Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

turuu_bulchirhaiТүрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгалБЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.

Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах нь зөв байх.
Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг:


• Үрийн шингэний суурь болж өгдөг түрүү булчирхайн шүүс ялгаруулах. Тэгэхээр энэ шүүс багасаад ирвэл хүүхэдтэй болох магадлал багасна.
• Тестостерон нэртэй эр бэлгийн даавар буюу гормон ялгаруулдаг. Энэхүү үндсэн эр бэлгийн даавар нь маш олон нөлөө үзүүлдгээс заримыг нь тоочвол: төв мэдрэлийн системийн бэлгийн төвүүдийн өдөөмтгий чанарыг нэмэгдүүлнэ, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ, эр бэлэг эрхтэний хөвчрөлтийн хүч ба давтамжийг нэмэгдүүлнэ.
• Простагландин нэртэй маш олон тооны үйлчилгээтэй биологийн идэвхт бодисыг ялгаруулдаг.
• Эрхтэн хөвчрөх үед давсагны амсарыг хааж хавхлаганы үүргийг гүйцэтгэдэг. Энэ ямар ач холбогдолтой болох талаар эрчүүдэд хэлэх ньт илүүц байх.
• Дотоод мэдрэлийн эсийн систем маш өндөр хөгжсөн байдаг болохоор дур тавих үед таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ ямар ач холбогдолтой талаар эрчүүдэд тайлбарлах нь мөн л илүүц байх.

Тэгвэл түрүү булчирхайн үрэвслийн үед энэ бүх зүйл их бага тодорхой хэмжээгээр алдагдана гэдэг яаж ч бодсон таатай зүйл биш. Эр хүний хувьд маш чухал ийм олон үүрэг гүйцэтгэдэг болохоор зарим хүн түрүү булчирхайг эр хүний хоёр дахь зүрх ч гэдэг. Тэгэхээр эр хүн болгон хоёр дахь зүрхээ үрэвсэхээс уьдчилан сэргийлэх эдгээр дасгалуудыг хийж дадсан байхад илүүдэх зүйл ер байхгүй.

Гайхамшигтай үр нөлөө, ид шид амлаагүй байна, “наад захын истюүпид хүн” хийж чадах хэт энгийн юм байна г.м. голох гэж бүү яараарай. Жинхэнэ өндөр үр ашигтай, өгөөжтэй юм болгон энгийн байдаг.
Дасгал №1
Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс.
Гүйцэтгэл: Амьсгаагаа гүнзгий авахтай зэрэгцэн гэдсээ төвийлгэнэ. Төвийлгэсэн чигтээ амьсгалаа 10-12 секунд бариад дараа нь төвийсэн гэдсээ нуруу руугаа татан шахаж амьсгаагаа гарна.
Давтамж: Дасгалыг 5-7 удаагийн давталттайгаар өдөрт гурван удаа хийж байгаарай.

Дасгал№2
Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс
Гүйцэтгэл: 8-10 секундын турш хошногоо аль болох хүчтэй хумиж татна.
Давтамж: Нэг хийхдээ 3 удаа давтана. Өдөрт өөрийн мэдрэмжээ хэд хэдэн удаа хийж болно.

Дасгал №3
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Биеийн жингээ баруун хөл дээрээ шилжүүлж байгаад зүүн хөлөөрөө урагш хойш чөлөөтэй савлаж хөдөлгөнө.
Давтамж: хөл тус бүр дээр 40-100 удаа. Давталтын тоог заавал 40-өөс эхлэх хэрэггүй, өөрийн боломжоор бага тооноос эхлэн бага багаар ахиулсаар 100 хүргэнэ гэдгийг анхаараарай. Өдөрт нэг удаа хийгээд байхад хангалттай.

