Та архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг үү? Архинд орж уу? Архичин болж уу? Болсон бол хэддүгээр шатандаа явна? Шалгаад үз.

alkash Хүмүүс хурал зөвлөгөөн, баяр ёслолын дараах хүлээн авалтын үеэр ганц хоёр хундага тулган татаж, эсвэл шар айраг уунгаа “Монголчууд архин живэх нь ээ. Одоо яанаа?” гэж ярих нь эрс нэмэгдээд байна. Тэгэхээр огт уухгүй байх бараг боломжгүй болохоор ер нь ямаршуу байдлаар уудгаа нэг сонжоод үзэхэд илүүдэхгүй байх.

Сонжооны зарим асуулт нь дотроо хэд хэдэн давхар асуулттай байгаа. Ядаж нэгэнд нь “тийм” гэж байгаа бол асуултанд бүхэлд нь “тийм” гэсэн хариу өгнө. Өөрийгөө хуурах хэрэггүй үнэн зөвөөр нь хариулаарай даа.

Ямар ч хариу гарлаа гээд энэ бол эмчийн тавьдаг онош биш зүгээр л ерөнхий чиг хандлагыг харуулж байгаа юм гэдгийг сайн ойлгоорой.

Эцсийн оношийг зөвхөн мэргэжлийн эмч бүх төрлийн шинжилгээ, үзлэгийг хийсний дараа л тавьж, бодит эмчилгээг заадаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

***

1. Өвөө, эмээ, аав ,ээж, ах , эгч г.м. таны ойрын хамаатнуудын дотор архинд донтох эмгэгтэй хүмүүс байдаг уу?



2. Та гол төлөв найз нараасаа илүү уудаг уу? Баар, үдэшлэг цэнгүүнээс хамгийн сүүлд гардаг хүмүүсийн нэг байх нь олон уу?



3. Уух явц болон удахгүй тохиолдох уух боломжийг тэвчиж ядан хүлээх нь танд таатай байдаг уу? Таныг наргиж цэнгэх дуртай хүн гэж хүмүүс боддог уу?



4. Ганц хоёр хундага уусны дараагаар бусад чинь зогсоож байхад танд үргэлжлүүлэн уумар санагдаж байгааг гэнэт мэдрэх явдал гарч байсан уу?



5. Долоо хоногт нэг байгаад, долоо хоногт гурав болох зэргээр ууха давтамж нэмэгдэх, эсвэл шар айраг уудаг байгаад больж илүү хатуу юм уух зэргээр согтууруулах ундаа уух хэв маяганд чинь ямар нэг өөрчлөлт гарсан уу?



6. Нөхөр, эхнэр, ээж аав, ах эгч гэх мэт таны ойр дотны хүмүүс согтууруулах ундаа ууж байгаад чинь санаа зовж байгаагаа илэрхийлж байсан уу?



7. Архи, согтууруулах ундаагүй хүлээн авалт, золголт г.м. согтууруулах ундаагүй арга хэмжээнд оролцоно гэхээс тавгүйтэж, бухимддаг уу?



8. Найз нарын чинь зарим нь хэт удаан уудаг, эсвэл цаг, хоёр цагийн дараа уухаа зогсоодог байдал нь таньд хачин санагддаг уу? Үдэшлэг, найр, уулзалтыг цаашид үргэлжлүүлэхийн тулд найз нартаа архи, согтууруулах ундаа авч өгч байсан уу?



9. Хурдан халахын тулд эхний хэдэн хундагыг угсруулан уугаад дараа нь бусадтайгаа адил хурдаар уух гэдэг үү?



10. Согтуу байхдаа хэлсэн, эсвэл хийсэн зүйлийнхээ хойноос эрүүлдээ харамсаж байна уу? Эвгүй зан гаргасныхаа төлөө ойр дотны, хүндэлж явдаг хүмүүсээсээ уучлалт гуйж ахиж тэгэхгүй гэж ам гарч байсан уу?



11. Уухгүй байж чадна гэдгээ батлахын тулд, эсвэл хэд хоног ч гэсэн биеэ бодъё гэсэн шалтгаанаар хэсэг хугацаанд (долоо хоног, 14 хоног, сар) огт уухгүй байх гэж оролдож байсан уу?



12. Тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй, эсвэл уух хэмжээгээ багасгана гэж өөртөө амлачихаад, амлалтаа биелүүлэхгүй тохиолдол гарч байсан уу?



