Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүрдүүлэх материал

 Өвчин эмгэг хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор санд эмнэлэгт хэвтэх хэрэг гараад очихоор тийм ч маягт, ийм ч тодорхойлолт гэж нэхээд бүр ч илүү бухимдуулах нь цөөнгүй. Иймд хэрэглэгч та дараах зүйлсийг ямар ч байсан мэдэж байхад илүүдэхгүй байх. Улсын эмнэлэгээр явах хэрэгтэй болвол дараах төрлийн бичиг баримтыг зайлшгүй бүрдүүлсэн байх ёстой юм байна.

1. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд:
a) Амбулатори, поликлиникээр үйлчлүүлэхдээ:
1. Өвчтөний карт
2. Өрхийн эмчийн анхны үзлэг хийгдсэн байх /өрхийн эмчийн заалт/
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Иргэний үнэмлэх

b) Стационарт хэвтэн эмчлүүлэхдээ:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаа гм/

2. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Төрсний гэрчилгээ
4. Нийгмийн даатгалын дэвтэр
5. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг/
6. Иргэний үнэмлэх
7. Өвчтөний карт /Анх удаа бол амбулаторийн карт/
8. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын 10 хувь /5100 төгрөг/
9. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахаай гм/

3. Амаржих газарт:
a) Төрөхийн тусламж, үйлчилгээ авахдаа:
1. Иргэний үнэмлэх
2. Жирэмсний хяналтын солилцох хуудас
3. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм /

b) Эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ авахдаа:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /Ажил эрхэлдэг бол/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг г/м/
5. Иргэний үнэмлэх
6. Ажилтан болон оюутнуудаас ЭМД-ын хуулийн дагуу 6100 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/
Амаржих газрууд нь харъяаллын дагуу жирэмсэн болон төрөлттэй холбоотой тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Баянгол дүүргийн бүх хороодын иргэд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд харъяалагдана. Клиникийн 1-р амаржих газарт 4 ортой эхийн амрах байр ажиллаж байгаа. Мөн амаржих газрууд нь зүрх судасны эмгэгтэй жирэмсэн эх болон дутуу төрөлтийн үед харъяалал харгалзахгүй авч үйлчилнэ.

4. Тусгай мэргэжлийн төвд:
a) Сэргээн засах клиникийн эмнэлэгт:
1. Улсын клиникийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмчийн зөвлөгөөний шийдвэрийн
дагуу өвчтөн илгээх 36А маягт
2. Шинжилгээ /цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг, ЭХО гм/
3. Өвчтөний карт
4. Нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 3500 төгрөг
7. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
8. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай гм/

b) Наркологийн эмнэлэгт:
1. Өрхийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмчийн хэвтэх бичиг
2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, түүний баталгаажуулсан хуулбар 1% /хэрэв даатгалгүй бол
мөрдөгдөж буй тарифын дагуу төлбөрөө төлсөн байх/
3. Нийгмийн даатгалын дэвтэр /баталгаажсан байх/
4. Амбулаториор хийгдсэн шинжилгээ /өндөгний цус, шээс, биохими, зүрхний бичлэг, рентген зураг гм/
5. Иргэний үнэмлэх
6. ЭМД-ын тухай хуулийн дагуу 6000 төгрөг
7. Хувийн бэлтгэл /Аяга халбага, оо сойз, гэрийн халат, шаахай, ариун цэврийн байдал гм/

5. Хүүхдийн клиник сувилалд:
1. Иргэний үнэмлэх /Эцэг, эхийн/
2. Төрсний гэрчилгээ
3. Өрхийн эмнэлгээс илгээх 36-р маягт
4. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс шээс, цагаан хорхойн шинжилгээөгсөн тухай баталгаажсан
шинжилгээний хуудас
5. Хүүхдийн өсөлт, хөгжлийг хянах өсөлтийн карт / Вакцинд хамрагдалтынталаарх мэдээлэл/
6. Хувийн бэлтгэл /00-ын цаас, нойтон болон хуурай салфетка, гар нүүрийн саван, 3-аас дээш насны хүүхдэд дээрхээс гадна бичгийн хэрэгслэл, зургийн дэвтэр,баримлын шавар

Эх сурвалж http://www. ubhealth.mn.

2 Comments

  1. Анхцэцэг

    Хүүхдийн хамаранд мах ургана гэж юу гэсэн үг вэ үүнийг мэс ажилбараар сорив гажиггүй авах арга манай монголд байгаа юу хэрэв авхуулахгүй байвал хүүхдэд ямар нэгэн нөлөө байгаа юу амисгалын замын ч юм уу хэл ярианы ямар нэгэн өрчлөлт байдаг бол уу зүрхний амьсгалын ямар нэгэн өөрчлөлттэй юу хагалгаа хийлгэлгүй удах нь цаг алдах нь аюултай юу яаралтай хагалгаа хийлгэх ёстой юу надад хариу өгөөч

  2. sodoo

    bi emch bisgee gehdee asuuh asuult bna.tanai huuhed guilsen bulchirhai buyu tonzilttei uy.ternees urgasan mah bj boloh.dangaar ch hamart urgasan mah bj bolohiim.mahtai bsnaar hurhiralt tom huniih met hurhirna duu hooloi gunshij hamar bnga bituurch tsaashlaad hamrin taslavchiig gemteej hatsar luugaa urgadag uym bna lee.tuhain mahnaas daraa ni havdrin es bgaa esehiig shalgadag uym bna lee.tegeheer har uhaanaar bodohod emchluuleh shaardlagatai agalgaand ordog uym bna lee.durangiin argaar mash zoviurgui tseverhen avdag uym bna lee.tegj avahuulsan huuhed tom huniig harsan.chi eh nyalhsiin hamar hooloin emch bas emjj emnelegt ochij uzuul ted chamd yah tuhai oilgoltiig uguh bno.

Leave a Reply