Шээсний шинжилгээний талаар товч

  Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлж чаддаг. Тиймээс ч өвчин эмгэг туссан үед эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний шинжилгээнд ямаршуу үзүүлэлтүүдийг голлон анхаардаг, тэдгээр ямар ач холбогдолтой болох талаар  товч тайлбар өгөх хэрэгтэй байх.

Шээсний ерөнхий шинжилгээ

/Томоор харахыг хүсвэл зурган дээр дарна уу/

Нечипоренко ба Зимницгийн аргаар шээсний шинжилгээ өгөх

Шээсний ерөнхий шинжилгээний хариугаар илэрхий эмгэг илрээгүй ч лейкоцитууд ба эритроцитууд нь бага зэрэг өндөр гарсан, өөрөөр хэлбэл ямар нэг эмгэг байж болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тохиолдолд Нечипоренкогийн аргаар шээсний шинжилгээ өгнө. Үүний тулд шээсний дээжийг дундаас авдаг нь. Өөрөөр хэлбэл шээж эхэлсний дараа саванд дээж аваад шээж дуусахаас өмнө дээжийг авч дуусгадаг. Ингэж авсан шээснээс лабораторид 1 мл хэмжээтэйгээр аваад доторх эритроцитууд /хэвийн үед 1000-аас илүүгүй/ ба лейкоцитуудыг /2000 –аас ихгүй/, цилиндрүүдийг /20-оос ихгүй/ тоолно. Хэрэв эдгээрийн нэг, эсвэл түүнээс олон үзүүлэлт нь өндөр байгаа бол эмгэг явц явагдаж байгааг илтгэнэ.

 

Бөөрний үрэвсэл, эсэл бөөрний дуртагдал явагдаж байсан гэсэн болгоомжлол төрсөн үед Зимницкийн аргаар шээсний шинжилгээ өгдөг. Үүний тулд хоногийн турш 6 саванд шээсний дээжийг цуглуулна. Өөрөөр хэлбэл 4 цаг тутамд нэг саванд шээж дээж авна. Лабораторид дээжийн нийт хэмжээ, хувийн жинг нь тодорхойлдог. Улмаар нарийн тооцоо хийгддэг.

 

Тухайлбал:

  • ·          Шээсний нягт нь 1010-1012 байгаа бол нягт нь цусны плазмтай адил байна. Ийм байдал нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусан, эсвэл хурц үеээс гарсан пиелонефриттэй, эсвэл бөөрний дутагдлын үед ажиглагддаг.
  • ·          Шээсний нягт нь 1002-1008 байгаа бол нягт нь цусны плазмынхаа бага байна. Энэ хүнд хүнд хэлбэрийн пиелонефрит байгааг илтгэнэ.
  • ·          Шээсний нягт нь 1025-ааас их байгаа цус ихээхэн өтгөрсөн үед буюу усгүйжсэн үед болон хүүхдүүдэд сүүнхүчлийн диатезийн үед ажиглагддаг.

 

Шинжилгээ өгөхдөө анхаарах ёстой зүйл

Шинжилгээ өгөхөд өглөөд авсан 100-200 мл шээс хангалттай. Шээс авах жижиг савыг сайтар угааж цэвэрлээд буцалмаг усаар зайлна. Хариу андаа ташаа гарахаас сэргийлэн бэлин эрхтэний ариун цэврийг сахина. Эмэгтэйчүүд бие юм ирсэн үедээ шээсний шинжилгээ өгөх хэрэггүй. Эм, бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлж анхааруулах ёстой. Учир нь зарим эм бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг. Хоолны тусгай дэглэм барих хэрэггүй нь шээсний шинжилгээ өгөхийн өмнө рашаан уух хэрэггүй. Учир нь рашаан, эрдэстэй ус нь шээсний раекцийг өөрчилдөг. 

5 Comments

  1. Баяраа

    sain bnuu? neg asuult bna minii shees eruusuu oir oirhon hvreed aimar ih sheedeg bolchloo urd n zvgeer l baidag baisiin ene yagaad bgaan heleed uguuch uheer hetsvv bna nadaa joohon shingen yum uugaad l aimar sheedeg bolchood bna emchleh arga baiwal nadaa zaawal helj ugj tuslaach.

  2. баяр

    Жирэмсэн байх хугацаанд шээсний шинжилгээ нянгийн бохирдолтой гараад байсан. одоо төрөөд 1жил болж байна. тэр үед нээх эмчилгээ хийгээгүй. Одоо шээсний сүвээр эвгүй оргиод байдаг. шинжилгээ өгөхөөр зүгээр гарах юм ямар арга хэмжээ авах вэ

  3. баяраа

    Sain bn uu.My nuguu ymnaas tsagaan idee goichij bn ene yuniih ym boloo todrhoi hariult ogoo ch yaaj emchlhvv hvnd owchn vv tuslaach ok 

  4. odbayr

    Sain bn uu ta bugded ene udriin mend hurgey.Minii buur heden jiliin umnu unjij chilj uvduj haritsangui baga zoviurtai bdag bsan bol odoo bur nileen uvddug shunu unthad zoviurtai bdag blloo.sheesnii shinjilgeegeer buurnii emgeg ni sain gardag bolvuu tegeed buuruur dagansan mongold hamgiin sn emneleg ni haana bdag v holboo yaaj barij boloh v.

  5. Nadad tuslaarai

    sheesnii sub nariisah her aiultai be yamar em uuh be

Leave a Reply