11 сарын 02 Дэлхийн уушигны хатгаатай тэмцэх өдөр, Хүүхдийн үзлэг зохион байгуулна

 Дэлхийн уушгины хатгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан нийслэлийн дүүргүүдэд хүүхдийн уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийхээр боллоо.

Дэлхий нийтээрээ 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 02-ны өдрийг “Уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлаж, “Цэнхэр жинс өмсөцгөөе” уриан дор 6 тивийн 36 улсын 167 байгууллагын идэвх санаачлагаар тэмдэглэсэн.

Дэлхийн статистик мэдээгээр 15 секунд тутамд нэг хүүхэд, өдөр бүр 5500 хүүхэд, жилд 2 сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна.

Өнөөдөр дэлхий даяар “УУШГИНЫ ХАТГАЛГААГААС СЭРГИЙЛЬЕ, ХҮҮХДҮҮДЭЭ АВРЪЯ” уриан тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил 3 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс энэ жилийг “УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙЯ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ЭМШУИС, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран уушгины хатгалгаа өвчний талаарх мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эцэг эхчүүдэд зөвлөмж тараах, уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулснаар уушгины архаг өвчнүүд, эмгэгүүдийг эрт илрүүлэн хяналтанд авах зорилготой.
Хамтран зохион байгуулагч:
· ЭМЯ
· ДЭМБ
· НЭМГ
· ЭХЭМҮТ
· ХӨСҮТ
· Монголын уушги судлалын нийгэмлэг
· ЭМШУИС-ийн хүүхдийн тэнхим

Хугацаа: 2011 оны 10 дугаар сарын 29 нд төвийн 6 дүүрэг, 11 сарын 05 нд алслагдсан 3 дүүрэгт үзлэгийг зохион байгуулна.

Үзлэг шинжилгээ өглөө бүх дүүрэгт нэгэн зэрэг 10.00 цагаас нээлтийн арга хэмжээгээр эхэлнэ. Нээлтийн арга хэмжээн дээр хамтран оролцогч байгууллагууд оролцоно.

Нийслэлийн эрүүл мэндийн газар
Холбоо барих:
Дүүргийн Хүүхдийн ерөнхий зохицуулагчийн утас
1. БГЭМН Н.Үнэгэнцагаан 99248338 93120834
2. БЗЭМН Хандсүрэн 99002090 93084656
3. СХЭМН Т.Цолмон 680117 93144090 96018283
4. ХУЭМН Б.Онон 99070751
5. СБЭМН М.Чимгээ 99020958
6. ЧЭМН Б.Рэнчинханд 70110716 99869845
7. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Хүүхдийн мэргэжилтэн Б.Бадамханд 99097331, 324124

 

Эх сурвалж: Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар.

Leave a Reply