Хооллолтын талаарх онол болон бодит байдлын зөрөө

Онол: Хэрэв та өглөө хоол идэхгүй байвал жингээ бууруулж чадна

Бодит байдал: Өглөөний хоолыг идэлгүй алгассан ч гэсэн өдөр их хэмжээтэй иддэг.

Онол: Талх болон нухаш гэх мэт цардууллаг хоол идвэл жингээ нэмнэ.

Бодит байдал: Цардууллаг хоол, нийлмэл нүүрс ус нь өөх тостой харьцуулахад илчлэг багатай байдаг.

Онол: Үр тариа, гадил жимс, усан үзэм гэх мэтийн зөвхөн нэг төрлийн хоол идвэл та жингээ бууруулж чадна.

Бодит байдал: Нэг төрлийн хоолонд тэжээлийн бодисууд зохисгүй харьцаатай байдаг. Өдөр тутам хэрэглэж байгаа хоол нь урьдын хооллож байсан хэвшил рүүгээ буцаж орох нөхцөлийг бүрдүүлж, улмаар эргээд л жингээ нэмдэг байна.

Онол: Та хоол иддэг өмнөх дадал хэвшилдээ дүгнэлт хийж чадвал жингээ бууруулна.

Бодит байдал: Биеийн жингээ зохицуулах гэдэг нь хооллох дадлаа өөрчлөх, амарч байгаа үедээ дасгал хөдөлгөөний дэглэмийг баримтлах юм.

Хоол хүнсээ зөв сонгох

Хоол хүнсээ зөв сонгоход улс орон бүр өөрийн онцлогт тохирсон “хоол тэжээлийн зөвлөмж“ гаргасан байдаг.

Leave a Reply