Дасгал №4
Үндсэн байрлал: Зогсоогоос.
Гүйцэтгэл: Их биеэ баруун зүүн тийш хазайлгана. 30 градусаар. Гүйцэтгэх хурд дундаж. Өөрөөр хэлбэл хэт удаан биш, өөрт эвтэй хурдаар. Хазайж байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж болно.
Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №5
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Доороо үсэрнэ. Үсрэхдээ үсрэлтийн өндрийг өөрчилнө. Нэг өндөр, нэг нам гэх мэт үсрэлтийн өндрийг Дасгалыг нүцгэн хийхэд хамгийн зохистой гэж боловсруулсан эмч нар нь зөвлөсөн байна. Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр өдөрт 300 хүргэнэ. Энд мөн л адил өөрийн биеийн боломжоор эхлээд үсрэлтийн тоог аажмаар нэмэхээ мартуузай. Эхэндээ бэлиг эрхтэний орчим бага зэрэг эвгүй мэдрэмж мэдэгдэж магадгүй.
Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №6
Үндсэн байрлал: Зогсоогоос
Гүйцэтгэл: Хоёр гараараа юм тулж, эсвэл юмнаас сайтар зүүгдэн хамгаалж байгаа шпагат суухыг хичээнэ. Сунгалтын дасгал хийж байгаагүй хүн шпагат сууна гэдэг бараг боломжгүй гэлээ дараа дараагийн удаад хоёр хөлийн хоорондох зайг аль болох ихэсгэхийг хичээгээрэй. Ингээд хоёр хөлийн хоорондын зайг чинээнд нь тултал ихэсгээд энэ байрлалдаа 20-30 секунд тогтоон барина
.Давтамж: Өдөр нэг удаа.

Дасгал №7
Үндсэн байрлал: Суугаагаас
Гүйцэтгэл: Өгзөгөн дээрээ мөлхөх. Хоёр хөлийн хооронд мөрний хэмжээний зайтаагаар урагш жийж суугаад хоёр өгзөгөө ээлжлэн урагшлуулах замаар урагш “мөлхөнө”. Өгзөг тус бүр 30-50 “алхам” хийнэ. Мөн л тоог өөрийн боломжоос эхлээд бага багаар ахиулна.
Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №8
Үндсэн байрлал: Дээш харж хэвтэнэ.
Гүйцэтгэл: Дагз, өгзгөөрөө тулж байгаад нуруугаа хотойлгон газраас хөндийрүүлнэ. Хөндийрүүлсэн чигтээ 10 секунд оржим бариад буулгана.
Давтамж: нэг удаад 3-10 удаа давтана. Өдөрт нэг удаа хийнэ.

Дасгал №9
Үндсэн байрлал: Доош харж хэвтэнэ. Гар биеийн дагуу.
Гүйцэтгэл: Гараараа тулалгүйгээр цээж, хөлөө газраас нэгэн зэрэг өргөнө. Зөвхөн гэдсээрээ тулна. Энэ байрлалд цуцталаа, өөрөөр хэлбэл аль болох удаан барьна.
Давтамж: Нэг удаад хийхдээ 3 удаа давтана. Өдөрт 1 удаа хийнэ.

Дасгал №10
Үндсэн байрлал: Хөлөө жийн сууна.
Гүйцэтгэл: Хөлөө өвдгөөр нь нугалалгүйгээр гараа хөлийн өлмийнд хүргэнэ. Эхэндээ хүрэхгүй байж магадгүй. Тэглээ гээд шантрах хэрэггүй хамгийн гол нь хөлөө нугалалгүйгээр хөлий өлмий рүү аль болох ойртоод, хамгийн ойртсон байрлалдаа тогтоон барихыг хичээнэ.
Давтамж: Дасгалыг өдөрт 1 удаа, 20 минутаас цөөнгүй хугацаанд хийж байгаарай.

Дасгал №11
Өөрөө өөртөө түрүү булчирхайн массаж хийх. Усанд орж байхдаа баруун гарын /солгой хүн зүүн гарын/ долоовор, эсвэл дунд хурууг сайтар угааж цэвэрлэсний дараа нейтрал тосоор сайтар тослож байгаад хошного руугаа хийнэ. Дараа нь хуруугаараа шулуун гэдэсний урд хананд болгоомжтой иллэг хийнэ. Нийтэлийн эхэнд байгаа зураг дээрхтай адил. Дасгалыг хийж эхлэхийн өмнө уролог, эсвэл андрологич эмчид хандан зохих ёсны зааварчилгаа авсан байх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь болгоомжтой.

Дасгал №12
Үндсэн байрлал: Суугаагаас
Гүйцэтгэл: Суугаагаас дээш харан хэвтээд мөрөн дээрээ тулж их биеэ өргөх йогийн дасгал. Хүзүүний үеийн гэмтэлтэй, даралт ихтэй, синуситтэй хүмүүс хийх хэрэггүй шүү. Дагз, мөр, тохойгоороо тулжбайгаад их бие, хөлөө дээш өргөнө. Гарын сарвуугаар их биеээ тулж өгнө. Энэ байрлалыг боломжийн хэрээр бариад буулгана.

mod

Мөн л өөрийн мэдрэмжийг даган баг багаар биеэ дасгасаар сайн гүйцэтгэдэг болно. Энэ дасгалыг бие даан гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа бол фитнес төвүүдийн йогийн багшид хандан зөвлөгөө аваарай.

