Зөв хооллох дадалтай болгох

Хоол судлалын төвийн боловсруулсан “Монгол хүний эрүүл байх хоол тэжээлийн зөвлөмж“ нь нийт хүн амд зөв зохистой хооллох дадал, эрүүл хүнс хоол хэрэглэхийг зөвлөдөг.

“ Монгол хүний  эрүүл байх хоол тэжээлийн зөвлөмж “ нь зөв хооллох дадал, хэвшил эзэмшихийг зөвлөхөөс гадна амьдралын эрүүл хэв маягийн бусад хэлбэр болох биеийн хөдөлгөөнийг эрхэмлэх, хэт таргалж,  турахгүй байх, архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх талаар нийт хүн амд ерөнхий ойлголт өгдөг. Ингэснээр амьдралын хэв маяг, дадал хэвшилтэй холбоотой үүсдэг өвчин эмгэгээс сэргийлэхэд туслана.

Энэхүү зөвлөмж нь үндсэн 9 зарчмыг зөвлөдөг ба тэдгээр нь ХБӨ-өөс сэргийлэхтэй холбоотой. Эдгээр зөвлөмжийг мөрдлөг болгосноор хүмүүс ЗСӨ, ЧШ, хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах  боломжтой юм.

1 Comment

  1. Uka

    Ter zuwlumjiig haanaas olj unshih we?

Leave a Reply