13. Та одоо жилийн өмнө ууж байснаасаа илүү ихийг ууж чадах уу? Мэгдэхүйц ихийг уух гэсэн хандлага ажиглагдаж байна уу?



14. Согтуу байхад чинь болж байсан зүйлсээ заримыг нь, эсвэл бүгдийг нь ор тас санахгүй байх тохиолдол гарч байсан уу? Ингэж юу ч санахгүй байх тохиолдол жилийн өмнөхөөс илүү олон тохиолдох болсон уу?



15. Архи согтууруулах ундаатай ямар нэг байдлаар холбоотой бие өвдөх, анхаарал төвлөрөхгүй байх, хамт ажилладаг хүмүүс, эсвэл дарга нар чинь дургүйцэх зэрэг бэрхшээл ажил дээр чинь гарч байсан уу?



16. Заримдаа уусны дараагаар бие чинь уугаагүй байснаас илүү сайхан болж байсан уу? Ууснаар толгой өвдөх, бие таагүйтэх, айх зэрэг таагүй мэдрэмжүүд чинь үнэхээр арилж байсан уу?



17. Ууж байгаа нь буруу гэдгээ өөрөө улам бүр мэдрэх ч хайрлаж, хүндэтгэж явдаг хүмүүсийн чинь зүгээс согтууруулах ундаа уухтай холбоотой санаа зовж байгаагаа хэлэхэд хариуд уурлаж, эсвэл өөрийгөө өмөөрдөг үү?



18. Танд тохиолдоод байгаа асуудал бол хэт ачаалал, стресс, эсвэл гэр бүлийн чинь хүн таныг ойлгохгүй байгаа, эсвэл ажил дээр чинь хэт өндөр шаардлага тавьж байгаагийн үр дүн гэж боддог уу? Өөрийг чинь хэн ч ойлгохгүй байна гэж бодохоос өөрийнөө үнэхээр өрөвдөж байсан удаа бий юу? Тайвширч, сэтгэлээ онгойлгохын тулд архи согтууруулах ундаа ууж байсан уу?



19. Хань ижилтэйгээ хэрэглдэх, эсвэл ажил дээрээ тун таагүй байдалд орох байсан ч хамаагүй боломж л гарвал ашиглан уух хүсэл төрдөг үү?



20. Уугаад эхлэхээр төлөвлөж байснаасаа их уух гээд байдаг хандлага ажиглагдаж байна уу? Нэг уухчихсан байхад зогсоход хэцүү байдаг уу? Сэрсэн даруйдаа ууж байсан уу?



21. Уусны маргааш барьж дийлэх аргагүйгээр салгаладаг уу? Уугаагүй байхдаа дотор муухай оргих, салгалах зэргээ биеийн ба түгшүүрт автах, уцаарламтгай болох, гутрах зэрэг сэтгэл зүйн шинж тэмдэг илэрдэг үү? Согтууруулах ундаа уусны дараа бие, сэтгэл чинь дээрддэг үү?



22. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой ходоодны үрэвсэл, гүйлгэх, хамраас цус гарах, даралт ихсэх, уушигны хатгаа, зүрх дэслэх, элэгний томролт, буглаа, шар, цирроз, татаж унах, нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчин эмгэг болон бие махбодийн өөрчлөлтүүд бий юу?



23. Ууж байх явцад, эсвэл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэйгээр авсан гэмтэл, осол зэрэг элдэв хэргийн улмаас эмнэлэгт хэвтэж байсан уу?



24. Амиа егүүтгэх тухай бодол төрж байсан уу? Үргэлжүүлэн олон хоног уусны дараа хий юм харж байсан уу? Хаалга тогших, утас дуугарах зэрэгт хэт айн цочих зэргээр ямар ч үндэслэлгүйгээр айдаст автаж байсан уу?



25. Архи, согтууруулах ундаа ууснаас болж гэр бүлээ цуцлуулсан, ажлаа алдсан, гэрээг цуцалсан, согтуугаар машин барьж яваад баригдсан, эд зүйлээ алдсан г.м. явдал тохиолдож байсан уу?



26. Үргэлжлүүлэн хэд хоног ууж байхдаа, эсвэл уулт дууссаны дараагаар хоол идэж чадахаа байдаг уу? Өглөөд гимнастик хийх, усанд орох, бие өвдөхөд эмчид үзүүлэхээ байх зэргээрээ өөртөө арчаатай хандахаа больсон уу?



