Үр тогтолт

Үр тогтолт

590
52
ХУВААЛЦАХ

Эр бэлгийн эс нь нарийн сүүлтэй байх агаад маш өчүүхэн нүдтэй байдаг. Сүүлнийхээ тусламжтай үтрээний хүчиллэг орчноос зугтан умайн хүзүүгээр дамжин умайд орж цаашаа умайн хоолойгоор  явсаар өндгөн эстэй нэгддэг.

Нэг удаагийн бэлгийн харьцааны үед үтрээнд ойролцоогоор эрэгтэйн бэлэг эрхтнээс ялгарсан 3-5 мл шингэн буюу 200-500 сая эр бэлгийн эс ордог. Бэлгийн харьцаа  хийснээс ойролцоогоор 2-3 цагийн дараа үр дамжуулах хоолойд очиж эм бэлгийн эстэй нэгдэнэ.

Ийнхүү үр тогтоно.

Үр тогтсон өндгөн эс үр дамжих хоолойгоор дамжиж эргэж умайн салстад бэхлэгдэнэ. Өндгөн эс нь эр бэлгийн эсүүдээс хамгийн түргэн хөдөлгөөнтэй, бас өндгөн эсийн дурыг нь булааж чадсан  ганцхан эр эсийг өндгөн эс сонгон нэгддэг нь нэн сонирхолтой.

Бүрэн боловсорсон өндгөн эс дунджаар 12 цаг, дээд тал нь 24 цаг, эр бэлгийн эс 24 цаг амьдрах чадвартай байдаг.

Эр бэлгийн эс зөвхөн толгойгоороо өндгөн эсэнд нэгдэж нэг эс болно. Бие сүүл нь  гээгдэнэ. Нэгдсэн эс 24 цагийн дотор адилхан хоёр хэсэгт хуваагдана. Дөрөв хоногийн дараа 100-аас дээш хуваагдсан байдаг.

Сарын тэмдэг дууссанаас хойш ойролцоогоор долоо хоногийн дараа юм уу эсвэл үзэгдснээс 2 долоо хоногийн дараанаас үр тогтох боломжтой. Хэрвээ үр тогтсон бол 7-10 хоногийн дараа үр тогтсон  өндгөн эс умайн хананд бэхлэгдэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэнээр жирэмслэлт эхэлдэг.

Дахин нэг долоо хоносны дараа эхэс бүрэлдэн тогтож эхэлнэ.

Эхэс нь жирэмсэн үеийн бүхий л ажиллагааг зохицуулж байдаг жирэмсний дааврыг боловсруулдаг. Энэ дааврын тусламжтай жирэмсэн эх, хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагддаг байна.

Эхийн хэвлийд тогтсон үр хөврөл аажмаар томрох агаад нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд хирд хүүхдийн зүрхний цохилт  сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог.

Жирэмслэлт нь 40 долоо хоног үргэлжилнэ. Гүйцэд төрсөн ураг 47 см урт, 2500 -аас дээш жинтэй байдаг.

Үр тогтох явц

  1. Өндгөн эс нь сарын тэмдгийн 12-14 дэх хоногт өндгөвчний хананаас салж чөлөөлөгдөнө.

  2. Эр бэлгийн эстэй нэгдэж байгаа байдал

  3. Үр тогтсон өндгөн эс 24 цагийн дотор хоёр адил тэнцүү хэсэгт хуваагдана.

  4. Үрийн хоолойд эсийн доторхи энэхүү хуваагдал явагдсаар байна

  5. Хуваагдсан хэсгүүд бөмбөлөг хэлбэртэй болно

  6. Бөмбөлөгийн хөндий зайнд шингэн хуримтлагдана.

  7. Үр тогтсон өндгөн эс умай дотор орж ирнэ

  8. 7 дахь хоногоос үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэнэ.

    10 дахь хоногт умайн хананд гүн сууна.

52 СЭТГЭГДЭЛ

  1. Hi bi odoo 21  haritsaand orsnoos hoish hed hongiin daraatesteer uzvel jiremsen bolsnoo mdeh ve helch ogch tuslaaach pls pls pls

СЭТГЭГДЭЛ БИЧИХ