Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил  “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс t1-tmhiсэргийлье” гэсэн уриатай явагдаж байгаа болохоор тамхины хор хөнөөлийн асуудалд бүр ч нухацтай хандах хэрэгтэй.

Тамхины хор хөнөөлийн талаарх олон тооны судалгаагаар нотлогдсон хамгийн наад захын жишээг дурдъя л даа. Тамхинд агуулагддаг никотин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой хортой нөлөө үзүүлнэ. Никотин нь сул, жин багатай хүүхэд төрөхөд ихээхэн нөлөөлдөг бол төрсний дараах эхний нэг жил тамхи татах үед хөхүүл хүүхдийн өвчлөлт, гэнэтийн нас баралт эрс нэмэгддэг.

Үүнийг илүү нарийвчлан авч үзье л дээ. Жирэмсэн эмэгтэй хүн тамхи татсаны дараагаар эхэс буюу ургийг цус, хүчил төрөлч, тэжээлийн бодисоор хангаж байдаг эрхтэний судас агшдаг. Харин бүх хүчил төрөгч, тэжээлийг нь өгч байдаг эрхтэнийх нь судас агшихаар хэвлийд байгаа хүүхэд яах вэ? Мэдээж хэрэг хүчилтөрөгчийн дутагдалд орно. Тэгэхээр тамхи татах тоолонд эхийн хэвлийд байгаа хөөрхий хүүхэд ийнхүү хүчин төрөгчийн дутагдалд орно.

Хүчилтөрөгчийн дутагдал гэхээр зарим хүн сайн төсөөлөхгүй байж болох юм. Тэгвэл шатаар, эсвэл өгсүүр газар гэнэт хурдан гүйгээд үзээрэй. Ингэхээр амьсгаа давчдаад, цээж багтраад уухилаад ирнэ. Энэ бол хүчил төрөгчийн хэрэгцээ огцом багасч байгаатай холбоотойгоро хүний бие хямарч байгаагийн шинж. Тэгвэл эхийн хэвлийд байгаа тэр жаахан амьтан тамхи татах болгонд ингэж бачуурдаг гэж төсөөлөөд үз. Улмаар байнга ийм байдалд ороод байвал ургийн хөгжил удааширна. Үр дүнд нь тамхины уршгаар зулбах, амьгүй хүүхэд төрүүлэх, эсвэл биеийн жин дутуу хүүхэд төрүүлэх эрсдэл эрс нэмэгдэнэ.

Эрчүүдийн хувьд гэвэл никотин нь бэлгийн булчирхайд сөрөг нөлөө үзүүлснээр бэлгийн сулрал үүсэх ноцтой шалтгаануудыг нэг болдог. Тийм ч болохоор бэлгийн сулралын эмчилгээг тамхинаас бүрэн гарах, гарч чадахгүй бол татах тоог нь эрс цөөрүүлэх замаар эхэлдэг.

Дам таталт гэж бас нэг айхтар юм бий. Тамхичин хүн өөрийгөө төдийгүй дэргэдээ байгаа ойр дотны хүмүүсээ тамхиныхаа утаагаар хордуулж байдаг. Хүн болох гэж тэмцэж яваа хүүхдүүд тамхины утаанд маш эмзэг байдаг. Тэгэхээр тамхи татдаг аав, ээж, өвөө, ах, эгч нар аль болон хүүхдийн хажууд тамхи татахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэвэл айл гэрийн тамхи татдаггүй хүмүүс нь ядаж ханиад томуу, хатгаа, харшил гээд өвчин ороолгүй, эмч домч, эмийн сангаар явж мөнгө төгрөг үрээд байлгүй эрүүл саруул явна.

Тамхины хор уршгийн талаарх хангалттай их мэдээ байдаг болохоор олон зүйл нуршилгүйгээр хэдэн зураг оруулсан нь дээр гэж үзлэээ.

Зүүн талд нь тамхи татдаг хүний уушиг зүрх, харин баруун талд тамхи татдаггүй хүний уушиг зүрх
tamhi

Энэ бол тамхинаас болж нөгөө ертөнцийн үүдийг татсан хэд хэдэн хүний уушиг.
t1

t2

t3.gif

За яасан тамхиндаа хайртай хэвээр л байна уу?

Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст хэлэхэд тамхинаас гаргах 400 гаруй арга, аргачлал байдгаас бодит үр дүн өгч өргөн хэрэгллэгддэг 40 орчим л байдаг. Ямар аргыг сонгосноос үл хамаараад эхний 2 долоо хоног л хамгийн хэцүү байдаг. Энэ үеийг давж чадвал хүн тамхинаас гарах, хаях чадалтай юм байна гэдэгтээ итгэж, чин зоригтой болдог.  Сэтгэлийн чин зоригтой хүн хаана хүрч чаддагийг Сүх жанжин хэлээд өгчихсөн байгаа болохоор давтах нь илүүц биз.

9 Comments

  1. uugan

    sain bna uu nadad neg hetsuu asuudal bna minii suga yagaad ch yum harlaad bh yum yuniih yum bol yamar negen uvchin yum boluu nadad ene talaar medeelel oruulj ugch tus bolooch

  2. Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  3. сайн байна уу
    монголд хамрын муруйг тэгшилдэг эмнэлэг байдаг уу
    надад мэдэх хүн хариу өгөөч

  4. sain b.nauu minii hamar bituureed b.dag yumaa,suuliin ued bi dusaaguur mash ih hereglej b.na,namaig ugan arhag hooloini mahtai b.na gesen yum hooloini mahnaas boloj hamar bituureed b.gaa yum bolobuu yagaad ingeed b.gaag zobolgoo ogooch.hooloni mahaa abahuulahaar buchaad urgadag gej yarih yum ene unenuu.yah be,,,,,,,,,,,,,,,

  5. davaanyam

    vnheer goe bolje

  6. davaanyam

    dahiad olon zurag oruulaarai

  7. Zoya

    Sain baina uu. Odoo bi 3 sartai jiremsen tegeed HDHV buyu moogontsortei gj shinjilgeenii hariu garaad emchilgeend Clotri-Denk 100 Vaginal 6honog uugaad shinjilgee ogch uzuul gj emch helsen. Onoodor heregleed 2 honoj bn getel gadna beleg erhten deer jijig gemeer shavij yavaad bh yum aisandaa bolood gadna usee bugdiin haichilsan. Ene yag hachig esvel boos shig jijig 10-15shirheg usnii ugt naaldsan bas jijig hag shig hatuu shavij ch baisan…Internet.r tostei zurag haigaad olsongui ene yamar uchirtai yamar ovchin be  ta buhen nadad zovlogoo ogooch bas zovlogoo ogch chadah utasnii dugaar helj tuslana uu

  8. was were

    hooh yneheer aimar ym a yaj jiremsen yedee ttamhi tatdag bna hyyhded ni myy gedegig medseer baij arai dendyy ym a

Leave a Reply