27. Урд нь ууж чаддаг байснаасаа бага уудаг болсон уу? Уухаараа тасарч унатлаа, эсвэл цааш яагаад ч орохгүй болтол нь уух хандлага ажиглагддаг уу?



44 Comments

  1. shaal t1 test bna, gehdee duhsunshuu ntr

  2. ih unen sonjoo baina manai mongoliin 65% ni arhichini shuu dee. arhi sogtuuruulah undaag hetruulen heregleh yavdal gazar avch bn . uuntei temtseh heregtei.

  3. beer

    er ni l unen yum bna. namaig morindoo mordoogui bna. gehdee mordoh geel emeellej baigaa gene ee hehe

  4. Sodoo

    Энэ асуулт нь ер нь хариулт юм бишүү. Архинд донтсон хүмүүсэд илэрдэг шинж тэмдэгээр нь хийчжээ. Сэтгэл зүйн тест биш байна. Энэ бол зүгээр л биеийнх нь байдлаар хийчиж. Би асуултыг нь унших явцдаа ингэж илэрдэг юм байна гэх мэтчилэн сайн зөвлөгөө авлаа. Харин огт сонжоо бөглөж байна гэж бодсонгүй. Яг л эмчиж орж үзүүлж байгаа юм шиг байлаа гэмээр байна. Бас нэмээд хэлэхэд 1 асуултыг олон удаа давтах, хэтэрхий олон асуулттай юм шиг санагдлаа. Энэний оронд ханиад томуунаас яаж сэргийлэх хэрхэн эдгээх гэх мэт байнга шинэчлэл хийж баймаар байна аа. Сард 1 удаа ядаж юм нэмэлдээ. Нөгөө л улиг болсон юмнууд харагдах юм.

  5. sky

    yg l shaaj bndaa ahahaha

  6. ccc

    shal hudlaa shonjoo bna bi arihaa taaruulj uudag tegsen morinoosoo unalaa gesen bna

  7. оогий

    би өнгөрчээ…

  8. e-x

    namaig bol yag l helj baina daa, ih zugeer test baina shuu

  9. БУЯНАА

    yayayayabi ch morindoo moridoh geed l bgaam bna sda bolii morindooch moridohguishoo hahaha araishdee 19 tei arhichin boloh gej bnashdee pizdaa wolii2

  10. erhee

    lam bee emch ali n deer boloo

  11. catalan

    haha mori neleen sain dawhij yawna gene.,

  12. gold chinggis

    zail shaadag test bna namaig arhi erdoosoo uudaggui gej shaajiishdee shaashaaa

  13. ariuka

    ariukaaa chi bolildooooo

  14. энэ бол ерөөсөө манай монголын залуучууд унах гэж байгаа морь шиг байна гэсэн үг байна. энэ нь ч таарч байна. Зүгээр миний хувьд л гэхэд үгүй гээд хэлчих хариулт байхгүй байншдээ тэгхээр одоо манай монголын залуучууд жаахан анхаарлаа хандуу ёстой гэж бодож байна.Жишээ нь миний хувьд энэ гашуун идээг 100% цааш нь түлэхсэн та нар ч чадна гэдэгт би л лав бүрэн дүүрэн итгэлтэй байна.Архигүй амьдралын төлөө урагшаа хүчирхэн Монголчуудаа амжил хүсэе?

  15. temka

    яаая архинд орцон юм байна лдаа уг нь нээх уугаад байдаггүй л юм их сонин тест байна монголчууд минь архиа больцгооё дэмжээрэй. амжилт хүсье.

  16. Мандах

    Хариулт нь хэтэрхий айлгах гээд, нэг талаа барьчиж. Мэдээж үнэн зүйлүүд байгаа. Жишээ нь яг аль шатандаа явж байгааг биш тэгэх гэж байна, ингэх гэж байна гэх мэтээр архины бүх муу талыг тоочсон нь хариулт нь тийм ч мэргэжлийн бус хариулт байгаа юм шиг санагдлаа.

  17. gerel

    XEZEE CH ARXI UUJ BAIGAAGUI BI

  18. eegii

    kkk.sonin l sorilt bna.ugui gej hariult bichie geheer neg oguulber dotor tiim,ugui gej 2 hariult bichiheer asuult hed hed blaa.uul ni unen setgeleesee hariulay gej bodoj blaa.za yamarch bsan morindoo moridoh gej bga yum shig l bolloo.moridohgui gej bga.