Ерөнхийдөө нэг иймэрхүү дасгалууд байна. Өглөө босоод 30-40 минутын дотор эдгээр цөөн хэдэн дасгалыг хийхэд ядаад байх юмгүй биз. Эсвэл ажлаа тарж ирээд 30 -40 минут зарцуулж яагаад болохгүй гэж. Хамгийн сүүлийн дасгалыг эс тооцвол бусад нь гүйцэтгэхэд ямар нэг тусгай бэлтгэл энэ тэр огт шаардахгүй. Давтах тоог өгсөн байгаа ч хэдэн удаа, яаж давтахыг тодорхойлох хамгийн гол зүйл нь таны өөрийн мэдрэмж гэдгийг мартаж болохгүй.

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, сексд дургүй эрчүүд бол эдгээр дасгалуудыг хийхгүй байж болно.

Холбоотой нийтлэлүүд

13 Comments

  1. eregteichuud uzmeer bnaa
    96597772 msj bolnoo

  2. A

    Ene medeelel taalagdlaa.Bi har zaluugaara ene aihtar zuilees bolj shanalhaas uur yaj ch chadhgui ywna.Niit humuust handaj helehed ene zuilees holuur ywaasai l gej huseh min.Mongold ene uwchnii talaarh medeelel ih homs ym gedgiig uuruu uwchlun bj l anzaarlaa.Ene site-hand handaj helehed yamar yamar emchilgee ni hamgiin ur duntei, hamgiin zuw boloh talaar dahin oruulaarai…

  3. aagii

    uur yamar emchilgee baidag hamgiin sain emchilgee uzuuldeg gazar baival yamar unetei yamar emchilge uzuuldeg bolokh talaar medeelel yavuulj tus bolno uu uuriiguu turuu bulchirhai urtsun esehee yaj mdh be?

  4. Сож

    Би аль оюутан байхад \украйнд\ түрүү булчирхайны үрэвсэлтэй гэж оношлогдож байлаа. орсууд үүнийг простатит гэдэг. Түүнээс хойш 20 гаран жил болж байна. Төгсөж ирээд Гарьд манлай эмнэлэгт Цэдэн-Иш эмчид үзүүлээд эм ууж, физик эмчилгээ хийлгэж байсан. Түрүү булчирхайны үрэвсэлтэй хүмүүс өдөр бүр бэлэг эрхтэнээ угааж байх хэрэгтэй гэж зөвөлмөөр байна. Учир нь миний ажигласнаар тэр түрүүн булчирхайны шингэн гээд байгаа нь булчирхай нь үрэвсэлтэй учир байнга ялгардаг юм шиг байгаа юм. Тэгээд бэлэг эрхтэний сүвээр байнга шүүрэн тээрхий, арьс хоёрын завсар үрэвсүүлсэнээр цаашид бэлэг эрхтэн шамлагдахгүй бүрхэвч арьс нь нарийсдаг юм шиг байгаа юм. Учир нь минийх бас шамлагдахаа байгаад ямарч эмч нь зөвлөлгөө өгч чадахгүй л байсан юм. Дараа нь өөрөө ингэж л эмчилсэн юм. Энэ аргыг ямарч эмч хэлж өгдөггүй юм шүү. Манай эмч нар эм, тариа л өгнө. Хэдэн сурсан номоо л номлоно. Хүнд тусалж байна гэж боддоггүй, ажил тарахыг л бодно. Би сүүлд Гарьд Манлай эмнэлэг орсон чинь нэг залуу эмч байсан. Ганц ч үг дуугарсангүй. Тэгээд бас чих цэвэрлэгч хөвөнгөөр сүвнээс шинжилгээний авсан. Маш их өвдсөн аргагүй ш дээ. Дараа нь бараг 7 хөнөгийн турш шээхэд хүндрэлтэй байсан шүү. Уг нь бол шинжилгээний сорьцыг авдаг сонгомол арга байдаг. Үүнийг Ц эмч хийдэг байсан чинь мань залуу “монгол”чилчихсон сууж байдаг байна шүү. Ёстой горьгүй.

