ЦССҮТ-д Нуклейн хүчлийн шинжилгээний аргыг нэвтрүүлэх боломж бүрдэв

Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн лабораторийн оношилгоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэхэд ашиглах өндөр технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр болов.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү болон албаны бусад хүмүүс, ЦССҮТ-ийн хамт олон оролцлоо.

700 сая орчим төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Герман улсын ROCHE компаниас нийлүүлсэн байна. Лабораторийн оношилгоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлснээр цусны аюулгүй байдал, цуглуулсан цусаа өндөр мэдрэг аргаар шинжлэх асуудал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх аж.

Донорын цусанд хийгдэх халдвар илрүүлэх шинжилгээг хийхдээ, улсын хэмжээнд нийт цуглуулсан цусны 70 хувийг шинжилдэг ЦССҮТ-д нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэх, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д энзим иммуны (ELIZA) аргыг нэвтрүүлэн 100 хувь шинжлэхээр ЭМ-ийн сайдын тушаал /377-р/ гарч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

ЦССҮТ-д хүлээлгэн өгч байгаа тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулах, тохируулах, ажиллах мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагаа 2 сар орчим үргэлжилж, ирэх оны эхэнд үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болно гэж ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү хэлсэн бол, оношилгооны шинэ аргыг нэвтрүүлэхэд шаардлагатай оношилуураар хангах хөрөнгө зардлыг улсын төсвөөс гаргуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа ЭМ-ийн сайд С.Ламбаа мэдэгдэв.

1 Comment

  1. Perfect enmelgiin emch Oyun goo saihnii mes zasal hiij bna gej amid huneer togloj bna. Sayhan oyunagar hagalga hilgesen hun urevsed bolohgi bolohor n solongos ochij dahin hagalgand orson. Tendhiin emch nar 10 garui jilin omno hij bsan hotsrogdson tehnologior hij bna. Manaid hunig iim bolgovol tolborig hed nugalj tolood shorond orno gej baiv, Oyun mongo avch bsal bolo gej uzdeg. Ter huner toglulj turshilt bolson mash olon hun manaid bna. Yaj hariutslga tootsoh ve? odort heden hun eremdeg bologoj bnaa? ta nar hurdan zogsooh heregtei. Erhteneere togluulsan humuus shuuhed handaj mongoo hurdan avah heregtei!!!!!!

Leave a Reply