  19. Batuush

    31-тэй хүнд гар болцон явж байна ш дээ. Удахгүй танд морь биш модон хайрцаг хэрэгтэй гэнээ за одоо л эмчрүү явий би Цэмбэгэр архичин болцон юм байна ГЭхдээ шаал тэнэг нэг хариулт дотор хэдэн асуулт яваад байгаан бэ

  20. boldoo

    er ni bol zov hariulsan bn gehdee 2 dmol asuultuud bn hamgiin suuliinh bol baga uudag bolson uu gehed tiim gemeer bdag getel davhar uur asuult yavaad shuud ugui gej bn 2 dmol asuultuud huniig ergelzeend oruulj zov hariulah bolomj olgohgui bdag shuu dee jaahan asuultuudaa ergej neg harmaar sanagdchlaa ! neg asuultand neg l sana abh heregtei gej bodoj bn 2 dmol yum bichij bolohgui .

  21. m

    Namaig eruul zov hev mayagtai amidardag genee.Bi odoo 25 tai neg ch udaa arhi uuj uzeegui etseg ehiin minil sain humuujuulsniih bh. Niilleg bayar yoslol geed zondoo uuj ideh zuil gardag tehdeel bi negch udaa uuj bgaaguil yumdaa. Teheer ene arhi gedeg hunii uhamsariin asuudal yum shig sanagdaj bna

  22. exr

    hi all bi odoo 30 dohoj bna bi arhi uuhaa boliod 2.6 jil bol bna arhi beer wine airag bugdiig n haysan!amidral unen nice shuu lalriin arhig shuud l hayaarai uuhaa bolihoor uitgartai yum shig sanagdaj bsan ugui shuu arhi uuj bga hun ooriigo baysaglantai bna l gej boddog bh eruul arhigui nudeer tedniig harhad yag l iljig shig haragddiin haha harin arhi uudaggui humuus jinhene hogjildoj chaddiim shuu za etsest n zaluusaa arhia boliod amidarlaa bodotsgooy saihan amidral bga shuu za bugdend n GOOD LUCK

  23. exr

    oo neg yum helhee martchij kk say ene testiig uudag bsan uyeeree bogloj uzsen chin modon hairtsag heregtei bolj bsiin bna shuu.arhinaas garch boldiishuu zaluusaa etseg ehee amid bga deer n arhi uuhaa bolij bayarluulaarai unen goloosoo bayraldiin shuu ter humuus chin;-)GOOD LUCK asuuh yum bval asuugaarai EXR

  24. Saihnaa

    Sain uu EXR. bayarlalaa uram ogsond, gol ni chi yaj hayasan be? namaig modon hairtsag heregtei bolson bna gej bna buur sonin sanagdchlaa, ug ni bi tiim aimaar uudaggui lde

  25. respect

    goe sonjoo hiijee 103iinhaan bid arhinii talar medleg taaruu baidag bdag 

  26. bolorchuluun

    mahai duu m.enhdolgoon muis-d setgelzuin 1-r kursd surj baigaad hoogdson ym ug ni 2011-ond 96-r surguuliig tosson ym ohin huuhed daan ch arhag arhichin bolchihloo odoo yah we tuslaa ch

  27. etana

    bi haayaa uudag tegeed yagaa minii mori mileen shiruun davhij baidag bilee

  28. mg

    end hugatsaa zaah shaardlagatai yum bn
    tuhailbal: suuliin jil dotor ch gediimuu tegehgui bol er ni bol ihenh ni er hun bolgon uzsen bdag uchraaaaaas jaahaan taagui hariult garch bn

  29. bi 22 onoo avsan bna manai geriinhen namaig jaahan heterch bnaa geed
    bi neeh uudahgui ch de geed bi lav ganstaarai uuj chadahgui yum naiz nartai yum yariad halaad hatuu yum uuj buur goy goy hogjildog yum.say sonjoo uzlaa manai geriinhen helsen zuil taarjee ..heterch bna geed . bi odoo yadag bilee geriinhen ugend orohoos do .hervee ugend orohgui bol yamar 1 yum asuudal garna bi aij bna .