  5. Сож

    Одоо ч үрэвсэлтэй гэдгээ мэддэг ч эмнэлэг тусалж чадахгүй байна л даа. Харин дээр бичсэн дасгалууд чинь харин туслах байх шүү. Ер нь бол Оросын ТВгээр Рекламдаад байгаа эмүүдийг хэрэглэвэл яадаг юм болоо. Зөвлөчихөөр эмч байна уу?
    Миний өгөх дараагийн зөвлөгөө бол Дур хүсэл төрсөн бол заавал үрийн шингэнээ гадагшлуулж бай гэж зөвлөмөөр байна. Түрүү булчирхайны үрэвсэлтэй хүнд секс сайн хийж бай гэж зөвлөе. Боломжгүй бол гар хангалаг хийж гадагшлуул. Энэ нь нөгөө л түрүү булчирхайны шингэнийг гадагшлуулж байгаа хэрэг шүү.

  6. zolboo

    Hi.Bi 46 nastai.Turuu bulchirhain shohoijilttoi bna gsen.Ene yu gsn ug we.Ene talaar delgerengui medeelel bichne uu.

  7. bibi

    сайн байцгаана уу – жилийн өмнө найзуудаа дуйрааж эрхтэндээ /вазелин / шахсан юм л даа тэгээд жилийн өмнө нэг хүнээс мөөгөнцөр гэдэг өвчин аваад эм тариа хийсэн боловч эвгүй үнэр үнэртээд, арьс нь хуулраад байна Надад зөвөлгөө өгөөч

  8. tuya

    Hi.minii ene medeelel zovson negend n tus boloh baihaa.er n tgd uvchniig uvdsun hoino n bish uvduhuus n urdchilan sergiilj baih heregtei .turuu bulchirhaid uudag pro6,mun havsarch uudag aloe garsan baigaa.medeelel avahiig husvel 93033737 ..

  9. Үнэнийг өгүүлнэ

    Ta herev negent asuudaltai ( dulej sheeh shees tasaldah oir orihon shees hatgyylj ovdoh chalah buurah g.m ) bolson bol urevseltei bolson bn gesen ug. Ta medeej emchid uzuuleed ur dun ogohggui bsan ni medeej. Er ni bol emchid uzuuleed em ntr uuugaad emchilgee awna gedeg bol brag hudlaadoo. ( barag l tiim bdiin ). Harin ene dasgal mash ur duntei uridchilan sergiileh ym bndshee geed hiihgui baih hereggui. 
    MInii tanid ogch chadah hamgiin sain dasgal zowolgoo bol
    1.   Erveehii dasgal gdg humuus mdh bh12 dasgaliig hiine gej zalhuu bzgde  tiiimees suugaad 2 holiin ulaa niiluulj 2 ovdgoo deesh doosh hodolgoh maygaar ervheehiinii dalavch met hodolgono ene ni medeej turuu bulchirahn tsusan hangamjiig saijruulan emegteichuuded ondgivchind sain. Zuragt uzen suungaa er ni tedg zuger suuj bhdaa ene dasgaliig hiihed bolisdhee 100-200 ged tegd ahuilahd boln ur dun sain 

  10. Үнэнийг өгүүлнэ

    2. Medeej ariun tsewer shuu odor bolgon ugaaj bai tegd sain chanartai shu chanartai geed savandah bish . 
    3. holoo daaruulj bolohgui ovoliin uliral bol sain dulaahan gutaltai ywah heregtei daarval tegd hereg bhgui shhuude dulaan ywbal medjiigzdaa
    4. Hamgiin chuhal sex sex sex sex bainga togtmol hii bulchirhai chin ajillaj baij l ovdohguishuudee yu gedinbde ajiluulhgui bulchin agshdag gedeg shig. Huuhen oldohgui bol gartaigaa naizlah hrgtei zaluuchuud

  11. Үнэнийг өгүүлнэ

    ta uneheer l sanaa zowj bwal shuluun gedseeree huruugaa oruulad turuu bulchirhaindaa illeg hiij boln gehdee yu l bol. Shinjilgee ogch baisan bol yaj ovddgiig ta mednshuu ehhe
    . ZA tegd hogshirood irehiin tsag sheej chadahgui owoo nariig mediisdhe turuu bulchirahin hawdar ntr geed asuudal bdiisdhee medeej hestuu ene urevsel chin ene owchiiniii suuri gedgiig oilgoh hrgtei shuu 
    HOGSHIRJ AJILGAAGUI BOLOH DELHII SONOHOOS DOLOON DOR GEJ  

  12. ижий

    hi, eregtei humuus beleg erhtnee yugaar ugaawal zugeer we? sawandaj ugaah  n neg ih sain bish baidag, zugeer butsalsan haluun usaar ugaaj bolhuu? eswel uur yamar neg ujilguijuuleh ch ymuu bodis hergleh n zow uu? ur duntei arga bnu?, mun tsawini tungalagin bulchirhai tsochih  n yutai holbootoi we?

Leave a Reply