Давс болон давсалсан хүнсний хэрэглээ

Хоолны давсны хэмжээг хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэх өвчин үүсэхэд нөлөөлж, улмаар зүрх судастай холбоотой ноцтой эмгэгийн шалтгаан болж болзошгүй. иймд хоногт хэрэглэж буй давсны хэрэглээ өндөр байгааг харгалзан “давсыг бага хэрэглэ, энгийн давсны оронд иоджуулсан давс хэрэглэ” гэсэн зөвлөмжийг хүн амд өгөх хэрэгтэй юм.

Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?

  • Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй бай.

  • Цайг давсгүй уухыг хичээ

  • Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуун ногоо хэрэглэ.

Үүнд:

а/ Халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт

бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд

б/ Аль болох шинэ ногоо хэрэглэх

в/ Нимбэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец

г/ Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлийн амтлагчуудыг хэрэглэ.

Жишээ нь:

Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү

Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү

Гахайны маханд: Сонгино, сармис гэх мэт

  • Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, боловсруулсан болон даршилсан хүнсний хэрэглээг хязгаарлах

  • Давсалсан мах, загасны хэрэглээг хязгаарлах (хиам, зайдас, гахайн утсан мах гэх мэт)

  • Нэмэлтээр амтлагч хэрэглэхийг багасгах ( төрөл бүрийн соус, кетчуп )

  • Дөрвөлжин шөлний хэрэглээг багасгах (тахиа, үхрийн махан шөл )

  • Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар, төрөл бүрийн салат гэх мэт)

  • Нөөшилсөн, уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоолыг сонго

Leave a Reply