  30. ogi

    hehehe. 2hon onoo, tegehdee arhi uuh sanaaniih sh dee, zarimdaa setgel sanaa tavguirhsen ued aimaar uumaar sanagddag, tegeel yag uuya geel zamdaa yavj baigaad za za eniig uugaad yah ch yum bilee. yu oorchlogdoh yum be gej bodool ger ruugee alhchihdag sh d, er ni bol sardaa gants tegehdee stress tailah maygaar naiz nuhudteigee saihan buu halj suungaa gants 1 beer ni l zgr baidiim doo, tegeed nas ahih tusamaa uuj chadahaa baichdiim bish uu, kkk bi lav odoo 20 heden nastai ueiih shigee uuj chadahgui l bn dag,,, kkkk

  31. Ma

    ХаХаХа үнэн гардаг юм байнаа … Инээдтэйн

  32. Ma

    XaXaXa ineentein be yg unen garch bn shdee tnx

  33. С

    Янз бүрийн аргаар архинаас гардаг л гэхийн. Эцсийн эцэст хүнээс өөрөөс нь хамаарах байх даа. Манай нөхөр гэж хүн өдөр бүр согтуу байх юм. Уйлаад гуйгаад загнаад ямар ч нэмэр алга. Эмчилгээ хийлгээд үзье гэхээр бас үгүй гэх юм. Одоо ганцхан арга үлдлээ. Салах ……..

  34. erdenebat

    amid yawh nasandaa arhinaas xol yawaxsan daa gsen bodol maani zarim ued bi ooriigoo heterhii henheg met sanagduuldag

  35. tso tso

    ene har ysnaas bolj bi hairan saikhan akhiigaa aldsan hun dunguj 35-han nasandaa horvoog orhison doo bi chadah bukh l  arga hemjeegee avch bna gej boddog bsan gehdee bi denduu baga yum hiisen bna lee dee ahiinhaa tuluu bi ar ger nuhur huuhdee orhuj bgaad ch hamaagui akhiigaa arkhinaas l gargah bsan bna lee ungursun hoino l yaj ch gashuudaad nemergui yum daa

  36. modon_mori

    mori bur tashuurdaad yvahaa bolison bna genee my testiin hariu bi bur arhag yum bna say l medlee bi uul ni 7 honogt 3-4 l uudgiimdaa tghdee bur aimar bish l dee zugeer 200 gr heden pivo gaiguush de uul ni

  37. arhichin aav

    ene sonjoo unen l bn sh dee. manai aav odoo udahgui uhehiin bn shgui dee. arhinaas genet garch chadahgui geed huleen zovshooroov odort l 3 shiliig gantsaaraa uuchaad untahgui arhi nehej hajuu haviinhniigaa zovooj bsanaas uhsen ni iluu deer. yadaj ner tortoi uheesei gj yrooy

  38. unen ym bishuu burhan mini hurdanhan shig bolij uziie tegheer manai nzuud bugd 3r shat ym baina ldaaa 

  39. anymous

    unen yum bn er ni bol bolie gej bodoj bn 

  40. Сайн зан чанар сайн зүлийг хийх муу зүйлийг хийх 2 тэнгэр газар шиг ялгаатай ,Хүн угаасаа өөрийн үйлдлээ сайн мэддэггүй архийг хортой уршигтайг мэдсээр байж хэрэглэдэг нь хэдэн шалтгаан л байдаг . уухгүй л гэж бодсон ч уусан л байдаг харин үүн дээрээ л тэвчээр гаргах хэрэгтэй болов уу .Би өөрийгөө уухгүй байгаа л гэж бодож байлаа гэхдээ сардаа л 1-2 удаа найз нөхөдтэйгөө уулзздаг уулзаад байвал өдөр болгон л уулзаад байх шалтгаан мундахгүй байх үүнээс татгалзаж байх хэрэгтэй . Саяны сонжоог бөглөхөд Би Мориндоо морьдчихсон байна гэнээ , Дүгнэлт хийх хэрэгтэй юм банйа даа залуу саа . монголч ууд минь залуучууд бүсгүйчүүд минь ах эгч нар минь бидний ирээдүй болсон дүү нар үр хүүхэд нар минь АШИГ ТУС ГЭТ ХОРЫН тухай бодож сайн үзээрэй ЭНЭ АРХИ ХҮНИЙ аз жаргалтай агшин болгоны хувь заяаг ил ч бай далд ч бай ямар нэгэн хэмжээгээр өөрчилж байдагийг л ухаарах хэрэгтэй юм даа

  41. оюунбат

    энэ асуултыг хариулсан чинь ганц нэг асуулт хариулсангүй гээд дүн нь гарахгүй байна. хариултыг нь хариулахгүй байсан ч гаргах  талаар өөрчилт оруулвДахин дахин хариулах гэж төвөгтэй юм. хариулахаас залхалаа

Leave a Reply