hamgiin sain nz gej bdaggui shuu uuruu uriiguu l hailagtsagaaya humuusee

Leave a Reply