Хоол хүнснээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үндсэн таван арга

 Хоолны хордлогоос эхлээд халдварт шар хүртэл маш олон төрлийн өвчин эмгэг хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах эрсдэлтэй. Харин ямарваа нэг өвчнийг тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь туссаны дараа эмчилснээс хавьгүй хялбар бөгөөд зардал багатай байдаг гэдгийг та мэдэж байгаа биз.
Энэ зөвлөгөөг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тараасан бөгөөд хэрэгжүүлэхэд тун энгийн, үр дагавар сайтай.

1.Ариун цэврийг сахи
Хоол хүнсийг гартаа барих, идэж эхлэхээс өмнө гараа заавал угааж байх хэрэгтэй.
Хөрс, ус, амьтан, хүн зэрэгт өргөн тархсан байдаг өвчин үүсгэгч аюултай нянгууд нь гараар дамжин хүнсний бүтээгдэхүүнийг халдварлуулж болзошгүй. Хүнсний захаар орох үедээ боловсруулаагүй, түүний бүтээгдэхүүн, ялангуяа махыг гараараа оролдохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Гараар хүрч оролдсон бол дараа нь гараа заавал угааж байх ёстой. Угаах боломж гараагүй бол тусгай нойтон салфеткаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
Заримдаа ийм захууд дээр гэрийн тэжээвэр амьтад байдаг бөгөөд эдгээр амьтад нь цөөнгүй тооны халдварт өвчин дамжуулагч байж болзошгүй юм . Тиймээс амьтадад хүрэхээс зайлсхийж, аль болох хол байхыг хичээх хэрэгтэй.
2.Түүний бүтээгдэхүүнийг боловсруулснаас тусад нь байлга
Түц, кафе, цайны газар зэргээр үйлчлүүлэхдээ юуны өмнө боловсруулсан, болгосон бүтээгдэхүүн нь халдвар тарааж болзошгүй түүхий бүтээгдэхүүнээс ангид, тусдаа байгаа эсэхийг анхааран, тодруулж байх хэрэгтэй. Сайтар угааж цэвэрлэсний дараа түүхийгээр нь идэж болох жимс, ногооноос бусдыг нь дутуу шарсан, дутуу болсон, шүүрхий байдлаар хүнсэнд хэрэглэхээс зайлсхий.
Түүхий, эсвэл дутуу болгосон өндөг бүхий салат, хачир, майонез зэрэг нь эрүүл мэндэд аюултай байж болзошгүй. Хүнсний түүхий бүтээгдэхүүн нь аюултай бичил биетүүдийг тээсэн нөхцөлд боловсруулсан, болсон бүтээгдэхүүнийг халдварлуулна. Ингэснээр боловсруулж болгон аюулгүй болгосон хүнсний бүтээгдэхүүнийг дахин халдварлуулдаг.
3.Хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд сайтар чанаж, эсвэл шарж болгож бай
Хоол, хүнсийг гүйцэд болтол чанаж, эсвэл шарж байх, хүнсэнд хэрэглэхдээ халуунаар хэрэглэж байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүн, өнгө нь улаан, эсвэл шүүс нь улаан ягаан өнөгтэй байгаа шувууны мах, шарж болгоогүй байгаа татсан мах, гамбургер зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Сайтар чанах, гүйцэд шарах үед аюултай бичил биетүүд нь устдаг болохоор гүйцэд боловсруулах нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Чанаж, эсвэл шарж боловсруулж байгаа бүтээгдэхүүний аль хэсэгт нь +70 градусаас доошгүй температур хүртэл халаахыг гүйцэд боловсруулсанд тооцно.
Халаасан хоол идэх дуртай хүмүүс тэгэхээр хоолоо ядаж 70 градус хүртэл халаасны дараа хэрэглэж байх хэрэгтэй.
4.Хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүй температурт хадгал
Бэлдэж болгосон бүтээгдэхүүнийг тасгалгааны дулаанд нэлээд хэдэн цагийн турш хадгалах нь хүсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй өвчин тусах бас нэгэн том эрсдэл юм. Тиймээс зоогийн газар, цайны газар, кафе, гуанзанд, эсвэл гудамжинд гар дээрээс зарж байгаа бүтээгдэхүүн нь час халуун биш, эсвэл хөлдөөгөөгүй, эсвэл хөргөгчинд хадгалагдаагүй тохиолдолд худалдан авах, идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Тасалгааны дулаанд аюултай бичил биетүүд нь маш хурдан үрждэг. Харин бүтээгдэхүүнийг хөргөсөн, эсвэл хөлдөөсөн буюу +5 градусаас бага температурт хадгалсан, эсвэл +60 градусаас дээш халаасан үед аюултай бичил биетүүдийн үржил нь удааширч, эсвэл бүрэн зогсдог.
5.Аюлгүй ус, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж бай
Зайрмаг, цоргоны ус, хөөрүүлээгүй сүү зэрэг нь аюултай бичил биетээр халдварлагдсан байх эрсдэл өндөр. Таагүй санагдсан, эвгүй харагдсан бол хэрэглэхээс зайлсхийсэн нь дээр.
Жимс, ногоог түүхийгээр нь хэрэглэх гэж байгаа бол заавал арилгаж цэвэрлэн, сайтар угааж байх ёстой. Хальс нь гэмтсэн, муудсан жимс, ногоо хэрэглэхээс зайлсхий. Учир нь хүнд хортой химийн бодисууд нь гэмтсэн, муудсан бүтээгдэхүүнд ихээр хуримтлагдсан байх эрсдэл маш өндөр. Жишээлэхэд, ногоон салат зэрэг ногоон навтай зарим хүнсний ногоо нь арилгахад тун хэцүү бичил биетүүдээр халдварлагдсан байж болзошгүй юм. Тиймээс иймэрхүү ногооны цэвэр байдалд эргэлзэж байгаа бол идэхгүй байсан нь дээр.
Савласан ус нь илүү аюулугүй ч хэрэглэхийн өмнө бөглөөний лац задраагүй эсэх, урд нь задлагдсан эсэхийг заавал шалгаж байх хэрэгтэй.
Ундны ус шаардлага хангахгүй гэж санагдаж байгаа тохиолдолд заавал буцалгаж хэрэглэж байх ёстой. Буцалгах явцад усанд агуулагдаж байгаа бичил биетүүд устдаг. Буцалгах боломжгүй бол нарийн шүүлтүүрээр шүүх, эсвэл йодын шахмал эм зэрэг ариутгагч бодисоор ариутгаж байх хэрэгтэй.

Leave a Reply