Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдоод байна №3

maamuu_eej Саяхан манай сайтын Bayarmaa  гэдэг хэрэглэгч ийм нэгэн хүсэлт ирүүлжээ.

“Сайн бна уу би сая кесар хагалгаагаар төрсөн юмаа. Тэгээд хүүхэд маань эмнэлэгт бга. Инкубаторт бга. Миний хөхний сүү татраад бна. Хөхөндөө яаж сүү оруулах вэ? Хүүхэд маань гарах болоогүй бга. Надад туслаач?”

Ямар ч байсан нэг зүйлийг сайн мэддэг байх хэрэгтэй. Юуны өмнө хөхөнд сүү үүсэх явц нь пролактин нэртэй гормон буюу даавраас шалтгаалдаг. Энэ гормоны хэмжээ нь нь хүүхэд хэр их хөхөөр хооллож байгаагаас шалтгаална. Өөрөөр хэлбэл хүүхэд хөхөөр хооллосон хэвээр л байгаа бол пролактин ялгарч хөхөнд сүү үүсээд л байна гэсэн үг.  Үнэхээр ч хүүхдээ 6-7 нас хүртэл хөхөөр хооллосон ээж нар цөөнгүй байдаг нь үүний тод жишээ.

Харин үүссэн сүү нь хөхнөөс ялгарах, гадагшлах эсэх нь окситонцин гэдэг өөр нэг гормоны ялгарлаас хамаардаг. Яаж вэ гэхээр ийм үйл явц болдог. Окситоцин гормон нь хөхний булчирхайн хэсгүүдийг тойрсон булчинг агшааж өгснөөр үүссэн сүү нь гадагшилдаг. Гэтэл энэ гормоны хэмжээ нь ээжийн сэтгэл санаанаас ихээхэн хамаардаг. Тэгэхээр ээж цочсон, айсан, ямар нэг зүйлд санаа зовсон, өвдсөн г.м. хөхөөр хооллохтой холбоотой эвгүй зүйл мэдрэгдэхэд ялгарах хэмжээ нь багассанаар үүссэн сүү нь гадагшлах нь багасна. Иймд аль болох тайван байж, ямар ч байсан ертөнцөд хүн болж мэндэлсэн үрээ хөхөөрөө хооллож чадна гэдэгтээ итгэлтэй, тайван байх хэрэгтэй.

Энэ бол онол. Харин онол судалж, жор үзсэн ламаас зовлон үзсэн …. юу гэдэг билээ дээ? Тэгэхээр ийм асуудал цөөнгүй тулгардаг гэдгийг ээжүүд сайн мэдэж байгаа биз. Тиймээс илүү зүйл нуршаад хэрэггүй, эрхэм хүндэт ээж нар та нарыг туршлагаасаа сэтгэл харамгүй хуваалцана гэдэгт найдаж байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд, түүний ээж хоёрт зөвлөгөө өгч байгаа болохоор ээж нар өгч байгаа зөвлөгөөндөө туйлын хариуцлагатай хандана гэж найдаж байна. Гэхдээ Bayarmaa, түүнтэй адил түр зуурын бэрхшээл тулгарсан ээж нар өгсөн зөвлөгөөг дагах, хэргэлэхийн өмнө эмчлэгч эмч, нярайн эмч нартай уулзан зөвлөгөө, зөвшөөрөл авч байхад огтхон ч илүүдэхгүй гэдгийг мартуузай.

Дашрамд сонирхуулахад Шведийн Лунд ИХ сургууль, Гётеборгийн их сургуулийн судлаачид нь эхийн сүүнд байдаг хорт хавдар устгах чадвартай HAMLET гэдэг бодисыг хорт хавдартай сайн дурынхан дээр туршиж үзээд 40 гаруй төрлийн хорт хавдар-ыг устгах чадвартай болохыг нь тогтоосон байна. Хорт хавдрын эсрэг эм нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бол HAMLET нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр зөвхөн хорт хавдрыг устгадаг ажээ.

58 Comments

  1. энэрэл

    даваад аз,baby, angel baby нар гээл бараг бүх хүүхдийн их дэлгүүрүүдэд хөхний толгой гаргагч гэж байлээ 2000-3000 гэж байна лээ өтгөн хар цайгаар уугаа эсвэл хамгийн түм тариурны урд талыг нь аваад гадагшаа цэцэг шиг дэлбээлүүлээд хөхний толгойгоо соруул олон битгий хийгээрэй уураг гойжоод байдаг юм мөн сайн эмэр үр дүн нь заавал гарна good luck

  2. хонгороо

    hohnii suu tatraad bn nadad tuslaach

  3. zora

    jiremsen murtluu yum ireh tohioldol bdag yum uu

  4. chingun

    Sn bnu. Bi odo jiremsnii 6sart yma. Suuliin ued gedes mash ih hatuurch zangiraad ovdood bdag bolchihloo. Emchin bixhij ogsnoor ginipral gj em neleen udaan uusan bolovch yg hatuurald noloolohgui bh shig bna. Uunees oor hatuurald nolooloh em bdag bolovuu. Emguigeer herhwn ene hatuurlaa emchilj boloh ve. Tiim arga bdag bol helj ogch tuslaach.

  5. soko

    ginipral gdg emiig hamaagui iheer uuj bolohgui ee. 1sar l uuna tuunees iheer uuh ym bol turuh uyed umain huzuu neegdehgui hundrel garj bolzoshgui bdg ymaa. tgd ali bolh hewteed huluu deesh ni soigood hewt. gaduur baga ywah heregtei. tgj ih hatuurj bga uyed ni hewtriin deglem er ni barih heregtei dee. magni b6 uu gj zuwludug ymaa. tonus bagasgadag ym er ni bol b6-g uuj bhad zugeeree. za tgd amjilt huurhun huuhedtei bolooroi.

  6. Eenee

    АНУ-д үйлдвэрлэсэн нярай хүүхдэд зориулсан тосон Д витамин зарж байна. Үнэ 25000 төгрөг. Холбогдох утас : 89296192

  7. eej

    xarin time.jiremsen bolson tsagas l exled tonustai ginipral bichij ugdug.ymarch nemergui emch nar ingej medser bj yagad bichij ugud bdag yum be?urxin duurgin xynaltin emch nar yu ch medexgui ystoi buximdmaar yuma.

  8. uka

    Tonusnd magne b6, papaverin gdg shuluun gedegedesnii laatai bichij ugdug ur duntein ble. ginipral daralt ihesgedeg gej bnle shu

Leave a Reply